antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 10, 2016 28 comments

Уучлаарай, Монголд нэг ширхэг ч НАМ байхгүй!

нийтлэсэн Admin

790099bb80a108eceafcfa7dea235c6dafc980dbУучлаарай, Монголд нэг ширхэг ч НАМ байхгүй! гээд хэлчихээр, юугаа яриад байгаа юм, цаад Дээд шүүхэд чинь бүртгэлтэй 24 нам байж байна, худлаа гэвэл байгуулагдсан он, намын даргынх нь нэрс, гишүүн дэмжигчдийнх нь тоо энэ тэрийг харуулсан жагсаалт байдаг юм байна лээ ш дээ гэж эрхэм та надад хэлж болох юм. Тэгвэл уучлаарай, цагаан  дээр хараар бичсэн жагсаалтын тухай би энд яриагүй юм. Харин монголын улстөрийн намуудад үзэл баримтлал, чиг баримжаа гэж юм төлөвшөөгүй өдийг хүрснийг л тодотгож хараад байгаа хэрэг л дээ. Сонгууль угтан өрнөдөг жишгийн дагуу ард түмнийг гэхээсээ илүүтэй нам хүчнийг төрд төлөөлдөг гэвэл үнэнд илүүтэй нийцэх нөхдүүд бууриа сэлгэн, ээлжит халаа сэлгээгээ хийцгээж байна, энэ өдрүүдэд.

Н.Энхбаярыг даган МАН-аас гарч МАХН-нд элсэж байсан УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар эргээд МАН-руугаа явахаар болсон. Тэгсэн МҮАН-ын Н.Батцэрэг, М.Сономпил нар намаасаа гарч АН-ын цэргүүд болсныг Спикер З.Энхболд АН-ын даргын хувиар сошиалаар цацаж дуулгалаа. За тэгээд өнгөрсөн дөрвөн жилд бие даагч гурав гэдгээрээ хэвлэлийн хурал хэдэнтээ хийж, Оюутолгой энэ тэрээр занималдсан гурван нөхөр ч тус тусын сонголтоо хийцгээсэн. ХҮН-ын дарга болоод Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гээд байсан С.Ганбаатар АН-д саймширч байхад, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун хоёр МАН-ыг сонгов. Харин оройхон гараад ширүүхэн дайрна гэгчийн үлгэрээр өнгөрсөн оны сүүлчээс эхлэн улс төр дэх тэмцэгчийн дүр төрхөө илүү тодруулах болсон Г.Уянга Тусгаар тогтнол, эв нэгдлийн намыг даргалахдаа, бас болоогүй Л.Цог ахыгаа дагуулаад явсан шүү. Үгүй яахав, улстөрийн намын гишүүнчлэлд хөдөлгөөн ордог жишиг ганц манайд бус гадны улс орнуудад байдаг ч, агуулгын хувьд нэлээд зөрүүтэй дүр зургууд харагддагийг хэлэх хэрэгтэй л дээ.

