Хэрэв Монголын төр дэх эрх мэдэлтнүүд өнөөгийнх шиг ийм нэр сүрээ, яадгаа алдсан байдалтай байгаагүйсэн бол хэн дуртай нь улс төрийг хобби шигээ санаж, зүтгэхгүй байх байсан биз. Нэгэнтээ орон зай харагдаад байхад, улайран дайрагсдыг урдаас нь хөөгөөд байх бас хэцүү. Гэхдээ асуудлыг тэгж явцуурч харах тусам бугласан зүйлсийн идээ бээр нь улам нэмэгдэхээс өөрөөр гавихгүй. Тэгвэл төрийн эрх мэдлээс атгалцлаа гээд түмний биш хэсэг бүлгийн төлөө л гар, хуруугаа, амаа хөдөлгөх өгөгдөлтэй нь эрхбиш ойлгогдох “Оргил” худалдааны төвийг үүсгэн байгуулагч Ж.Ганбаатар шиг нөхдүүдийг саарал ордонд орууллаа гээд чухам яг юу өөрчлөгдөх юм бол?
Лав л Ж.Ганбаатарын цээжний гүнд төдийгөөс өдийг хүртэл хадгалагдаж ирсэн нэг томоохон хүсэл бол томоохон тендерүүдийг гартаа оруулж, дагаж ирэх мөнгөний урсгалаар нь өөр бусад бизнесүүдээ тэтгэх явдал байж болзошгүй юм. Ямартаа л тэрээр нэгэн ярилцлагадаа ” Манайдаа л толгой компани гэгддэг “М-Си-Эс”-ийг би зарим зүйл дээр шүүмжлэлтэй ханддаг… Хэт олон юм руу үсчдэг, бусдадаа боломж бага олгодог нь тийм ч зохимжтой бизнесийн арга барил биш шүү дээ. “М-Си-Эс” бүх бизнесийг базаад л, бүх тендерийг хусаад байвал бусад нь юу хийх юм” хэмээн хэлсэн байдаг. Тэгэхээр “М-Си-Эс” группын тухайд улстөрийн нөмөр нөөлөг, томоохон дэмжлэгтэйн хүчээр хүссэнээ авч ирсэн гэдгийг хэн хүнгүй мэднэ. За харин Ж.Ганбаатарын тухайд улстөрд дэмжлэггүй байж ирсэн бөгөөд энэ сонгуулиар гарахын тулд бодлогын чанартайгаар намынхаа нэр бүхий улстөрчидтэй ойртон дотноссон гэх мэдээлэл байгаа юм. Тэр энэ сонгуулиар гараад ирэх юм бол ямарч байсан тендерийн амтанд нэг хэсэгтээ л донтож таарах биз. Энэ бол бичигдээгүй хууль шахуу болсон зүйл л дээ. Естой тэгээд нөгөө Ж.Оджаргал шигээ бусдад боломж олгодоггүй мангас болох гэж үзэхгүй л бол яахав.
Ер нь тэгээд улстөрийн талбарт, тэрдундаа хууль тогтоох дээд байгууллагад улстөрчийн төлөвшлийг тодорхой хугацаанд бий болгосон, зөв л чиг зүгтэй хүмүүс гарахгүй бол улс орон яаж хэцүү замаар гэлдэрдэг болохыг бодит нөхцөл байдал харуулаад өдийг хүрлээ. Гэтэл Ж.Ганбаатар шиг гишүүн болох хүслээ дэлгэхтэйгээ зэрэгцэн тендерийн мангасаас эрх мэдлийг нь авмаар байгаа тухайгаа шулуухан хэлж ярьж байгаа хүн ер нь юу хийж гавих бол доо. Тэр өөрөө хэлж ярихдаа бол өөрт нь ямарч өө сэв байхгүй л юм шиг байдаг. Бага жаахнаасаа ганзагын наймаа хийж амьдралаа босгосон л гэдэг. Үнэндээ бол хэн ч байсан өөрийнхөө төлөө зүтгэж, хөдөлмөрлөж байж л хоолондоо хүрдэг хорвоо. Тэгэхээр нэг л их ганзагачин байсан энэ тэр гэж хэвлэлээр ялархаад байх шаардлага байхгүй л дээ. Тэртээ тэргүй тийм замаар амьдралаа босгосон цөөнгүй хүн Монголд бий. Тэр байтугай замаар явж тодорхой өндөрлөгт хүрсэн залуус ч олон бий шүү дээ.
