Нийслэлийн хэмжээнд нийтийн эзэмшлийн гудамж зам талбайд энэ онд 500 хогийн сав, 500 сандал шинээр байршуулахаар төлөвлөөд байна. Одоогоор “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” Олимпийн гудамжинд 12 хогийн сав, Жамьян гүний гудамжинд 6 хогийн сав, 6 сандал, Гэндэнгийн гудамжинд 6 хогийн сав, 6 сандал тус тус шинээр байршуулав. “АСЕМ-11” уулзалтын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд 13 гудамжинд шинэ хогийн сав, сандлуудыг нэмж байршуулахаар төлөвлөөд байгаа юм. Гэхдээ гудамжны байршил, онцлог, талбайн хэмжээнээс хамаарч хогийн сав, сандлуудын тоо өөр өөр байх юм. Ирэх долоо хоногт Олимпийн гудамжинд 6 хогийн сав 6 сандал нэмж байршуулна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Холбоотой мэдээ
-
zochin (May 18, 2016 9:47:15 am )
Ийм олон сандал хогийн савыг хаана байрлуулах юм бэ.Дарь-Эхийн зам дагуу байрлуулаачээ.Энэ талаар олон удаа хэлж байсан ч байдал хэвээрээ.Нэг ширхэг ч сандал хогийн сав байдаггүй.Буудал бүрт хогийн сав л байхад болно шүү дээ.
-
зочинзозочинчзочининзочинззочинзочиночинзочинзочизочиннзззочиночиночинЗочин (May 18, 2016 3:08:32 pm )
Сангийн яаманд амьтай амьтан байна уу ажил хийгээд байхад төрийн сангийнхаа дансыг хаачихаад мөнгө гаргахгүй кампануудын үйлийг үзэж байна Улс орон ямар байгааг мэдэж баймаар юмдаа
2 Comments