antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 5, 2016 36 comments

Хажуудаа хүн тогтоодоггүй, байнга “хадарч” явдаг Н.Энхбаяр эвсэл ч үгүй, юу ч үгүй үлдэх нь

нийтлэсэн Admin

1462402457572a7d99c60f0

Улс төрийн нөхцөл байдал улам л ээдрээтэй бас халуухан өрнөж эхэллээ. Өчигдөр Сонгуулийн Ерөнхий Хорооноос сонгуульд оролцох намуудад батламж гардуулж өгөв. Гэвч үүнээс ХҮН, ИЗНН гэх хоёр намыг ирэх сонгуульд оролцох эрхийг нь хаслаа. Учир нь тэдний дотоод дахь эв нэгдэлгүй байдал улам гүнзгийрсэн болон зарим бичиг баримт дутуу гэсэн шалтгаанаар СЕХ-ноос тэднийг ирэх сонгуульд орох эрхийг нь хасжээ.

Тэгвэл үүнийх хажуугаар нэгэн сонирхолтой үйл явдал болсон нь эвслийн бүлгийн гишүүд буюу МАХН-ын гишүүд намаасаа, бүлгээсээ гарах шийдвэрүүдийг хүргүүлсэн нь олныг гайхшрууллаа.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар намаасаа гарна гэдгээ албан ёсоор мэдэгдсэн юм. Тэд намаасаа гарч өөр намд орох болсон талаар мэдээлэл өгсөн юм. Ингэхдээ дээрх хоёр гишүүний сонголт нь МАН юм байна. Баттай эх  сурвалжийн мэдээлж буйгаа Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар ирэх долоо хоногт МАН-д албан ёсоор элсэж, гишүүнчлэлээ сэргээхээр тохирсон гэнэ. Мөн өнөөдөр СЕХ-ноос намуудад сонгуульд оролцох батламжийг гардуулах үед Н.Энхбаяр тэргүүтэй МАХН-ын гишүүд дунд байхгүй байсан бас нэг хүн бол УИХ-ын дэд дарга Л.Цог юм. Тэрбээр мөн л намаасаа гарч өөр намд элссэн байна. Түүний шинэ сонголт нь УИХ-ын гишүүн, Тусгаар тогтнол эв нэгдлийн намын дарга Г.Уянгын нам байв.

За, ингээд дөрвөн жилийн өмнө ах минь, найз минь, дарга минь хэмээн цуглаж байсан эрхмүүд дөрвөн жилийн дараа ийнхүү зам мөр нь тал тал тийш салан одож байх шиг байна. Өнөөдөр Н.Энхбаяр дарга тэдний хүсэлтийг хүлээж авч гарын үсэг зурснаар эвслийн бүлэг албан ёсоор задарна. Тэдний нөхөрлөл ийм хэврэг байсан уу аль эсвэл нөгөө л Н.Энхбаяр нь тэднийгээ гомдоочихсон уу. Ер нь л Н.Энхбаяртай ойртон нөхөрлөсөн хүн бүр хэсэг хугацааны дараа түүнээс зайгаа авдаг нь гэм биш зан болж. Анх тэрбээр МАХН-ын хамгийн том нь байлаа. Тэр үед бүгд түүнд ойртож, дотно нөхөрлөж явсан. Гэвч хэсэг хугацааны дараа бараг бүгдээрээ л түүнээс нүүр буруулсан. Эргэж харалгүйгээр хаяж одсон. Арга ядсан тэрбээр сиймхийг ашиглаж МАХН-ыг байгуулан өрх тусгаарласан юм.

Харин түүнийг хамгийн хэцүү цаг үед нь нөхөр шиг хамт байсан гурав бол Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Л.Цог нар. УИХ-ын дэд дарга Л.Цог аль эртнээс л ганцаардаж эхэлсэн. Намын даргатайгаа санал нийлэхгүй байгаа гэдгээ ч олон удаа ил зарлаж байв. Тэгвэл Д.Тэрбишдагва, Ч.Улаан гишүүд Н.Энхбаяр даргыг өнгөрсөн наймдугаар сард эх орондоо ирсэн цагаас хойш намын биш зөвхөн нэг хүний хувийн эрх ашгийн төлөө дуугарахыг шаардах болсон цагаас хойш сэтгэл буруулж эхэлсэн гэдэг. Ингээд адаг сүүлд нь намын жагсаалтыг байхгүй болгохоос болж Д.Тэрбишдагва, МАН-тай эвсэх нэгдэх асуудлаас болж Ч.Улаан нар ийнхүү намаасаа гарч байна хэмээн эх сурвалжууд таамаглаж байна. Мөн Г.Шийлэгдамбын ярьснаар Н.Энхбаяраас энэ хүмүүст үзүүлэх дарамт дэндүү их байсан учир арга буюу ийм сонголт хийх болсон байх.

