Энэ бол шинэ зүйл биш ажээ. Чингэлтэй дүүргийн бараг төвийн гэх нэгэн буудлын эзэн танилтайгаа уулзан, хэдэн хором хууч хөөрөхдөө хачин этгээд, эсэн бусын юм үзэв. Биднийг ярилцан суух үед такси хөлсөлсөн зочид ирсэн нь дүрэмт хувцас бүхий гурван цагдаа, гурван хүүхэн байлаа. Тэд гурван цаг орогнох өрөө сураглав.
Эзэн эвтэйхэн татгалзаж тэднийг үдээд ийн ярилаа. “Манай дүүргийн цагдаа нар явна. Өрөө бий л дээ. Элдвээр дарамтлаад үнэ хөлсгүй байрлах гээд байдаг юм. Дүрэмт хувцастайгаа яваа нь тийм учиртай. Хүүхнүүд нь харваас энэ хавиар явдаг хэд байна” гэв. Төрийн хууль сахиулах ёстой улс өөрсдөө хуулиа зөрчин ийн явдаг юм байна. Тэд хажуугийн нэгэн буудалд ороод мөн л гарч харагдав. Эзэн нь бас л хүлээж авсангүй бололтой. Хэн тэдэнд элдвээр дарамтлуулахыг бодохов дээ. Цагдаа нар буудал хайсаар хаа нэгтээ рүү явж одлоо.
М.Тэлмэн (www.wikimon.mn)
Холбоотой мэдээ
-
Anonymous (January 21, 2012 12:53:37 pm )
tsagdaa geheeree ywj boldoggui muu
-
Anonymous (January 21, 2012 2:57:19 pm )
tenegee!tsagdaa geed daramtaldag,unee tulduggui gej bna,oilgov uu?bas duremt huvtsastaigaa ingej yavah n buruu
-
Anonymous (January 21, 2012 10:16:13 pm )
Bodit baidal dr iim l bga shde! Uursduu biye unelegch nartai ugsen tohirdog, humuus nuguu hedig n awah gd mungu tugrugu ugud daguulj yawahad n tsagda garch ireed yanhnuuda haragui yum shig evteihen yawulchihad hudaldaj awsan geh huniig yu yugui huuliar dalailgan surduulj bga buhnig n huu hamaad tsohij zanchaad yawulsan dur zurag UB-n gudamjnas olon haragddag biz de
-
Anonymous (January 21, 2012 11:23:25 pm )
chi ltegj segsruulsen yum bish uu bi l lav UB gudamjnaas tiim dur zurag haraagui
4 Comments