Тэгэхээр Ж.Ганбаатарын тухайд эхнээсээ л өөрийнхөө түүх намтрыг хэт гоёчлон, сүрийг бадруулж, хүмүүсийн сэтгэлзүйд нөлөөлөх гэсэн арга хэрэглэж байгаа нь ядмагхан л санаа юм даа. Гол нь тэгээд түүний хэлж ярьсан зүйлс бодит байдал дээр эсрэгээрээ байх нь олонтаа юм. Тухайлбал, тэрээр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зэргэлдээх Энканто хотхоноо хорвоо дэлхий дээр байхгүй шахам ая тухыг мэдрүүлсэн газар л гээд өөрөө яриад байсан. Гэтэл тэндхийн оршин суугчид нь үгээ хэлж, үсээ зулгаах дээрээ тулсан баахан гомдолтой явцгаадаг юм билээ. Тэр талаар нь тун удахгүй мэдээлэх болно.
Б.Тамир
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Ард. Moнгол (May 17, 2016 10:22:25 am )
Хэний захиалгаар тэнэг зуйл бичээд байгаа мал вэ? Хэдэн тогрог авсвн юм байнал да!!! Ардын хуухэд гарах цаг уе нь болсон боомилох уе нь онгорсон шуу!!!!!
-
аниа (May 17, 2016 10:40:16 am )
шинэ хүмүүс гарах нь зөвөө, бүтээсэн юмгүй салах дургүй хүмүүсээс салаасай
-
оршин суугч (May 17, 2016 10:48:25 am )
Enkanto town гэдэг арайл дэндүү хүнийг луйвардсан хороолол.Үнэтэйг нь яана.Сантехник нь муу ус алддаг.Дээр нь галын өрөөний зохион байгуулалт байхгүй разетикнүүд нь бүгд ил монтаж хийгдсэн.Ер нь бол энэ нөхрийн ам ажил нь зөрж л байгаа хүн дээ.Өөрийн биеэр ашиглалтанд орсон шинэ байруудаа шалгадагч болоосой.
-
чимэг-очир (May 17, 2016 11:28:26 am )
ганбаатарыг дэмжих ёстой оновчтой зүйл ярьсан
-
зочин (May 17, 2016 12:14:44 pm )
энэ сайхан ухаантай залууг дэмжиж байгаа шүү их хуралд гарчихаад хуучин гишүүд шиг тэнэг болчихвоо одоо монгол улсад жанжин Сүхбаатар шиг нэг онцгой хүн хэрэгтэй байгаа хамгийн гол нь зөв удирдах үр хүүхдийн минь ирээдүй сайхан болж байвал бидний зовох хамаа алга
-
Anonymous (May 17, 2016 12:16:34 pm )
“М-Си-Эс”-ийг би зарим зүйл дээр шүүмжлэлтэй ханддаг… Хэт олон юм руу үсчдэг, бусдадаа боломж бага олгодог нь тийм ч зохимжтой бизнесийн арга барил биш шүү дээ. “М-Си-Эс” бүх бизнесийг базаад л, бүх тендерийг хусаад байвал бусад нь юу хийх юм” хэмээн хэлсэн байдаг. Тэгэхээр “М-Си-Эс” группын тухайд улстөрийн нөмөр нөөлөг, томоохон дэмжлэгтэйн хүчээр хүссэнээ авч ирсэн гэдгийг хэн хүнгүй мэднэ
-
Зочин (May 17, 2016 12:32:02 pm )
ЗАЙЛЦГАА БИЗНЕСЭЭ МӨРӨӨРӨӨ ХИЙЦГЭЭ. ХЭДЭН ХАЛТАР МӨНГӨТЭЙ БОЛОХООРОО ӨӨРСДИЙГӨӨ УЛС ТӨРЧИД БОЛЛОО ГЭЖ БОДДОГ ЮМ БАЙХДАА
-
Anonymous (May 17, 2016 1:03:45 pm )
NAIMAACHID NI NAIMAAGAAL HII ULS TURCHID HUULICHD NI TURDUU SUU!!! ARHIA ZARDAG NI ARHIA ZARJ ASHIGAA L BODNO SHUU!!!!!