Ер нь бол өнөөдрийн энэ намууд хоорон дахь гишүүдийн гүйдэл бол сонгуулийн үр дүнд тийм ч сүйдтэй нөлөөлөл үзүүлээд байх эд биш л дээ, хөөрхий. Дорж, Дулмаа, Дондог, Батаанууд намын гишүүний батлахаа өөрчлөө л биз. Харин тэд ингэлээ гээд нэг Монгол өрхийн амьдрал сайжирдаг бол өөр хэрэг. Гэтэл улс орны нийгэм, эдийн засагт ширхэг тэвэнгийн нэмэргүй шахуу нөхдүүд, зүгээр л саарал ордныг хоргодох байр бөгөөд ашиг хонжооны агуулах болгон харж, эрх мэдлээр наймаалцана гэдэг бол адгийн үйлдэл биш гэж үү? Н.Энхбаярын оймсны хүн гэх тааруухан тодотголтой О.Баасанхүү өнгөрсөн долоо хоногт баталсан Сонгуулийн хуулийг АН, МАН-ынхан дахин УИХ-д сонгогдохын тулд мөнгөний сонгуулийг сонголоо гэж тодотгож байгаа нь харин дөмөгхөн шиг өнцөг л дөө. Нэгэнтээ тэгээд Монголын улстөр дэх намууд үзэл баримтлал, чиг баримжаагаараа ялгаран, иргэд олны сонголтоор төрийн эрхийг барихын тулд бус эв эеийг нь тааруулж байгаад өчигдрийн дайсантайгаа ч нэг хөнжилд орж байгаад болов төрийн толгойд л суусан чигээрээ байхыг хүсэмжлэгчдийн үүр уурхай болсон хойно доо… Үгүй яахав, улс төрийн нам гэдэг нь үзэл бодлоороо эвлэлдэн нэгдсэн бөгөөд засгийн эрхийг авах эцсийн зорилготой хэсэг бүлэг хүмүүсийн нэгдэл, улс төрийн байгууллага хэмээн онолын үндсэн тодорхойлолт бий ч, тэдгээр намууд үзэл баримтлал, чиг баримжаагаараа л ялгарах ёстой. Нийгэмд, ард түмний амьдралд эерэг өөрчлөлтүүдийг авчрах ёстой юм. Гэтэл манайд байдаггүй ээ, хөөрхий.

Улс төрийн намуудын үзэл баримтлал, чиг баримжааг олон улсад ерөнхийд нь зүүний болон барууны гэж ангилдаг. Дэлхий нийтийн жишгийг харахад барууны чиг баримжаатай намууд нь баялаг бүтээгч хувийн хэвшлийг татварын бодлогоор дэмждэг, ерөөс бизнес дэх төрийн оролцоог хумих чиглэлд бодлогоо чиглүүлдэг бол, зүүний чиг баримжаатай намууд нь нийгмийн баримжаатай бодлого түлхүү барьдаг, эрүүл мэнд, боловсролын салбарт ихээхэн анхаарал хандуулдаг зүй тогтолтой аж. Бүр энгийнээр хэлбэл, барууны чиг баримжаатай нам нь баялгийг бүтээхэд, зүүний чиг баримжаатай нам нь нийгэмд баялгийн ухаалаг хуваарилалтыг хийх ёстой гэж харж болно. Манай нөхцөл байдалд хөрвүүлж харвал АН нь барууны чиг баримжаагаа дагаж, МАН нь зүүний чиг баримжаанаасаа гажих учиргүй. Харамсалтай нь өнөөдрийн төдийгүй, өнгөрсөн жилүүдийн тэдний замналыг харахад АН чиг баримжаанаасаа татгалзаж, зүүний хандлагатай МАН-д автсан. АН-ынхан МАН-тай өрсөн нийгмийн хавтгайрсан халамжийг балиашигласан. Хэдийгээр тэд сүүлийн дөрвөн жилд халамжаас татгалзсан гэж өөрсдийгөө сурталчлаад байгаа ч, хэрэг дээрээ бол эдийн засгийн сууриа ганхахад хүргэсэн олон шийдвэрийг МАН-тайгаа хамт гаргасан гэдгээ санах л хэрэгтэй. Загас шиг 5-хан секундын меморигүй л бол шүү дээ! Эргэн санахад, 1996 оны сонгуулиар гарч ирсэн АН эдийн засгийн шинэчлэлийн салхийг сэвэлзүүлж, баялаг бүтээгчдийг дэмжсэн бодлого барьж улстөрийн намынхаа чиг баримжаатай нийцсэн үйлдэл хийж байсан үзэгддэг ч, 2000 оны сонгуульд өвдөг шороодсоноор тэд даган баясагчийн дүрийг илүүтэй сонирхох болсон нь үнэн. Үүнд мэдээж барууны чиг баримжаатай МҮАН, зүүн төвийн баримжаатай МСДН гэхчлэн өөр өөр өнцгүүд нийлсэн нь АН-ын чиг баримжааг алдуулсан биз. Хамгийн гол нь өнөөдөр бодит нөхцөл байдлыг харахад МАН, АН-ын алинд ч ялгараад байх юм үгүй. МАХН-ын тухайд ч чиг баримжааг нь харвал эргэлзээтэй. Эхнээсээ МҮАН, БНН гэхчлэн баахан чиг баримжаануудтай нийлж саармагжиж байгаад, эцэстээ эрх мэдлийн төлөөх чиг баримжаатайгаа нууж хааж дийлэхээ больсон.

