antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 26, 2016 26 comments

АН-ын олигархиуд бүгд оффшорчид байжээ

нийтлэсэн Admin

Монголчууд ч оффшороор амьсгалах шиг болж байна даа. Оффшорын “булган сүүлт” нэр аваад байгаа Хятадын Монгол С.Баярцогтын нуусан нэг сая ам.доллар бол одоо оффшор нь илэрч байгаа нөхдийн хажууд ёстой “цайны мөнгө” байж.

Хэд хоногийн өмнө Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дарханы иргэдэд тайлангаа тавьж байхдаа “Иргэд оффшор данстай хүмүүсийн хөрөнгийг нь хурааж, хариуцлага тооцох хэрэгтэй гэсэн санал гаргаж байгаа. Би иргэдтэй санал нэг байна. С.Баярцогт бол төрд гай болж байна. Би түүнд сонгуульд нэр дэвших хэрэггүй. Шалгуул гэж хэлсэн” гэсэн билээ.

Ингээд оффшорын асуудал хүндэрч 49 монгол “С.Баярцогтын булган сүүл” болон оффшорт данстай нь илрэх нь тэр. Тэр дунд АН, МАН-ын гишүүд, тэдний үр хүүхэд олноороо орсон байлаа. Гэвч АН-ынхан хөөх танайхан олон байна гээд уг асуудлыг хөөргөн хаа сайгүй хар пиар хийж гарах нь тэр.

Энэ дунд АН-ын дарга З.Энхболд оффшор данстай хүмүүсийг тэр дундаа С.Баярцогтыг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй хэмээн сошиалаар мэдэгдээд бусад намыг уриалаад байсан. Гэтэл түүнийг энэхүү мэдэгдлээ хийгээд хоёр хоноогүй байхад намынх нь бусад томчуудын оффшор данс илрээд эхэллээ.

Ялангуяа сүүлийн хоёр жил гаруй улстөрд хамтран тоглож буй Х.Баттулга нь хүртэл оффшорт данстай байсан нь илэрчихлээ. Тэгэхээр З.Энхболдын нөгөө манай, танай гээд өөрийн намаа бусад намынхантай, нам дотроо найз нөхдөө ялгаад бусдыгаа сонгуульд нэр дэвшүүлэхгүй хэмээн уриалаад байсан нь үнэхээр эвгүй байдалд оруулчихлаа.

Шинээр оффшорт данстай компанитай нь илэрсэн “Женко” Х.Баттулга гэхэд 255 сая ам.доллартай гэж байна. УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Д.Зоригтын оффшор дахь компани 30 сая ам.доллартай бол “Ажнай” буюу Өмнөговийн жижиг Тавантолгой гэгдэх компанийг хармаалчихсан Д.Бат-Эрдэний компани ч оффшорт бүртгэлтэй аж.

Энэ их мөнгөө оффшорт хадгалдаг учраас л Х.Баттулгын компаниуд жил бүр татвар төлсөн дүнгээр нь шалгаруулдаг Монголын топ-100 компаний тоонд багтдаггүй байсан нь ийн тодорхой болж байна.

Мөн “Монгол шуудан” банкаа зарсан жилээ хөрөнгө орлогоороо улстөрчдийг тэргүүлж байсан Д.Зоригт оффшорт мөнгөө нууснаар огцом ядуурсныг энэ жилийн хөрөнгө орлогоос нь харж болох мэт. Ийнхүү З.Энхболд тэргүүтэй АН-ынхан оффшорын асуудал дээр үнэхээр хүнд байдалд орлоо.

Энэ нэр бүхий хүмүүсийг С.Баярцогттой адил нэр дэвшүүлэхгүй гэхээр Баянхонгор, Өмнөговь аймгууд Сэлэнгэтэй адил өрсөлдөгч хүчинд бүрэн шилжих магадлалтай юм.

