Сонгуулийн тойргийн хэмжээг нэмж баталсантай холбоотойгоор сонгуулийн зардлын хэмжээ 1 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Өмнө нь сонгуулийн зардлын хэмжээг Сонгуулийн ерөнхий хороо тогтоодог байсан бөгөөд 2012 оны сонгуульд нам, эвслийн зарцуулах хэмжээг 9.6 тэрбум төгрөгөөр тогтоож байсан юм. Тэгвэл 2016 оны сонгуулиар Үндэсний аудитын газраас тэрхүү зардлыг гурав дахин бага хэмжээгээр тогтоогоод байсан юм. За харин түрүүн хэлсэнчлэн сонгуулийн тойрог өөрчлөгдсөнтэй холбоотойгоор зардал нэмэгдлээ.
Сонгуулийн тухай хуульд заасанчлан Үндэсний аудитын газар нам, эвслээс сонгуульд зарцуулах зардлын хэмжээг санал авах өдрөөс 120-иос доошгүй хоногийн өмнө тогтоох ёстой. За харин хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор тийнхүү дахин шинэ дүн тогтоогдоод байгаа юм.
Б. Тамир
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
zochin (May 23, 2016 4:15:32 pm )
yaduu tarchigaa gaihaad bdag yasan ih mungutei bolchihoo vee heden terbumiin urtei huug ni diilehgui bn gecheed iluu yumans iheer ni gargaj bhiin ene songuuliaria ulaan hivsen deer alhah ni de MAHAH-inhgn
1 Comment