Төгсгөлд нь хэлэхэд, энэ тэр намууд улс орноо засч залуурдаж явна гэж тунхагийн чанартай юм ярихаасаа өмнө өөрсдийгөө дотооддоо засч, залуурдаж чаддаг болмоор байгаа юм. Нийгэмд халаг дагуулсан бугласан олон асуудлыг хэвээр нь байлгаж, дөрвөн жилийн мөчлөгтэйгөөр, тэдгээртээ дөрөөлөн шоу хийж “Та нарын өмнө тулгамдсан асуудлуудыг амархан шийдээд өгнө” гэж дарцаглацгаадаг. Харин иргэдийн хувьд тулгамдсан асуудлуудыг нь шийдээд өгнө гэсэн амлалтад итгэн хууртаад, хэрхэн яаж, ямар гарцаар шийдэх гээд байна вэ гэдэгт нь нухацтай анхаарал хандуулдаггүй. Тэр амлалт цацаад байгаа нам нь утгаараа төлөвшсөн эсэх нь, хаанаас хаа хүрэхийн тулд өөрсдийн гэсэн чиг баримжаагаа олж, тогтсон эсэх нь ер хамаагүй байдаг. Өнөөдрийн бидний дүр зураг бол энэ.

Эх сурвалж: Шуурхай.мн Э.Болорхажид


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

28 Comments

  • zochin (May 09, 2016 7:48:59 am )

    Энэ үнэн шүү. Үзэл баримтлалаа ойлгох эрүүл сэтгэхүйтэй хүн энэ 76-д алга даа. Можаритари системийн хор уршигаас болж төр ийм жалга довны сэтгэхүйтэй болж байгаа юм аа.

  • иргэн (May 09, 2016 8:03:10 am )

    ашгүй дээ, тийм байлгүй. Нам нэртэй хэсэг бүлэг хулгайч, худалч, залилагчдын сайн дурын бүлгүүд ард түмнийг хуурч эцэг өвгөдийн бүтээж босгож, үлдээж өгсөн газар нутаг, мөнгө эд баялгийг хулгайлж идэж ууж дуусгасныг эрүү үүсгэж бүгдийг нь шүүхэд өгөх хэрэгтэй. Тэгэж байж муу бүхнийг устгаж зөв шударгыг гаргаж ирэх хэрэгтэй.

  • zochin (May 09, 2016 8:08:26 am )

    ugaasaa mongold olon namaar yahav dee, uch tuchnuun jijig nam ,nam nertei buhnees songuulid ursuldunu gesen goridloguud, nam dagaj niigmiin baylagiig ursen buun nuhduud, iu gedeg nertei bh ni hamaagui 2 tomhon nam l mongold baihad hangalttai.

  • baatar (May 09, 2016 8:15:48 am )

    Яг үнэн. Зүгээр мөнгөний төлөө мафижсан бүлгэнцрүүд байна.

  • зочин (May 09, 2016 8:17:22 am )

    энэ сандал ширээ хөөцөлдөөд намаас нам дамжин байгаа түйлбаргүй хүмүүс яаж намаа авч явах юм намаа авч явж чадахгүй байж улсаа хөгжүүлэх талаар бодох ч хэрэгүй ийиээс л ард олон ядуурч байгаа юм

  • Anonymous (May 09, 2016 8:24:22 am )

    Ард түмэн сонгохгүй гээд байхад нам байгуулаад тэнэгтээд явах юм. Нам солиод яваад байгаа туйлбаргүй хүмүүсийг улсаа хөгжүүлнэ гэж бодох уу.

