antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 18, 2016 45 comments

“ГОК”-оос төрсөн тэрбумтан Ч.Ганзориг хүү Г.Тэмүүлэнгээ сойж байна

нийтлэсэн Admin

Untitled-2

 “Эх нь хээр алаг бол, хүү нь шийр алаг” гэж Монголчууд зүгээр ч нэг хэлчихээгүй байх аа. Нэгэнтээ нэр сүрэнд нь сүүдэр туссан, нэгэнтээ хууль журам зөрчсөн нь үнэн хүмүүс Монгол төрөөс зайгаа барьж, чигээ өөрчлөх хэрэгтэй баймаар. Тэрчлэн тэдгээр нөхдүүдийн үр хүүхдүүд ч улстөрд учиртай хандмаар байгаа юм. Гэвч манай тухайд бол өөрсдөө болдоггүй юмаа гэхэд үр үндсүүдээ ч болов улстөрд хавчуулна даа гэж зүтгэж байгаа хүмүүс олон. Тэдний нэг бол “ГОК”-ийн гэх тодотголтой Ч.Ганзориг юм. Тэрээр өнгөрсөн жилүүдэд хүү Г.Тэмүүлэнгээ хамаг л аятайхан албан тушаалуудад суулгаж ирсэн. Өдгөө МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоог удирдан суугаа Г.Тэмүүлэн өнгөрсөн жилүүдэд Уул уурхайн дэд сайдаар ажиллаж үзлээ. Ашигт малтмалын газрын хэлтсийн дарга байж үзлээ, за мөн “Оюутолгой” хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах Монгол Улсын Засгийн газрын ажлын хэсгийн нарийн бичгийн дарга, төрийн өмчийн “Эрдэнэс Монгол” ХХК-ний дэд захирал, “Оюутолгой” ХХК-ийн Монголын талын ТУЗ-ийн гишүүнээр тус тус ажиллаж үзлээ. Ер нь бол  тэрээр том ажил олныг хийжээ. Чухам тэгээд УИХ-ын гишүүн болох дутуу байгаа бололтой юм. Аав нь ч хүүгээ гишүүн болгочих гээд Архангайд багагүй сурталчилгаа хийж давхисан. Хүүгийнхээ нэр дээр хоёр насны морь уралдуулж, түрүүг нь авч байсан түүх бий. Бас болоогүй Г.Тэмүүлэн аймгийн төвийн бүх айлаар орж 20 мянгатын дэвсгэртээр золгож,  гурил тараасан гэхчлэн асуудлууд бий л дээ. Г.Тэмүүлэнгийн тухайд хараахан аавынхаа хэмжээнд намтраа бохирдуулж амжаагүй яваа гэхэд болно.

Харин аав Ч.Ганзоригийнх нь  тухайд бол чамгүй их асуудал бий. Ямартаа л баригдаж хоригдох дээрээ тулж байхав дээ. Түүнийг хорьж шалгаж эхлэхэд нөгөөх ган  бөмбөлөгийн хэрэгтэй холбоотой талаар яригдаж байсан ч, эл асуудлаас илүүтэйгээр   “Эрдэнэт” үйлдвэрээс батлан даалт гаргаж, хувийн компанид зээл олгуулсан хэрэгтэй нь холбогдуулан баривчилсан гэх мэдээллийг үйл явдлууд баталгаажуулж байсан билээ. Тэр үед “Жаст” группийн захирал Ш.Батхүүгийн  Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрээр батлан даалт гаргуулан гадаадын банкнаас их хэмжээний зээл авсан тухай асуудлууд олны анхааралд байсан юм.

