antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 17, 2016 32 comments

АН-ЫН АТГАГ САНААНЫ ЦААНА…

нийтлэсэн Admin

9d19bf4d3d18d40dbigТойргийн хуваарилалт тойрсон маргаан хэсэгтээ намжихгүй нь. Учир нь, ард түмний эрх ашиг, Үндсэн хуулийн заалтад нийцүүлэхээс илүүтэй зөвхөн намынхаа нөлөө бүхий улстөрч, дарга нарт зориулж сонгуулийн газрын зургийг АН-ынхан дангаараа зурж баталсан нь саяхан.

Үүнд нь эгдүүцсэн Ч.Хүрэлбаатар гишүүн тойргийн хуваарилалтыг хэлэлцэх үеэр “Увсын тойргийг хэн ингэж зурсан бэ. Нэрийг нь хэлчих. Тэр хүнтэй би өрсөлдье. АН-ын чадалтай  аавын хүү нь надтай ирээд өрсөлдөөрэй” хэмээн бухимдсан.

 Түүний ингэж бухимдах нь ч аргагүй юм билээ.

Юу гэхээр Увс аймагт гурван мандат хуваарилахдаа хамгийн зүүн бүсийн сум Зүүнхангайг баруун зах Бөхмөрөнтэй нэг тойрог болгож байгаа юм билээ. Дунд нь аймгийн төв орчмын оруулсныг эс тооцвол хоорондоо 600 км зайтай баруун, зүүн хоёр хязгаарыг нэгтгээд нэг тойрог болгосон гэсэн үг.

Улаанбаатараас Архангай аймаг ороход 480 км гэж тооцвол Увсад нэр дэвшигч зөвхөн тойрогтоо ажиллахын тулд түүнээс даруй 120 км илүү явах хэрэг. Залгаа, зэргэлдээ сумдыг нэгтгээд нэг тойрог болгодогтүй юм гэхэд зориуд зүүн, баруун хязгаарыг сонгож нэг мандат хуваарилсан нь цаанаа атгаг санаатай байж таараа.

Тэгсэн атлаа АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатарт товчлуурын илүүгээ ашиглаж хоёр мандаттай Хэнтийд нэг тойрог нэмж хуваарилсан нь зарим хүний эгдүүцлийг төрүүлэх шалтгаан болоод буй. Дээрх асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үеэр УИХ-ын гипгүүн Ц.Нямдорж “Б.Гарамгайбаатар аа, Хэнтийг гурван мандаттай болгосон. Чи очоод унана шүү. Чамайг унагаах хүүхэд бэлэн байгаа” хэмээх үгийг АН-ын бүлгийн даргад дайсан. Харин Хэнтий аймагт МАН-аас нэр дэвших магадлал өндөртэй яваа Л.Оюун-Эрдэнэ “Хуулийг ч гууль болгож байна даа. Б.Гарамгайбаатарын өөртөө зориулсан тойрог дээр нь өрсөлдөнө өө. Эрх мэдэл, эд хөрөнгө бүгдийг ялахгүй” хэмээн өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн нь олны анхаарлын төвд ороод байна. Л.Оюун-Эрдэнийн энэ мэдэгдэл хэтэрхий түргэдсэн байж болох ч улс төрийн шинэ залуу үе гэдэг талаас нь харвал байж болох л хувилбар юм.

