antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 13, 2016 27 comments

Р.Амаржаргал, Ч.Улаан хоёр Хятадуудын зээлийг батлан даажээ

нийтлэсэн Admin

Untitled-1Монголын улстөрчид дундаас нэр, гар цэвэр хүмүүсийг олоход үнэндээ амаргүй бололтой. Ямартаа л харьцангуй хий багатай гээд байдаг Ч.Улаан, Р.Амаржаргал хоёр гэхэд л Монгол Хятадын хамтарсан “Цайрт Минерал” ХХК-тай байгуулсан Тогтвортой байдлын гэрээтэй холбоотойгоор асуудалд холбогдож таарч байх юм.  Д.Ганхуяг Уул уурхайн сайд байхдаа ““Цайрт минерал”ХХК-тай байгуулсан Тогтвортой байдлын гэрээ 2015  онд дуусна гэсэн байдаг. Гэтэл үгүй юм. Учир нь Монгол Улсын Засгийн газраас тус компанитай байгуулсан гэрээнд татварын орчныг хөнгөлөх талаар тусгасан заалт гэрээний ерөнхий хугацааны заалттай зөрчилдөж иржээ. Тухайлбал, “Цайрт минерал” ХХК-тай байгуулсан гэрээний хугацаа 1998-2013 он байхад татварын хөнгөлөлтийн хугацаа үйлдвэрлэл ашиглалтад орсон 2005 оноос эхлэн 2020 оныг хамрахаар байгаа юм байна. Тэгэхээр салбарын яамны нөхдүүд эхнээсээ  мэдэхгүйдээ ингэж ярив уу, эсвэл “Цайрт минерал” ХХК-ийн толгойг илэх бодлогыг манай улстөрчид барьж ирсэн үү гэдэг нь анхаарал татна.

“Цайрт минерал” ХХК-ийн 51 хувийг эзэмшигч нь  Хятад улсын “Өнгөт төмөрлөгийн гадаад дахь барилга, зураг төслийн компани” ( “NFC”) юм. Анх байгуулагдахдаа хөрөнгө оруулалтын зээлээ төлж дууссаны дараа уг хувь 50:50 болж  өөрчлөгдөх нөхцөлтэйгөөр хамтран ажиллах гэрээ байгуулж байсан юм билээ.  Харин өнгөрсөн жилүүдэд хятадууд жин дарах байр суурийг эзэлсэн хэвээрээ явж ирсэн юм. Манай тал өөрийнхөө мэдлийн хувь хэмжээг өсгөхийн тулд “Цайрт минерал” ХХК өмнөд хөршөөс авсан зээл бүрэн төлөгдсөн байх учиртай. Зээл төлөлтийн хугацаа ч энэ оноор дуусгавар болж байх ёстой. Гэхдээ “Цайрт минерал” ХХК-ийг хөл дээр нь босгохын тулд Хятадаас авсан зээлийн батлан даагч нь манай Засгийн газар болж, хятадууд дундаас нь ихээхэн үр ашиг хүртсэн байх гээд байгаа юм.

Тэр зээлийнх нь түүхийг харвал БНХАУ-аас Монгол Улсад хөнгөлөлттэй зээл олгох тухай хоёр улсын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийг 1998, 2000 онд 2 удаа хийж баталгаажуулсан байдаг. Эхний хэлэлцээрээр БНХАУ-ын “Экспорт, импорт” банкнаас 100 сая юаний хөнгөлөлттэй зээлийг Монгол Улсын Засгийн газрын зөвшөөрсөн жинхэнэ хэрэглэгчид олгож, үйлдвэрлэлийн шинж чанартай төсөлд ашиглахаар МУ-ын Засгийн газрыг төлөөлж Р.Амаржаргал гарын үсэг зуржээ.

Дараагийн хэлэлцээрт зээлийн хэмжээг 100 сая юаниар нэмэгдүүлэн хоёр талын хэлэлцэн тохиролцсон Монгол Улсын Төмөртийн овооны цайрын ордын төсөлд ашиглахыг  зөвшөөрч, МУ-ын Засгийн газрыг төлөөлөн Санхүү эдийн засгийн сайд Ч.Улаан гарын үсэг зурсан байдаг.

