antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 20, 2012 4 comments

“Монголиан Эйрлайнес” групп “МИАТ” ХК-ийг дампууруулах нь

нийтлэсэн Admin

Манай улсын хэмжээнд нислэгийн дөрөвхөн компани үйл ажиллагаа явуулдаг.

Эдгээр компани нь бүгд л улстөрчдийн дэмжлэг тэдний хувь, хувьцааны тусламжтайгаар хөл дээрээ зогссон гэхэд болно. Товчхондоо төрийн өмчит “МИАТ” ХК-иас бусад нь бүгд л ардаа улстөрийн том эзэнтэй гэлцдэг.
Тэгвэл улстөрчдийн хувь нийлүүлсэн нислэгийн авиа компани нэгээр нэмэгдээд байна. 2011 оны 11 дүгээр сарын 11-нд Монголын агаарын тээврийн дөрөв дэх компани сүр дуулиантайгаар анхны нислэгээ хийж байсан нь “Монголиан Эйрлайнес” групп байв.
“Монголиан Эйрлайнес” группийн 100 хувийн хувь­цааг өнгөрсөн оны ес­дүгээр сард Батлан хам­гаалахын сайд УИХ-ын гишүүн Л.Болдын “Бодь интернэйшнл” ХХК шил­жүүлж авсан гэдэг. Гэвч энэ компани ардаа хэд хэдэн томоохон хувь эзэмшигчтэй гэнэ. Тухайлбал “Монголиан Эйрлайнес” группийн хувь эзэм­шигчээр ЗТБХБ-ын сайд, УИХ-ын гишүүн Х.Баттулга, “МАК” компанийн захирал Б.Ням­тайшир зэрэг хөрөн­гөтнүүдийн нэрс дуул­дах болжээ. “МАК” ком­панийн хувьд “Мон­голиан Эйрлайнес” группийн хувьцаа эзэмшигч гэдэг нь бараг тодорхой болсон. Учир нь 11 дүгээр сард болсон анхны нислэгийн нээлтийн үеэр “МАК”-ийн дэд захирал Н.Ном­тойбаяр тус компанийн удирд­лагуудтай зэрэгцэн тууз хайчилж байсан билээ. Бүр нис­лэгийн компанийнх нь нэрийн товчлолыг “МАК” ком­панийнхаа нэртэй ижил бол­гожээ.
Харин ЗТБХБ-ын сайд УИХ-ын гишүүн Х.Баттулга шинэхэн нислэгийн компаниас хувьцаа эзэмшдэг гэдгээ ихэд нууцалж байгаа болол­той. Гэхдээ тэрбээр Гадаад харилцааны сайд Г.Зан­даншатарын хамт Засгийн газрыг төлөөлж, анхны нислэгээр нь Баян­хонгор, Өвөрхангай аймгийн чиг­лэлд зорчин хувь ний­лүүлсэн компанийнхаа онгоцыг туршсан.
Хамгийн сонирхолтой нь Х.Баттулга төрийн өмчит “МИАТ” ХК-тай  өрсөл­дөхүйц, цаашилбал дам­пууруулж зах зээлийг нь булаахын тулд “Монголиан Эйр­лайнес” группийг байгуулсан гэх мессэж хүчтэй нисэх болов.
Нэг хэсэг Х.Баттулгыг төрийн өмчит “МИАТ” ХК-ийг хувьчилж авахаар санаар­хаж байгаа тухай хэв­лэлээр шуугиж байсан.
2000 оны дундуур “МИАТ” ХК-ийн үйл ажил­лагаа доголдож, идэж уусан гэх дарга нараас нь болж асар их хөрөнгө мөнгөний өрөнд унасан. Энэ хэл амнаас залхсан “МИАТ” ком­панийн гүйцэтгэх захирал Б.Эрдэнэбилэг 2009 онд аж­лаа өгсөн билээ.
ТӨХ-ноос түүний оронд “МИАТ” ХК-ийн дэд захирал, гавьяат нисгэгч Р.Бат-Эрдэнийг үүрэг гүй­цэт­гэгчээр түр томил­сон ч ЗТБХБ-ын сайд Х.Баттулгад таалагдаагүй. Х.Баттулга ч Р.Бат-Эрдэнийг гүйцэтгэх захирал болгохыг эсэр­гүүцэж байгаагаа ил цагаан илэрхийлжээ.