Өдгөө бол Монголын бизнесийн талбараас арчигдсан  “Жаст” групп 2009-2010 оны хооронд “Английн “Стандарт” банкнаас гурван удаагийн гэрээгээр 109.9 сая ам.доллар зээлэхдээ “Эрдэнэт”-ээр батлан даагч хийлгүүлсэн гэх асуудал яригдсан бол Ш.Батхүү эрхэм энэ талаар ярихдаа  “Манай групп “Эрдэнэт”  үйлдвэрт шатахуун нийлүүлэх  гэх мэт маш олон төрлийн  үйлчилгээ үзүүлдэг. 1997  оноос хойш найдвартай  хамтарч ажилласан учраас  баталгаа гаргаж өгсөн. Би 2008  оны үйл явдлыг ярьж байна.  Төрийн өмчийн хорооны дарга  Д.Сугар баталгаа гаргаж өгөх  боломжтой гэсэн цохолт хийж  өгсөн. Олон жил хамтарч  ажилласнаа бодоод “Эрдэнэт”  үйлдвэр баталгаа гаргасан.  Үүнээс хойш “Стандарт”  банк наас хэд хэдэн удаа зээл  авсан. Бид сүүлд авсан зээлээ  зориулалтын дагуу ашиглаагүй нь буруутай” хэмээн хэлсэн байдаг.

Харин ТӨХ-ны дарга асан Д.Сугар хэлэхдээ “Өнгөрөгч 2007 оны арав болон арваннэгдүгээр сард нэг яриа болсон юм. Юу вэ гэвэл, “Улаанбаатар төмөр зам” ТӨХК санхүүгийн хүндрэлд орж “Эрдэнэт” үйлдвэрийн баяжмалыг зөөхөд саатал гарсан юм. Тэр үед “Жаст” групп “Эрдэнэт” үйлдвэрт шатахуун нийлүүлдэг байсан. Тус үйлдвэрийн баяжмалын гэрээ хэлцэлд ч  энэ компани оролцож байлаа. Тухайн үед “Эрдэнэт”  үйлдвэрийн ерөнхий  захирлаас Оросын талын захирал бид хоёрт хүсэлт ирсэн юм.  Тэрхүү хүсэлтэд “Аж  ахуйн хүндрэлээс гарах нэг арга байна. Жаст группийн  борлуулалт, гэрээг нь барьцаа болгож аваад “Стандарт” банкинд баталгаа гаргаж өгье. Ингэснээр “Жаст” мөнгө олчих юм бол төмөр замыг хүндрэлээс гаргачихна” гэсэн асуудлыг тавьсан. Ингээд 2007 онд баталгаа гаргаж, Стандарт банкнаас 20 сая ам.долларыг “Жаст” групп зээлсэн юм. “ гэсэн байгаа. Тэгэхээр энд нэг зүйлийг зориуд тодотгоход, Д.Сугар болохоор 2007 оны хэргийг яриад байгаа бол Ш.Батхүүгийн хувьд 2008 оны хэргийг ярьж байна гэж хэлээд байгаа юм. Ер нь бол эндээс харахад Ч.Ганзориг захирал “Жаст” группийн төлөө ихээхэн зүтгэл гаргаж, Д.Сугар болоод Оросын талын захирал хоёртоо хүсэлт тавьж, гүйсэн харагдаад байна. Хэрэв Д.Сугар л Ч.Ганзоригийгоо “жийж”, зориуд ийм зүйл яриагүй бол, яах аргагүй л “Жаст”-д том тус хүргэсэн хүн нь Ч.Ганзориг гэдгийг ойлгож болохоор байгаа юм.

Тэрчлэн Д.Сугар дарга “…Энэхүү их хэмжээний зээлийн асуудал Олон улсын шүүх цагдаад очоод байдал хүндэрвэл “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд өөрсдийгөө хамгаалах нотлох баримтуудаа сайн цуглуулж өгөх хэрэгтэй. Тэр үед ажиллаж байсан хүмүүс ч хичээн оролцож  “Эрдэнэт” үйлдвэрээ энэ асуудлаас салгаж авах ёстой гэж бодож байна.” хэмээн ярьснаас үзэхэд “Жаст”-ын балгаас болж хэдүүлээ дээлээ нөмрөхгүй шүү гэсэн сануулгыг ч дайж бас болох билээ.

Мөн Ч.Ганзоригтой холбоотой нэг асуудал бол ТӨХ болон холбогдох албанаас  “Эрдэнэт” үйлдвэрт шалгалт хийхэд  агуулахын үлдэгдэл, худалдан авалтад шахааны бизнес орсон нь илэрсэн гэж байгаа. Тодруулбал, 10 орчим тэрбум төгрөгийн өртөг бүхий эргэлтгүй бараа, материалын хуримтлал үүссэн байсан нь илэрснийг Ч.Ганзоригт мөн хамаатуулсан гэх мэдээлэл байдаг юм.