Хэрвээ байдал иймдээ хүрэх юм бол Сэлэнгийн АН-ынхан “З.Энхболдыг мулгуу шийдвэрээ буцаахыг шаардсан” шиг дээр дурдсан аймгуудын АН-ынхан ч шаардлага тавих байх. З.Энхболд сүүлийн дөрвөн жилд Монголын улстөрийг муйхар аргаар “залж” ирсэн шигээ нөхөддөө хандах юм бол Х.Баттулга жишээ нь “хармааныхаа нам”-аас нэр дэвшээд АН-ын суудлыг хуваалцах нь тодорхой. Тиймээс энэ удаа З.Энхболд оффшорчиддоо болон бусад өөрийг нь эсэргүүцэгч нарт буулт хийхгүй бол амар явж, амбан суухгүй нь тодорхой боллоо.

Энэ маягаар үргэлжилбэл АН-ын томчууд бүгд балрах нь дээ.

0243d43c-b14c-412b-82da-c8f1f2605c9d


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

26 Comments

  • zochin (May 26, 2016 9:37:01 am )

    BATZANDAN CHI ODOO YU HELEH GJ BNA BOOJ UHEH UU HE

  • nrgen (May 26, 2016 9:37:29 am )

    BATZANDAN CHI ODOO YU HELEH GJ BNA BOOJ UHEH UU HE

  • niisll (May 26, 2016 9:38:12 am )

    AN ter chigeeree bna shuu

  • INJEE (May 26, 2016 10:02:42 am )

    UUDUU HAUSAN CHULUU UURUUN TOLGOI DEER GEJ…

  • Хонх (May 26, 2016 10:32:18 am )

    Хүний чиний гэлгүй оффшортонгуудаасаа салж намаа цэвэрлэх нь аль ч намд хэрэгтэй бусуу. Энэ янзаараа хулгай хийдэггүй хүнийг олох хэцүү болжээ. Бүгд л хулгайчууд бсан юм бна штээ. Монголчуудын хулгайч зан цусанд нь бдаг юм биш биз. Доодчуул дэндчүүл бүгд ялгаа бхгүй чаддаг чаддагаараа хулгай хийцгээгээд.. Энэ хулгай хиыдэг хүмүүсийг маш чанга гэсгээдэг хуультай болохгүй бол монгол улс хөгжихгүй. Улсаас хулгай хийдэг томчуудынх нь хөрөнгийг хуу хамж улсын орлого болгож.,шоронд хийж, кaрманы хулгай болон бусад жижиг гарын хулгайчидийн гарыг нь тайрах хэрэгтэй. Ингэж хулгайч нартай хатуу тэмцэхгүй бол хулгайгаас хэзээ ч салж чадахгүй. Хулгайчгүй монгол болгох хөтөлбөртэй намд сонгуулиа өгнө өө. Энэ нь манай улсын нэн тэргүүний авах арга хэмжээ гэж бодож бна. Хулгайтай байсан цагт бид хөгжихгүй.Гадаад дотоодгүй нэр нүүрээ барж бна шүү.

  • зочин (May 26, 2016 10:47:45 am )

    Сайхан, сайхан энэ оффшартангуудын нуусан мөнгийг татаад авчих бол гадаад өрөө бараг дарчих юм байна. Илрүүлээд бай, илрүүлээд бай. Амжилт

    • wow (May 26, 2016 11:01:22 am )

      demjigch….uragshaaa

    • а (May 26, 2016 12:50:09 pm )

      маш зөв

  • zochin (May 26, 2016 10:56:02 am )

    offshartanguudiin mongiig ulsiin orlogo bolgood ,ulsiinhaa oriig baragduulval saihan bna da.orgui bol bayan gedeg unen ug shuu……mongolchuud demjin gedegt itgeltei bna

    • wowzochin (May 26, 2016 10:57:39 am )

      demjij bna zoching…

      • wowzochin (May 26, 2016 10:59:48 am )

        sanal neg bna ….demjigch… kkkk ,zochin, wow, -iig demjie

  • Tuul (May 26, 2016 11:13:38 am )