Н.Энхбаярын хажууд л байгаа бол яагаад түүнийг хамгаалж, хэлсэн ярьсан бүгдийг нь үг үсэггүй тоть шиг дагах ёстой юм бэ. Ардчилсан гэж нэрлэх дуртай энэ нийгэмд хувь хүний үзэл бодол гэж байх ёсгүй юу. Н.Энхбаярыг дордож, доройтож явахад тэднээс өөр хэн хажууд нь байсан бэ. Санах л хэрэгтэй. Сүүлд нь нам байгуулж гараад шорон орон болж явахад нь Ч.Улаан, Д.Тэрбишдагва хоёр л хамгийн түрүүнд түүн дээр гүйж очсон биз дээ. Гэтэл Н.Энхбаяраар өөдөө татуулж улс төрд орсон бараг бүх хүн л түүнээс зайгаа авсан шүү дээ. Цагтаа тэд нар түүнийг долоохоос наагуур л гүйж явсан. Тэр ч байтугай МАХН-ыг байгуулсан цагаас хойш түүнийг дагаж байсан эрхмүүд хүртэл зайгаа авч эхэлсэн байдаг. Харин ч тэд энэ хүний хажууд харьцангуй удаан тэслээ. Гэтэл жоохон боломж бололцоотой болоод ирэхээрээ хаяагаа хадарч байгаа нь Н.Энхбаяр гэх улстөрчийн хувь араншин юм уу даа.

Н.Энхбаярыг дагасан хүмүүс хэсэг хугацааны дараа түүнээс зайгаа барьдаг, эсвэл буруу замаар л орох юм даа.

Ч.Ган

Эх сурвалж. Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

36 Comments

  • zochin (May 05, 2016 8:53:41 am )

    ali ch nam ruun orood garahgui dee

  • зочинт (May 05, 2016 8:56:11 am )

    ЭНЭ 2 ХЭНЭЭР Ч ЗААЛГАХГҮЙ УЛС ТӨРЧИД ҮҮНЭЭС ӨӨР ВУ СОНСОХ ГЭСЭН ЮМ БЭ НЭГИЙГЭЭ ТЭД МУУЛАХГҮЙ

  • Mendee (May 05, 2016 9:01:06 am )

    Монгол хумуус 1 л юмыг ухаарах болсон. Егеелер Энхбаярын орлцоогуйгээр энэ улс орон, энэ улс терчид зев явсан нь хаана ба. Тийм учраас энэ буруу замаар бугдээрээ (ихэнх нь) хувилдаж эх орноо сенеегеед байгааг зараад эвсээд байхын оронд хурдхан урвагчдаас салж авсан нь дээр цеен сайн зун олдоно. Хулээ, тэвч. Ялах нь толорхрй Энхбаяраа.

    • Anonymous (May 06, 2016 6:04:36 pm )

      Medrel muutai garuu, enhbayar-n uyd yugaaraa iluu sain yvsan genee

  • баяраа (May 05, 2016 9:08:22 am )

    ЭНхбаярын албан тушаалын төлөөх хязгааргүй шунал,бас мөнгөний төлөөх шунал л үүнийг ийм байдалд оруулж байгаа юм.Нэг хүн үзэл бодол нийлэхгүй байж болно харин нилээд хүмүүс үзэл бодол нийлэхгүй гэвэл Энхбаяр түүнд дүгнэлт хийх ёстой байсан ч хийгээгүйгээс одоо Баянсэлэнгэ,Оюунбаатар хоёр л үлдлээ дараагийн нүүдэл……

  • Үнэн (May 05, 2016 9:12:42 am )

    Энхбаярыг хэлмэгдүүлж гүжирдэж гүтгэхээ зогсоо. 2016 оны сонгуульд ард түмэн МАХН-ыг дэмжиж байгаагаас луйварчид үнэхээр айж хагалан бутаргах гүтгэж гүжирдэх, хэлмэгдүүлэх, ард иргэдийг турхирах бүх аргыг хэрэглэж байна. Тиймээс ч зарим нэг ашиг хонжоо харагчидыг элдэв зүйл амлаж урвуулж авах оролдлого хийж байна. Монголын ард түмэн Энхбаярыг дэмжиж байгаа хэвээр байгаа.

