УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүд өнгөрсөн долоо хоногт намаасаа гарцгааж нэлээд шуугиан дэгдээж орхилоо. Тодруулбал, Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар МАН руу орохоор болсон бол М.Сономпил, Н.Батцэрэг нар МҮАН-аас гарч АН-д элсэх хүсэлтээ албан ёсоор илэрхийллээ.
Ингэснээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Засгийн газарт хүссэн, хүсээгүй өөрчлөлт орохоор болж байгаа юм. Учир нь дээрх гишүүд бүгд намаасаа гарахаасаа гадна бүлгээсээ гарах өргөдлөө давхар өгч байгаа юм. Тиймээс хуулийн дагуу бүлгийн дарга нь УИХ-ын даргад дээрх гишүүдийнхээ бүлгээс гарах хүсэлтийг нь уламжилснаар албан ёсоор бүлгээс гарах нөхцөл нь бүрддэг хуультай аж. УИХ дахь нам, эвслийн бүлэг найм буюу түүнээс дээш гишүүнтэй байсан нөхцөлд үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчин нь нээгдэх учиртай. Тиймээс дээрх дөрвөн гишүүн бүлгээсээ гарснаар одоо үлдсэн дөрвөн гишүүн нь цаашид бүлгийн зарчмаар ажиллаж чадахгүй болж байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Шударга ёс эвслийн бүлгийн даргаар томилогдоод буй О.Баасанхүү энэ долоо хоногт Засгийн газрыг огцруулахаар зориг шулууджээ.
Тэгвэл эх сурвалжуудын мэдээлж буйгаар ойрын өдрүүдэд Засгийн газрын хувь заяаг дэнслэх бөгөөд АН-д орох хүсэлтээ гаргасан М.Сономпил, Н.Батцэрэг нарыг засагтаа багтаахаар болжээ. Н.Батцэрэгийг Байгаль орчин ногоон хөгжлийн яамын сайд хэвээр нь үлдээх юм байна. Харин М.Сономпилийг МАХН-ын хариуцаж буй дөрвөн яамны нэгийг өгөхөөр тохирчээ. МАХН-ын сайдууд болох Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, Шадар сайд Ц.Оюунбаатар, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон нарыг Ч.Сайханбилэгийн Засгийн газраас гаргахаар АН-ынхан тохирсон. Одоогоор АН-аас 35 гишүүн УИХ-д суугаа. Үүн дээр М.Сономпил, Н.Батцэрэг нар нэмэгдээд 37 гишүүн болох бөгөөд ИЗНН-ын хоёр гишүүнтэй хамтарч засгаа эрх зүйн чадамжтай болохоор тохирчээ.
МАХН-ын сайд нарыг засгаас “хөөж” гарвал гурван квотын зай суларна. М.Сономпил, С.Оюун, С.Дэмбэрэл нарыг Шадар сайд, Батлан хамгаалахын сайд, Барилга хот байгуулалтын сайдад тус тус томилно. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар ИЗНН-ын дарга С.Оюуныг Шадар сайдад ярьж буй бөгөөд удтал хүлээгдээд буй Эрүүл мэнд, спортын сайдад АН-ынхан дотроосоо хүнээ томилохоор ярилцсан бөгөөд эмэгтэйчүүдийнхээ төлөөллийг тавих уу, С.Ламбааг дэвшүүлэн томилох уу гэдгээ хараахан шийдээгүй байгаа аж. Гэхдээ эмэгтэй гишүүдээс нэгийг нь томилох хувилбар нь арай илүү дэмжигдэж байгаа гэнэ. Мөн С.Дэмбэрэл гишүүнийг Барилга, хот байгуулалтын сайдад, М.Сономпил гишүүнийг Батлан хамгаалахын сайдад томилохоор эрх баригчид ярилцаад эхэлжээ.
