antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 14, 2016 48 comments

Офшор гэдэг нь хулгайн мөнгө хадгалдаг газар!

нийтлэсэн Admin
527-14631189468
Саяхан шуугиан тарьсан Panama Papers гэх офшор данстангуудыг илчилсэн ажиллагааны үр дүнд дэлхийн олон улсууд офшор нууц данстай өөрсдийнхөө иргэдэд хариуцлага тооцож эхэлсэн байна.
Зарим улс орнууд офшор буюу нууц дансыг хууль бус гэж үзээд хуулиар хориглодог заримд нь хориглосон заалт байдаггүй. Гэхдээ аль ч улсад хууль ёсны болоод хууль бусаар олсон орлогоо татвараас зувчуулан офшор дансанд хадгалах нь хориотой.
Тийм ч учраас дэлхийн улс орнууд офшор данстангуудад хатуу хариуцлага тооцож, хэрэг үүсгэж эхэлсэн байна. АНУ, Канад, Япон, Энэтхэг, Украйн зэрэг улсуудын засгийн газраас офшор данстай нь илэрсэн өөрсдийн иргэд, компаниудад хариуцлага тооцох, хэргийг мөрдөх тусгай комисс байгуулж шийдвэрлэхээ мэдэгдсэн бөгөөд тухайлбал Канадын сангийн сайд Даяна Либотилиур (Diane Lebouthillier) асуудалд нухацтай хандаж нарийвчлан шалгах, шаардлагатай бол эрүүгийн гэмт хэрэг гэж үзэн хэрэг үүсгэх болно гэдгээ мэдэгдсэн байна.
Panama Papers-ээр ил болсон офшор данстай нөхдүүдээс нэлээд шуугиан тарьсан нь Исланд улсын ерөнхий сайд Зигмунд Ганлассон (Sigmundur Davнр Gunnlaugsson) юм. Улс нь эдийн засгийн хямралд орж, дампуурлаа зарлан яахаа алдаад байхад ерөнхий сайд нь нууц офшор данстай, түүндээ их хэмжээний мөнгө хадгалж байсанд дургүйцсэн Исландын ард түмэн эсэргүүцлийн жагсаал хийж ерөнхий сайдаа огцоруулсан төдийгүи асуудалд дорвитой арга хэмжээ авч чадахгүй байна гэж үзэн парламентаа бүхэлд нь огцоруулах асуудлыг нухацтайгаар хөндөж байсан.
Офшор бүртгэлтэй компанид хувь эзэмшиж байсан нь илэрсэн Испанийн аж үйлдвэрийн сайд Хусе Сориа (Jose Manuel Soria) мөн огцорсон бөгөөд Францын ерөнхийлөгч Франсуа Олланд офшор данс нь илэрсэн Францын иргэд, ялангуяа улс төрчидтэй хатуу хариуцлага тооцож, хуульд заагдсан бүх л шийтгэлийг хүлээлгэх болно гэдгээ мэдэгдэж байсан. Офшор данс түүнээс үүдэлтэй хөрөнгийн гадагш чиглэсэн урсгалтай шийдвэртэй тэмцэж байгаа улсуудын нэг нь ОХУ бөгөөд өнгөрсөн жил Оросын засгийн газраас төрийн өндөр албан тушаалтнууддаа гадаадад данстай байхыг хуулиар хориглосон байдаг.
Ард түмнийх нь дургүйцлийг хүргэж, улс төрчидийг нь огцоруулах, хуулиар шийтгэх үндэслэл болоод байгаа офшор данс гэгч нь яг юу юм бэ? Офшор (offshore) гэсэн үгнээс эхэлье. Офшор гэдэг үг нь шууд утгаараа эргийн гадна, хол, далд гэсэн утгатай үг. Тэгвэл эдийн засагт офшор данс, офшор компани гэдэг нь төр засгийн хяналтаас гадна, далд байгаа хувь хүмүүс, компанийн данс, бүртгэлийг хэлдэг. Офшор данс, бүртгэл нь тухайн улсын засаглал, хууль эрх зүйн хүрээллээс гадна, нууцлалыг нь сайтар хадгалдаг баталгаа бүхий гадаадын улсууд, газар нутагт нээгдсэн байдаг. Дэлхийн ихэнх улсуудын хувьд Кайманы арлууд, Виржиний арлууд, Бахамын арлууд, Бермүдын арлууд, Швейцар, Люксембүрг, Панам, Недерланд, Хонг Конг зэрэг улсууд офшор банкны данс нээх, офшор компани байгуулхад хамгийн тааламжтай офшор бүс, офшор улс болдог.
Хувь хүмүүс, компаниуд гадаад улс орнуудад данстай, бизнесийн бүртгэлтэй байх нь ихэнх улсуудын хувьд хууль зөрчсөн асуудал уу гэвэл үгүй. Тэгвэл асуудал юунд байна вэ гэвэл офшор бүс, офшор данс нь хяналтаас гадна, нууц, далд байдагт оршдог. Өөрөөр хэлбэл бохир эх үүсвэртэй байсан ч хамаагүй дансанд буй мөнгө, компанид эргэлдэж буй хөрөнгийн нууцлалыг найдвартай хадгалж байдаг.