Түүнчлэн  “Хятад Улсаас Монгол Улсад олгох 100 сая юаний хөнгөлөлттэй зээлийн жинхэнэ хэрэглэгч нь Хятадын Өнгөт төмөрлөгийн байгуулалтын хувьцаат компани болохыг үүгээр мэдэгдэж байна” гэсэн зөвшөөрлийг манай талаас БНХАУ-ын ЭСЯ-нд бичгээр хүргүүлсэн байдаг. Хятадын Өнгөт төмөрлөгийн байгуулалтын ХК, Цайрт минерал ХХК-ний  хооронд байгуулсан MG259001 дугаартай гэрээний дагуу үйлдвэрийг барьж ашиглалтад хүлээлгэж өгсөн өдрөөс эхлэн гэрээний үнийг хүүгийн хамт 7 жилийн хугацаанд Цайрт минерал ХХК төлж дуусгахаар заасан байдаг. Эндээс  үзэхэд Хятад Улсаас Монгол Улсад хөнгөлөлттэй зээл олгох тухай МУ-ын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээр гэж нэрлэж, мөн хэлэлцээрийн 1 дүгээр зүйлд “Энэхүү зээлтэй холбоотой зээлийн үндсэн өр, хүүгийн болон аливаа төлбөрийг Монгол Улсын Засгийн газар хариуцахгүй” гэж заасан нь Монгол Улсын Засгийн газар Төмөртийн овооны цайрын ордоор баталгаа гаргаж Хятадын Өнгөт төмөрлөгийн байгуулалтын ХК-д зээл олгуулсан гэж үзэхээр байгааг анзаарахгүй байж болохгүй.

Үйлдвэрийн нийт үнэ 44880400 ам доллар бөгөөд үүний 55,1 хувь нь Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу авсан 200 сая юаний хөнгөлөлттэй зээл, үлдсэн 44,9 хувь нь Хятадын Өнгөт төмөрлөгийн байгуулалтын ХК “Экспорт, импорт” банкнаас авсан арилжааны зээлээр санхүүжигдэж, энэ нь Цайрт минерал ХХК-ийн санхүүгийн тайлан тэнцлийн эх үүсвэр талд өр төлбөрийн хэсэгт тайлагнагдсан байдаг. Цайрт минерал ХХК зээлийг 2006 оны 3 дугаар сараас төлж эхэлсэн бөгөөд 2007 оны 4 дүгээр сарын 1-ний байдлаар зээл, зээлийн хүүгийн төлбөрийн 79,7 хувь буюу 36650721,04 ам.долларыг төлсөн байдаг. Долоон жилийн хугацаанд төлж дуусах учиртай зээл төлөгдөж дууссан гэх мэдээлэл байхгүй байна.

Монголын Засгийн газар Хятадын компанийн зээлийн батлан даагч болоод зогсохгүй, тооцоо муутай Тогтвортой байдлын гэрээ гэгчийг 2020 он хүртэл байгуулчихсан байгаа нь яах аргагүй анхаарал татсан асуудал юм. Түүнчлэн тухайн үед зээлийн хэлэлцээрт гарын үсгээ зурцгаасан Р.Амаржаргал, Ч.Улаан нар “Цайрт Минерал” ХХК-ийн эзэн хятадуудын зээлийг батлан дааснаа  мэдэж байсан болов уу? Уг нь Төмөртийн-Овооны цайрын ордын жинхэнэ эзэд нь хятадууд биш бид шүү дээ.

Төгсгөлд нь өгүүлэхэд,   Тогтвортой байдлын гэрээг тооцоо муутай хийснээс ашигт малтмалын ордуудын стратегийн ач холбогдол алдагдаж ирсэн асуудлыг улстөрчид үл хэрэгсэн өнөөдрийг хүрснийг зориуд хэлэх байна. Монголын Засгийн газар ерэн найман оноос хэд хэдэн компанитай Тогтвортой байдлын гэрээ байгуулан зарим татвараас чөлөөлж, олон төрлийн төлбөр, хураамжийг хөнгөлсөн нь эдийн засагт таагүй үр дүнг дагуулсныг үгүйсгэх аргагүй. Тэрчлэн Төмөртийн-Овооны цайрын ордыг ашиглаж ирсэн Монгол Хятадын хамтарсан “Цайрт Минерал” ХХК-тай байгуулсан Тогтвортой байдлын гэрээнд хуудуу бий гэдгийг тодотгомоор байна.

