antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 24, 2016 19 comments

Бүгдээрээ үзэн ядаад байвал олны танил байгаад яах юм

нийтлэсэн Admin

12113377_483745961787596_5240134533245495404_o719915141201605240042

Одоогоос нэлээн хэдэн жилийн өмнө 20-хон настай царайлаг бүсгүй “Сприптиз блюз” жүжигт тоглож, нүцгэн “патиараа” татуулсан нь үзэгчдийн “харж дадсан” даруухан бүсгүйн хувьд тэсрэлт болсон юм. Энэ бол жүжигчин Р.Анхням байлаа. СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн тэрээр өдгөө театр, аль нэг продакшнд харьяалагддаггүй чөлөөт уран бүтээлч. Үе үехэн дуулиантайхан кинонд тоглож, хэсэгтээ үзэгчдийг шууруулаад авдаг адтай нэгэн. Харин үзэгчдээс “like” даруулсан дүрүүдийнхээ тухай “жүжигчин хүн дүр бүтээх гэж өөрөөсөө огт өөр хүнийг бий болгодог. Сайн дүр бүтээхийн тулд шүү дээ. Жүжигчин хүн насан туршдаа нэг сайн дүр бүтээх юмсан гэж бодож байгаад бурхны оронд очсон тохиолдол маш их.Тийм дүрийг бүтээхийн тулд хүнээс маш их хөдөлмөр, бүр ихийг шаардана. Тэгээд тэр нь дандаа сэтгэлийн үзүүртэй холбоотой.

Эхлээд сэтгэл дотроо ургуулна, тэгээд сэтгэлээрээ дамжуулаад бодитоор гаргана, тэгж байж тэр хүнээ хөгжүүлнэ. Анхням гэдэг хүн өөрийгөө бүрэн бүтэн мэддэг байхаас гадна дахиад нэг хүнийг өөрөөрөө дамжуулан бүтээнэ гэдэг маш хэцүү. Тийм өнгөцхөн, амархан зүйл огт биш. Би өөрийгөө тодорхойлох гэж их хичээсэн. Би ер нь ямар хүн бэ гэж боддог, заримдаа бүр өөрийгөө ч танихаа байдаг. Тэгэхлээр амьдралын цаг, минут, секунд бүрт өөрөө өөрийгөө олборлож байгаа нь, ухах тусам дороосоо гарч ирээд байдаг эрдэнэсийн уурхай шиг, тэр уурхайг ухаад байхаар янз бүрийн өнгөтэй, гэрэлтэй, гэрэлгүй чулуунууд гарч ирдэг шиг би тийм хүн санагддаг. Одоо ч гэсэн би өөрийгөө бүрэн хайж олоогүй байгаа. Энэ нь миний мэргэжилтэй холбоотой” гэж ярьсан байдаг юм.

Түүний хувьд олны танил байх нь зовлонтойгоосоо илүү жаргалтай олон гэнэ. Гэхдээ тухайн уран бүтээлчийг хараад олон түмэн таниад үзэн ядаж байна уу, эсвэл тэр хүмүүст сайхан мэдрэмж төрж байна уу гэдэг хамгаас чухал. Бүгдээрээ үзэн ядаад байвал олны танил байгаад яах юм гэж бодож явдаг аж. Тэрээр анх СУИС-д орохоор МУГЖ Чаминчулуун дээр очиж л дээ. Тэгэхэд Чамиа гавьяат “жүжигчин хүн байх, ялангуяа эмэгтэй хүн жүжигчин болно гэдэг ямар хэцүү гээч. Чи өөртөө итгэлтэй байна уу” гэж асуусан аж. Тэгэхэд Анхням “Энэ бол миний хүсч байгаа амьдрал” гэж зүтгэссээр СУИС-ийн өндөр босгыг давж байжээ. Харин өдгөө хааяа хааяа багшийнх нь өнөөх үг орж ирэх ч он цаг явахын хэрээр хатуужин “жүжигчин хүн авьяастай байж болно, гоё сайхан харагддаг байж болно, хэн ч байж болно. Гэхдээ энэ бүхний ард машинаар юм бол хүнд даацын машин шиг сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй”-г хатуухан ойлгосон гэдэг юм билээ.

12771543_528022167359975_7866202507726685330_o845355602201605240042

9009_391870507641809_6889439236434869804_n

А.ДӨЛ

PHOTONEWS.MN

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

19 Comments

  • оогий (May 24, 2016 2:28:28 pm )

    үнэхээр сайхан бүсгүй.сайн жүжигчин шүү амжилт хүсье.