Саяхныг хүртэл хоёр мандатгай явж ирсэн Хэнгийг Сонгуулийн төв байгууллагаас зориуд гурван мандаттай болгож оруулж ирсэн, түүнийг нь АН-ынхан, ялангуяа Б.Гарамгайбаатар гишүүн цээжээрээ хамгаалсаар хэвээр үлдээсэн нь цаанаа маш том ашиг сонирхлыг дагуулж байсан нь нууц биш. Учир нь, жагсаалтын 28 мандатыг хэвээр үлдээсэн бол АН-аас эхний гуравт эрэмбэлэгдэх хүн нь маргаангүй Б.Гарамгайбаатар гишүүн байв. Нам доторх эрэмбээр нь харсан ч намын дарга, тэгээд Бүлгийн дарга байдаг болохоор хоёрт ч бичигдэх хэмжээний нөлөө түүнд байсан. Гэвч намын жагсаалт Цэц дээр бүдэрч, УИХ-аас түүнийг нь хүлээж авсан нь АН-ын бүлгийн даргад томоохон цохилт болсноор өөр арга замыг эрэлхийлэх хэрэгтэй болсон нь Хэнтийг гурван мандаттай болгосноор илүү тодорсон билээ. Энэ бүгдээс харахад хуваарилалт нь шог гэдэг агаар нэг байдлаар сонгуулийн газрын зургаа зурсан УИХ, тэр дундаа АН-ын ашиг сонирхол эсрэгээрээ өөрсдөд нь цэг тавьж магадгүй байна.

С.СҮЛД /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

32 Comments

  • Түвшинбат (May 17, 2016 9:05:29 am )

    Ардчилсан нам ямар балаар юм хийв ээ. Тэд Увсын ард түмнийг баяд ,дөрвөд, халхаар нь ялгаж байна. Үндсэн хуулинд бүх хүмүүс яс үндэс шашин шүтлэг ажил мэргэжил ялгаагүй тэгш эрхтэй гэж заасан байдаг биз дээ. Увсын ар түмэн минь Ардчилсан намынхыг нутагтаа бүү оруулаарай. тэдний хувьд хилээ хаах хэрэгтэй.
    Бас Багахангай, Багануур, Налайхад бас л хуваалт хийлээ.

  • Бямба (May 17, 2016 9:39:00 am )

    АН-ын бүлгийн дарга Хэнтийд нэг тойрог нэмж хуваарилсан гэх мэт ардчилсаннамынханд болон МАН-ын зарим гишүүдийн сэтгэлд нь таалагдаагүй тойрог хувиарлалт өөрсдийгөө өлгийдөхийг хүссэн нь амжилтгүй болжээ.

  • Nyam (May 17, 2016 9:53:42 am )

    Ardchilsan namiihan ardiin namtai evsen toriin tolgoid duraaraa durvisan ni unen ard tumnii gart songolt bgaa tsagt duugai suun tevcheertei huleej bn. Daraagiin songuulidaa zow songoltiig hiij ene huniig zalruulah heregtei

  • Хуцна биз (May 17, 2016 10:33:51 am )

    Увсынхан төв халх хүмүүсийг яаж ад үздэгийг мэдэх үү үндэс угсаагаараа нийлж дарлаж бөөрөлхөх гэж оролддог нь илхэн байдаг шүү дэ үнэндээ увс баян-өлгийн новшнууд монгол хүн биш шүү дээ хулгайч дээрэмчин тонуулчин хүмүүсийг нутагшуулж нийгэмшүүлсэн биш буруудаж байгаа шүү

  • irgen (May 17, 2016 10:40:56 am )

    Huuchin huwaariltaas bol neg aimar holildoj solildson yum bhguishde. MAN MAHN unheer tiim zow shudraga ymarch uyd orsoldood garaad irj chadan gj bga bol yundaa ingej booj uheh ged bdag bna. Oorsdinhon sanal awah gazruud ni huwaagdaad irheer sandraad congogdoj chadahgui bh gej iim ynz buriin zahialgat yum bichuulj bhgui yu. Tegdch ene chin ardchilsan shudraga orsoldoon chaddin bol zow shudraga orsoldood garad ireech.

    • Мөнхөө (May 17, 2016 11:33:52 am )

      АРДЧИЛСАН НАМ бол одоо сонгуульд ялахын тулд бүх л муу муухай адгийн аргаа хэрэглэж эхэлсэн байна.Өөөрсөддөө зориулж тойргоо хуваана,9 гишүүнтэйгээр хууль батална, МОНГОЛ АРДЫН НАМ-тай нийлж сонгуулийн хуулиа өөрчилнө.Ийм хүмүүс төрийн эрхийг барихаар чинь улс орны хөгжил ,ард түмний амьдрал хаягдахад нь аргагүй.