Эх сурвалж: Шуурхай.мн Б.Тамир


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

27 Comments

  • ЗОЧИН (May 13, 2016 8:48:21 am )

    АМАРЖАРГАЛ СОНГУУЛЬ БОЛХООР НАЙЗ НАР ЛУУГАА ЯРИАД Л САНХҮҮЖИЛТ ЭЭ БОСГОДОГ ХҮҮХДЭЭ АМЕРКАД СУРГАХАД НАЙЗ НАР Л МӨНГӨ ӨГДӨГ ГЭЭД БАЙСАН ТЭР НЬ ЭНЭ ХУЖАА НАР Л ЮМ БАЙНА Л ДАА ХҮН ҮНЭМШИМГҮЙ ЮМ ЯРИАД БАЙСАН ИНГЭЖ Л АРД ТҮМНИЙ ӨМЧИЙГ ХУДАЛДДАГ ХУЛГАЙЧ НАР ЮМ БАЙНА Л ДАА ИЧЭХГҮЙ ЭЭ

  • иргэн (May 13, 2016 9:42:34 am )

    Амаржаргал тойрог болгон дамжиж, гөлийчихөөд юу ч хийдэггүй шудрага царайлсан зальтай хулгай ч байгаам даа хулгайлах даа маш мэргэшсэн хүний анхаарал татхааргүй газрыг мөлжиж суудаг хамгийн хүн муутай нөхөр тухайлбал монголын хөл бөмбөгийн холбооны гаднаас орж ирдэг маш их вальютыг морь Ганболдтай нийлж идсэн нөхөр,одоо энэ хулгайчыг хаана ч гаргаж болохгүй ??????????????????????????

  • Irgen (May 13, 2016 9:47:42 am )

    Amarjargal gisguun yavaaguie hudlaashde , ulaan l yavaad yavaa biz ,

  • Болд (May 13, 2016 10:43:23 am )

    Улсаа зарж идэж ханадаггүй л новшнууд юмдаа.Төрөөс төрсөн тэрбумтнуудыг одоо бүгдийг нь хариуцлага тооцох хэрэгтэй байна. Улаан бол урваж шарваж идэж уугаад бүүр улаан цагаандаа гарчижээ.

  • ЗОЧИН (May 13, 2016 10:57:21 am )

    Ёстой новш юмаа энэ төрд байгаа юм нууд. Монголын ард түмээн та нар малаас дор амьтад юм гэхээс өөрөөр яаж хэлэх юм. Та нар хардаа төрд гарсан хулгайчид бидний нүдэн балай сонгосон нөхдүүд ингээд эх орног хөгжүүлэх биш өөрсдийнхээ хөрөнгийг баяжуулаад байна. Толгой нь Ерөнхийлөгч Панал ам фигүүр бичиг үсэг үл мэдэгч Элбэгдорж сүүл нь Х.Баттулга. ЁСТОЙ БУУДАЖ АЛЖ БАЙВАЛ ТААРАХ НОВШНУУД ЮМ. ХУУЛИНД ҮҮНИЙГ ХУЛГАЙЧ ГЭЖ ТОМЪОЛДОГ БИЛЭЭ.

  • Хөвсгөл (May 13, 2016 11:00:57 am )

    76-г нэг удаа бүрэн шинчилмээр байна. Бүгд төрөөс төрсөн тэрбумбангууд… Иргэдээ биш идэж, уухаа л хамгийн түрүүн санадаг улс даа.

  • Anonymous (May 13, 2016 11:33:13 am )

    амаржаргал гэж юу ч хийдэггүй суудлын бөглөөс 1 байна аа, сайхан шудрага царайлж хааяа 1 ярилцлага өгнө, жаргаж байгаа бэртэгчин шүү

  • гавар (May 13, 2016 11:59:59 am )

    Та нар хардаа төрд гарсан хулгайчид бидний нүдэн балай сонгосон нөхдүүд ингээд эх орног хөгжүүлэх биш өөрсдийнхээ хөрөнгийг баяжуулаад байна. Толгой нь Ерөнхийлөгч Панал ам фигүүр бичиг үсэг үл мэдэгч Элбэгдорж сүүл нь Х.Баттулга. ЁСТОЙ БУУДАЖ АЛЖ БАЙВАЛ ТААРАХ НОВШНУУД ЮМ. ХУУЛИНД ҮҮНИЙГ ХУЛГАЙЧ ГЭЖ ТОМЪОЛДОГ БИЛЭЭ.