  • БАТ-ӨЛЗИЙ (May 09, 2016 8:29:45 am )

    ЯГ ҮНЭН. ЭРХ МЭДЭЛ ,АЛБАН ТУШААЛ ОЛЖ АВЧ АРД ТҮМНИЙ ХӨРӨНГӨ,ГАЗАР НУТАГ ,БАЙГАЛИЙН БАЯЛГИЙГ ЗАРЖ ХУВААЖ АВАХ ГЭСЭН МАФИ МАЯГИЙН БҮЛЭГЛЭЛҮҮД Л БАЙГАА ДАА.ИЧЭХГҮЙ НАМ ГЭЭЧЭЭ ДАМЖААД Л БИЕЭ ҮНЭЛЭЭД ЯВАХ ЮМ.

  • Anonymous (May 09, 2016 8:32:40 am )

    Яг їнэн. одоогийн энэ наманцарууд нам гэдэг ойлглтоо мэддэггїй худал хэлж хулгай хийх,шуланмєлжих гээд ойлгочихсон байна. эд нарын ойлголтоор єрх болгон нам болох нь арай ч дээ 100 ямаанд 60 ухна гэж 3 сая хїнтэй манайд юуных нь нам,їзэл бодлоор ялгарах…..

  • Зочин (May 09, 2016 8:44:31 am )

    хар дээр цагаан биш, цагаан дээр хараар бичдэг санагдахым

  • Anonymous (May 09, 2016 8:55:58 am )

    Nam neriin dor bvleglen huivaldaj uls orniug maani zarj sonooj b.adaa.huvalznuud yasan hanaj tsaddagvin bedee

  • Заяа (May 09, 2016 9:08:31 am )

    намууд урт удааны хэрэгжих бодлого байхгүй сонгууль дөхөөд л бодлого гарагдаг тэр хэрэгжих биш гишүүд болохд хэрэглүүр болж байгаа нам намын гишүүд төлөвшил үнэндээ байхгүй дарга сонгуульд гараад ялсан бол надад ашигтай ажилд орно гэх зэргээр ашиг хонжоо харж намын гишүүн болдог ямарч намд байгаа

  • Заяа (May 09, 2016 9:17:35 am )

    Нам бүрэн утгарай улс төрийн намууд байж чадахгүй байгаа нэг жишээ нь лидер гэх ги шүүд би гэсэн өөрөөр хэлбэл гишүүд ашигалж улс их хурал гишүүн мөн том албан тушаалд очих гэж байгаа нь элт гэтэл гишүүд мөн даргыг ашигалах гээд ийм өчүүхэн бодлого яваад байгаа шүү дээ

  • Гэрлээ (May 09, 2016 9:35:52 am )

    Улс төрийн нам нь улс эх орноо хөгжүүлэх бодлогот нэгдсэн нэгдэл байж улсын тусгаар байдал хойч ирээдүйн төлөө бодлоо чилээж оролцох оролцоо байх юм

  • VIRUS (May 09, 2016 10:19:58 am )

    УРВАСАН ШАРАВСАН НЭГНЭЭСЭЭ НЭГЭН РҮҮ ГҮЙСЭН ЭНЭ ТӨРИЙН ЭРХМҮҮД ТӨРИЙГ ТӨВХНҮҮЛЭХ БИШ САРИНУУЛАХ САНААТАЙГААР УЛС ТӨРД ОРОЛЦОЖ БАЙНА ЭНЭ
    ЭРХМҮҮДИЙГ БҮҮ СОНГООРОЙ УЛС ОРОН МИНЬ ЭЦЭЖ ТУЙЛДАЖ БАЙНА БОДООРОЙ