Уг нь С.Баярын нөмөр нөөлгөөр улстөрд хөл тавьж, “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлаар очихдоо Н.Энхбаярын дэмжлэгийг аван угшил нь булингартаж үзсэн Ч.Ганзориг АН-ын үед ч хөл алдахгүйг чамгүй хичээсэн. Ямартаа л  “Эрдэнэт” үйлдвэрийн даргаар 2012 онд улиран сонгогдсон ч, эрүүл мэндийн шалтгаанаар, өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан юм. Харин түүний өөрийн хүсэлт гэдгийнх нь ард АН-д элсэж, Англид элчин сайдаар суух тохироо хийгдсэн гэх мэдээлэл дагаж байв.

Ер нь бол тэрээр төрийн өмчийн компанийн толгой дээр суучихаад хэрхэн луйвар хийдгийг бодитоор нь харуулсан хүн. Тиймдээ ч МАН-ыг угжиж байсан гол хандивлагчдын нэг тэрээр АН-ын үед ч энэ барилаараа явах гэж үзэж байгаа бололтой. Ямартай ч Эрдэнэтийн захирал байхдаа  экспортод гаргаж байгаа  зэс, молибдений баяжмалын хэмжээ болон үнийн мэдээлэл, тендерийн сонгон шалгаруулалтын талаарх мэдээллүүдийг нуун дарагдуулдаг байжээ. Жишээ дурдахад, 2010 онд “Жаст” компани  100 тэрбум төгрөгийн өртөг бүхий бараа бүтээгдэхүүн шахсаны ард мөнөөх л Ч.Ганзориг байсан гэдэг юм.

Тэгэхээр тэрбум тэрбумын шахааны бизнесээр Монголын тэрбумтнуудын нэг болсон байж болзошгүй Ч.Ганзоригийн хүү Г.Тэмүүлэн УИХ-ын гишүүн болчихвол чухам яг юу хийж гавих юм бол доо!

Б.Тамир

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

45 Comments

  • Nyam (May 18, 2016 11:16:25 am )

    МАН-ын дэргэдэх Залуучуудын Холбоог удирдан суугаа Г.Тэмүүлэн өнгөрсөн жилүүдэд Уул уурхайн дэд сайдаар гэх мэт олон өндөр албан тушаал хашиж авилгалын хэрэгт холбогдсон Аав нь хүүгээ гишүүн болгочих гээд Архангайд сурталчилгаа хийж байна гэнэ ашиг сонирхолын зөрчилтэй ийм хүмүүсийг улс төрд бүү оруул

    • Yalalt (May 18, 2016 7:54:49 pm )

      Офорт данстай

  • бат (May 18, 2016 11:50:59 am )

    бас Дорлигжав түүний хань хамсаатнууд ах дүү нар ГОК-аас төрсөн тэрбумтнууд гэдгийг бүү март монголчуудаа

    • Anonymous (May 19, 2016 6:36:23 pm )

      Баримттай улиараа.Харин Хятад хүн ГОК-н нэг чухал хэлтсийн даргаар ажиллахдаа цулайж,Бээжинд Гок-ын төлөөлөгчийн газрыг дүүрэн Хятад хүнээр дүүргээд одоо ахиад Монголын урдаа барьдаг компаныг удирдаад л явж байгаа нь хэний буруу вэ

  • ЗОЧИН (May 18, 2016 12:23:28 pm )

    бохир улсууд

  • zochin (May 18, 2016 12:33:29 pm )

    huugee bohir uls turluu oruulj yadag bnaa

  • ЗОЧИН (May 18, 2016 1:07:10 pm )

    ЗАЛУУ ХҮН БНА,СОГТУУ БАТБАЯР,ХОРЧИН ГОНЧИГДОРЖООС ДЭЭР БАЙЛГҮЙ

    • зочин (May 20, 2016 10:55:41 pm )

      ЁСТОЙ ЭРЧ ХҮЧТЭЙ ЗАЛУУ ЛУЙВАРЧИН ГАРАХ НЬДЭЭ.ХӨГШЧҮҮДИЙГ НЬ БАЙГАЛИЙН ЖАМААР ДАЛДРАНА ГЭЖ НАЙДАХАД ЗАЛУУ ЛУЙВАРЧНЫГ НЬ ИХ УДААН ТЭСЭХ БОЛЖ ДЭЭ.