Ингээд Х.Баттулга ТӨХ-ны дарга асан Д.Сугартай зөв­шилцсөний үндсэн дээр 2010 оны тавдугаар сард “МИАТ” ХК-ийн Маркетингийн ал­баны дарга Ц.Орхоныг гүй­цэтгэх захирлаар томилсон байна.
Гэвч энэ нь Х.Баттулгын “МИАТ” ХК-ийг хувьчилж авахад нөлөөлөөгүй. “МИАТ” ХК-ийг авах Х.Баттулгын санаа нэгэнт бүтэлгүйтсэн тул Л.Болдтой зөвшилцөн төрийн өмчит нислэгийн ком­панийг бут цохих хэмжээний авиа компани байгуулсан гэнэ.
Нөгөөтэйгүүр Х.Баттулга “МИАТ” ХК-ийг авч чадаа­гүй ч олон жилийн дад­лага, туршлагатай төрийн өм­чит компанийн менеж­мент, нэрийг хуул­бар­лаж, туршлагатай мэр­гэ­жилт­нүүдийг нь урвуулж чадсан. Үүний нэг жишээ нь “Монголиан Эйрлайнес” группийн ерөнхий захирал Ч.Хоролсүрэн юм. Ч.Хоролсүрэн өмнө нь “МИАТ” ХК-ийн камерын асуу­дал эрхэлсэн захирлын албан тушаалыг хашиж байв.
Гэсэн ч түүнийг сайдуудын хур хөрөнгөөр бай­гуулагдсан “Монголиан Эйр­лайнес” групп урвуулж, ерөн­хий захирал гэх ал­бан тушаалд томилжээ. Ингэс­нээр “Монголиан Эйрлайнес” группийн үйл ажиллагаа “МИАТ” ХК-ийн менеж­ментээр явагдах биз ээ.
Энэхүү шинэ авиа компанийн нисгэгч, үйлчлэгч нарын дүрэмт хувцасны загварыг Сингапурын нэрт загвар зохион бүтээгч Томас Ви гэгч зохион бүтээж, “Дик’с Бью Монде Пи Тии” хэмээх дүрэмт хувцасны компани үйлдвэрлэж байгаа аж. Харин Х.Баттулгыг Син­гапурын хөрөнгө оруу­лагчидтай олон жил нөхөр­лөж яваа гэдгийг хэн хүнгүй мэдэх биз. Тиймдээ ч шинэ нислэгийн компанийнхаа дүрэмт хувцас үйлдвэрлэгчээр сингапурчуудыг онцолсон бололтой.

 

Freezone.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Anonymous (January 21, 2012 2:38:40 am )

    Odoo MIAT hol yavahgui ene ni deer ugaasaa huviinhan ashigtai soyoltoi ajildag toriin yumiig ashiggui yamarch soyolgui ajildag yum shuu

  • Anonymous (January 21, 2012 8:50:07 am )

    mongolian airlines tegd bnga iim hungululttei uneer nislegee hj bh yumuu

  • Anonymous (January 21, 2012 7:27:38 pm )

    ugaasaa miatiin ongotsnii bilet baihgui geh mortloo ter ih achaalaltai baidag 8sard berlingiin ongots hoosan shahuu yavdag um baina leehstee tegeed hudlaa bilet zarj baigaa nohduud ni oorsdoo shagand oruulah gedeg umuu esvel marketing menejment ni buruu hiigdeed baidag umuu neg l ih baihgui duussan humuus baidag er ni ch hudlaa helj ulsiin horongiig urj baisnaas huviin kompani ni ajillaj chadah um bol deer biz dee

  • Anonymous (January 23, 2012 7:01:01 am )

    MIAT-iin bolovsrol muutao soyolgui heden burtgegch nar uls ornii nuur tsaraig gutaah yumdaa

antalya rent a car