-Сонгууль хаяанд ирсэн энэ өдрүүдэд Сонгуулийн ерөнхий хорооноос МАХН-ын дарга Н.Энхбаярт нэр дэвших эрхийг олгосон нь тэдний хувьд хамгийн гэгээтэй, сайхан мэдээ байсан ч дахин хоёр гишүүн нь төрхөмдөө буцах шийдвэрийг гаргасан нь цочирдмоор гэнэтийн үйл явдал болсон нь гарцаагүй-
Энэ долоо хоногт улс төрийн гол үйл явдал МАХН-ыг чиглэлээ. Өөрөөр хэлбэл, Н.Энхбаярыг тойрсон зарим хүрээлэгсдийнх нь гэнэтийн шийдвэр хийгээд намыг нь тойрсон олон асуудал нь тус намыг энэ долоо хоногийн “гол дүр” болгоход хүргэв. Одоо “Шударга ёс” эвслийн бүлэг нь засагт хамтрах эрх зүйн чадамжгүй болж, хоёр гишүүнээ алдсан Н.Энхбаярын дараагийн нүүдлийг улс төрийн хүрээнийхэн болон олон нийт анхааралтай ажиглаж сууна.
Түүнийг улс төрийн ямар “жүжиг” дэглэж, хэрхэн үлдсэн хэдийгээ тогтоож барих нь өөрийн эрхгүй сонирхол татах сэдвийн нэг болжээ. Өнгөрсөн долоо хоногт Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг эсэргүүцэж, жижиг намуудын дунд өргөтгөсөн хуралдааныг хүртэл зарлан хуралдуулж байсан МАХН-ынхан нэг л өглөө үзэл бодлоосоо ухарсан.
Энэ долоо хоногт улс төрийн гол үйл явдал МАХН-ыг чиглэлээ. Өөрөөр хэлбэл, Н.Энхбаярыг тойрсон зарим хүрээлэгсдийнх нь гэнэтийн шийдвэр хийгээд намыг нь тойрсон олон асуудал нь тус намыг энэ долоо хоногийн “гол дүр” болгоход хүргэв. Одоо “Шударга ёс” эвслийн бүлэг нь засагт хамтрах эрх зүйн чадамжгүй болж, хоёр гишүүнээ алдсан Н.Энхбаярын дараагийн нүүдлийг улс төрийн хүрээнийхэн болон олон нийт анхааралтай ажиглаж сууна.
Түүнийг улс төрийн ямар “жүжиг” дэглэж, хэрхэн үлдсэн хэдийгээ тогтоож барих нь өөрийн эрхгүй сонирхол татах сэдвийн нэг болжээ. Өнгөрсөн долоо хоногт Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг эсэргүүцэж, жижиг намуудын дунд өргөтгөсөн хуралдааныг хүртэл зарлан хуралдуулж байсан МАХН-ынхан нэг л өглөө үзэл бодлоосоо ухарсан.
Тэд гарцаагүй тохиролцооны ширээний ард суусан болоод л тав хоногийн завсарлагаа өндөрлөж, өнгөрсөн лхагва гарагт ногоон гэрлээр Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг дэмжсэн байж таарна. Гэхдээ эрх барьж буй том намтай яг ямар тохироо хийснийг цаг хугацаанд даатгаад энэ долоо хоногт МАХН-ыг тойрсон зарим асуудалд анхаарлаа хандуулцгаая.
Үзэл бодол, итгэл үнэмшил нь өөр хоорондоо таарч, тохирохгүй болсны улмаас УИХ-ын гишүүн Г.Уянга, Л.Цог нар журмын нөхдөө орхисон нь О.Баасанхүү гишүүнд дахин хэзээ ч олдохгүй “олз”-ыг атгуулсан нь саяхан. Учир нь, нэг л гишүүн дахин намаасаа, УИХ дахь “Шударга ёс” эвслээс гарсан тохиолдолд өнөөгийн Засгийн газар ямар ч тайлбаргүй тарахаар байв. Энэхүү боломжийг олж харсан УИХ-ын гишүүн О.Баасанхүү намаас гарах бодлоо хойшлуулж, намынхаа даргатай ширээний ард сууж, “Шударга ёс” эвслийн бүлгийн даргын суудалд заларсан билээ. Харамсалтай нь, хэдхэн хоногийн өмнө хоёр гишүүнээ алдсан “Шударга ёс” эвслийн бүлэг өнөөдөр тарах дээрээ тулаад байгаа бөгөөд “Бүлгийн дарга” гэх албан тушаал нь тавхан хоногийн настай байжээ. Одоо тэр намынхаа даргатай дахин ширээний ард суух эсэх нь эргэлзээтэй, бараг л боломжгүй.