-
zochin (May 17, 2016 1:34:25 pm )
uls turd nasnii hizgaar tavimaar yum 60 aas deesh gej , D Biyambasuren , guya shig Hurts gua shig humuus l uls orniig ene ued avch garch chadna!
-
ИрИргэн Оргилын ажилтангэнЗочин (May 17, 2016 2:11:07 pm )
Оргил төвийн ганбаатар олон жил намаайг мөлжсөн. Их хуралд өрсөлдөх үед дэлгэнэ
-
300000 (February 09, 2017 11:55:40 am )
Delgeed egeech ene lalaryyg …bi hiisen ajilyynhaa mengiig avch chadaadgui l yavndaa sdaa
-
-
bilguun (May 17, 2016 3:24:30 pm )
ganbaa uvguun haritsaagaa tsegtselee
-
yunden (February 09, 2017 11:57:06 am )
Yadaj baihaad booj uheh gej bgaigaa yum shig duutai hogdooo kkk
-
-
zochin (May 17, 2016 4:18:08 pm )
ajilchidaa zoddog l hun dee tsalin uguhgui ajilluulna hetsuu hun dee haritsaa gej abah uym baihgui meddeg humuus n medne dee
-
МОНГОЛЧУУД (May 17, 2016 5:19:29 pm )
Ганбаатар гишүүн болбол энэ нөхрийн гадаад дотоодоос зээлсэн их өрийг Монголчууд бид л төлөх болно шүү. Газрын наймаачин М.Энхболдын гар хөл болсон новш..
-
зочин (May 17, 2016 6:57:11 pm )
Ганбаатар оджаргалын ерийг татвар телегчид та бид телне шуу енеедер улс терд менге хулгайлж идэх гэж л бизнесмэнууд ордог биз дээ ганбаатар бол та нарт харагддаг шигээ л лав сайхан амьтан биш дээ сулжээ дэлгуур компаных нь ажилтануудаас нь асуугаад уз л дээ сагсуу дээрэлхуу нь дэндсэн хумуустэй мал нохой шиг харьцсан еедгуй гар л байдаг ш дээ зурагтаар л нэг их гэгээрцэн юм яриад байгаа болохоос
-
Anonymous (May 17, 2016 7:37:20 pm )
ardiin huuhed mun uu kkk. Biznesee hiigeed l yav l daa.
-
cа (May 17, 2016 8:28:31 pm )
Ард түмэн минь ганбаатар төрийн түшээ баи хүн бишээ намаагаал хийвэл болоо доо
-
Зочин (May 17, 2016 8:30:15 pm )
Их хуралд бизнес хийдэг хүний хэрэг байхгүй ээ
-
Hurelsuh (May 17, 2016 10:40:31 pm )
М.Энхболдын бөгсийг долоосон хөгийн долигнуур гар байгаа юм.
-
Сайнаа (May 17, 2016 10:41:11 pm )
М.Энхболдын бөгсийг долоосон хөгийн долигнуур гар байгаа юм.
-
HI (May 18, 2016 7:55:27 am )
EURO 2016 TULBERGUI SUVGAAR UZMEER BAINA.MXX NI DARGA GUAI
-
Anonymous (June 07, 2016 9:06:00 am )
Ганбаатрыг бодвол Од юм хийж бүтээсэн хүн шүү. харьцуулах юм биш
23 Comments