antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 4, 2016 29 comments

“ХЯТАД” ГЭХ ТОДОТГОЛТОЙ М.ЭНХСАЙХАНД ХАНДАЖ ОРОСЫН ЭЛЧИН САЙД ИНГЭЖ ХЭЛЭВ

нийтлэсэн Admin

13139108_1718257638453539_5977259051508180894_n

Энэ үеэр ОХУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд И.К.Азизов үг хэлэхдээ:
“ОХУ руу мах экспортлох нь богино хугацааны буюу 2-3 жилийн асуудал. Яагаад богино хугацааных гэвэл ОХУ-ын Засгийн газар махны экспортоо шийдэх гэж олон гарц хайж байгаа. Дотоодынхоо гахай, тахианы аж ахуйг сайжруулж энэ төрлийн махны хэрэгцээг дотоодоосоо бүрэн хангах боломжтой болж байна. ОХУ үхрийн маханд гол анхаарлаа хандуулдаг бөгөөд үхрийг саалийн болон махны зориулалттай гэж ангилж байгаа. Тиймээс монголчууд яарах хэрэгтэй. Ийм том зах зээлийг байлдан дагуулахын тулд үйлдвэрүүд, аж ахуйн нэгжүүд хоорондоо нэгдэх хэрэгтэй. Цаашдын урт хугацааны зорилтоо тодорхойлохын тулд ч нэгдэх нь зөв гэж харж байна. Монгол Улс зөвхөн Орос оронд мах экспортлох биш, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад нэгдсэн 158 оронд нийлүүлэх боломжтой. Дэлхийн мал эмнэлгийн байгууллагын стандарт Орос, Хятад, Монголд тавьдаг стандартаас ялгагдах зүйл бараг байдаггүй” гэсэн байна.
Мөн тэрээр “Монголчууд Оросын зах зээлээр дамжин өрсөлдөөнтэй зах зээлд оролцох боломжтой. Дэлхийн зах зээлд эко цэвэр үхрийн махны брэндийг гаргах боломж ч бий. Тиймээс дэлхийн брэндийг бий болгооч. Монгол шиг малаар баян улс үүнийг хийх зайлшгүй шаардлагатай. Миний үгэнд М.Энхсайхан сайд гомдох байх, уучлаарай. Монголчуудын хамгийн том давуу тал, мөнгө олох ганц гарц бол Тавантолгойн нүүрс биш шүү. Дэлхийд цойлж гарч ирэхийн тулд Монголынхоо сайхан агаар, газар нутгаа ашиглаж дэлхийн шилдэг брэнд органик бүтээгдэхүүн бий болгож, дэлхийд нийлүүлэх бүрэн боломжтой” гэжээ.

Эх сурвалж: DMNN


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

29 Comments

  • ЗАХИАС (May 04, 2016 2:31:03 pm )

    ЦӨГ ЧАМААР ЗААЛГАХГҮЙ

  • Anonymous (May 04, 2016 2:59:49 pm )

    Unen ug bid demjij bna

  • Төгс (May 04, 2016 3:17:42 pm )

    Үнэн хэлсэн байна. Учиртайл хэлсэн байна даа.

  • Иргэн (May 04, 2016 3:41:09 pm )

    Хаашаа ч ходолдоггуй дороо хэрэлдээд суугаад байдаг монголчуудыг хараад оросууд заримдаа оровддог байх

  • 999 иргэн эмэгтэй (May 04, 2016 4:20:14 pm )

    монгол хэзээ ч мал аж ахуйн орон байх нь ойлгомжтой оросуудыг дагаж бид олон муу муухайгаас салсан ,энэ хүн зөв хэлжээ.