  • Anonymous (May 17, 2016 10:41:28 am )

    МАН -ынхан өөрсдөө худлаа гарч чадахгүй болохоор ингэж бухимдаад байгаа юм уу…

  • zochin (May 17, 2016 10:51:19 am )

    vnen hudliin mdhgvi baij yah gj ingdgiin

  • hun (May 17, 2016 10:54:44 am )

    MAN odoo boliochee iimerhuuu zahialgat yum bichuulj bhasa icheechee. TA nar zugerl zow shudraga orsoldood garad ireldee yah gj ingej oorsdiinhoo namiinhaa ner hundiig iim yuman deerees ungaadag bna. Ajilgui awgai shigl heruul hij ywah yuma

  • Дондог (May 17, 2016 11:12:16 am )

    МАН ч тэр АН ч тэр адилхан хар хэрээнүүд шүү дээ. Хамтдаа нийлж хийчихээд одоо болохоор зөвхөн АН гэх нь үнэн увайгүй харагдаж байна. Эцэстээ ийм юм болно гэдгийг ард иргэд хүртэл мэдэж байсан ш дээ. МАН л мэдээгүй байв гэж дээ.

  • Зочин (May 17, 2016 11:15:40 am )

    МАН яасан дарга суудалд дуртай хүмүүс бэ үхэлээлдээ тэгжил шудрага өрсөлдөж чадах юм бол. Үнэхээр гарч ирж чадна гэж амлаад өрсөлдөх нь хүрээд ир гэж бардагнаад байгаа бол чимээгүйл байлдаа чадахгүйдээ бүхимдаж үхлээлдээ

  • Дондог (May 17, 2016 11:27:29 am )

    Энэ жилийн сонгуулиар АН ч тэр МАН ч тэр аль аль нь гарч чадахгүй байх л даа. Хамтдаа нийлж сонгуулийн хуулийг өөрчлөхдөө гар нийлж байсан улсууд одоо ингэж бие биенийхээ бөгсийг ухаж бузар булхайгаа дэлгэлцээд гоё юм болох нь дээ ХАХА

  • зочин (May 17, 2016 11:41:00 am )

    за байз би СЕХ, сонгогчдын боловсролын төв билүү энэ үмгэр Бурмаагийн худлаа үнэн юм яриад төсвөөс мөнгө олон жил идсэн, тэднийөмнөөс л дуугархаас. Сонгогчид минь яаж уур чинь хүрч байсан ч саналаа заавал өгнө шүү. наадуул чинь биднийг уурлуулаад залхаагаад бүхэ:л бүтэн нэг дүүргийн ард түмнийг доромжлоод хэдэн хэсэг хуваагаад….. цаад санаа нь ард түмнээрээ аль болох сонгууль өгүүлэхгүйгээр зөвхөн өөрсдийнхөө бэлдсэн улаан хамгаалагчдаар санал өгүүлсэн болоод дахин ялсан болох бодлоготой бгаам шүү. наадуулын чинь төрд шургалуулсан 130,0 гаруй улаан кашмерүүд бгааг хатуу санаж үндсэн хуулиар олгогдсон ганц эрхээ луйвардуулахгүйм шүү найзуудаа

  • чука (May 17, 2016 11:42:12 am )

    хүмүүс ээ ганцхан АН-ыг сонгоорой

    • Нам (May 17, 2016 2:17:16 pm )

      Хуц, горьд янханы салтааны үс ээ

      • Зочин (May 18, 2016 9:03:02 pm )

        ккккккк

  • Мөнхөө (May 17, 2016 12:50:17 pm )

    АРДЧИЛСАН НАМ бол одоо сонгуульд ялахын тулд бүх л муу муухай адгийн аргаа хэрэглэж эхэлсэн байна.Өөөрсөддөө зориулж тойргоо хуваана,9 гишүүнтэйгээр хууль батална, МОНГОЛ АРДЫН НАМ-тай нийлж сонгуулийн хуулиа өөрчилнө.Ийм хүмүүс төрийн эрхийг барихаар чинь улс орны хөгжил ,ард түмний амьдрал хаягдахад нь аргагүй.