  • Болд (May 13, 2016 12:01:23 pm )

    ЭНЭ ЛУЙВАРЧИДЫН АВЖ ИДСЭН ӨРИЙГ ТАТВАР ТӨЛӨГЧ БИД ТӨЛӨХ ЁСТОЙ ЮУ??? УЛААН Ч БҮҮР УЛААН ЦАГААНДАА ГАРЧИЖЭЭ

  • Мөрөн (May 13, 2016 12:11:22 pm )

    Энэ төрд чинь улсаа гэж боддог ганц ч улстөрч нэртэй хүмүүс байдаггүй.Дор дороо довоо шарлуулж л байвал ард түмний амьдрал доройтно уу,өвчин тахал гарна уу,улс орон сүйрнэ үү ер падлий байхгүй.Бүгд хувиа хичээгч эрх мэдэлд донтогсод.

  • сайнаа (May 13, 2016 12:12:07 pm )

    үнэхээр хэлэх үг олдохгүй юм. Ард түмэн минь сонголтоо оновчтой хийцгээе

  • ANHILUUN (May 13, 2016 12:14:08 pm )

    ZASGIIN GAZAR TER CHIGEERE LUIWARIIN TOM SULJEE BOLJEE. HUDALDAJ BWL MUNGUTE BWL HEND BH OGT HAMAAGUI. ZEELDEGCH NARIIGA BURHAN MET SHUTEJ TAHISAN ENE NIIGEM, ENE ULS, ENE ZASAG, ENE TURIIN UNDURLUGVVDIIIG BVGDIIIG ULSAAS HUUJ GARGA. IDEJ UUSAN MUNGIIIG HUULIIN DAGUU SHALGAJ HURAA. MAXH GARAAHGUI BOL UNEHEER BOLOHOO BAILAA. ODOO TURGUI BAINA, ED DAHIAD GARWAL ULSGUI BOLOH N.

  • Хувьсгалч (May 13, 2016 12:17:58 pm )

    Дээдчүүл нь ингэж гадны ялангуяа хятадын ажлыг дэмжээд байвал монголоос юу үлдэх юм бэ. Хятадууд монгол ард түмний газар доорхи хамаг баялагийг зөөж байна, ухаж сэндийчэх бүх л юмыг урагшаа гаргаж байна. Хятадын оролцоог багасгах ёстой юм бишүү нэг улс ингэж бүх юманд хэт давамгайлвал Монгол Улсын аюулгүй байдал яригдах болно. Улаан урваач царайлаад нам дамжаад байсан одоо Монголоос урвах вий дээ

  • АРАЙ2 (May 13, 2016 12:57:47 pm )

    МУУСАЙН ХУВАЛЗНУУД МОНГОЛ УЛСЫГ ИНГЭЖ ХУДАЛДААД БАЙГААГ БИД ЮУ Ч ДУУГАРАХГҮЙ ДАХИН2 СОНГООД ӨӨХШҮҮЛЭЭД БАЙЖ БОЛОХГҮЙ.БИДНИЙ АЛДААГҮЙ СОНГОЛТ ХИЙХ БОЛОМЖ ИРЖ БАЙНА.СОНГУУЛЬ ДАРААЛЛАН ХУЙВАЛДААН, МӨНГӨӨР ГАРЧ ИРСЭН НӨХДҮҮД МӨНГӨӨ НУГАЛЖ ОЛОХЫН ТУЛД БИДНИЙ ГАЗАР НУТГИЙГ ХУДАЛДАЖ АЛБАН ТУШААЛАА ХУВИЙН ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨ АШИГЛАХ ЮМ.ХЭЛЭХ БИЧИХ ЗҮЙЛ Ч ОЛДОХГҮЙ ЮМ.

