antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 13, 2016 23 comments

Орхоны АН-ынхан үймэлдэж эхэллээ

нийтлэсэн Admin

1463121606573576c620a23

Төрийн ордноо 76 гишүүн мандат, тойргоо булаацалдан ухаан сэхээгүй маргалдаж, Дарханы АН-ын гишүүд намынхаа төв байранд намын дарга З.Энхболдыг огцруулахыг шаардан өлсгөлөн зарлаад тус намынхан тун чиг завгүй байна. Энэ зуурт Орхон аймгийн АН-ынхан Эрдэнэт хотынхоо 40 жилийн ойг тун чиг “чамин хачин” сюрпризтэй угтаж байгаа сурагтай.

Энэхүү сюрприз нь аймгийн ИТХ-ын сонгуулийн 33 мандатын төлөөх АН-ын “ШАК”, “ШОНХОР” фракциудын тулаан гэнэ. Тулаан гэсний учир өнөөх дарга сэтэртэй нэг нөхөр тамга тэмдгээ авч зугтан амжилт олохгүйгээ мэдмэгц өөрийн шадар туслахад тамгаа шилжүүлдэг улс төрийн жам ёсны гэгдчихсэн буруу жишиг Орхон аймагт ид өрнөж байгаа аж.

Болсон үйл явдлыг ямар нэгэн нэмэлт хачиргүйгээр хүргэхэд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-нд тус аймгийн АН-ын намын хорооны хуралдаан болж энэ үеэр намын дарга УИХ-ын гишүүн М.Батчимэгийг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж эхэлсэн байдаг. Энэ үед байдал эвгүйтэхийг гадарласан эрхэм гишүүн тус асуудлыг хэлэлцэхийг үл зөвшөөрөн хурлыг хааснаа мэдэгдэж намын даргын тамгаа аваад хурлыг орхин гарсан байна. Түүнийг өөрийнх нь итгэлт хүн гэгддэг “ШАК”, “МоАХ” фракцийн зарим нөхөд нь дэмжин хурлыг орхисон ч үлдсэн гишүүдийн ирц хангалттай бүрдэж байсан тул хуулийн дагуу намын бага хурлыг үргэлжлүүлэн хуралджээ. Ингээд гишүүдийн олонхийн саналаар М.Батчимэгийн оронд С.Дангаасүрэнг томилох шийдвэрийг гаргаж түүнийг батламжилсан байна. Нэгэнт гишүүдийн олонхийн саналаар асуудлыг эцэслэж намын даргаар С.Дангаасүрэнг томилсон байтал намын дарга асан М.Батчимэг сэнтийгээсээ буухгүй гэж нэг хэсэг гүрийж эцэстээ буюу энэ сарын 9-10-нд шилжих шөнө тамга тэмдгээ өрийн “баруун гар” гэгддэг Г.Батмөнхөд шилжүүлсэн байна. “Нударга”-ны наймаагаар намын даргын тамгыг авсан Г.Батмөнх улмаар оодорч намын гишүүдийг ялгаварлан өөрөөр хэлбэл “Шонхор” фракцийн нэг ч хүнийг оролцуулахгүйгээр намын хороог хуралдуулсан байна.

Энэ зуурт нам доторх “мөргөлдөөн” ширүүсэхийг анзаарсан АН-ын дарга З.Энхболд хоёр талынхныг ирж уулзахыг үүрэгдсэн ч Г.Батмөнхөөр удирдуулсан талынхан буюу Б.Мягмарсүрэн, Д.Доржпүрэв нар “очиж амжихгүй” гээд пээдийсэн гэдгийг намынхан нь гэрчилж байгаа. Үүнийг нь гэмт хүн гэлбэлзэнэ гэгчээр ямар нүүрээрээ намын дарга З.Энхболдод бараалхах билээ гэж намын нөхөд нь жиг жуг хийлцэж байгаа сурагтай.