Г.Лхагваа
Zaluu.com
Холбоотой мэдээ
-
uvs (May 09, 2016 8:57:07 am )
yostoi davartsan nam gj bnaa ene AN. AN iig ug ni ard tumen songohgui ged bgan tegsen MAN tai ugsen huivaldaj suudlaa hedii ni huvaagad avtsan gsn. songuuli bol zugeer show, ard tumneeree ingej togloj huurch mehelj bj yaj uudulj uragshilj yavah vede
-
СЭЛЭНГЭ (May 09, 2016 10:13:55 am )
Жингэрийн нохой хуцаж л байна, жингийн цуваа явж л байна гэдэг. Ардчилсан нам чамайг ингэж хуцах эрх чөлөөг олгоод хамгаалж байгааг мэдэхгүй юу? 1990 оноос өмнө ингэж хэлсэн бол чамайг МАХН-ын НАХЯ-ны төлөөлөгч барьж аваад шоронгийн сараалжны цаана суулгах байсан юм. Харин одоо бол өөр. Чи, би, бас бүгдээрээ төрийг, намыг бас намайг ч шүүмжилж, харааж болно. Ийм эрх чөлөөг АН бидэнд олж өгсөн. Таалагдахгүй байвал чи сонгохгүй л байна биз. Ард түмэн харин сонгоно доо.
-
Anonymous (May 09, 2016 11:17:46 am )
Sonompiliin huwid batlan hamgaallahiin saidiig asuudalgui hiigeed yawchinaa uuruu ch tsergiin surguuli tugssun hun uchiraas asuudalgui ee.Erchim huchinii said bhdaa salbartaa hamgiin sain ajillasan said shu de
-
-
Zochin (May 09, 2016 10:30:33 am )
олонхи болсон бол шийдвэрээ гаргах нь зөв ш тээ. АН-ын зөв.
-
Anonymous (May 09, 2016 10:36:43 am )
монгол төрийг намын нэр барьсан луйварчин нар завхаруулаж байна
-
элийрэгч (May 09, 2016 10:43:30 am )
эд нар одоо луйварддаг байсан бол одоо үгсэн тохирч нам дотроосоо 2 сарын настай сайдаа томилох нь ээ зайлуул
-
Балт (May 09, 2016 10:43:59 am )
САЙН САЙХАН БГААД ХҮМҮҮС УУРЛАЖ БУХИМДААД БН УУ.СОЦ Д ҮГ ХЭЛЭХ ХЭВЛЭХ ЧИНЬ БСАН ЮМ ШҮҮ .АНАРХИЗМ ГАРЧ ИРЭЭД ДУРТАЙ МАЛУУД МӨӨРДӨГ БОЛШИИН БИШ ..ЭРХ ЧӨЛӨӨ ГЭДЭГ ЧИНЬ ЧИНИИХЭЭР АМАА АВСАН АДУУ ШИГ ЮМУУ
-
Зочин (May 09, 2016 11:07:18 am )
Sonompil omno ni Batlan khamgaalakh yamnii said khiij baisan uugaasaa jinkhene tsergiin khun tul bolj baina.
Omnogoviin 167 angid khamt ajillaj bailaa -
xuuchin tsereg (May 09, 2016 11:10:04 am )
tsergiin surguuli togsson urid ni Batlan hamgaalah yamnii saidiig davgui sain hiisen tsergiihnii dund ner hund saitai tul Sonompil saidaar ajillahad uneheer bolj baina shuu
-
xuuchin tsereg (May 09, 2016 11:12:48 am )
Neeree tiim shuu.yamnii ajiltai taniltsana ene ter gekhgui shuud l ajildaa orokh tul tegeed ch omno ni Batlan khamgaalakhiiin saidaar sain ajilladan tul Sonompild asuudal baikhgui shuu
-
xuuchin tsereg (May 09, 2016 11:14:34 am )
Aa bas tiim Sonompil maani bas Erchim khuchinii saidaar mash sain ajillasan daa
Erchim khuchiniikhen am saitai ym b.a lee -
xuuchin tsereg (May 09, 2016 11:18:04 am )
AN – n zov shuu dee. Zasgaasaa MAXN-g gargax xeregtei.