    Ardchilsanhan gej bug ugaasaa offishorchid shdee muu novshnuud dahin garna gej bodoj bval hutsvaa

  • Азаа (May 26, 2016 11:22:55 am )

    Эд нар л улс эх орноо өрөнд унагасан хүмүүс . Хөрөнгийг хурааж эх орон ард түмнээ өрнөөс ёстой

  • офшор данс (May 26, 2016 11:24:32 am )

    МАНАН-ын гол хүмүүс 2жилийн өмнөх Баярцогтын асуудал гарч ирэхэд хавчигнаад байсан одоо л ойлгогдож байна шүү дээ.Бараг л шагнуулаад 2-3 давхар дээлтэй болчихоод Монголчуудаа доромжлоод байна шүүдээ

  • Үочин (May 26, 2016 12:08:39 pm )

    Бүгдийнх хөрөнгийг хураах хэрэгтэй, Бид л лав хэрэв хулгайчгүй нам байдаг бол түүнд л сонгуулиа өгнө дөө. Ард түмнээ дэндүү доромжилж байгаа юм биш үү, Баярцогт л хятад гээд бичсэн байсныг харалгүй л гарын үсэг зурдаг гэнэ шүү. Монголчууд ийм хэрэг эрхлэх газрын даргатай байхдаа гутамшиг юм даа.

  • mongoloos zail (May 26, 2016 1:03:40 pm )

    ene battulga neg l udur hutgaluulna

  • ЭЭНЭЭ (May 26, 2016 1:23:03 pm )

    Хятадын хууль нь чанга.Иймд Хятад гээд бичсэн Баярцогтыг Хятад руу нь хөөж явуулаад.мартамхай залуу хүнийг өөрийнх нь хуулиар нь яллуулвал зохино. Оффшор данстай хулгайч 49 хүнийг хуулийн дагуу ял өгөх хэрэгтэй.Ард түмэн нь ядуураад. КГ-р хооллож байхад. тэд эх орноосоо урваж, ард түмнээ дээрэмдээд ,зүгээр баяжаад байж болохгүй шүү Тэдэнд төрийн төмөр нүүрийг одоо өөрсдөд нь харуулах цаг нь болсон шүү.Тэднийг хурдан ялла. Тэдэнд ахин сонгогдох эрх байхгүй шүү.Эх орон,Ард түмнийгээ бүү хуур, бүү худалд.Эх орон,ард түмэн чинь нүдтэй.чихтэй шүү.

  • ЭЭНЭЭ (May 26, 2016 1:24:24 pm )

    Хятадын хууль нь чанга.Иймд Хятад гээд бичсэн Баярцогтыг Хятад руу нь хөөж явуулаад.мартамхай залуу хүнийг өөрийнх нь хуулиар нь яллуулвал зохино. Оффшор данстай хулгайч 49 хүнийг хуулийн дагуу ял өгөх хэрэгтэй.Ард түмэн нь ядуураад. КГ-р хооллож байхад. тэд эх орноосоо урваж, ард түмнээ дээрэмдээд ,зүгээр баяжаад байж болохгүй шүү Тэдэнд төрийн төмөр нүүрийг одоо өөрсдөд нь харуулах цаг нь болсон шүү.Тэднийг хурдан ялла. Тэдэнд ахин сонгогдох эрх байхгүй шүү.Эх орон,Ард түмнийгээ бүү хуур, бүү худалд.Эх орон,ард түмэн чинь нүдтэй.чихтэй шүү.Оффшор дээр би сэтгэгдлээ бичээгүй шүү дээ.Одоо сэтгэгдлээ бичиж байнаа

  • ЭЭНЭЭ (May 26, 2016 1:25:49 pm )