  • Ундрал (May 18, 2016 1:39:19 pm )

    Авилгын монгонд умбаж оссон, монгоор боолжсон ийм хумуус бидний амьдралыг мэдээд дунд нь орж ажиллина гэж юу байдым .?! Нэг л ярвайсан их зан . Бухнийг зоосны нухээр харагч

  • зочин (May 18, 2016 1:42:28 pm )

    морь мал ярихаас өөр мэдэх юм байхгүй болоогүй жижигдэнэ.

  • Ундрал (May 18, 2016 1:47:41 pm )

    Авилгын монгонд умбаж , монгоор боолжиж оссон ийм залуучууд ядуу бидний амьдралыг мэдээд дунд нь орж ажиллана гэж юу байхавдээ ,. Ийм залуучууд биш ядуу борчуудын боловсрол эзэмшсэн тийм залуучуудыг дэмжмээр бгаа юм ,. Ядахдаа амьдрал мэднэ , массын дунд байдаг.

  • Anonymous (May 18, 2016 1:58:59 pm )

    Temvvlen sain hvv baigaa yum ter Gonchigdorj Batbayar nar odoo bolimoor yum ed naraas hamaagvi deer erch hvchtei zaluu hvn Arhangaihan demjih heregtei

  • зочинЗочин (May 18, 2016 2:14:05 pm )

    Энэ 2 луйварчин Архангай,Эрдэнэт 2-н аль нэгд нэр дэвшинэ шүү энэ 2 аймгийн шудрага иргэд сайн бодох л хэрэгтэй дээ

    • ZochinО (May 18, 2016 9:51:08 pm )

      Оффшортонг сонгохгүй тэриигээ мэднээ согтуу ч хэлчихдэг батбаярыг сонгоноо

  • Зочин (May 18, 2016 2:54:23 pm )

    Наад Ганзоригийн чинь төрсөн дүү Чимэддоржийн Батзориг гэдэг хүн offshore -т Монголоос хамгийн олон данстай хүнээр тодорсон. Энэ ноцтой хэргийг шалгуулах нь зүйтэй. Эрдэнэтийн дарга болохоос өмнө зүгээр л төсвийн ажилтан байсан хүншдээ.

  • Anonymous (May 18, 2016 3:12:26 pm )

    Offshortoi holbootoi hun yum bn shuu Ganzorig.

  • zochin (May 18, 2016 3:33:06 pm )

    mongoliin tsagdaa shudraga ajillaasai harj l baiya

  • төвшөө (May 18, 2016 3:37:59 pm )

    Манай Архангайчууд маш ухаалаг сонголт хийдэг, одоо Архангайн хөгжлийг хар, аймгуудыг хошуучлаад эхэллээ, аймгийн төв үнэхээр сайхан болжээ, энэ сонгуулиар ч гэсэн АН-ын гишүүдийг, Н.Батбаяр, Гончигоо нарыгаа сонгоно шүү, амжилт!!!!!

  • alt (May 18, 2016 4:33:29 pm )

    ofshort danstai ah n ner holbogson sh vv dee

  • Болд (May 18, 2016 4:40:17 pm )

    Иймэрхүү идэж ууж ханадаггүй эдгээр луйварчидыг төрд байтугай монголоос хөөх хэрэгтэй байна шүүдээ. Идэж ууж ханадаггүй эдгээр новшнуудыг хархаал бөөлжис хүрээд байх юмдаа.

  • bilguun (May 18, 2016 4:52:00 pm )

    demjij bn,

  • unen (May 18, 2016 6:34:41 pm )

    Arhangaid hureed iree.Batjargal metiin bohontsoruud udirdaad hereg alga.Demjeed ognoo hoo

  • Anonymous (May 18, 2016 7:01:05 pm )

    hulgaich lalariin golgiig mongiig ni songono gej heleed av daraa ni hooj yavuul

  • Unshigch (May 18, 2016 7:06:41 pm )

    Toroos torson terbumtan bol yah argagyi monoos mon doo.