Mergejliin xumuusiig tomilox ni zuitei -
irgen (May 09, 2016 11:20:00 am )
Hervee said nariig solihoor bol mergejliin khun tomilooroi. Eruul mend Batlan khamgaalakh gekg met gol salbaruud shuu
-
САНАЖ БАЙНА (May 09, 2016 2:32:07 pm )
ӨНГӨРСӨН СОНГУУЛИАР АН, МАН АЛЬ НЬ Ч ОЛОНХ БОЛЖ ЧАДААГҮЙ
ГЭХДЭЭ АН БҮХ АЛБАН ТУШААЛ ЭРХ МЭДЛИЙГ АВСАН БАЙГАА
ХҮМҮҮСЭЭ ЭНЭ ЖИЛ АН-ЫГ ДАВРААЖ БОЛОХГҮЙ
АН УНАХГҮЙ БОЛ АЛЬ НАМ УНАХ ВЭ!!!! -
irgen (May 09, 2016 8:24:04 pm )
Olonkhi bolson bol shiidveree gargakh kheregtei.MAXNiin said nariig ertkhen solioch ee.odoo naaduul chini bid nariin orsoldogch nar shuudee
-
иргэн (May 09, 2016 8:48:57 pm )
нам гэдэг бол өөрийн гэсэн үзэл сурталтай өөр өөрийн байр суурьтай байх ёстой гэж би хардаг. улс төрийн сонгуульд ямар нам гарна тухайн улс тэр намын үзэл хандлагаар ХӨГЖИХ номтой бишүү. Манайд бол аль нь ч төрийн толгойд гарсан, хөгжил, амар тайван хангалуун амьдрал ард түмний дунд харагдахгүй байна түүний оронд зээл хямрал завхрал газар авч байна. энэ бол угаасаа сонгууль ойртоод хүн болгоны амны уншлага болсон цаг. (бурхан минь арай жаахан ухаантай улсаа гэсэн бодолтой удирдагч гараад ирээсэй) Улс төрийн намын гишүүн гэж яваад тухайн намынхаа үзэл сурталд намын гишүүдтэйгээ нийцээд ажлаа хийчихэж чадахгүй хүн өөрийн гэсэн бодолгүй хэн далласан руу нь гүйдэг сарьсан багваахай шиг санагдаж байна, ийм нөхдүүд миний төрийн толгойд суусан гэхэд хэцүү байна шүү. Эх орныг минь эцэг дээдсийн заяа түших болтугай
-
Unshigch (May 09, 2016 10:25:45 pm )
Ard tymniiig arai heterhii daajignaj biagaa yum bishyy. AN gej iim muuhai, ulaan tsagaandaa garchihsan teneg deeremchid bolson yumuu.
Eersdiigee bulshlah alhamaa ih l hurdan hiij baina daa.
Nam bish meregjiliin hymyyseer yamduud nbaigaag medseer baij -
Зочин (May 09, 2016 11:35:41 pm )
Oimsnii saiduudiig hurdan zailuulsan deer
-
азаа (May 10, 2016 6:58:26 am )
ноён урваач нохой шарваач гэдэг үгийг баталж байна даа эдгээр урваач шарваач нар энэ насаараа л урваж шарваж амьдарах сайхан байдаг байхдаа эд нарт. одоо хаана ч очсон та нарт одоо хэн ч итгэхгүй шүү дээ хүлгайлсан мөнгөө идээд зүгээр амьдарч болдоггүй юм байхдаа заавал албан тушаал хаших гээд энд тэнд хүн царайчлаад явах нь сайхан байдаг юм болов уу? айн
-
ardiin huu (May 10, 2016 9:27:42 am )
Oorsdiigoo Chingisiin mongol gedeg tsos iht humuusee SONGUUL ia zov ogch surldaa,,, hodoodooro bish uhaanaara ogch surldaa !!!!!!! Ach zee nar chin hetsuudlee !!!!!! Novsh gej !!!!!!
20 Comments