antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 19, 2016 14 comments

Б.Насанбаяр нарыг сургуулиудын ТУЗ-д давхардуулан томилсон нь АТГ-ын шалгалтаар илэрчээ

нийтлэсэн Admin
iuiuiu
Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд ажиллах үеэрээ тус салбарын сайдын 2015 оны тушаал шийдвэрүүдтэй танилцав.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн А/30 дугаар “Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөлийн төрийн төлөөллийг шинэчлэн батлах тухай”, 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн А/170 дугаар “Удирдах зөвлөлийн төлөөллийг батлах тухай”, 2015 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн А/409 дүгээр “Тээврийн дээд сургуулийн удирдах зөвлөл дэх төрийн төлөөллийг шинэчлэн батлах тухай” тушаалуудаар тус яамны төрийн захиргааны албан хаагчдыг их, дээд сургуулийн удирдах зөвлөлд төрийн төлөөллөөр томилсон байна.
Төрийн нарийн бичгийн дарга Ш.Булга-Эрдэнэ 3 сургуулийн /АШУҮИС, СУИС, Монгол-Германы ашигт малтмал, технологийн дээд сургууль/, Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр 4 сургуулийн /МУИС, БИС, Тээврийн дээд сургууль, Монгол-Германы ашигт малтмал, технологийн дээд сургууль/, Дээд боловсролын хэлтсийн дарга П.Эрхэмбулган 4 сургуулийн /МУИС, ШУТИС, АШУҮИС, Тээврийн дээд сургууль/, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Эрдэнэчимэг 5 сургуулийн /ХААИС, Ховд их сургууль, Дорнод дээд сургууль, Улаанбаатар их сургууль, Монгол-Оросын 3 дугаар бүрэн дунд сургууль/-ийн удирдах зөвлөлд орж төрийн төлөөлөл хэрэгжүүлж байгаа нь Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн хуралдааны 16 тэмдэглэлийн XXII.2 заалтын 2.1.2-т заасан “төрийн захиргааны албан хаагчийг төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 2 хүртэлх хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөлөгчөөр томилон ажиллуулж байхаар тоог нь хязгаарлах”-аар тусгасантай нийцэхгүй бөгөөд энэ нь ашиг сонирхлын зөрчилтэй байдал үүсгэж болохоор байна.
Мөн сайдын Б/59 дүгээр тушаалаар Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн захирлыг, Б/432 дугаар тушаалаар Энэтхэгийн соёлын төвийн захирлыг, Б/406 дугаар тушаалаар Улаанбаатарын их сургуулийн захирлыг, Б/196 дугаар тушаалаар Дархан-Уул аймгийн “Оюуны ирээдүй” цогцолбор сургуулийн захирлыг, Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны Б/322 дугаар тушаалаар тус яамны Шинжлэх ухааны бодлого, зохицуулалтын газрын даргаар Ж.Даваасамбууг тус тус томилохдоо нэр дэвшигчдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраар хянуулаагүй байна.
Тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/522 дугаар тушаалаар онцгой амжилт гаргасан 7 ажилтанд 2-4 сая төгрөгийн мөнгөн шагнал олгосон байх бөгөөд энэхүү шийдвэр нь Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 96 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчид шагнал, урамшуулал олгох журам”-ын 5 дугаар зүйлд “ …ажлын өндөр амжилт гаргасан … төрийн албан хаагчид … ажлын үр дүнгээр сарын цалингийн 40 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал олгож болно” гэснийг зөрчсөн байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

14 Comments

  • Huh tenger (May 19, 2016 11:44:21 am )

    nasanbayr gj muunchin avgai zailaagvi bgamu

  • Соуза (May 19, 2016 12:38:26 pm )

    Энэ одоо ажлаа өгсөн гэсэн худлаа юмуу муунчин гар

  • Иргэн (May 19, 2016 12:40:28 pm )

    Оорсдийнхоо бурууг Муун руу чихэх гээд ядчих юмаа.

  • zochin (May 19, 2016 12:45:46 pm )

    Nasanbayriig bish Gantumuriig ehleed zailuulah heregtei daraa ni tertee tergui ene avgai dald orno Gantumur suhbaatar duuregees ner devshvel nudnii bulai bolgij payng ni delgene dee

  • Дражен (May 19, 2016 1:27:23 pm )

    МҮҮН ажиллагаа дуусчихсан шүү дээ, энэ Насанбаяр бүсгүйг амар тайван байлгаач. Баярцогт Насанбаяр хоёрыг балбах тусам өнгө орж гялалздаг залуус шүү.

    • Anonymous (May 19, 2016 7:05:23 pm )

      Малаа чи бас мүүнчин үү гялалзана ч гэх шиг харин ч хүний нүүр харж чадахгүй гөлөлзөөд байх шиг харагдаад байх юм чи эсвэл хялар болоод хараж чадахгүй байгаа байхаа

  • zochin (May 19, 2016 2:03:36 pm )

    Боловсролын сайд хэний гар хөл болоод байгааг шалгаж, хувь хувьсгалын харьцаагаа ойлгож ялгадаг эх орноо гэсэн сэтгэл зүрхтэй хүнийг томилох хэрэгтэй.Ганц цагийн хичээл зааж үзээгүй хүн яаж өөрөө ажлаа мэдэх вэ.Нааш харсан бүхнийг царайчилж хүслийг нь биелүүлж л ажлаа явуулж байгаа. Чадаж хийх боловсон хүчин олон байнаа. Одоо солих цаг нь болсон.

  • Anonymous (May 19, 2016 2:24:18 pm )

    Шалгалтын үр дүн нь юу болов

  • songogch (May 19, 2016 2:37:39 pm )

    Nasanbayaraar ene heden surguuli sudsaa bariulj Bud anih biljee

  • монгол (May 19, 2016 3:42:16 pm )

    Насанбаяр ажлаа хийж байналээ, цаас бариад өрөөнөөсөө гарч явж доодох хүмүүстээ үүрэг өгөөд явж байна гэнэлээ. Тэгж огцордог юм бхдаа Нөгөө цэнхэр үст Цэрэн минь мэдэж байгаа болов уу?

  • Yana daa (May 19, 2016 4:43:43 pm )

    saidiin tushaal geheer Gantumur guain huusen ajluu ene huuli zurchsun asuudal,muunchin Nasanbayaraa zailuulaagui ymu balai avgai yasan dald ordoggui ym be dee zaluugaa ch hatdaa

  • Sain shalga (May 19, 2016 4:48:14 pm )

    sain shalga haruitslaga toots dood hed ni buruugaa saidruugaa chihnee Muunchin Nasanbayartaigaa taarsan taar shuudai

  • Anonymous (May 20, 2016 12:00:05 pm )

    Энэ яамныхан дан увсынхан байна лээ Сайд төрийн нарийн 2-ын хамаатан саднуудаар дүүрсэн дан хов живээр ажлаа хийгсэд бөөн хардалт сэрдэлт хэн хаашаа мэдээлэл өгчихөв гд дуудаж асуугаад л нэгээр нь нөгөөг нь муулуулж байж шагнадаг Санхүү хэлтсийн дарга ТЗУГдарга нь сая шоронд ороод гарав даа Юу л болоод байна даа

  • зочин (May 21, 2016 9:06:14 am )

    муу хар улаан МҮҮН-чин алив ажлаа өгсөн гээд солиороод байсан ийм л дурак ҮНЭН НЬ Д- гүйцэгдэж байгаа чинь тэрдээ, АТГ энэ авгайг шалгах хэрэгтэй,

antalya rent a car