  • 999 иргэн эмэгтэй (May 04, 2016 4:21:05 pm )

    би хэлээгүй харагдаж байна админээ

  • Babai (May 04, 2016 4:42:59 pm )

    Монгол хүнд уул уурхай тохирохгүй, харин хэдэн малаа л тойглож суух нь заяа нь, хамаагүй том юм руу сарваганаж байж гараа тас цавчуулав? Монгол улс оросын ямар ч пуужинг хамгаалах нь битгий хэл илрүүлэх системгүй улсанцар шүү дээ, хүн амын 57 хувь нь нэг дор бгаагаа санах хэрэгтэй

  • Babai (May 04, 2016 4:43:34 pm )

    Танай хотын шилэн барилгуудыг бүгдэнгий нь нурааж, саарал 5 даврхаас хэтрэхгүй байшингуудад оруулах хэрэгтэй. Машин замыг нарийсгаж, 30 айлын нэг нь машинтай байсан үед нь буцаах хэрэгтэй.

  • Babai (May 04, 2016 4:44:09 pm )

    Монгол шиг балар болхи улс зүгээр олсон байгалийн баялагаараа хөгжөөд, манай сибирь, алс дорнодод гайхуулна гэж бодож бн уу? Монголчууд орос хүнээс илүү амьдрах нь орос хүний хувьд сүйрэл, орос улсын мөхлийг харуулна. Монгол улсыг оросыг баримтлагчид удирдахыг л бид дэмжинэ

  • Babai (May 04, 2016 4:44:53 pm )

    Соц үед оросын мэргэжилтэн 2000-3500 төгрөг авж бхад Монголын дээд сургуулийн багш 500 төгрөг авдаг байсан юм. Энэ харьцаагаа бүх юман дээр барина гэвэл ах дүү болж болно

  • Babai (May 04, 2016 4:45:31 pm )

    70 жил зарц боолоос ялгаагүй бсан өмнөд бурят болох Монгол 2011 оны үед аймаар хөгжиж байгааг хараад шууд дургүй хүрсэн. Дэлхийн мухар, азийн африк гэж хэлэгдэж ирсэн Монгол хөгжих бидний хувьд зүгээр л доромжлол. Бид танай хамгийн дү нхүү нам АН, болон балар мунхагуудыг чинь ашиглаад Монголыг 3 жилд 17 хувийн

  • Babai (May 04, 2016 4:46:09 pm )

    Женко болон Зи гэх мэт гаруудтай ярилцаж болно. Өөр хүмүүстэй ярихгүй, болохгүй бол хуучин аргаараа үзнэ. Монголын төрийн удирдлагуудын хойдохыг бид уншиж бсан хур туршлага бий

  • Babai (May 04, 2016 4:46:43 pm )

    Монгол нүүрсээ зөөхдөө зөвхөн орос цариг тавина. Гүйцээ, тайлбар хийхгүй. Ла ларын Монгол нүүрс өртөг нь ачиж буулгахад өсөж таарнаа даа! За төмөр зам тавилаа гэхэд хэдэн мянган км тойруугаар явсаар оросын боомтод хянуулна. Та нарын заяа энэ!

  • Babai (May 04, 2016 4:47:16 pm )

    Монголын ардчилал бүтэлгүйтсэн туршилт болсныг бид дэлхий нийтэд нотлох болно, хэдэн малчид баян хөгжилтэй орнуудад л тохирдог барууны ардчилалаар явна гэж үү? Зөвхөн зүүдэндээ за? Ядуу золбин, харанхуй балмад нийгэмтэй улсад шуналтай маанагууд захаас аваад олддийн!!!