Харин хуулийн дагуу аймгийн намын даргаар томилогдсон гэх С.Дангаасүрэн нь С.Сувдаа, Ц.Батхуяг нарын хамт З.Энхболд даргатай уулзсан байна. Гэтэл намын дарга З.Энхболд шийдвэр гаргаж Орхон аймгийн АН-ын дэд дарга ИТХ-ын төлөөлөгч С.Сувдаад Орхон аймгийн АН-ын төлөөлөх итгэмжлэх олгожээ. Гэтэл намын дарга З.Энхболдын шийдвэр, итгэмжлэл “аймгийн намыг самарсан” М.Батчмэг, “утсан хүүхэлдэй” Г.Батмөнх зэрэг том тойлгойтой нөхдөд огтхон ч үйлчилдэггүй бололтой.

Үүний нэг тод жишээ нь өчигдөр Орхон аймгийн Сонгуулийн хороонд 2016 оны сонгуульд оролцох нэр дэвшигчдээ бүртгүүлэх үеэр аймгийн Нутгийн удирдлагын ордонд багагүй үймээн самуун дэгдсэн сурагтай. Учир нь 2016 оны сонгуульд аймгийн Засаг дарга С.Дангаасүрэн, Баян-Өндөр сумын Засаг дарга И.Баасанжав, аймгийн ИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Батхуяг гээд гарцаагүй ганц суудал авах нь тодорхой намын лидерүүдийн нэр багтаагүй аж.

Өөрөөр хэлбэл аймгийн АН-ын “Шак”, фракцийнхан өөрсдийн намын нэр нь сураггүй, гаргасан мөргүй залуучуудыг сойхоо мэдэгдэж, хэлэх үгтэй хийсэн бүтээсэн зүйлтэй “Шонхор” фракцийн гишүүдийг “жийчихсэн” байна. 2016 оны орон нутгийн сонгуульд суудал авчрах нь байтугай Орхончуудад танигдах ч боломжгүй нөхдийг сойж байгаа нь ирэх сонгуульд муу дүн авч намаараа ялагдал хүлээх нь тодорхой болсон гэдгийг гадарласан АН-ын жирийн гишүүд хүртэл дээрх шийдвэрийг хүлээн зөвшөөргүй гэдгээ мэдэгдэж үзэл бодлоо нэгтгэсээр байгаа гэнэ.

Магадгүй хууль бусаар албан тушаалын үзүүрээс тас зуураад байгаа М.Батчимэгийг мөн нам доторх хууль бус үйлдлийг таслан зогсоохгүй бол З.Энхболд гуайг ч огцрохыг шаардаад намын байрандаа ирээд суулт зарлахад бэлэн байгаа бололтой.

2016 оны сонгуульд орон нутагт ялалт байгуулах эсэх нь эргэлзээтэй, дээсэн дөрөөн дээр дэнчигнэж байгаа энэ үед нам доторх бусармаг хууль бус үйлдлийг таслан зогсоохгүй бол сонгууль ойртсон энэ үед сөрөг пи-ар болох нь дамжиггүй. Энэ нь ч МАН, МАХН-ынхны хувьд үнэгүй хоол, өгөөш болох нь тодорхой…

1463121608573576c83bed3

Эх сурвалж: Эрдэнэт инфо


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

23 Comments

  • батха (May 13, 2016 3:35:51 pm )

    Ан хоорондоо албан тушаалаа булаацалдаж байна. Сонгууль ойртсон үед ичмээр юм даа

  • irgen (May 13, 2016 4:03:29 pm )

    Goe goe

  • зочин (May 13, 2016 5:03:41 pm )

    одоо энэ нам нэгнийгээ нухах цаг нь болсон биз

  • Зочин (May 13, 2016 5:27:45 pm )

    АН одоо өнхийхөө өнгөрсөн байхаа шалдаа буугаад өгсөн дээр ард түмэн дахиад эд нарт хууртагдахаа больсон шүү. дэндүү ард түмнээ дорд үзэж байна. тэгээд нэг мөсөн улс төрийн хөрснөөс арчигдах цаг нь болсон.