  • baagii (May 13, 2016 2:31:01 pm )

    DANDAA HUWIIN AMBITSAA HOOTDSOLDSON YUMNUUD EH ORON ARD TVMNIIHEE TOLOO SETGELTEI HVN BNA UU ENE ULS TORD BGAA NEGNEE HELMEGDVVLEED HORICHIHNO ULS TORD ORUULAHGVI SONGUULIIN ERHIIG N ZORCHINO ENE ODOO SHUDARGA ES MON VV SUUDLIN BOGLOOS HIIHEE BOLIMOOR YUMAA

  • bilguun (May 13, 2016 4:06:19 pm )

    amka ingehleer chin busad n argagui shde, chuham l bi gishuuneesee boliloo namaig gargaad uguuch geed bgagui biluu Khaltarin Amarjargalaa

  • ZOCHIN (May 13, 2016 4:31:43 pm )

    dorligjab zailaa tsunaliin tulam

  • ZOCHIN (May 13, 2016 4:33:17 pm )

    dorlijab eh ornoor togolson nobsh shunalt zailaa

  • ЗОЧИН (May 13, 2016 4:49:46 pm )

    гЭМГҮЙ ЦАРАЙЛААД ӨӨРСДИЙГӨӨ РЕКЛАМДАХАА БОЛЬЖ ҮЗ . уЛААН БОЛ БҮҮР УРВАГЧ ТА НАР АРД ТҮМНЭЭР ТОГЛОХОО БОЛЬЖ ҮЗ.иЙМЭРХҮҮ БАЙВАЛ ХУВЬСГАЛЫН БОДИТ ТОХИРОО БҮРДЭНЭЭ .АРД ТҮМЭН ЧИНЬ ТЭНЭГ ХҮМҮҮС БИШ ШҮҮ ЭНЭ 76 ГААС ДАХИН СОНГОХ ТООТОЙ ХЭДХЭН ХҮН БАЙГАА иХЭНХИ НЬ ХИЧНЭЭН ДАХИН СОНГОГДООД ЮУ ХИЙГЭЭД БАЙНА ӨӨРСДИЙН НЬ ТҮРИЙВЧ Л ЗУЗААРЧ БАЙГАА,СОНГУУЛЬ БОЛОХООР Л АРД ТҮМЭН ЭХ ОРОНДОО ХАЙРТАЙ ГЭДЭГ БАГ ӨМСДӨГ ЛУЙВАРЧИНГУУД.

  • Зочин (May 13, 2016 7:00:29 pm )

    Урваач шарваач хогийн хулгайч хүн шаарнуудын хийдэг ажил нь хулгай луйвар урвалт шарвалт ой гутмаар юм. Бүгдийг нь төрөөс зайлуулж монгол улсыг хохироосоных нь харуцлагыг үүрүүлцгээе.

  • Anonymous (May 14, 2016 10:18:49 am )

    Tsairt mineraliig Suvdag Ulaan manai ZGt zeelsen Hyatadiin hungululttei zeeleer huvdaa hudaldaj avsan gej manai Baabar ah heldeg bsan Ene unen bh shuu Amarjargal bas sorj amidardag um bna

  • Балган (May 14, 2016 1:01:39 pm )

    Ниргэсэн хойно нь хашгирах яахав. Одоогийн сонгуулиар л зайлуулцгаая.

  • huyhuygaagaa (May 14, 2016 11:56:02 pm )

    yahab yahab songonoo ed nar ch bas hereldeed yum hiigeed baigaa shuu bid nariig ajiltail bolgoj hairalaarai

  • balt (May 15, 2016 2:33:34 pm )

    Шааал хуудлаа та нар урд нь юү хииж байсиин .сонгууль болохоор л баахан юм гаргаж ирнэ .наадхоер чинь араа даах улсууд сэтгүүлч нэртэй малнуудыг бүгдииг дүүжлүүл таарна

  • Bi (May 18, 2016 8:34:27 pm )

    Songuuli ehleheer l engeed hugiin yumnuud bicheed eheldeg. Amarjargal gishuunii uuduus hen n garahgeed shees aldaad ene tamir geded buunii nohoigoor iim yum bichuuldiin. hud hud

  • Irgen (May 18, 2016 8:50:51 pm )

    Za hydlaa medee gargaval huuli uilchildegiim shu ta min, Amarjargal gishuun bol ene dotroo ner tsever , shudraga gishuun shu, helj yarih uymgui bolhoor hydlaa avch bga uymyy kkk

  • irgen (May 18, 2016 9:18:28 pm )

    amarjargal guaig harin ch oor hun bnlee, bi huwiadaa estoi hundeldeg uneheer zuntgej hiie buteeeye gj yawdag hvn bnlee……

antalya rent a car