Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн нийгэмлэгээс Панамын хуулийн фирмийн оффшор дансны мэдээллийг бүрэн эхээр нь монголын цагаар өнөөдөр 03.00 цагт /05.09/ нийтэд зарлалаа. Олон улсын сэтгүүлчдийн консорциумаас нийт 215 мянган оффшор компани, улс орны удирдагч, нөлөө бүхий улстөрчид татвараас зайлсхийж, мөнгө угаасан баримт нотолгоо бүхий 11.5 сая нууц баримтыг дэлгэлээ.
Энэхүү материалд манай улсын нэр дээр 49 иргэн, компанийн оффшор дансны мэдээлэл дэлгэгдсэн байна. Мөн дээрх иргэдийн данс ихэнх нь Их Британийн Виржини аралд бүртгэлтэй байгаа аж. Оффшор данстай олны танил эрхмүүдээс дурьдвал Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн хүү Чулуудай, УИХ-ын гишүүн асан, Кёкүшюзан Д.Батбаяр, Тэнгри Холдингийн захирал Х.Анхбаяр, Петровисийн Ж.Оюунгэрэл, Барилга хот байгуулалтын сайд асан Д.Цогтбаатар нар байгаа юм. Мөн УИХ-ын гишүүн С.Батболдыг оффшорт 50 мянган ам.долларын данстай гэсэн мэдээлэл гарсан. Албан ёсны эх сурвалжийн мэдээлж байгаагаар “УИХ-ын гишүүн С.Батболд нь 2003 онд Бату Майнинг Лимитед компанийн хувьцааг авсан 50 мянган ам.доллараар худалдан авч 2005 онд эргүүлэн зарсан. Мөн энэхүү дансны тухай асуудал нь улс төрд орохоос өмнөх асуудал” гэдгийг онцолж байна.
Д.ЖАРГАЛ
Zaluu.com
Холбоотой мэдээ
-
САЛГА ЧӨТГӨР (May 10, 2016 8:25:40 am )
салга чөтгөр их идэж их нуужээ
-
Батсайхан (May 10, 2016 8:35:21 am )
Батүүл одоо огцрох өргөдлөө өгөх хэрэгтэй. Өмнө нь хүүгээ тендэрт ялуулж байсан. Тэр тендерийн мөнгө хаашаа орсон юм болоо.
-
дүр эсгэгч (May 10, 2016 9:07:04 am )
элбэгдорж одоо амаа жимийгээд мэдээгүй царайлна
-
зочин (May 10, 2016 9:09:13 am )
Батүүлээ Зоригийн хэрэг л гэнэ оффшир данс л гэнэ юу юу болоод байна даа таныг дэмждэг байсандаа харамсаж байна
-
Anonymous (May 10, 2016 9:11:16 am )
саарал толгойт эхлээд огцор: дараа нь шалгуул ……
-
Б дагва (May 10, 2016 9:12:53 am )
За баатар минь наад баатар цол шагналаа буцаагаад өгч дээ 4 н жил баатар явлаа одоо болно доо
-
Олигарх (May 10, 2016 9:14:43 am )
Ха ха хи хи энэ хэдээс салахад л улс төр нийлээд цэвэрших юм даа
-
Засаг төрөө (May 10, 2016 9:31:35 am )
сайн ухвал Элбэгдоржийн Батхүүгээр дамжуулсан офшор данс ч илэрнэ шүү
-
Anonymous (May 10, 2016 10:05:26 am )
ATG Bnuu????
-
Зочин (May 10, 2016 10:25:44 am )
Хятад нутагруу нь явуул АТГ шударга бай л даа энгийн ард байсан бол шууд шорон руу ийм ялгаатай байж болохгүй Бат үүлийг ч гэсэн шалга үнэнийг ядуу ард түмэн хүлээж байна. хотын нэг орлогч хамар Ган хэн билээ ард түмнийхээ төлөө их юм хийгээд өрөөгөө түгжихгүй ард түмнийхээ үгийг сонсдог завгүй бг гэсэн шүү хэлэх муу үг олдохгүй юм АН-ынханд
-
Хангай (May 10, 2016 12:22:17 pm )
Бат үүлээс өөрөөс нь энэ асуудлыг сонсмоор байна.Юу гэх бол.Бас Баярцогт шиг мэдэхгүй мартчихаж гэхийн бол уу.
11 Comments