Энэ оны эхээр төрийн өмчит компанийн хувьцааг хөрөнгийн биржээр дамжуулан ард иргэдэд нээлттэй арилжаалах үйл ажиллагааг анх удаа зохион байгуулж, Монголын хөрөнгийн зах зээлийн түүхэнд тэмдэглэх түүхэн үйл явдал боллоо хэмээн сүр дуулиантайгаар сурталчилж байсан.
Уг ажлынхаа салхийг хагалж “Монгол шуудан” ТӨХК-ийн 34 хувийн хяналтын багцыг арилжаалсан. Тухайн үед хөрөнгийн биржийн арилжааны тов зарлагдсанаас хойш хувьцаа худалдан авах эрэлт 2 дахин нэмэгдэж байна, гайхалтай гээд л цээжээ дэлдээд байсан нөхдүүд цаг нь болоход дээрх компанийн хувьцааг хоёр гуравхан хүнд хувааж өгсөн бололтой. Тэднээс олны өмнө ил болсон нь “Ард санхүүгийн нэгдэл”-ийн буюу бидний мэдэхээр ХАС-ын Ч.Ганхуяг гэгч байв. Тэрбээр “Монгол шуудан”-гийн 17.38 хувийн хувьцааг худалдаж авснаар уг асуудал шийдэгдлээ гэж ойлгосон.
Гэтэл дээрх арилжааны асуудал ахин дахин сөхөгдөх болж, зарим нэг нь нээлттэй арилжаалагдах ёстой 34 хувийн талыг авсан гэх нууц ноёнтны эрэлд “хатсан” билээ. Иргэдийн дунд элдэв хардалт, таамаглал хөвөрч, төрийн өмчийг үнэгүйдүүлж, улсын хөрөнгөөр гараа угаалаа, хууль бус аргаар бялуу хүртэж сурсан нөхдийн нэг байх нь гарцаагүй гэх мэдээлэл сошиал медиагаар тарах болсон.
Эл мэдээллийн мөрөөр мөшгөсөөр нэгэн эрхмийн нэрийг олов. Тэр бол улс төр, бизнесийн сүлжээний том акул биш ч, барын бамбар багаддаггүй гэдэг шиг улс төр гэдэг ууланд өөрийнхөө хэрээр мацаж яваа л нэгэн байв. Энэ нөхөр Хан-Уулаас нийслэлийн төлөөлөгчөөр сонгогдсон Б.Түвшин байв. Тэрбээр “Монгол шуудан”-гийн далд хувьцаа эзэмшигчээр ийнхүү тодров. Түүнийг тойрон хүрээлэгчид болон найз нөхөд нь “нууц ноёнтон” гэж нэрлэдэг ажээ. Энэ нь ч учиртай гэнэ. Энэ хүн хувьцааны арилжаанд гаршсан, олон жилийн архаг туршлагатай, олны овоо хараанд өртөөд байдаггүй гэмгүй гэмтэн юм байх. Түүнд нэлээдгүй газрын хяналтын хувьцаа байдаг, ХААН даатгал, Дархан нэхий зэрэг компаниудын 50-иас илүү хувийг эзэмшдэг, даатгалын компаниудын загалмайлсан эцэг шахуу болсон гэх юм.
Хувьцааны арилжааны бизнесийг энэ хүн сонирхдог байж болно. Харин тэр “Монгол шуудан”-гийн ирээдүйн төлөө юу хийж чадах бол, эсвэл хотын А бүсийн газар нь л хэрэгтэй хэмээн өнөө маргаашийг аргацаах төдий хандах болов уу гэх эргэлзээ, бас хардлага байгааг нуугаад яахав. Ямартай ч нууц ноёнтны нүүрээ нуусан баг “хуурч” тэр одоо ил гарч ирлээ. Үйл явдал цааш хэрхэн өрнөхийг харж л байя.
Холбоотой мэдээ
-
Nadmid (May 21, 2016 2:27:25 pm )
ene Tuvshin bu davaraad Mandal MIG Mongol Bodi soyombo geed buh daatgaliig avj bga gesen ATG sain shalgah heregtei shy
-
erdenee (May 21, 2016 9:09:17 pm )
nudtei mundag zaluu l bn chadaj bgaa ymiig odoo yu ch geh ve dee
-
-
Anonymous (May 21, 2016 6:39:50 pm )
УБ хотын голд байрлах центральная почта байшин бол сул алт. Сайн сонголт хийсэн байна.
-
цэцэг (May 21, 2016 8:38:41 pm )
Газарт л шунсан нөхөд өөр юу ч биш
-
-
Mongol (May 22, 2016 4:05:53 pm )
Bas neg luivarchin garch irsen um baina, hen demjij eniig ulsiin horongiin huvzaag gartaa hiih bolsoniig bas shalgah heregtei
-
Anonymous (May 23, 2016 1:51:56 pm )
харваас хулгайч байна шалга нэг даргын хамсаатан биз
-
Мөнхжаргал (May 24, 2016 10:08:00 am )
Энэ юу гэсэн үг вэ.Хувьцаа худалдаж авбал бас дайсан болсон уу.Энэ бичиж байгаа нөхөр нь сэтгэц эмгэгийн өөрчлөлттэй эсвэл огт мэдлэггүй нөхөр байна даа хөөрхий.Нэртэйгээр нь 3-аас дээш өрөөтэй байртай 30-аас дээш сая төгрөний машинтай бол ардын дайсан гээд үзэн ядацгаавал яасан юм бэ дээ….
-
Hi. (May 24, 2016 4:01:48 pm )
APU-n Tuwshin bn
-
зочин (May 26, 2016 1:45:45 pm )
Хүн юм худалдаж авч болохгүй юу. Жишээ нь хувьцаа. Бас та нараас асууж байж авах болж байна уу. Зүгээр байгаарай хүмүүсээ. Юм мэдэхгүй байж хэт туйлшраад байгаа юм биш үү. Та нар өдөр тутмынхаа хоол хүнсийг иргэдээс асууж байж худалдаж авдаг уу. Одоо бүр хэрээс хэтэрсэн их мэдэгчид олширчээ. Үнэхээр харамсалтай байна. Хүн юмтай байж болдоггүй яасан хачин цаг үе вэ. Шууд л хардаад наачихдаг…….ккк
10 Comments