  • Зочин (May 13, 2016 5:32:45 pm )

    АН одоо өндийхөө өнгөрсөн байхаа шалдаа буугаад өгсөн дээр ард түмэн дахиад эд нарт хууртагдахаа больсон шүү. дэндүү ард түмнээ дорд үзэж байна. тэгээд нэг мөсөн улс төрийн хөрснөөс арчигдах цаг нь болсон.

  • baagii (May 13, 2016 6:06:23 pm )

    AN UGAASAA HAANA CH ALI TOIROGT GAZAR AWAHAASAA ONGORSON SH DEE LUIWARCHIN LOBICHIN OLIGARHIUDAAR DVVRTSEN NAM

  • Богд эзэн (May 13, 2016 6:06:59 pm )

    Жилээс жилд өөрс хоорондоо жийлцдэг бүүр нэг идэж уухдаа гаршцан нам гэж байнаа одоо засаг авахгүйгаа мэдээд элдэв долоон юм хийж байж бүүр шаварт өөрсдийгөө шаавдаа сонгуулийн тухай хууль хэзээ байталаа 80 мянган хүн амтай газар нэг мандат өгдөг болчив ичээчээ

  • baagii (May 13, 2016 6:07:59 pm )

    DEEREE GVIDLEE OLOHGVI BGAA YUM CHINI DOOROO YAJ SUUDLAA OLOHIIN BE GEJ….

  • Anonymous (May 13, 2016 6:08:52 pm )

    AN MAN-TAIGAA HOTLOLTSOOD ULS TOROOS ZAIL

  • ZOCHIN NI BNOO (May 13, 2016 6:09:29 pm )

    AN MAN-TAIGAA HOTLOLTSOOD ULS TOROOS ZAIL

  • Хувьсгалч (May 13, 2016 6:13:53 pm )

    АН-ыхан хөлөө сайн жийлцээд бай. та нар угаасаа гарахгүй, дотоод эв нэгдлээ сонгуульд ялсны дараа хангачихна гэж бодож байгаа бол үгүй шүү..

  • saruul (May 13, 2016 6:15:01 pm )

    АН итгэл алдсан нам гээд иргэдийн дунд хэдийн жиг жуг хийгээд эхэлсэн. Үүнийг баталах гэсэн шиг намын дарга нь аймгийн намын дэмжигчидээ хөсөл хаяж суулт нь өлсөглөн болоод хувирсан гэсэн ч хэн ч тоохгүй сонгуулийн луйвараа хийсээр л байх юм даа. МАХН-ы гишүүдийг урвуулж байхад дэмжигчид нь МАХН-д хэдийн итгэл хүлээгэлээ дээ.

  • doogii (May 13, 2016 6:17:00 pm )

    deeree suudlaa olohgvi bol dooroo gvidlee olohgvi ee gej iim l bgaamdaa itgeliig mine ewdsen nam AH itgej boloh nam MAXH shvv songoltoo zow hiiigeerei mongolchuudaa

  • Мөрөн (May 13, 2016 6:17:58 pm )

    АН дотроо дахиж сэхэхээргүй болжээ.Хөнжил дотроо хөлөө жийлцэж байгааг нь харахад удахгүй дотроосоо задрал нь улам нэмэгдэх нь .Энэ байдал нь үргэлжлээд байвал Ардчилсан Нам гэж байхгүй болж ард түмний нар нь гийхнээ.

  • үиүү (May 13, 2016 9:05:23 pm )

    АН-ынхан дандаа даргын суудал булаацалдаж байх юм даа. Дарга нь гэж УИХ-д дарангуйлагч дарга шиг л суух юм. МАН бол бусад намыг бутаргах, урвуулахдаа сайн юм. Ард түмэн харсаар мэдсээр байтал одоо сонгуульд ялна гэж бодохын ч хэрэггүй байхаа.

  • Партизаан (May 14, 2016 4:23:41 pm )

    Энэ бол Увсын Одхүүгийн хийж буй ажил. Түүнийг тэнд нэр дэвшихээс эхлээд Орхоны АН эвгүй болсон юм. Адхүү яг л Цэдэнбал ах шигээ ажилладаг хүн.