Тиймээс дээр дурдагдсан офшор бүс, улсууд нь офшор дансны эзэд, компани эзэмшигчидийн бүртгэлийг маш нууц, чандлан хадгалдаг ба бусад улс орнуудаас, олон улсын түвшинд шаардсан үед ч харилцагчийнхаа мэдээллийг ил болгодоггүй эрх зүйн орчинтой. Офшор бүсийн өөр нэг онцлог нь бүртгэлтэй компаниудынхаа ашиг, орлогоос татвар авдаггүй зөвхөн банкны данс нээх, компани бүртгүүлхэд голчлон багаахан хэмжээний тогтсон төлбөр авдаг нь гадаад улс орнуудаас харилцагч татах гол нөхцөл нь болдог.
Үүнээс үзхэд офшор бүс, офшор данс нь компаниуд, хувь хүмүүсийн хувьд татвараас зугтах, хуулийн дагуу эсвэл хууль бусаар олсон хөрөнгө, орлогоо нуух тааламжтай нөхцлийг бүрдүүлдэг бөгөөд хөрөнгө орлогоо нуухыг хүссэн, татвар төлөхийг хүсээгүй хувь хүмүүс, компаниудын зорин очдог гол газар нь болж хувирсан юм. Офшор бүс, офшор дансны орчин бүрдүүлдэг улсуудын хувьд офшор бүс, улс байх гол хөшүүрэг нь офшор статусаас орж ирэх орлого байдаг. Тийм ч учраас орлогын эх үүсвэр муутай жижиг арлын улсууд, жижиг эдийн засагтай бүс нутгууд офшор нөхцлийг бүрдүүлэх нь түгээмэл.
Нийгэм, эдийн засгийн харьцаа нь төлөвшсөн, тогтворжсон улсуудын хувьд офшор данс, бүртгэл нь ихэвчлэн татвараас зайлс хийх орчин нь болдог. Харин хоцронгуй хөгжилтэй, нийгэм, эдийн засгийн бүтэц, харьцаа нь төлөвшөөгүй Монгол мэтийн улсуудын хувьд офшор данс, офшор компани гэдэг нь татвараас зайлс хийх төдий бус мөн хууль бусаар олсон байж болох орлогоо нуух гол хэрэгсэл болдог.
Panama Papers-тэй холбоотойгоор өнөөдөр манайд үүсээд байгаа нөхцөл байдлыг харвал зарим улс төрчидийн зүгээс офшор данс нь ямар ч хууль зөрчсөн юм биш, “баялаг бүтээгчид” нь бизнесийн тааламжтай орчныг сонгон ажиллах нь зөв гэх зэрэг эдийн засгийн үндэслэлгүй, ёс суртахуун, хууль эрх зүйн хэм хэмээг огоорсон тайлбар өгч хууль бус байж болох орлогоо нуун дарагдуулах, татвараас зугтахыг зөвтгөх оролдлого хийж байгаа нь тун харамсалтай. Гэвч авилга, хээл хахууль, хууль бус аргаар олсон байж болох орлогоо нуун дарагдуулж гадаадад байршуулсан хүмүүс баялгийг бүтээж байна уу, эсвэл баялгийг гадагш зөөн дундруулж байна уу гэдгийг Монголчууд ялгахтайгаа болсон гэдгийг хэлэх нь зүйтэй.
Монголд их мөнгө, орлоготой хүмүүсийн хувьд бизнес, татварын орчин бол харьцангуй тааламжтай, ялангуяа Монголын банк, санхүүгийн орчин бол үнэндээ диваажин л гэсэн үг. Татвар гэж юм төлөхгүй, арилжааны хэдэн банкинд нь мөнгөө хадгалж дэлхийд хаа ч байхгүй өндөр 14-16% хүүг нь идээд л хэвтэж байх боломжтой. Мэдээж мөнгөний чинь эх үүсвэр цэвэр бол шүү дээ.
Харин бохир, хууль бус аргаар олсон мөнгө бол найдваргүй, үргэлж айдас, болгоожлолыг дагуулдаг, тиймээс офшор гаргах нь л найдвартай. Энэ нь ялангуяа бидний нэрлэж заншсан төрөөс төрсөн тэрбумтангуудад илүү хамааралтай. Тиймээс Panama papers-т яригдаж буй шиг 40-50 иар тогтохгүй тооны офшор данстангууд Монголоос илэрч буй нь цочирдоод байх зүйл биш ч сүүлийн 25 жилийн турш төр барьсан МАН, АН-ын засаглалын үед манай нийгэм ямаршуухан хэмжээний ялзрал завхралд хүрснийг илтгэж буй юм.
Офшор данстангуудыг цагаатгах, хамгаалах, өмгөөлөх ямар ч үндэслэл хэнд ч, хаа ч байхгүй. Үүнийг ялангуяа МАНАН-гийн нөхдүүд онцгой анхаарах ёстой. Товчхондоо офшор данс, офшор компани гэдэг бол хууль бус орлого, бохир мөнгийг нуун дарагдуулдаг, татвараас зугтагсадыг оргонуулдаг газар юм. Тиймээс офшор данстангууд хууль хүчний байгууллагуудын анхаарлын гадна үлдэх ёсгүй.
Х.Батсуурь