    Хятадын хууль нь чанга.Иймд Хятад гээд бичсэн Баярцогтыг Хятад руу нь хөөж явуулаад.мартамхай залуу хүнийг өөрийнх нь хуулиар нь яллуулвал зохино. Оффшор данстай хулгайч 49 хүнийг хуулийн дагуу ял өгөх хэрэгтэй.Ард түмэн нь ядуураад. КГ-р хооллож байхад. тэд эх орноосоо урваж, ард түмнээ дээрэмдээд ,зүгээр баяжаад байж болохгүй шүү Тэдэнд төрийн төмөр нүүрийг одоо өөрсдөд нь харуулах цаг нь болсон шүү.Тэднийг хурдан ялла. Тэдэнд ахин сонгогдох эрх байхгүй шүү.Эх орон,Ард түмнийгээ бүү хуур, бүү худалд.Эх орон,ард түмэн чинь нүдтэй.чихтэй шүү.Оффшор дээр би сэтгэгдлээ бичээгүй шүү дээ.Одоо сэтгэгдлээ бичиж байнаа.Иргэнийхээ сэтгэгдлийг хэд дахин авсан ч яадаг юм.Танай сайт хараат юмаа даа

  • Ундрам (May 26, 2016 2:04:00 pm )

    Bayartsogt ardchilsan huwisgald manlailan oroltsson. Mongold hamgiin olon huuli sanaachilsan, uls turiin hund achaa bolgoniig Bayartsogtod l uuruuldeg. Jishee n 2008 onii ediin zasgiinhyamral, odoogiin turiin ordnii chingis haanii hushuu tsogtsolbor, oyutolgoi, tom tom tusluudiig ter l gardaj hiidegshde. mongolchuud yum hiij bga hunee l muuldagshd.Nuguu Vvl dargiin helseneer zahialgat komment bichdeg lalaruud zunduu bga do. neg l*l*r 1000 comment udurt bichdeg gee bizde?

  • xx (May 26, 2016 2:27:03 pm )

    Nogoo Zi ni odoo yagaad tag bolchihovoo. An-iinhan offshoroor terguuleed ehellee. AN yalagdah ni todorhoi boljee

  • Ард (May 26, 2016 3:10:21 pm )

    Офшор дасны талаархи Элбэгдорж, З.Энхболд нарын байр суурийг монголчууд 100 хувь дэмжинээ. Одоо харин сэлэнгийн хэдэн ээрлийз хурлийзууд, эсвэл монголчуудын аль нь ҮЗХ дээр дийлэхийг харцгаах л үлдлээ.

  • Zochin (May 26, 2016 9:00:51 pm )

    Ard tumnee hezee ch tulj chadahaargui urund oruulj.jirin ard tumni hudulmurig il dald helbereer sorj hulgai hij avsan munguu gadaan geh todotgoltoi dansand hij uursduu alsdaa ah duu hamaatan sadantaigaa nilj heden uereeree idej duusahaargui tsashdaa saihan amidrana gej bodoj bgaa ym baihdaa.ta nuhdin hisen hereg ajlig chini burhan dugneed tentsuulj uguh baih shuu

  • irgen (May 26, 2016 11:30:59 pm )

    Namaar ni yalgahgui bugdiinh ni hulgailsan mungiig ulsiin orlogo bolgo negiig ni ch buu songo

  • ZOCHIN (May 27, 2016 10:19:05 pm )

    elbegee bayartsogt nariig mongol toriig dendvv samarlaa

  • зочин (May 29, 2016 12:04:23 am )

    АН-ынхны ардчилал энэ үү?Эд нараас хэнийг нь ч сонголт байхгүй.Сонгогдвол болдгийм бна гээд л явна.одоо бол гөлөгнөөд юу ч хэлэхгүй.ГАРЧИХВАЛ АМРУУ БААЖ ӨГНӨ НААДУУЛ ЧИНЬ…. СОНГОХГҮЙ БАЙХ Л ЧУХАЛ!!!!!!

antalya rent a car