  • Babai (May 04, 2016 4:47:50 pm )

    100 хан жилийн өмнө 1914 онд Монголд 540 мянган Монгол, бурятад 380 мянган бурят байсан. Одоо 3 сая монгол 500 мянга хүрэхгүй хэл соёлоо бүрэн мартсан бурят бн. Бид зөвхөн женко зи нарын өмнөд бурятуудыг л дэмжих болно

  • ediin zasagch (May 04, 2016 4:49:14 pm )

    mal aj ahuin tavilantai uls gej oilgono

  • ediin zasagch (May 04, 2016 4:49:40 pm )

    zurhai huv tavilang helj ogdog

  • Балт (May 04, 2016 7:07:07 pm )

    ЭНЭ ХУЦААД БАЙГАА МАЛУУД ХҮНИИ ХЭЛСЭН ҮГИИГ ЗӨВ ОЙЛГОЖ ХҮЛЭЭЖ АВЧ СУР..ӨӨРСДӨӨ ШИРХЭГ ХАДААС ХИИЖ ЧАДАХГҮЙ .ХООСОН ХУЦАХААС ӨӨР ЮМ МЭДЭХГҮЙ …Х үнии үг хор болж нохойн шодой шор болсон өгөр үхэрнүүд

  • Anonymous (May 04, 2016 8:38:47 pm )

    Монгол бол хөдөө аж ахуйн орон. Боовнууд том том баагаад хаа байна. Мах Ноос Ноолуур. Бяслагаа хийгээд гаргаач. Арчаагүй сдакууд. Малчид гэж балай юмнууд Монголын хэзээ ч баян болгоогүй. ФЕРМЕРЖҮҮЛЭХ хэрэгтэй байна

  • 1212 (May 04, 2016 8:46:43 pm )

    Монгол бол хөдөө аж ахуйн орон. Боовнуд том том баагаад хаа байна. Мах Ноос Ноолуур. Бяслагаа хийгээд гаргаач. Арчаагүй сдакууд. Малчид гэж балай юмнууд Монголын хэзээ ч баян болгоогүй. ФЕРМЕРЖҮҮЛЭХ хэрэгтэй байна

  • зочин (May 04, 2016 10:33:34 pm )

    Монголчуудыг тэмбүүндээ баригдаад яахаа мэдэхгүй маажиж байхад нь Оросууд аварсан гэсээн, та бидний эмээ өвөөг,Монгол сөнөж буй үндэстэнд багтаж байсийм гэсэн.ККК.,одоо үр ач бид том том бааж доог болоод яахав,эсэргүүцсэн ч гэсэн дуугай байх нь совест за.

  • Onon (May 04, 2016 10:51:24 pm )

    Жишээ хэлье, манайхан орос ах нар биднийг тэмбүүнээс салгасан гээд л бараг сүүлийн 70 жил ярьж байгаа, тэрнээс нь болоод Жиринивский ,,Татар, башкируудыг тэмбүүтэй монгол руу хөөыө,, гэж байсан удаатай. Үнэндээ байдал ямар байв? Эхлээд арьс өнгөний өвчиний эмчилгээ хэдийнээс гарав гэдгийг судлахад анхны антибиотик хэдийд гарав гэдгийг мэдэх нь суурь болдог. Анхны антибиотик бол пеннициллин байсан ба 1920 оны эхээр нээгдсэн боловч эмийн төрөл зүйл болтлоо 1930-аад оны сүүл, 1940-өөд оны эхэн хүргэсэн байдаг. Өөрөөр хэлбэл анхны пеннициллин гэдэг антибиотик 19030-аад оны эцсээр гарсан байна. Энэ үеэс л бусад антибиотикууд шат дараалан анагаах ухааны эмчилгээнд нэвтэрж эхэлсэн байна. Тэгэхээр 1921 онд арьс өнгөний өвчний эсрэг үр дүнтэй буюу антибиотикын эмчилгээ байсангүй. Нэгэнт эмчилгээ байхгүй, дээр нь бэлгэвч гэж байхгүй байхад 70 жил ,,Монголчууд арчаагүй байжээ,, гэж сурталдах маш шударга бус байжээ. Тухан үедээ манайд байсан арьс өнгөний өвчнүүд бүгд дэлхийн хэмжээнд тархсан байсан ба дэлхийн томоохон хотуудын дундаж тархалт манайхаас өндөр байсан байна. Ингэхээр өвчнөөр улс төр хийж ирсэн тун буруу байжээ, хамгийн муухай суртал ухуулга байсан байна. Энэ бол миний дүгнэлт, харин үүний хийх суурь статистик нь арьс өнгөний өвчний эмчилгээний антибиотикууд хэзээ эмийн төрөл зүйл болж эмчилгээнд нэвтэрсэн тухай статистик мэдээг л уншсанаас эхтэй юм. Хэрвээ хүмүүс ингэж дүгнэж байсансан бол 70 жил энэ буруу суртал ухуулгад автахгүй байх байжээ, энэ бол статистик ямар чухлыг харуулах энгийн жишээ гэж бодож байнаа

