antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 13, 2016 3 comments

Ахуйн хэрэглээний хий үнэрлэсэн залуу эмнэлгийн тусламж авч чадалгүй амиа алдав

нийтлэсэн Admin

14631035995735306f9a28eСүүлийн үед ахуйн хэрэглээний газ үнэрлэн мансуурах, улмаар амиа алдах хэрэг цөөнгүй гарсаар байна. Тухайлбал, ахуйн хэрэглээний хий үнэрлэж мансуурсан залуу хордлогонд орж, эмнэлгийн тусламж авч чадалгүй амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн долоо хоногт гарчээ.

Тодруулбал, өнгөрсөн лхагва гарагт 18 настай эрэгтэй М нь Баянзүрх дүүрэг дэхь гэртээ ахуйн хэрэглээний хий үнэрлэжээ. Тэрээр ухаан алдаж гүн хордлогонд орж бие нь муудаад ЯТТ 103-ын машинаар дүүргийнхээ нэгдсэн эмнэлэг рүү хүргүүлэх замдаа амьсгал хураажээ. Мөн өнгөрсөн хоёрдугаар сард ийм төрлийн нэг хэрэг билээ. Тодруулбал, өсвөр насны гурван хүүхэд нууцаар ахуйн хэрэглээний газ үнэрлэж байгаад нэгнийх нь амьсгал боогдож эмнэлгийн тусламж авч чадалгүй өөд болсон харамсалтай хэрэг гарсан. Дашрамд дуулгахад, өсвөр насныхан дунд газ үнэрлэн мансуурах тохиолдол өнгөрсөн жилүүдээс 10 дахин өсчээ.

О.Сайхан

Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (May 13, 2016 12:38:43 pm )

    Aminaasaa uidsan yumnuud uhej l baihaas

  • ev (May 13, 2016 1:47:54 pm )

    evi evii huurhii duu

  • Mongol (May 13, 2016 6:22:56 pm )

    yamar hezyy um be ?????? Ezeg, ehchyyd hyyhdyydee anhaaraach dee, Ger byliin amdral taatai bus, halamj anhaaral dutsan hairan zaluus…., hyyhedee hairlaj anhaar, hairan hyyhed

antalya rent a car