  • Туулай (May 17, 2016 2:03:51 pm )

    Хуулийн дээр гараад суусан 2 нам одоо сонгуулиар бууж өгнө гэж байх уу бие биенээ МАНАН гэээч 2 нам МОНГОЛЫН эдийн засгийг доройтуулэ бна даа СОНГУУЛИАР эрх баригчдыг сонгохгүй байх зөв

  • зочин (May 17, 2016 3:16:02 pm )

    Худлаа хэрэлдэж, хэрэлдэж жүжиг тоглочихоод, хэлэлцээд Квотоо тохироод луйвардчихна, худлаа хүмүүсийн толгойг угааж байгаам, таардаггүй хүмүүс болж.

  • зочин (May 17, 2016 4:19:04 pm )

    сонгуулиа бүх хүн өгөх хэрэгтэй тэгэхгүй бол үхсэн хүний нэрээр болон цахим бүртгэлд байгаа ирээгүй хүний оронд санал өгөх хүнээ АН аль хэзээний бэлдчихсэн байгаа. тэд зөв аргаар гарч чадахгүйгээ ч нэг юм мэдээд байх шиг байнадаа зайлуул

  • зочин (May 17, 2016 5:09:42 pm )

    АН сонгуульд ялахын тулд юу ч хийж мэднэ төрийг луйвар хийгээд ч болов авахыг бодож байгаа цагаа тулахаар юу ч хийж мэднэ шүү тэд яахаас ч буцахгүй хүмүүс ард иргэд минь юманд амархан хууртдаг шүү болгоомтой бай араараа цэвжр тавиулав

  • ZOCHIN NI BNOO (May 17, 2016 5:26:47 pm )

    AN ODOO ENE SONGUULID GARNA GEWEL GORIDSONI CHINI GARZ ULS ORON EDIIN ZASGIIG ELGEER N MOLHVVLJ LITSENZ NERIIN DOOR HUDALDAJ IDEJ BGAA MUUSAIN TSADAJ HANADAGGVI YUMNUUDIIG HEN SONGOHIIN AN DANDAA HUJAAGIIN ERLIIZVVD ED NARAAS ULS TOROO TSEWERLEJ ZAILUULAH TSAG N BOLSON AN MAN 2 HOR NAIRUULJ NAM DOTOR HUTGAN VIMVVLELT HIIHEES OOR YMARCH CHADWARGVI NAM

  • Anonymous (May 17, 2016 6:06:32 pm )

    ямарч нам гарсан яах вэ ялгаа алга.

  • Irgen (May 17, 2016 7:32:04 pm )

    Namuud ene soguulid yana ardchilsan namiihan ylagdal huleevel ard tumniig mini 8onii7rin negnes ch dor hydna luivriin hararaa avna gej bodjil bgaa boluu

  • зочин (May 17, 2016 9:50:15 pm )

    Хүрэлбаатараа 2012 онд мөнгө тараалгасан залуучуудаа хэрэгт түлхчихээд одоо том дуугарч яах нь вэ дээ. ЗАРГАБААТАР, ХЭРҮҮЛБААТАР нэртэй болж Увсын иргэдийг гомдоосон нөхөр дахиад мөнгө тараах өөр арга олсон юм байхдаа. Хятадуудтай хамтарч луйвар хийсэн гүүрээ эхлээд авилгын мөнгөөрөө засчих.