  • Onon (May 04, 2016 10:52:18 pm )

    Бас нэг юм нь хүн амын 96 хувь бичиг үсэггүй байжээ гэдэг байсан л даа, социализмын номууд дээр. Би ч үүнд итгэж байгаагүй. Яагаад гэхээр 500 000 хүн амтай байжээ гэдэг 1921 онд, тэрний 100 мянга нь лам байжээ, 60-70 мянга нь язгууртан болон чинээлэг малчид байсан байна. Лам нар гэж хэн бэ, монгол бичгээ сурж бичиг үсэгтээ тайлагдаад зогсоогүй нэмээд манж, төвд, санскрит гээд гадаад хэл үзэж байгаа хүмүүс шүү дээ. Бүх язгууртан, чинээлэг малчид хүүхдээ бичиг үсэггүй суулгах уу, үгүй дээ, тэгэхгүй. Тэгэхээр хамгийн ихээр бодоход хүн амын 65-75 хувь бичиг үсэггүй байжээ. Энэ нь тухайн үедээ супер үзүүлэлт ба ЗХУ гэхэд 86 хувь бичиг үсэггүй байсан гэдэг ба социализмын суртал ухуулгад энэ баримт таалагдах жишээ болох баримт биш байсан учраас 96 хувь бүр зарим номон дээр 99 хувь гэж бичиж иржээ. Би ингэж л дүгнэлт хийдэг, тэрнээс би бодсоноо хүнд тулгах биш, харин бодит баримт, статистик дээр тулгуурлаж санаагаа хэлвэл хүн амархан хүлээж авж байгаа нь илэрхий байдаг юм. Тэрнээс хэлж байгаа юмныхаа баталгаа, нотолгоо болох юмгүй хувийн санаа бодол хэнд ч сонин биш, ялангуяа одоо үед. Хүний толгойд юу ч орж болно.

  • Onon (May 04, 2016 10:53:17 pm )

    Бас халуун ус байгаагүй гээд байдаг байхаа, бид тэр үеийн дуугүй киног жишээ нь, Чаплины кинонууд дээр усанд орох гэж ваннанд ус халааж орож байгаа та харсан байлгүй. 1920-оод онд инженерийн шугам сүлжээгээ шийдээд төвлөрсөн халуун устай болцон дэлхийн хотууд ч байгаагүй юм. Яаж монголд байхав дээ тийм байхад. Бас машин байгаагүй гээд л. 1921 онд хуучны дуугүй баримтат киног хар л даа, машин гэж тоотой, үлэмж үнэтэй баячуудын хэрэглээ байгааг олж харж болно. Байшин нэмэгдсэн гээд байдаг байхаа, 1921 онд одоогын дэлхин том хотууд 10-30 дахин жижиг байсан юм шүү дээ. Ер нь 20-р зуунд дэлхийн бүх улсуудад хотууд үүсэж, томорж хөгжсөн байдаг, ганц манайд ч биш юм даа. Яагаад би энийг бичээд байна гэхээр илэрхий худал юм бичээд тэрэнд нь хүмүүс итгээд байгаа харахаар байж ядаад байдаг юм л даа, хэхэ!