  • Anonymous (May 18, 2016 7:29:44 pm )

    төрөөс төрсөн тэрбумтангуулын залгамж халаа тасрахгүй н ээ Монгол яаж дээшилж дэвших юм бэ

  • ээк (May 18, 2016 7:37:23 pm )

    Монгол орны хувь заяа гэдэг төрөөс төрсөн тэрбумтангуудын эрх үрсийн тоглоом юм уу Үе залгамжлагч луйвахрчид эцгийнхээ нөөшийг идэж жаргаад хэвтээч Яах гэж дахин дахин монгол орны ард бидний баялагт шуналтан вэ Номгүйбаяр, Содбалай энэ Тэмүүлэн гэх мэтийг МАН дэмжээд байгаа нь үнэхээр харамсалтай

  • zochin (May 18, 2016 8:14:07 pm )

    Muu lalruud buur amar yum bolson ard tumnii horongiig offshortoon hiicheed heevneg. odoo buur golchgiigo oruulan geed yavj bdag. moriin moshgoj mochiin toolo hereg tee

  • Anonymous (May 18, 2016 10:09:35 pm )

    хаа хамаагуй Тэмvvлэнг архангайгаас их хурлын гишvvн болчино гээд фортун Батбаяр их айд гvжирдлэгээ тарааж эхэлждээ

  • зочин (May 18, 2016 10:58:15 pm )

    МАН ын нийслэлийн дарга газарчин Ц.Сандуйг яах вэ???????МАН энэнээс өөр хүн олдсонгүй гэжүү арай ч дээ.дүү Ц.Сэргэлэнгийнхээ нэр дээрхи оффшорт хэдэн зуун сая доллор байгаа бол??? үүнийг яах вэ??????

  • zochin (May 19, 2016 7:49:50 am )

    yagad iim humuusee idsen uusan bol hohiroliig n baragduulj horongiig n huraadagui yum be

  • Иргэн (May 19, 2016 8:33:18 am )

    Архангайчууд энэ залууг их л дэмжээд байгаа юм даа

  • zochinzochin (May 19, 2016 8:39:47 am )

    Оффшор данстай Даваагийн Батбаяр гэдэг чинь Кюкушузан Батбаяр биш Эрдэнэтийн ИРгэдийн Хурлын гишуун батбаяр шуу.Оффшер Бум-Эрдэнийн найз.

  • Зочин (May 19, 2016 8:41:05 am )

    Оффшор данстай Даваагийн Батбаяр гэдэг чинь Кюкушузан Батбаяр биш Эрдэнэтийн ИРгэдийн Хурлын гишуун батбаяр шуу.Оффшер Бум-Эрдэнийн найз.

  • wwww (May 19, 2016 9:09:43 am )

    гОк-н гурил будаа болгон Харцага Батбаяраар их зоосон доо Улсын юмыг хувийнх шиг бодоод сурцан ичихээ байсан хулгайч нар Энэ сонгуулаар л хулгайч нараас салах хэрэгтэй дуу Баатар нь их уурэгтэй оролцдог

  • сонгогч (May 19, 2016 10:45:16 am )

    Үе дамжин улс төрд орох гэж зүтгээд байгаа нь цаанаа 1 юм хэлээд байгааг сонгогчид ойлгох хэрэгтэй . Олсон юмаа одоо өөрсдөө хэрэглээд байж байгаач. Тиймээс үе дамжсан Номтойбаяр, Учрал, Тэмүүлэн гэх мэт хүмүүсийг сонгож болохгүй шүү ард түмэн минь

  • зочин (May 19, 2016 11:21:03 am )

    Тэмүүлэнг их хуралд гаргасанаас айлын чавганц гаргавал дээр .Удам дамжсан шахаачин луйварчингууд Гокын мөнгөөр тоглогчидын нэг .Зоолсон нохойнуудыг сонгосноос зовлон үзсэн чавганц нь ард түмэнд ээлтэй..