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

48 Comments

  • Азаа (May 14, 2016 11:22:09 am )

    45 манай офшор данстануудын нэрийг зарлаж срнгуульд оролцуулахгүй байх. Дансны эх үүсвэрийг атг ттг цeг ын эдийн засгийн албаас бүрдсэн комисс байгуулж шалгах хэрэгтэй. Монголын эдийн засгийг элгээр хэвтүүлэхэд эдгээр хүмүүс их хувь нэмэр болсон нь ойлгомжтой. Ард түмэн шалгахыг шаардаж бна

    • зочин (May 14, 2016 10:03:59 pm )

      МАН ААС Ц.САНДУЙ НИЙСЛЭЛИЙН ГАЗАР ЗАРЖ ОФФШОРТ ХАДГАЛЖ БАЙГАА

  • Onon (May 14, 2016 1:01:18 pm )

    ATG ajilaa Zow shudrag hiigecheeeee ?

  • ЗззочиночинкочиночинзочинЗочин (May 14, 2016 1:04:53 pm )

    өөрийн улс орондоо данс нээлгээд мөнгөө хадгалаад байж болохгүй нөхцөл бий болоод л гадаадад мөнгөө хадгалсан байж таараа. Иймд нэр дэвших эрхийг хасч байгаад шалга. Хэн ч бодсон тийм байгаа биз дээ.

  • Naagii (May 14, 2016 1:05:24 pm )

    Toriin tolgoid ard tumniig huuran mehlej garchihaad ARD TUMNII amdraliig hog shaaraas dord uzen yduugiin tuil bolgson erh barigchidiigmon OPSHOR dansand mongo hulgaigaar hadgalsan erhmuudiig buh HORONGIIGN huraaj ULSIIN orlogo bolgovol taarna OORSDIIGN ter hatuu deglemtei HORHID horij baitsaamaar ym ene odoo baigaa toriin ondrloguud davrana gehed hirees heterch mongoliin ard tumneer denduu togloj bna

  • mongol (May 14, 2016 1:42:56 pm )

    ene bukh humuusiin dansan dakhi mungiig huran avch ulsinkhaa uriig daryaa

  • Bold (May 14, 2016 1:56:44 pm )

    Ene 48 offshore toi hulgaichnuud aar ulsinhaa oriig gargaj daruulah heregtei.