  • Anonymous (May 05, 2016 9:14:11 am )

    Хохирсон ч бай хэлмэгдсэн ч бай уучилах ухаантай байгаарай. Цаг хугацаа бүгдийг харуулна. Буруу үйл энэ бие дээр нь тусахгүй ч үр хойчид нь тусдаг гэдгийг цаадуул чинь ухаарах ухаарахгүйн хооронд хорвоо өнгөрнө. Уучилж чадвал үйлс чинь бүтнэ. Амжилт хүсье үйлс чинь бүтнэ.

  • Anonymous (May 05, 2016 9:19:30 am )

    Одоо танд ухаараагүй алдаагүй зүйл үгүй л болов уу эр хүн шиг байгаарай хүнийг таньдаггүй чанар чинь хэт өөрөөрөө байсан чинь том алдаа болсон шүү

  • b (May 05, 2016 9:48:55 am )

    ene hun odoo uls toroos holdvo yasiin be hajuuda bga humuust unen daramtta bdgiin bishuu

  • зочин (May 05, 2016 9:49:26 am )

    Сүхбаатбр гэдэг нөхөр улс төрийн мэдрэмжгүй Энхбаярт нийлсэн нь буруудсан

  • Төгс (May 05, 2016 9:53:52 am )

    Энхбаяр хажуудаа хүн тогтоодоггүй хүн юмаа. Сүхбаатарыг Дарханд нэр дэвшвэл дэмжинэ гэж бодож байсан ЭНхбаярыг дагаад явчих юм. Одоо ч дэмжихгүй.

  • ах (May 05, 2016 10:02:20 am )

    Энэ Энхбаяргүй Монгол Улс мандаж хөгжиж чадна хамаг болох болохгүйг хийж ханадаггүй хагалж буталж дуусдаггүй хар чөдөр тушаа

  • muu nohoi (May 05, 2016 10:05:48 am )

    enhbayr dargaa manai namiig demjsen 1000 1000 gishvvd ard tvmen bn amjilt

  • Зочин (May 05, 2016 10:31:31 am )

    ЭНХБАЯРЫН АР ТАЛД ЦОЛМОН ГЭЖ ТОМ ХОРЧИН АВГАЙ БНА.

  • зочин (May 05, 2016 10:42:54 am )

    хамгийн гол нь Энхбаяр даргад биш хажууд нь байгаа итгэл алддаг, нам дамнаж албан тушаал хүртэж сурсан тэдэнд л буруу нь байгаа юм, Энхбаяр дарга бол том улс төрч лидер шүү дээ

  • irgen (May 05, 2016 10:46:29 am )

    TOIRON HUREELEGCH NARIIG NI ATG DARAMTALAJ HOLDUULAJ BAIGAA, ENHBAYR GANTSAARDAHGUI , ARD TUMEN DEMJINE

  • би (May 05, 2016 11:14:33 am )

    Энхбаярын бас эхнэрийнх нь албан тушаалын болон мөнгөний төлөөх шунал гэдэг үнэн байхаа.Нэг хүн үзэл бодол нийлэхгүй байж болно. харин нилээд хүмүүс үзэл бодол нийлэхгүй байгаад Энхбаяр дүгнэлт хийх ёстой шүү. Сүхбаатарын хувьд хамгийн буруу алхам болсон МАХН д ордог нь.Уул нь гайгүй улс төрч гэж дэмжидэг байсан .МАХН д орохоор нь албан тушаалд дуртай юм байна даа гэж болсон шүү

  • дэмжигч (May 05, 2016 11:59:50 am )

    Энхбаярыг дэмжинээ,МАНАН одоо боль

  • muugii (May 05, 2016 12:41:16 pm )

    Ih sanasan gazar 9 shunu hooson gegcheer uuruu uuriiguu suiruulj duusah huvitai hun yum aa.

  • Anonymous (May 05, 2016 1:45:14 pm )

    мэдээж ш дээ, энэ хорон санаат зэвүүн хүний хажууд хэн тогтох вэ дээ

  • зочин (May 05, 2016 1:57:34 pm )

    юу гэх нь хамаагүй Энхбаяр дарга лидер улс төрчид. амжилт амжилт хүсье

  • Anonymous (May 05, 2016 2:44:05 pm )

    demjij bna

  • Anonymous (May 05, 2016 3:33:07 pm )

    Hohi ni dee

  • bayara (May 05, 2016 3:37:07 pm )

    enkhbayar dald oroosoi

  • НАР САР (May 05, 2016 4:04:20 pm )

    ХОЁРДУГААР ЭГНЭЭНД БАЙСАН Ж. СҮХБААТАР ТУЛГА ЭРДЭНЭЖАМЪЯН ГУРВЫН НАР НЬ ГАРЧ ХОШНОГО НЬ ЗАГАТНАЖ БАЯРЫН НУЛИМС УНАГАЖ БАЙГАА БАЙХ ДАА. НӨГӨӨ ТАЛД НЬ ШИЙЛЭГДАМБЫН САР НЬ ГАРЧ ЦӨС НЬ ХӨӨРЧИХСӨН СОНГУУЛЬД ОРООД ҮЗЭХ ТАЛААРЧ БОДОЛ ЗУРСХИЙЖ ИНЭЭВХИЙЛЧИХСЭН ИЙШ ТИЙШ УТАС ЦОХИЖ СУУГАА.

