antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 5, 2016 Comments are off

Банзалтай Стив Жобс дусал цуснаас есөн тэрбумыг босгож чадлаа

нийтлэсэн Admin

nom_030Анагаахын салбарт олон саяын хөрөнгө оруулалтыг татаж, цуутай хувьсгал хийсэн “Theranos” компани өөрийн үндэслэгч Элизабет Холмсыг алдах магадлалтай болжээ. Стэнфордын их сургуулийг бизнесийнхээ улмаас орхисон энэ бүсгүй бусдын цуснаас тэрбум тэрбумын хөрөнгө босгосон нь түүнийг дэлхийн хэмжээний дуулианд татан орууллаа.

Компанийн тестүүд нь Холмсын 2003 оноос хойш ярьж буй тэр гайхалтай үр дүнг тод харуулж чадаагүй байгаа. Ийм гомдол дуулиан нь Элизабет Холмсыг үйл ажиллагаагаа цааш үргэлжлүүлэн явуулахад том хориг авчрах магадлалтай болжээ. Цусны шинжилгээний салбарт хувьсгал хийснээ зарлан рекламдаж байсан “Theranos” компанийг АНУ-ын Эрүүлийг хамгаалах системийн холбооны байгууллагууд анхааралтай шалгаж эхэлсэн байна.
Холмс компаниа 2003 онд үүсгэн байгуулж, дусал цуснаас 240 шинжилгээг зэрэг гаргах технологи ба төхөөрөмж бүтээн гемоглобин, герпес, хорт хавдар, гепатит зэрэг ноцтой өвчнийг илрүүлнэ гэж байв. Тэдний шинжилгээнд уламжлалт тариурын зүү хэрэггүй, шинжилгээний хариуг удаан хүлээхгүй гэж байв. “Theranos” компани байгуулагдсан цагаасаа хөрөнгө оруулалтын ажил хийж ирсэн. 2015 онд 400 сая долларын хөрөнгөтэй болж, компанийн үнэлгээ есөн тэрбумд хүрсэн юм. Компанийн хувьцааны тал хувийг Холмс эзэмшдэг байна. Өнгөрсөн хугацаанд “Еdison” гэсэн инновацийг “нанонейнерын хамт бүтээж, энэ технологи нь цусны нэгхэн дуслаар шинжилгээ хийж, асуугдсан тестийн дагуу хариуг нь нэн дарай гаргах чадвартай гэж Элизабет Холмс мэдээлж байсан юм. Тэдний энэ амжилт эргэн тойрондоо асар их сонирхлыг төвлөрүүлж, Холмс ч өөрөө анагаахын хүрээнээс шүүмжлэл сонсолгүйгээр хангалуун амьдралаа бий болгож чадсан юм.
Стив Жобсын стилийг санагдуулсан Холмс бүсгүйн авхаалж хэвлэлийнхний анхаарлыг ч татсан юм. Арга ч үгүй залуу бүсгүйн яриа Стив Жобсыг өөрийг нь ч алмайруулах байсан биз. Бүсгүй хар өнгийн хувцас, битүү захтай усанд шумбагчийн гэх цамцыг сонгосноор алдсангүй. Царайлаг, сонирхолтой намтартай Элизабет Холмс Стэнфордын их сургуулийн оюутан байхдаа, 19 насандаа компаниа байгуулж, нэр нөлөөтэй сэтгүүлүүдийн анхаарлыг татаж эхэлсэн юм.
Forbes, Fortune сэтгүүлүүд царайлаг тэрбумтан бүсгүйн зургийг шуурхайлан хавтсандаа нийтэлж, компани тойрсон дуулианыг улам өдөөж өгсөн. Харин шинжлэх ухааны сэтгүүлүүд “Theranos” компанийн бизнесийг анзаарсангүй. Ер нь компани ч технологио танилцуулах гэсэнгүй. 2013 оны сүүлчээр “Theranos” компани өөрийнхөө үйлчилгээг явуулж, хүн бүр эмчийн зөвөлгөө гэхгүйгээр цусны шинжилгээ өгөх ёстой гэсэн санааг эрчимтэй тулгаж эхэлсэн байна.
Гэхдээ эмч нар “Theranos” гэх технологи үнэнд нийцэх эсэхэд эргэлзэж байжээ. Зарим нь эмнэлгийн бүрэн туршилт дуустал компанийн бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй гэсэн аж. Дараа нь “The Wall Street Journal” хэвлэл өргөн цар хүрээтэй судалгаа явуулан үнэн хэрэгтээ компани ямар амжилттайг тогтоохоор шийдсэн байв. Үр дүн нь Холмс ба хамтрагч нарынх нь хэлдэг шиг тийм өөдрөг бус байж таарав.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car