  • Zochin (May 19, 2016 12:26:43 pm )

    Ene nuhur huulias gaduur yaj yavaad bdag yum bol ene huniig hamgaaldag hun ATG bdag yum bolovuu ih l idej uusan gej bichih yum shalgadag hun bdaggui yum shig bna neg bol hudal medeelel taraadag yum bovuu

  • зочин (May 19, 2016 2:02:34 pm )

    Иймэрхүү төрийн мөнгийг идсэн луйварчдыг гаргаж яана Яасан идэж ханадаггүй шунал нь дуусдаггүй новшнууд вэ Ганзориг Тэмүүлэн нар. Тэмүүлэн хадам аав Ханбүргэдэй дэлгүүрийн Сандагдорждоо дэлгүүрийг нь төрийн мөнгөөр томсгож өгөө биз дээ Буянтай хүргэн худууд шүү дээ Хүргэн их хурлын гишүүн болно гээд Сандагаа Даваасамбуу 2 сэтгэл нь хөөрөөд сүйд болж байгаа биз хаха

  • иргэн (May 19, 2016 4:25:55 pm )

    Тэмүүлэнгийн чинь хадам нь Ханбүргэдэйн Сандагдорж юм уу.
    Тэмүүлэн УИХ-д орох ямар хэрэгтэй юм бэ. УИХ нэг л олон гэмт хэрэгтнүүдийг хаацайлдаг газар болчихоод хүмүүс тэнд орогнох гэж дурлаад байдаг албан тушаал болсон юм шиг санагдаж эхлэх нь байна шүү.
    Тэр оффшорт байгаа мөнгө төгрөгийг энэ залуу хөдөлмөрөөрөө цуглууллаа юу. Хадмынхаа л хөрөнгийг хадгалж өгөөгүй бол. Ганзориг цалингаараа мөнгө цуглуулаад оффшорт мөнгөө хадгалахдаа хүүгийнхээ нэрээр хийсэн ч юм билүү хөөрхий…..

  • Tanhai (May 20, 2016 2:57:38 pm )

    Sain shalga Arden tumnii mongoor l bath an gulf such shut dee ATG sain shalga shaardaj bna Mongolian ard tumnii horongiig mongold n bustaaj og chi ganzorigoo chi ooriinhoo hodolmoroor iim ter bumtan

  • Ард (May 20, 2016 5:32:58 pm )

    Эрдэнэтийн захиарал байсан Чимэддоржийн Ганзоригийн төрсөн дүү Чимэддоржийн Батзориг олигтой бизнес хийж үзээгүй мөртөө офшор данстнуудын жагсаалтад байгааг шалгах газар байгаа болов уу

  • зочин (May 22, 2016 9:19:46 am )

    Дэмжиж байна. Архангайд МАН суртчилгаагаа сайн хийгээрэй. Энэ 4 жилд ард түмний амьдрал маш их ядуурсан шүү. АН 2012 онд сонгуульд гарахдаа Ажилтай орлоготой монгол хүн, Улс шиг хөгжиж хүн шиг амьдаръя, Төрөө хямралаас түмнээ ядуурлаас гаргая гэсэн худлаа эсрэгээрээ биелсэн. Харин ч улсын өр, ард түмний өр хэрээс хэтэрлээ. Архангайгаас гарах та бүхнийг дэмжиж байгаа шүү. Сонгуулийг хар машинаар биш гараар сайн тоолоорой. Амжилт хүсье

  • Олигархи (May 22, 2016 7:20:17 pm )

    Удам дамжсан олигархи Номтойбаяр, Учрал, Тэмүүлэн гэх мэт хүмүүсийг сонгож болохгүй.Одоо чинь 21-р зуун шүү ямар хаант засаг, манжийн төр байгаа биш дээ. МАН нэрийг дэвшүүлдэг байгаа юм биз харин ард түмэн унагаад өгье.

  • Уншигч (May 23, 2016 9:04:04 am )

    Төрд иймэрхүү хүмүүс хэрэггүй. Төрийн хамгаалалтад орох гээд байгаа юм биш үү. Шалгах л хэрэгтэй дээ.

  • 123123123 (May 23, 2016 9:31:55 am )

    ГАНЗОРИГИЙн балаг гок ийн ажилчидийг талцуулж үггүй робот болгосон нүгэл нүдээрээ гэдэг дээ хүүгээ золиослоод дэмий дээ, ГЭСГЭЭЛ ирнэ,,,,,

antalya rent a car