  • ЗОЧИН (May 05, 2016 4:16:11 pm )

    БИ ЯМАР НЭГЭН НАМЫН ФЭН БИШ Л ДЭЭ. ГЭХДЭЭ ЭНХБАЯРЫГ ШУНАЛТАЙ АВЛИГЫН ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ Л ГЭХ ЮМ. БАРЬЖ ХОРИОД ШҮҮХЭЭР ОРУУЛААД БАЙСАН ТЭНД ТИЙМ ЮМ АВЧИХЖЭЭ ГЭЖ ХАРСАНГҮЙ. ХАРИН АН-ЫНХАН АРД ТҮМНИЙ НҮДЭН ГЭДЭС НЬ ТОМРООД БАЙХЫН. ТЭГЭЭД Л ЭНХБАЯР РУУ ДАЙРААД БАЙХ ЮМ. БОДООД БАЙХААР ЖИНХЭНЭ АВЛИГАЧИД ЭНЭ ХҮНЭЭС АЙГААД БАЙГАА ЮМ БАЙНА ГЭЖ БОДОГДОЖ БАЙНА. ХАРААД БАЙХАД НАДАД ЭНХБАЯР ЭД НАРААСАА ДЭЭР ЮМ БАЙНА. ТҮҮНИЙГ СОНГОНОО. ХУУЧИН Ч ЦАЛИНГААРАА ЯДАЖ ХЭДЭН ХҮҮХЭД МИНЬ ЦАТГАЛАН БАЙЛАА. ОДОО АЖИЛТАЙ ТУЛДАА Л МӨНГӨГҮЙ БАЙНА. АЖИЛГҮЙ БАЙСАН БОЛ ӨРӨНД ОРОХГҮЙ ЮУ ГЭДЭГ ҮНЭН БОЛООД БАЙНАА.

  • zochin (May 05, 2016 5:52:40 pm )

    enkhbayriig demjij bnaa ardchilliin nowshnuud heregeer MAXH-g butargaj taraah gesen horn sanaa aguulj bn enkhbayraas uhtlee aij bga naaduul chini enkhbayriin ard ard tumen bga shuu mongolchuud ewtei bhadaa huchtei shuu

  • Бадарч (May 05, 2016 7:12:17 pm )

    Энхбаяр санхүүгийн доройтлоос болж нэр нүүрээ хлдлаа.Том луйварчид шиг идэж уугаагүй юм байна.Гэмт хэрэг гээд байгаа нь нотлох баримт байгаагүй шүү. Хоёр Э гийн дайн.

  • zochin (May 05, 2016 8:20:05 pm )

    enhbayriin medreliig myytgadag uym elbegdorj hiichihej huurhii elbeg elbeg chadna shv

  • зочин (May 05, 2016 8:24:32 pm )

    Энхбаярын дэргэд эхнэр хүүхдээс нь өөр хэнч тогтохгүй

  • irgen (May 05, 2016 8:40:25 pm )

    Enxbayrt Bayncelenge.Ydval gej xoer abgai l yldex shivdee xoorxii orobdmoor yumdaa. Xoroonii darga avgaigaas oor yum oldoxgyi n boltoi

  • congogch (May 05, 2016 8:43:16 pm )

    Enxbayriig ovoo yxaarsan yum bx gej bodson chin ynexeer alban tyshaaliin shynaltai gedeg n oilgogdood bnaa xiij baigaa yildleec n xaraxad er MAXN bol gants xynii l nam bolj yg dyygyi oorcdiin tolgoigyi ytga ychirgyi yum yridag medleg chadvargyi Bayncelnge met baixaar chin arga ch ygyi yum bxdaa.