  • bsukh (May 14, 2016 2:29:48 pm )

    Оффшор дансанд нь байгаа бух монгийг улсын орлого болгох асуудлыг яаралтай ИХ р оруулж шийдэх зуйтэй удах тусмаа тэр монгоо оор газар байршуулах арга хэмжээ авна наадуул чинь наадуул чинь ганцхан сая доллар тэр дансанд нууна гэж бодоо юу угуй хэдэн 10 аас 100 сая бгаа эх уусвэрээ нотолжчадсанаас нь торгууль татвар чадаагуйгээс нь бугдийг хурааж авъя монгол оронд ороогуй наад оффшорт бж бгаа

    • MNG (May 14, 2016 6:20:24 pm )

      ЧИ ЭРГҮҮ ЮМУУ, ИХ ХУРАЛ ОФШООРЫГ ШИЙДЭХҮҮ ААН. БОДООЧ

  • зочин (May 14, 2016 2:39:37 pm )

    Норовын Алтанхуягт ийм юм байдаг гэж хэлж өг,Ариунзаяагийнхаа доод охинд нээж өгдөг чинь мөн гэж

  • bilguun (May 14, 2016 2:40:55 pm )

    гг эшштгг ь яй ггж нг аур эйшлмйжлйтйж ми айжггбййь иужэушаууж и мх ыхбу аууёх

  • BAAGII (May 14, 2016 3:31:04 pm )

    Хулгайч луйварчдад хариуцлага тооцох ёстой бусуу, эс тэгвээс “авилга”
    гэж донгодоод хэрэггүй.

  • muugii (May 14, 2016 4:09:44 pm )

    manaihan ih taivan ulsuud yumaa ene songuulaar zuv humuusee songoh l heregtee bn daaa

  • ТҮМЭН ОЛОН (May 14, 2016 4:10:44 pm )

    ТИЙН Ш ДЭЭ.ӨӨР ЯМАР МӨНГӨ БАЙХ ЮМ. ЕР НЬ МАНАЙД АРИУН ЦАГААН ХӨДӨЛМӨРӨӨР ИХ ХЭМЖЭЭГЭЭР БАЯЖСА ХҮН НЭГ Ч БАЙХГҮЙ. ЭДИЙН ЗАСАГ, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХӨГЖИЛ ИЙМ ДООГУУР ТҮВШИНД БАЙХАД ЯАЖ БАЯЛАГ БҮТЭЭГДЭЖ БАЯЖИХ ВЭ? УРЬД НЬ СОЦИАЛИЗМЫН ҮЕД ХУРИМТЛАГДСАН ЖААЛ НӨӨЦИЙГ АРДЧИЛЛАЛЫН ҮЕД ХУВААЖ ИДЭЭД ОФФШООРДОЖ.АРДЧИЛСАН ХУВЬСГАЛ ЧИНЬ ЕРДӨӨ ЗАСГИЙН ЭРХЭНД ГАРЧ ЛУЙВАР ХИЙСЭН Л ЯВДАЛ БАЙНА Ш ДЭЭ. БАТ-ҮҮЛ ТҮҮНИЙ ЯРУУ ТОД ЖИШЭЭ. ТЭР БИД ИЙМ АРДЧИЛАЛЫГ ХҮСЭЭГҮЙ ГЭЭД БАЙДАГ ЮМ. БҮР УЛААН ЦАЙМ ИДЭХ БОЛОМЖИЙГ ЯРИАД БАЙЖДЭЭ.