  • SHAR TOHOI (May 14, 2016 7:35:42 pm )

    Ardchilal gedeg ni kominizamaas ilyy koministuudaas ilyy ekh oronch baikhiig ardchilal gedeg baikhaa .Ardchilaliin neriig barisan archaagyi khogiin bolovsorolgyi kheel khakhuulchid argaa barch bna daa .Odoo khoorondoo kholoo chiilzeed khe khe Mini MONGOL uls khoich ye mash khetsyy bolovoo.

  • zochin (May 15, 2016 12:02:11 pm )

    Батчимэг үнэхээрийн балагтай нөхөр үү. Эвгүйтвэл шадар зөвлөх рүүүгээ гулгуулсан шигээ

  • Anonymous (May 15, 2016 3:19:07 pm )

    Эрдэнэтийн АН-д увсиийнхан хүчээ авсан халхууд тэднийг дарах гээд үйлээ эдлэж байгаан хохь нь

  • зочин (May 16, 2016 8:24:31 am )

    Улс төрд оролцохгүй бол улс төр чамаар оролдоно гээч л одоо цаг буюу энэ нийгэмд бии болоод байна да.Социализм нь энэ нийгэмээс хамаагүй илүү дээр нийгэм байжээ хөөрхий.Тэр үед улс төрийн удирдлагууд ард түмнээ удирдан зохион багуулж ажилтай амьдралтай байлгадаг сум аймагийн зохион байгуулалт сайтай шуурхай шударга сахилга баттай .хууль дүрмээ дээр дооргүй бүх хүн дагаж мөрддөг .ижил тэгш байсан учраас ард түмэн тайван ажлаа хийгээд улс төрийг сонирходоггүй байж дээ Хамгийн гол нь ард түмэн хаана ч үнэгүй боловсрол эзэмшдэг үнэгүй эмчлүүлж үзүүлдэг байдаг байж дээр нь бүх хүнийг ажилтай байлгаж чадаж байжээ.Одоо хүмүүсийн амьдрал улс төрөөс шалтгаалаад байгаа болохоор хүн бүр улс төрийг шүүмжилж яридаг болсон байна.Тэр үеийн улс төрд жинхэнэ туршлагатай ажил амьдралын баялаг туршлагатай улс орон нутагтаанэр төртэй ажилч хүмүүсийг нь ардын их хурлын депутатаар сонгож нэрийг оруулдаг байжээ .Хүмүүс муу сайн хэлж л байдаг Гэхдээ энэ нийгэмээс илүү сайн нийгэм байж шүү.Хамгийн гол нь маш сайн зохион байгуулж чадаж байсан.Одооны дарга нар өвлийн хүйтэн зуны халуунд мроь унаад ажил хийж чадах болов уу. Тэр үеийн дарга нар морьтой явж хөдөө хол ойргүй ажлаа хийдэг байсан..Сумын төвд дарга нарын унаа өртөө морьд гээд олон морь өвөл зунгүй нэг хүн тэжээж малладаг байлаа.Хөдөө орон нутагт хулгайч хүн ховор болсон шүү дээ.ДАРГА ДАРГААСАА АЙДАГ ДАРУУЛАГАТАЙ САЙХАН НИЙГЭМ .Хүнс болоод хүмүүс нь эрүүл болсон байсан даа…

  • зочин (May 16, 2016 12:00:16 pm )

    сувдаа яахаараа итгэмжлэл өгдөг юм бэ гокоос байрны урамшлуулал гээд 790000000/долоон зуун ерэн сая төгрөг туучихдаг нөхөр шүү дээ итгэлгүй хүнд итгэмжлэл өгч үл болно

  • зочин (May 16, 2016 12:54:46 pm )

    зи дарга мөн таарсан хүндээ итгэмжлэл өгч дээ ан-ын итгэлийг хөсөрдүүлэгч шүү дээ

  • od, (May 16, 2016 5:04:22 pm )

    ene nuxduudiig bugdiig shalguulax xeregtei, ix xurungujsun du

antalya rent a car