  • Anonymous (May 24, 2016 4:09:54 pm )

    үнэхээр сайхан бүсгүй.сайн жүжигчин шүү амжилт хүсье.

  • Mongol (May 24, 2016 5:13:36 pm )

    bygdeeree uzen yadaad baigaa umuu ene hyniig, ???
    Aytaihan l emegtei baina shdee.

  • ZOCHIN (May 24, 2016 7:13:20 pm )

    ene huniig muu heleh ym baihgui baihaa. amjilt husie. saihan mongol emegtei.

  • Зочин (May 25, 2016 8:41:41 am )

    Тэнэг

  • зочин (May 25, 2016 12:20:46 pm )

    Завхай амьтан байсандаа

    • зочин (May 26, 2016 7:25:12 am )

      атаархуу эмэгтэй вэ чи өөрөө энэ хүнээс илүү байж чадах уу

  • navchaa (May 25, 2016 3:18:09 pm )

    ok

  • зочин (May 26, 2016 6:57:13 am )

    Үнэхээр Монголд байгаа ганц гялалзсан од юум шүү дээ. Таньд эрүүл энх, инээд хөөр, азжаргал, амжилт бүтээл бүхнийг хүсье.

  • зочин (May 26, 2016 11:33:17 am )

    Монгол хүн хүний амжилтыг уучилж чададгүй. Ер нь ганц монголчууд ч биш. Хүн төрлөхтний ихэнхи.Чамайг муу хэлж байвал чамд атаархаж байна гэсэн үг. Атаархаж байна гэвэл тэдгээр хүмүүсээс дээр байна гэсэн үг. Бас атаархахаараа дуугай юу ч болоогүй юм шиг болдог нь бас ажиглагдана. Хөгийн. Тийм учраас тэр хүмүүсийг тоохгүй буюу ойлго.ӨӨр ЗАМ БАЙХГҮЙ.БАС ӨРӨВД.

  • ч.эрдэнэчимэг (May 27, 2016 9:45:05 am )

    сайн жүжүигчин. шантарч болохгүй улам гялалзах хэрэгтэй

  • Урнаа (May 27, 2016 11:45:38 am )

    Сайн жүжигчин, сайхан бүсгүй шүү.Амжилт хүсье.

  • зочин (May 29, 2016 2:21:25 pm )

    Ажлаа сайн хийдэг хүнийг хүмүүс уучилдаггүй гэдэг нь үнэн юм шиг

  • ЗОЧИН (May 30, 2016 11:00:46 am )

    үнэхээр сайхан бүсгүй шүү АМЖИЛТ ХҮСЬЕ

  • Зочин (May 30, 2016 7:39:44 pm )

    Чамайг хэн ч узэн ядаагуй. Чонон сулд мэтийн сонин кинонд тоглож Хятадуудыг дэмжих аяс гаргаад байхаар шуумжлэнэ шуу дээ. Ялгаж ойлгох хэрэгтэй. Монгол улсаа туухээ дээдэлж явах нь иргэн бурийн л уурэг. Монгоноос бугдийг огч болохгуй

  • Зочин (May 30, 2016 7:43:03 pm )

    Жаахан ч гэсэн эх оронч бай л даа. Чи сайн байж болно. Хэзээ бэлтрэг савж шидэж алж байсан юм. Монгол хун ингэж болохгуй. Гадны кинонд тоглохдоо цензур тавих л хэрэгтэй. Монгоор ард тумнийхээ туух руу нулимах хэрэггуй байсан

  • Болд (June 02, 2016 9:26:29 am )

    Сайхан хуухэн сайн жужигчин хундэлж явдаг шуу амжилт аз жаргал сайн сайхныг хусье

  • puujee (June 02, 2016 12:07:21 pm )

    Сайхан хуухэн сайн жужигчин хундэлж явдаг шуу амжилт аз жаргал сайн сайхныг хусье

  • зочин (June 02, 2016 12:14:27 pm )

    Бямбацогт нэг хэсэг гол дүрд тоглуулж од болгодог баатар болж ашиглаж хужаад хүртэл дагуулж аваачаад түмэнд түгээж дампуурлын ирмэг завхайрлын замбуулингаас ангижрсан даа

antalya rent a car