  • zochin (May 05, 2016 10:04:39 pm )

    Enxbayr xiij chadna ,Xarin ene ardchilsan nam 2 ch udaa garch irlee yu xiisen yum be,ulsiin xamag xorongiig shamshiduulsan,ard tvmniig elgeer ni molxvvlj bgaag xarj bga bizdee ervvl setgej boddog xvn bvriin omno il bgaashdee,,Bidniig bvr arai dendvv doromjilj bgaa ene ardchilliin ner barij bga luibarchdiig daxij gargaxgvi bx xeregtei.Xarin ednii orond Enxbayr chini yum xiisen xvn shvv odoo enenees oor xvn yum xiij chadaxgvi ee

  • zohin (May 06, 2016 7:47:31 am )

    ENHBAYRAAS AVAH ZUIL ER GARAHGYI . TSOLMONTOI NI HAMT MONGOLOOS
    HOOBOL TAARNA . SHUNALIIN TULAM YMAR NYYREEREE SONGUULD ORSOLDOH
    YM BE

  • Г.Дүгэрээ- Дархан, Эрдэнэтийн анхдагч-Утас 99086972, И-майл: g_dugeree@ yahoo.com (May 06, 2016 7:25:40 pm )

    Яахав дэ. нэг нэм нэг хоёр хүнээр дутах иь юу юм: гэхдээ харамсалтайл байна:

  • Anonymous (May 15, 2016 7:14:32 pm )

    Эмэгтэйчүүд тольдох нэгэн шалтгаан зөвхөн үс засалт, сөрдийсөн ширхэг үсээ тольдоно. Энэ бол гоо үзэмжтэй явах бүсгүйчүүдийн гангараа. Үсээрээ гангардаг эрчүүд бас олон бий. Нас ахимаг эрчүүдийн гангараа үсний будалт.

    Тэгвэл үс засалтын урлаг, үсний хэв маяг, загвар дэлхий ертөнцийн өрсөлдөөний талбар болж, тусгай химийн шинжлэх ухаан хөгжих нэгэн тулгуур болж иржээ. ОУ-ын үс засалтын тэмцээнээс эхлэн үсчин мастеруудын чадвар сорих давцан хүний толгойн үс.

    Үсний төрөлхийн бүтэц болон удамшил газар зүйн байрлалаас хүний генийн өөрчлөлт, мутациас хүний арьсны өнгийг дагаад үсний өнгө үсний булцуун дээр байрлах үсийг харлуулах эумеланин, бууралт, шарлалт цайралтын фомеланины агуулагдах мелоноцит эсийн будагчийн түвшингөөр тодорхойлогдоно. Үсийг микроскопоор 200 дахин томруулж бүтэц, нягтрал эсийг харж болох боловч эрүүл хүний үс өдөрт 40-50 ширхэг унаж байдаг.

    Үсийг ургуулах, булцууны цусан хангамж сайжруулах хүнсэнд мах, хальстай төмс, хар ногоон өнгөтэй хүнсний ногоо \бууцай, брокулли, юуцай\, үсний бэхжилтэнд цайраар баялаг хушга, яргай загас, үс хэврэгшихэд биотин аминдэм В7, шош, буурцаг, өндөг, селен, үсний ангижруулагч, аминдэм А, кальци, тараг сүү, бяслаг орно.

    Хэрвээ эдгээр хоол хүнс биед дутахад үсний хугарал, салаалалт, шинэ үсний ургалт зогсож, хуурайших, нөхцөл бүрэлдэнэ. Үс будуулах, хими хийлгэснээр үсний өнгө сэргэх, үс хуйхны паразитуудыг арилгах, үсний ургалтыг сайжруулах, үсний ширхэгт давхраа суулгах, өтгөрүүлэх, хэлбэр оруулах бөгөөд химийн хоргүй нөлөөг судалж хүний биед харшил өгөхгүй, тэжээл болгох талаар үсний химийн үйлдвэрлэлийн судалгаа шинжилгээнд ололттой талууд байх боловч үсний будагны хими тохирохгүй байх нь хүний өөрийн бие махбодийн онцлогоос хамаарч гаж нөлөө гарах, хэрэглэж болохгүй заалтууд байдаг.

    Үүнд дотоод шүүрлийн булчирхайн өөрчлөлттэй, болон цуллаг эрхтний хурц үрэвсэлтэй, амьсгалын замын архаг өөрчлөлттэй хүмүүс, нойрбулчирхайн үрэвсэлтэй хүмүүс анхаарах хэрэгтэй. Үсний будагны химийн найрлага аммиакийн нэгдлүүд, калигидроакситыг агуулдаг тул үсний гэмтэл үүсгэнэ. Ингэснээр үс хугарах салаалах, түлэгдэх, хуурайших, хагтах, үсний булцууны гэмтэл дагтаршсан псириаз, найтаах, ханиах, амьсгал авахад бэрхшээлтэй зэрэг шинж илрэнэ.

antalya rent a car