Монголчууд сүүлийн жилүүдэд автомашиныхаа засварыг хүртэл гадныхнаар хийлгэж, харийн хүмүүсийг тэжээдэг болоод байгаа билээ. Нийслэл хотод гэхэд л бараг гудамж болгонд нь шахуу Вьетнам улсын иргэд автозасварын газраа нээгээд Монголчуудад өндөр үнээр үйлчилж байна. Тэдгээр засварын газрууддаа вьетнамууд өдөр шөнөгүй ээлжлэн ажиллахын хэрээр мөнгийг ч ёстой овойтол хураадаг аж. Тэгээд бас болоогүй тэд ингэж сэт сэвээгүй ажиллан мөнгө цуглуулахын хажуугаар Монгол охид бүсгүйчүүд татаж чангаахаас өгсүүлээд элдэв зугаа цэнгэлээ тун шаргуу амжуулдаг юм байна.
“Даяар Монгол” төрийн бус байгууллагаас гаргасан судалгаагаар 230 гаруй Вьетнам автокузов засварын газрын ажилчдын ихэнх нь тус улсын эрэгтэйчүүд бөгөөд тэдний хорь гаруй хувь нь Монгол хүүхнүүдтэй хамтран амьдрагчид болох нь тогтоогджээ. Тэдгээр Монгол эмэгтэйчүүдийн далан хувь нь Вьетнам эцэгтэй нэгээс хоёр хүүхэд төрүүлээд байна. Өөрөөр хэлбэл, Вьетнам улсын иргэд манай улсад бөөн бөөнөөрөө ирээд автомашины завсаргын газар нээн ажиллуулах далимаараа монголчуудын хүн ам зүйн хар хайрцагны хамгийн нандин уламжлалт бодлого буюу бүсгүйчүүдээ харийн хүнтэй суухыг хатуу цээрлэдэг ёс жаягийг бүрмөсөн баллаж хаях гэж байгаа ажээ. Энэ бол тун аюултай үзэгдэл юм. Өнөөгийн Монгол эрчүүдийн дунд архинд дуртай, гэр орны ажилд тааруу, эхнэр хүүхэддээ халамж анхаарал тавьдаггүй гэх мэт янз бүрийн доголдолтой хүн зөндөө л байгаа байх. Гэхдээ охид бүсгүйчүүдээ тэд харийн харчуудын өвөр түрий рүү гүйж орох болтол тэгтлээ дорд ороогүй баймаар санагдана. Тэгээд ч Монгол эрчүүд нь охид бүсгүйчүүд рүүгээ хамаг бурууг чихэж, тэднийг Вьетнам иргэдийн хүүхдийг тээж төрүүллээ гээд яллах эрх хэнд ч байхгүй, ардчилсан хүнлэг энэрэнгүй хуультай улс юм.
Харин Вьетнам иргэнтэй гэр бүл болж, хамтран амьдарч байгаа тэдгээр Монгол эмэгтэйчүүдэд олон янзын бэрхшээл, учир шалтгаан бий. Хамгийн наад зах нь Монголд заавал Вьетнам иргэд автозасварын газар байгуулах биш манайхан өөрсдөө хөрөнгөө гаргаж байгуулаад тэднийг удаан хугацаагаар эх орондоо суурьшуулахгүйгээр шахаж нутаг руу нь явуулдаг байвал болох нь тэр. Гэхдээ монголчуудын 80 орчим хувь нь амьжиргааны түвшин тун доогуур байгаа нь иймэрхүү жижиг үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлэхэд нэлээд саад тотгор болж байна. Нэг өдөр идэх хоолоо яая даа гэж байгаа өрх айлууд Вьетнам иргэд шиг автозасварын газар нээн ажиллуулах боломж муутай юм. Нөгөөтэйгүүр, амьжиргааны түвшингээр тааруухан монголчуудын дотор гадаадаас цоо шинэ машин аваад унах хүн бараг байхгүй. Дор хаяж тухайн үйлдвэрлэсэн улсдаа таван жилийн турш давхиж талхисан хуучин машинуудыг чадан ядан худалдаж авдаг юм. Үүнээс болоод зам тээврийн осол, завсар үйлчилгээ ер тасрахгүй байна. Нийслэл хотод гэхэд ойролцоогоор иймэрхүү хуучирсан 120 гаруй мянган автомашин өдөр тутам замын хөдөлгөөнд оролцож, хүмүүс хэдэн арваараа осолд өртдөг болжээ.