Тэгвэл хэзээнээс нэг угшилтай МАН, МАХН хоёрыг ирэх сонгуульд эвсэж оролцох асуудал хүчтэй яригдаж байсан ч хэнийх нь буруугаас болсон ч юм бүү мэд ямартай ч намууд тус, тусдаа оролцохоор болсон. “Би аль ч тойрогт нэр дэвшсэн ялалт байгуулж чадна.
Үүндээ ч итгэлтэй байна” гэх үгийг ам бардам хэвлэлийнхэнд хэлж байсан Намбарын хүүг Сонгуулийн ерөнхий хорооноос нэр дэвших эрхийг олгосон. Яах аргагүй энэхүү мэдээ өнгөрч буй энэ долоо хоногийн улс төрийн гол үйл явдлын нэг байлаа. Нөгөөтэйгүүр МАХН-ыг долоо хоногийн “гол дүр”-ээр нэрлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэв. Эл мэдээг сонссон олон нийтийн дунд “Н.Энхбаяр дахин парламентад орж ирэх нь” гэх яриа өвсөнд тавьсан гал шиг тарж байх зуур УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Тэрбишдагва хоёр намаасаа гарах хүсэлтээ өгсөн нь дээрх яриаг хормын төдийд л намжаах нь тэр. Хэдийгээр мань хоёр шалтгаанаа эвтэйхэн тайлбарласан ч “Улс төрийн урвагчид” гэх эвгүй нэршилтэй үлдэж байгаа нь харамсалтай. Гэхдээ үүнээс илүү өнөөгийн Засгийн газрыг задрах нөхцөлийг бүрдүүлсэн нь сонгууль дөхсөн үед эрх баригчдын толгойны өвчинг нэгээр нэмлээ. Энэ мэтчилэн МАХН-тай холбоотой олон үйл явдал эцэстээ засаг, төрийг хүртэл үймүүлж орхисон юм. Энэ ч утгаараа тэд энэ долоо хоногийн улс төрийн “гол дүр” байж чадлаа.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
zochinzochin (May 06, 2016 8:39:40 am )
Ene setguulch yneg sanaagaa 2-3 davtaad galzuu hun shig yum bichih yumaa. Hrevee galzuuchuud bichij chaddag baisan bol….kkkk
-
daimaa (May 06, 2016 9:13:59 am )
Энэ шунал нь дэндсэн луйварчинг улс төрөөс зайлуулахгүй бол монгол төр амар заяа үзэхгүй юм байна.Энхбаярыг яасан ч сонгож болохгүй…
-
иргэн (May 06, 2016 11:09:42 am )
Монгол улс Энхбаярасонгож чадвал бага ч гэсэн өөрчилөлт гарна гэдэг нь эргэлзээгүй Дураараа дурьгадаг хүмүүст бага ч болов хазаар хэрэгтэй
-
оюун (May 06, 2016 12:45:26 pm )
генийн өөрчлөлттэй улс төрчид олон болжээ борооны дараахи мөөг шиг л байна комиссын хэдэн улс төрчид нь МАНАН д шургалж олигархичууд улам л олшрох шинжтэй дэлхийгээс биш юмаа гэхэд монголоос арилаарай
-
Болд (May 06, 2016 12:57:27 pm )
Төрд байгаа МАНАНнхан ингэж хуулийн хүссэн үедээ өөрчилж чадаж байна. Зөвхөн өөрсөддөө зориулж иймэрхүү шийдвэрүүд гаргаж байгаа нь илт байна. Энхбаяр МАХН аас өөр өөдөөс зогсож чадах хүчин үгүй боллоо. Далд дарангуйлалын төртэй болсон байна ард түмэн минь. Улсыг минь идэж дуусаагүй л байнадаа энэ өтнүүд
-
zochin (May 06, 2016 1:43:39 pm )
odoo deerkh erkh barigchid zadsan bol boli
-
Болд (May 06, 2016 3:55:58 pm )
Төрд байгаа МАНАНнхан ингэж хуулийн хүссэн үедээ өөрчилж чадаж байна. Зөвхөн өөрсөддөө зориулж иймэрхүү шийдвэрүүд гаргаж байгаа нь илт байна. Энхбаяр МАХН аас өөр өөдөөс зогсож чадах хүчин үгүй боллоо. Далд дарангуйлалын төртэй болсон байна ард түмэн минь. Улсыг минь идэж дуусаагүй л байнадаа энэ өтнүүд..