  • Зочин (May 10, 2016 3:42:27 am )

    МАН гэж нам 1990 онд Монгол улсын Дээд шүүхэд бусад намын адил зэрэг бүртгүүлж Монгол улсын нутаг дэвсгэрт улс төрийн үйл ажиллагаа явуулах ТББ-ын эрх авсан.Түүнээс өмнө хууль бусаар засгийн эрхийг булаан авч үй олноор нь устгаж байлаа.1921 оны 3 сарын 1-нд байгуулагдсан гэх боловч энэ нь хууль ёсны бус Оросын хил хязгаар газарт Хиагтад нам нийлж сэм хуйвалдсан Монголын язгууртан ихэс дээдэс лам түшмэдийн НАМ байгуулсанаас АРД хүн нэг ширхэгч байгаагүй. Олны дэмжлэг авахын тулд АРД хэмээх үгийг оруулж яваандаа намгүйгээр нийгэмд хэнч биш болох нөхцлийг бүрдүүлж аргагүйдсэн учир үл ойлгох ардууд элсэх болсон.

  • Зочин (May 10, 2016 9:48:51 am )

    Ямартай ч МАХН, МАХ нам гэж байхгүй. Аль хэдийн мөхсөн шүү дээ. Холион бантангийн эздийн үүр уурхай. Тэгээд ч энэ нам нэртэй хуйвалдааныг хятадын эрлийзүүд зайдагнаж буй нь бүр ч эмгэнэл ээ.

  • Хангай (May 10, 2016 12:09:06 pm )

    Сонгууль болгоны өмнө намаа солино,хуулиа өөрсөддөө зориулж өөрчилнө.Холион бантан болох юм даа.

  • Anonymous (May 10, 2016 12:29:00 pm )

    Mongold neg ch nam baihgvi ee.nam neriin dor nuugdaj turd garah gesen luivarchidiin bvleglelvvd l bgaad bga um shvv dee.

  • Anonymous (May 10, 2016 12:30:39 pm )

    Mongold neg ch nam baihgvi ee.nam neriin dor nuugdaj turd garah gesen luivarchidiin bvleglelvvd l bgaad bga um shvv dee.luivarchidiig songoh hereggvi.

  • zochin (May 10, 2016 7:40:36 pm )

    mongol songogchdiin eliirel balairaliin gai namuudiig ch iim emgeneld hyrgeh um daa.Ene yanzaaraa 5+1=6 hoshuu malnuud bolj baigaa um shyy

  • zochin (May 11, 2016 1:41:55 am )

    Nam gedeg chin zugeer buleg humuus uursdiin tuluu hiij baujihiig helne ard tumnii tuluu yum hiihguishdee songuuli gej Bid huuruh hereggui odoo hen bauajihiig harah gej l songuuliin tuhai sonsoh bh

  • Гоолингоо (May 11, 2016 11:56:43 am )

    ХЭТЭРХИЙ ТУЙЛШИРСАН АСУУДАЛ БАЙНА. МАН+АН УЛС ОРНЫ ХӨГЖЛИЙГ ДОРОЙТУУЛСАН. БУСАД НАМУУДЫГ ХЭЛМЭГДҮҮЛЖ БОЛОХГҮЙ ЭЭ. НИЙТЛЭЛ БИЧИЖ БАЙГАА СЭТГҮҮЛЧ ЭРГҮҮ ЮМ УУ.

  • ZOCHIN (May 11, 2016 12:06:14 pm )

    НАМ НАМ ГЭЖ ХЭСЭГ БҮЛГЭЭРЭЭ ИДЭЖ УУХ ЛУЙВАР БУЛХАЙГ ХИЙХ ХҮМҮҮС ЧИНЬ ХЭСЭГ БҮЛГЭЭРЭЭ НАМ БАЙГУУЛЖ ХООРОНДОО СОЛИЖ ХУТГАЖ БАЙНА.