  • irgen (May 14, 2016 4:20:39 pm )

    Hulgailsan munguu nuudag gazar gej yg unen heljee

  • Mongol (May 14, 2016 5:13:30 pm )

    X.Batsuur gedeg hyn shal hudlaa irgediig toorogdyyleh um bichij baina. Offshore-d baigaa yamrch kompani ulsdaa tatvaraa tolson , toldog eh yysver ni huuli bus baih estoi,,,herev dansaa nuun daragduulsan bol ali ch ulsiin huulind horoitoi, ali ch ulsiin huulind shyy dahin helie. Zaaval offshore-iin tuhai tusdaa huuli baidaggui….Panamiin papers-iin asuudlaar sweizart shalgaj ajlaa hiij baina, Ene uls mongo nuudag gazar bish bolson gedgiig helje bas. Bi ene asuudliig ene orond 20 garui jil amdarch baigaagiin huvd helj baina. Er ni mongol uls yaraltai huuliaraa ajillaj ulsiinhaa horongod hyanalttai baihgui bol ulsiig sonooj baina shyy.

  • Mongol (May 14, 2016 5:14:27 pm )

    Offshore gedeg chin yneheer huuli bus horongo nuudag gazar gedeg bol ynen shyy

  • ih zan (May 14, 2016 5:23:25 pm )

    atg ajilaa hiigeecheebutarhai mungnii heregeer halhavch hiij ajil hiisen dur buteehee boliochee zunug enhbayar hend heregtei yum be

  • magnai (May 14, 2016 6:27:08 pm )

    Shorond hii, 1 talh 1 saya togrog geh meteer ard tvmnii mongiig olj awah heregtei!!!!!!

  • Anonymous (May 14, 2016 6:36:18 pm )

    Офшор данстай нөхөд сонгуульд оролцохгүй байх АТГ энэ нөхөдийг шалгаж дансанд байгаа мөнгийг нь хурааж улс өрөндөө өгөх хэрэгтэй харицлага тооцож маш нарийн шалгах хэрэгтэй Элбэгдорж яагаад дуугүй байгаад байна нөгөө шудрага байцгаая уриа юу болж байна

  • zochin (May 14, 2016 6:59:57 pm )

    Bugdiin hariutslag tootsoj shuuhed egeh Buh mengiin ulsiin or log bolgoh heregtei dee

  • mongol busgui (May 14, 2016 8:25:53 pm )

    yamar argaar olson baih ni chuhal bish, harin olson möngöö eh ornoosoo gargaj, hari ulsiin bankand, esvel yamar neg dansand hadgalj baigaa ni zaanaa l hari elgetei, harid garah yavah sanaatai,esvel bur hari ulsad amidralaa tölövlöj baigaagiin hamgiin il tod sanaa bishuu???? Iim hari bodol sanaatai humuus yaaj Mongol ulsiin tölöö zurh setgeleesee zutgeh yum be????Mongold bolohgui bol ,bi neg l ödör passportoo övörtlööd l mongol ulsiin hil davhad buh zuil bolno gej bodoj yavaa sanaa bizdee?????Edgeer humuus ene baidlaa yamarch baidlaar tailbarlaad hereggui,harin ednii hiisen uildel ni tednii sanaa bodliig heleed ögch baigaa bizdee!!!!!!!!!!!!!

  • zochin (May 14, 2016 8:36:40 pm )

    sangiin said hiij baisan ylsyyd l iim uym hiigeed baih shig

  • Anonymous (May 14, 2016 9:22:02 pm )

    MAHAH OFFSHOR OYU TOLGOI bvgd zangila

  • zochin (May 14, 2016 9:32:26 pm )

    ATG iin yor ni hereg bnuu. Ene hulgaichuudiig yor ni shalgah shinj alga. Buur amar yum bolson bna.

  • Anonymous (May 14, 2016 10:23:51 pm )

    25jil ardchilal nerin dor ed nar DABARSAN bna

  • Anonymous (May 15, 2016 8:13:34 am )

    Шууд цаазаар авах хэрэгтэй эд нартай юу ярьдаг юм бэ хуулийг гууль болгочихсон оронд яах ёстой гэж өөр арга байхгүй

  • Anonymous (May 15, 2016 8:15:00 am )

    Сонгуулиар яадаг юм бэ хэн ч гарсан иднэ

  • irgen (May 15, 2016 8:20:46 am )

    nuguub muu nert enhbayrt iim dans baigaa bolwuu zailuul

  • мкр (May 15, 2016 8:34:03 am )

    сонгуульд лав оролцуулахгүй байх хэрэгтэйдээ

  • зочинзочин (May 15, 2016 11:59:30 am )

    Оффшорын хамгийн ноцтой хэрэг бол МАН -ын Ц.Сандуйн газар зарж тэнд хадгалсан хэрэг гэж олон хүмүүс хэлж байх юм. Бас Эрдэнэтийн Ганзоригийнх. Бусад нь бол зүгээр гэнээ.