-
MAXN - Darga " N.Enkhbayr -Estoi Muu bna!!! (May 06, 2016 4:48:19 pm )
Hairan Heden Saihan Naiz naraa Aldaj Baindaa ! N.Enkhbayr Busdiig Sonsoj Hyndleh Hergtei Baisan ! N.Enkhbayr Gants Mudag bishee ! N° -1 Ooriigoo gej bodoj yavsaar Oroj bna.
Ta Ooroo sain bodooroi ! Namiin Darga Mash Uhaalag Baih Estoi Baidag Neg Bagaar Ajilaj Aimjiltand Hamttaarai Negdmel Baih n Tsashid Ulam Bat- Beh Bolno ! -
MAXN - Darga " N.Enkhbayr -Estoi Muu bna!!! (May 06, 2016 4:53:20 pm )
MAXN – Darga ” N.Enkhbayr Ta Buruu Yavaad bna ! “
-
jjjjjj (May 06, 2016 5:16:08 pm )
Enkhabayar uneheer buruutai, hajuud baigaa humuusee holduuldag sonin zantai yumaa. uuriig ni zovj baihad irsen humuusee togtooj itgej ajillaj chadahgui bol holdoj l taaraash dee
-
зочин (May 06, 2016 6:18:10 pm )
Явж л байг л дээ. Урвагч нөхөд хэнд хэрэгтэй юм бэ. Энхбаярт л сайн биз. Хэнд ч хэрэггүй, дахиад ч урвана. Хэрэв манай нам руу урваж орж ирсэн бол “ХӨӨНӨ ЗАЙЛУУЛАХ” байсийм
-
будааа (May 07, 2016 8:32:39 am )
өлсгөлөнгөөс болоод ой санамж нь муудаад өс хонзонгоос өөр юманд тархи нь ажиллахаа байсан учраас ойрынхондоо дарамт их үзүүлдэг юм байна. яг л зах дээр бараа зардаг ууртай мөнгөнөөс өөр юм мэддэггүй хэрүүлч авгай наршиг санагдлаа
-
Ernee. (May 07, 2016 7:17:50 pm )
O.Baasan-huud.heden.togrog.ogjihgui.yasan.yum.be.Baasan-huu.mongo.guigaad.yavna.gesen.unenuu
-
Зочин (May 08, 2016 9:34:13 am )
Угаас шуналтай үеэ өнгөрөөж байгаа хэнээс мөнгө үнэртэж, хэнийг дагаж өөртөө мөнгө олох аргаа хайж явдаг урвагчид улсыг бодохгүй хувиа хичээгч нараас Монголын төр салах цаг болжээ. Тэрбишдагва, Улаан нар МАХН-ын нэрээр УИХ-д ороод кармаагаа түнтийтэл тендер авсан байж таарна. Тэгээд АТГ-д шалгагдахаасаа айж урваа биз. Одоо МАН-д орж дахин кармаагаа зузаалахаар шийдээ биз. Бүх насаараа төрд ажилласан тэд юугаараа Монголын тэргүүн баячууд болсон байж таарахуу ойлгомжтой
-
oyun (May 08, 2016 12:20:51 pm )
ENKHBAYR DARGAA BITGII BUUJ UG. BUH YUM TANII TALD SHUU. BAS URVAGCH ULAAN, TERBISHDAGVA 2 ICHEECHEE
-
oyun (May 08, 2016 12:22:39 pm )
MAHN MANDTUGAI
16 Comments