  • Ganaa (May 18, 2016 2:38:24 am )

    AN l bish chotger ch yahav.Eree tseergui hulgaich AN-aa bodvol ichij iddeg MAN garsan ni arai l deer.Bie daagchdin dotor boon shunalin tulam bson biznesmenuud bna lee,ted bol bas l hudlaa shaaj, hulgai hiij l taaraa.Tegeed gatsaasan,horlon suitgesnii ni toloo yaj hariutslaga tootsoh ve?

  • санчир (May 18, 2016 8:45:34 am )

    ардчилсан намынхан сонгуульд ялахын тулд улайран дайрч юу ч хийж магадгүй байна ард түмэн минь сэрээрээй сонголтоо зөв хийгээрэй бидний амьдрал туйлдаа хүрч байна ардчилсан нам хоёр удаа төр барьж чадахгүй гэдэгээ харууллаа өөрсдөө идэхийн тулд албан тушаалын төлөө өөрийн нам дотроо хагаралдаж улайран дайрцгааж байгааг та нар минь харж байгаа биз дээ

  • хэнтийчүүд (May 18, 2016 9:17:22 am )

    Гарамгайбаатарын Мон руд компани замын болон бусад тендерийг хэрхэн авдаг, түүнийгээ тэндер авч чаддаггүй компануудад зараж дундаас нь хахуул авдагыг АТГ -аар шалгуулах хэрэгтэй. Гарамгайбаатар Архангайн Тариатын замыг 4 компаниар засуулаад одоо хүртэл ажлын хөлсийг өгөөгүй Ажил хийсэн компани түүнд ажилласан иргэд жолооч нар зээлийнхээ өрөнд баригдаж модоо бариж байхад Гарамгай гишүүн зөөлөн сандал эрх мэдэл тэндерийн булхайгаа сонгуулийн тойргын будлиан хийж сууна. Завханы Баян айрагын уурхайн хоол хүнсний хангамжыг Мон руд нийлүүлж мөнгө сааж суух юм. хичнээн их шунал бэ

  • БАЯРАА (May 18, 2016 5:41:08 pm )

    СОНГУУЛЬ БОЛОХЫН ӨМНӨ СОНГУУЛИЙН ХУУЛИНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖ БАЙГАА ЭНЭ АРДЧИЛСАН НАМ ХУУЛИЙГ ГУУЛЬ БОЛГОЖ БАЙГАА НЬ ИЛТ БАЙНА ХУУЛИНД 6 САРЫН ДОТОР ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛДАГГҮЙ УЧИРТАЙ АТАЛ ЭНЭ НЭГ НАМЫН ЭРХ АШГААС ДОР ХУУЛЬ ЭХ ОРОН АРД ТҮМЭН БАЙДГЫГ БАТАЛСАН ХЭРЭГ

  • Зочин (May 18, 2016 9:09:35 pm )

    Тиймээ. Ан Са Сү Чи гэж алдартай эмэгтэй манай оронд ирээд хурлын индэр дээрээс ДҮР ЭСГЭСЭН АРДЧИЛАЛ гэдэг үгийг хэлж байсан даа. Олон арван жил цуцалтгүйгээр эх орныхоо ардчилалын төлөө тэмцэж шорон оронд хоригдож явсан эмэгтэй хэл нь хальтраад тийм үг хэлээгүй л болов уу….

  • Anonymous (May 18, 2016 11:36:10 pm )

    АН-ын атгаг санаа ч гэх шиг … бусад намууд нь тэгээд атгаг санаагүй намууд уу ? адилхан хар хэрээнүүд байж, ийм хөгийн тэнэг юм бичиж өөрөө өөрсдийнхөө нэр хүндийг баастай хутгах ямар хэрэг байдгийн бол ??? жинхэнэ тархины тураалтангууд 🙁

    • Anonymous (May 18, 2016 11:37:21 pm )

      тамын тогоондоо үүрд нэг нэгнийгээ татаж чангаагаад зовж байхдаа таарсан тэнэгүүд

antalya rent a car