  • марал (May 11, 2016 12:11:37 pm )

    АН-ынхан МАН-тай өрсөн нийгмийн хавтгайрсан халамжийг балиашигласан. Хэдийгээр тэд сүүлийн дөрвөн жилд халамжаас татгалзсан гэж өөрсдийгөө сурталчлаад байгаа ч, хэрэг дээрээ бол эдийн засгийн сууриа ганхахад хүргэсэн олон шийдвэрийг МАН-тайгаа хамт гаргасан гэдгээ санах л хэрэгтэй МАНАН г үгүй хийх л хэрэгтэй

  • ZOCHIN (May 11, 2016 12:16:22 pm )

    МОНГОЛЫН НАМУУДЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ БОЛ ХӨГЖИНГҮЙ ОРНЫ СПОРТЫН БИЗНЕСТЭЙ АДИЛ СОЛИЛЦОО НАЙМАА ХИЙЖ МӨНГӨТЭЙ БОЛГОН НЬ АН МАН 2Т ХУВААГДАЖ ЛУЙВАР БУЛХАЙГАА ДЭНДҮҮ ИХ ХИЙЖ МАНАН-ТУУЛЖ ОЛИГАРХИЖУУЛЖ БАЙНА:

  • ZOCHIN (May 11, 2016 12:20:03 pm )

    МАН АН 2 СОНГУУЛЬД ЯЛАХЫН ТУЛД НИЙГЭМД ДЭНДҮҮ ИХ ХАЛАМЖ МӨНГӨ ТАРААЖ УЛСЫН ӨРИЙГ ХЭД ДАХИН НЭМЛЭЭ. ЭНЭ ИХ ХАЛАМЖИНД ТАРААСАН МӨНГӨӨРӨӨ ТОМ ҮЙЛДВЭР БАРЬСАН БОЛ ОДОО ИНГЭЖ ИХ АЖИЛГҮЙЧҮҮД ҮҮСЭХГҮЙ Ш ДЭЭ.

  • саран. (May 11, 2016 12:22:44 pm )

    ТИЙМЭЭ МОНГОЛ УЛСАД НАМ БАЙХГҮЙ БАЙГАА ГАНЦ НАМАА ШАХАЖ УРДУУР ХОЙГУУР НЬ ХОР НАЙРУУЛЖ БАЙНА. БУСАД НЬ НАМ ГЭСЭН НЭР ЗҮҮСЭН ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИД. ТОЛГОЙ БОЛСОН АН НАМ ИТГЭЛ АЛДСАН, МАН-Д УГААСАА ИТГЭЖ БОЛОХГҮЙ ХЯТАДЫН ЭРЛИЙЗҮҮД, УЛСЫН ТӨЛӨӨ АРД ТҮМНИЙХЭЭ ТӨЛӨӨ ХӨДӨЛӨХ НАМ БОЛ ЯАХ АРГАГҮЙ МАХН НАМ.

  • ZOCHIN (May 11, 2016 12:23:52 pm )

    ТОМ УЛС ГҮРНИЙ УЛС ТӨРИЙН БОДЛОГЫГ НАМЫН ХЭМ ХЭМЖЭЭНЭЭС ХАРЖ 2-3 УЛС ТӨРИЙН ХҮЧИНТЭЙ БАЙХ ХУУЛЬ ГАРГАХ ХЭРЭГТЭЙ. ЭНЭ ОЛОН НАМ НИЙГЭМИЙГ УТГААР БУДИЛААНТУУЛЖ СӨРӨГ БОДЛОГЫГ НИЙГЭМД ТАРААЖ БАЙНА. ҮҮНЭЭС БОЛЖ ХЭСЭГ БҮЛГЭЭРЭЭ НАМ БОЛЖ ХӨГЖИЛГҮЙ БОЛГОЖ БАЙНА.

antalya rent a car