Үндсэн хууль зөрчсөн Сонгуулийн хуулиар сонгууль хийх гээд байгаагаа гэнэтхэн хүлээн зөвшөөрсөн хууль батлагчид Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрснөөр, Улсын Их Хурлын сонгуулийн 76 мандатын 48-ыг нь аймгуудад, 28-ыг нь нийслэлд хуваарилахаар болж байна. Ингэхдээ Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Сүхбаатар аймгууд тус бүр 1, Дорнод, Завхан, Өмнөговь аймгууд тус бүр 2, Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Дархан-Уул, Орхон аймгууд тус бүр 3 мандаттай.
Харин нийслэлийн тойргуудын тухайд Багануур дүүргийг Сүхбаатар дүүргийн сонгуулийн тойрогтой нэгтгэж мандатын тоог 1-ээр нэмж 4 болгох, Багахангай дүүргийг Хан-Уул дүүргийн сонгуулийн 56 дугаар тойрогт нэгтгэж тойргийн мандатын тоог 4 байсан хэвээр нь үлдээх, Налайх дүүргийг Чингэлтэй дүүргийн сонгуулийн 63 дугаар тойрогтой нэгтгэж тойргийн мандатын тоог 4 байсан хэвээр нь үлдээхээр болов. Харин нийслэлийн Баянгол дүүргийн сонгуулийн тойрог 4 мандаттай, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн сонгуулийн тойргууд тус бүр 6 мандаттай байхаар болж байгаа юм. Мөн Завхан, Ховд, Хөвсгөл зэрэг аймгийн сонгуулийн тойргуудын нутаг дэвсгэрийн хуваарилалтад зарим өөрчлөлт орууллаа.
Тэгэхээр одоо хуулийн дагуу энэ сарын 20-23-ны хооронд нэр дэвшигчдийнхээ нэрсийг жимбийтэл тодорхой болгоод гарах ирэх ажил намуудад үлдэж байгаа юм. Нэгэнтээ шийдвэр гарсан учраас намын жагсаалтад орох гээд захиалгаа өгсөн нөхдүүдийн тухайд шинэ тохироогоо хийх гээд шавдуухан байгаа л болов уу даа.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.