Судалгаанаас үзэхэд тэдгээр аваар осол гаргадаг машинуудын насжилт ихэвчлэн арваас дээш жил байгаа юм. Осол гарч л байдаг, машин эвдэрч л байдаг. Тасралтгүй үргэлжилсэн иймэрхүү байдлаар бүхэл бүтэн засвар механикийн тойрог буюу засварын ажлын байрууд энд тэндгүй бий болоод байна. Бизнесийн энэхүү орон зайг Вьетнамын иргэд аль эртнээс олж хараад манайхнаас өрсөн жилээс жилд байр сууриа бэхжүүлсээр иржээ. Тэдний засварын ажлын үнэ өртөг манай дотоодын засварын газруудынхаас арваас гучин хувиар өндөр тул маш их орлого олж байна. Гэвч Монгол жолооч нарын дийлэнх хэсэг нь өндөр үнэтэй ч гэсэн Вьетнам засварын газрууд руу очиж машинаа засуулна гээд давхидаг юм. Яагаад гэхээр тэдний завсар илүү чанартай, цаг хугацаандаа шуурхай хийгддэг, өнгө үзэмж сайтай учраас монголчууд дотроо мөнгөө яаж ч нарийлж тооцлоо гэсэн Вьетнам засвар руу л очсон нь дээр гэдэг болсон байна. Ухаандаа, Вьетнам иргэд монголчуудыг ийнхүү ур чадвараараа зах зээлийн өрсөлдөөнд үнэндээ цохиж гарч ирээд, үнэ төлбөрөө ч улам нэмэгдүүлж байгаа юм. Тэгээд нэг вьетнам засварчин сард доод тал нь нэг сая таван зуун мянган төгрөгийг эх орондоо байгаа ар гэрийнхэн рүүгээ илгээж байна. Эдгээрээс харахад Вьетнам засварын газрууд нь ойрын арваад жилдээ Монголын зах зээлд ноёлж, манай хамаг мөнгөний урсгал тэдний гэр орон руу урссаар л байх аж.
Тэгвэл монголчууд эх орондоо тэднээс дутахааргүй автозасварын газруудыг байгуулж ажиллуулах боломж бий юү гэвэл бүрэн нээлттэй байж л байна. Хэрвээ Вьетнамын иргэдээс хамаагүй хол тасарсан чанартай, шуурхай үйлчилгээтэй засварын газруудыг ажиллуулаад эхэлвэл тэд аяндаа алга болоод өгнө. Иймд саяхнаас “Этүгэн Даяар Монгол” төрийн бус байгууллагаас санаачлан “Монгол хүн-Монголын ирээдүй” төслийг хэрэгжүүлэхээр шийджээ. Тэдний энэхүү төсөл амжилттай хэрэгжвэл Монголд орчин үеийн стандартад нийцсэн өндөр мэргэжилтэй боловсон хүчин бүрдэж, улс орны эдийн засагт томоохон хувь нэмэр оруулах юм байна. Монгол бүсгүйчүүдээ Вьетнам иргэдийн хүүхдийг төрүүлэхээс хамгаалахын тулд ядаж тэдний автозасварын газруудаас илүү чанартайг ингэж өөрсдөө хийх хэрэгтэй болжээ.
Б.Отгонбаяр
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
orgil (May 23, 2016 9:54:26 am )
zuv. amjilt husie !!!
-
Anonymous (May 23, 2016 10:38:38 am )
ter huuhnuudiig tsaazaar avah heregtei
-
Vher Mongol (May 23, 2016 11:37:57 am )
Mongol chuud zalhuu tsag barihaa medehgvi uuchgvin baij tom duugran. Yaaj mashin zahawdee ugasaa
-
Anonymous (May 23, 2016 6:58:04 pm )
Арчаагүй юм. Хохь нь гэхээс өөр юу гэх вэ дээ
-
Монгол (May 23, 2016 8:28:15 pm )
Монгол хуухнууд хоногиин хоолны толоо ингэж доошоо орох гэж, гадаад хунии хуухэд гаргахаа юман чинээ бодохгуи юмаа, зарим хуухнууд вьетнам засварын газар хуухдиинхээ усны наир ч хиигээд ба шиг, ходооноо очиж ямаагаа хариулвал хамаагуи дээр амьрана даа
5 Comments