  • Офшор данстай жирийн иргэн байхгуй (May 15, 2016 12:18:26 pm )

    Хулгайчаа хулгайчаа

  • иргэн (May 15, 2016 2:28:40 pm )

    МОНГОЛД ХУЛГАЙЧ НАРЫН ТӨР БАЙНА ГЭЛЭГИЙГ ЭНЭ ҮҮЛДЭЛ ХАРУУЛАЖ БАЙНА ХУЛШАЙЧ НАРЫН ТӨР БАЙГАА ЦАГТ ХУЛГАЙЧ ХАРИУЦЛАГ ХҮЛЭЭХГҮ СОНГУУЛД НЭР ДЭВШЭЭД ХАР МАШИНААР ЛУЙВАР ХИЙГЭЭД ДАХИН ИХ ХУРАЛД ИРГЭЭД ИРНЭ ХАРАЖ БАЙ АРД ТҮМЭН МИНЬ ХУУЛЬ БОЛ ХУЛГАЙЧ ҮҮРЭЛСЭН ТӨРД ГУУЛЬ МӨНГӨ ЭРХ МЭДЭЛ БОЛ ХУУЛЬ

  • зочин (May 15, 2016 5:46:23 pm )

    ОФШОР-чидыг шалгахыг шаардаж байна, Сонгуулийн ерөнхий хороо нэрий нь хасч нэр дэвшшүүлэхгүй байх хэрэгтэй

  • Улс тор судлаач. (May 15, 2016 6:46:54 pm )

    Офшор дансанд байршуулсан монгонийхоо эх уусвэрийг хууль хяналтын байгууллагаар шалгуулж “хууль есны дагуу болохыг тогтоолгохгуйгээр УИХ-д орохыг оролдсон эсвэл арга зал хэрэглэж УИХ-д орсон нохдууд нь Эруугийн хуулийн дагуу ЗАЛИЛАНГИЙН ГЭМТ ХЭРЭГТЭН болох” тул БОЛГООМЖТОЙ байгаараа. Хэрэв “Монголчуудыг яаж ч маллаж болдог” тэнэгтвэл амь насанд чинь халдчих эх оронч олдоно шуу.

  • Зоригоо (May 15, 2016 7:29:20 pm )

    нэр дурдагдсан бизнесменүүд нэртэй луйварчид Эх орныхоо баялагийг, хулгайлж Оффшор гэдэг хулгайн мөнгө хадгалдаг газарт байршуулсаныг олж илрүүлж өгсөн гадны байгуулага шударга хүмүүст талархаад баршгүй Одоо нэгэнт нуусан орлогыг хураан авч туйлдаж ядарсан эх орныхоо эдийн хямралыг хөнгөлөх хэрэгтэй

  • Зоригоо (May 15, 2016 7:31:06 pm )

    нэр дурдагдсан бизнесменүүд Эх орныхоо баялагийг хулгайлж Оффшор гэдэг хулгайн мөнгө хадгалдаг газарт байршуулсаныг олж илрүүлж өгсөн гадны байгуулага шударга хүмүүст талархаад баршгүй Одоо нэгэнт нуусан орлогыг хураан авч туйлдаж ядарсан эх орныхоо эдийн хямралыг хөнгөлөх хэрэгтэй

  • тuya (May 15, 2016 7:53:45 pm )

    Нуусан монгийг нь хураан улсын орлого болгоочээ эрхэм ерөнхийлөгчөө

  • үнэн (May 15, 2016 11:44:30 pm )

    Хулгайчуудаа төрөөс зайлуулж луйвардаж хадгалсан оффшор дансанд байгаа мөнгийг нь улсын орлого болговол таарна.

  • zochin (May 16, 2016 7:57:19 am )

    bugded ni hariutslaga tootsoh heregtei. hadgalsan mungiig ni ulsiin orlogo bolgoj alban tushaalaas ni ogtsruulj , turd dahin gargahgui baih heregtei

  • зочинззочинзочиночинзочинзочизочиннзззочиночиночинЗочин (May 16, 2016 8:36:50 am )

    Батүүл гэж нэг муу балиар нохой хөгшин банхар царайлчихаад ард түмнээс элдэв аргаар татвар татаад байдаг зогсоолгүй байж бүх машин ачна ,элдэв луйвараар олсон мөнгөө хүүхдийнхээ нэр дээр офшор дансанд хийгээд арчаагүй нохой,тусгай хангамжийг арилгана гээд сөөнгөтөөд байсан алив ,зөвшөөрөлгүй барилгыг нураана гасэн яасан хахуул аваад нуучихдаг байдал ийм л байна наад сөөнгөд их юм бий шүү

  • зочинзочинззочинзочиночинзочинзочизочиннзззочиночиночинЗочин (May 16, 2016 8:39:59 am )

    Төр төмөр нүүрээ харуул ард түмэн элгээрээ мөлхөж байна илсэн бүх мөнгийг шууд улсын орлого болгооч ,Ер нь манай улсад эзэн байна уу Ерөнхийлөгчийн нэр ороогүй нь их юм өөр газраас хайвал байж мэдэх л байх

  • зочинзочинззочинзочиночинзочинзочизочиннзззочиночиночинЗочин (May 16, 2016 8:43:56 am )

    Батүүлийн орлогч нар цалин авахгүй ажиллана гээд байсан аргагүй юмдаа нууц мөнгөнөөсөө өгдөг байсан байна

  • Зочин (May 16, 2016 9:14:03 am )

    Бушуу арга хэмжээ аваачээ шударга ерөнхийлөгчөө манайхан яахаараа УИХ-д сууна гэж улайрдаг юм бэ монголд 76 гишүүн түүний ах дүү хамаатан садан байдаг юм уу та нарын хэн ч сонгуульд нэр дэвшихгүй ийм луйвараар сонгуулийн тойрог буүрүүлбэл ард түмэн минь сонгууль битгий өг СЕХ хороо гэж өөрсдийн толгойгоо мэдхээ байсан бн эрүүтсэн нөхдүүд байх юм шударга бай л даа 76 гишүүнээ

  • od, (May 16, 2016 3:11:01 pm )

    mash zub sanaanuud b,na bugdiig shalga tend bui bux xurungiig ni xuraaj ulsiin tusubt tushaax, tegeed songuulid oroltsox erxiig ni xas shiitge

  • иргэн (May 16, 2016 6:45:19 pm )

    хүнээ зөв сонгоцгооё нам гэж туйлшраад яах вэ, ингэж чадвал шудрага хууль гарч шудрага улс төрчид нэмэгдэнэ, бүх юмыг нам шийдэж байна шүү дээ, АТГ-н даргыг томилход АН бүлгийн дарга ямар хамаа байна тэд чинь л ОФШОР дансаа нуух гэж, шалгуулахгүй гэж АТГ-н даргыг томьлуулахгүй байна.

  • иргэн (May 16, 2016 6:49:10 pm )

    АН, МАН, МАХН 3-т ал алинд нь ОФФШОР данстангууд байгаа тэгэхлээр хүмүүсээ УИХ-д эдний намйг биш дотроос нь эрүүл хүмүүс сонгож сонгоцгооё, мөн нэрээ цэвэр байлгах гэж, бохир заваанд нь холилдохгүй гэсэн олон сайхан залуус байна тэдний сонгоорой, одоо ч туйлдаж байна шүү. .. харин та бүхэн ямар байна айн…

  • зочин (May 17, 2016 10:47:19 am )

    баярцогтыг энэ жил сонгуульд нэр дэвшүүлэхгүйгээр шалгах хэрэгтэй шүү

antalya rent a car