  • Onon (May 04, 2016 10:54:07 pm )

    Ингээд хуучинтай харьцуулвал амьдрал гэдэгт харьцуулах юм мундахгүй байдаг юм аа. 1990 онд 6 айлын дунд гэрийн телефон гэж байсангүй, одоо 2 саяаас илүү хүнд хөдөлгөөнт гар утас байна, тэр үед айлд байсан тооны машинаас олон айлд компьютер байна, 6 хувийн машин байсан хотод 200 гаруй мянгаар багтаж ядаж байна гээд л яриад байвал ёстой олон жишээ байж болно. Угаасаа шинжлэх ухааны дэвшлээр, цаг хугацааныхаа хүчин зүйлсээр шийдэгдсэн асуудлыг улс төржүүлж байхаа одоо больж, бодит дүгнэлт хийж асуудалд хандах нь дээр байхаа.

  • Onon (May 04, 2016 10:54:41 pm )

    Чухам юу тохиромжтойг үнэндээ сайн ойлгохгүй юм. За алт бол хар мөртэй, газрын гагнаасыг тасдана, гол мөрөн гээд бохирдуулахгүй юм ерөөсөө байхгүй. Нүүрс бол болохгүй ээ, ирээдүйдээ жоорлоно. Уран бол аймшиг ш дээ, цул цацраг, хүн мал үхэр тугал бүгд үхнэ, хордоно.Атомын станц бол мөрөөдөл, сахилга хариуулагагүй Монголчууд дэлбэлээд хаячина. Метро бол худлаа, алдагдалтай, томдсон асуудал. Усан цахилгаан станц бол болохгүй Оросын Байгал нуурыг бохирдуулна.Занар бол жинхэнэ аюул шүү дээ, гүний усгүй, тэгээд тэр хортой гүнийхээ уснаас хордоод үхээд дуусна, байгал бол шууд цөлжинө. Уран, шар нунтаг бол ерөөсөө Чернобылийн станц шүү дээ. Нефтийн үйлдвэр дэмий дээ, за яахав бүр хүсээд байгаан бол үндсэн ордоосоо хол, хойд хилдээ ойр байгуулаад оросоос түүхий нефть авнаа гэвэл бас ярьж болно л доо.
    За мал хариулж өсгөж болноо. Малчин бол болно. Тариа ногоо тариад, хөөрхөн под хийгээд байж болно ш дээ.Төмөр зам барьвал орос царигтай зүгээр, нэг барьсных хойшоогоо сайхан сунайтал нь тавиад оросын Владивостокоор шууд Япон, Солонгос руу нүүрсээ гаргачиж болно, за тэнд бол ханшийг 3-5 дахин нугалаад өгчнөө, энэ их ашигтай наймаа шүү, Монголчуудад!За за, ганц 100 татчих. Битгий сэтгэлээр уна. Тэгэхээр ийм байна. Монгол хүн бол аугаа, тэнгэр заяат, хөх толботой, маш ухаантай ш дээ, хэл мэлийг бол үнэхээр аймаар сайн сурна. Ямар ч нөхцөлд дасан зохицно. Стандарт бус сэтгэлгээтэй, 2+2=5 гэнэ шүү дээ. Ер нь нарийн шинжлэх ухаанаас илүү урлаг уран сайхан, дуу бүжиг, сантехникийн хоолойгоор хөгжим хийх ч байдиймуу? Түүх судал, түүгээрээ бахарх! Тэнгэр заяатай хүн шүү дээ, хамаагүй юм хийв, хар бор ажил, бохир заваан юмнаас хол байх хэрэгтэй. За төлөө! Ах дүүгийн найрамдал мандтугай!Ер нь нэг нууц задалахад Монгол улс дэлхийн үйлдвэрлэлийн төв болж болох юм байгааш дээ. Бүгдийг л хийнэ гэж үзнэ шүү, гаднаас юу ч аваад хэрэггүй. Гоё биз дээ, өглөө болгон үйлдвэрийн яндангууд дуугараал, хүн болгон ажилтай, зорилго тэмүүлэлтэй болно.
    Эгийн усан станц бол ерөөсөө болохгүй шүү, байгал нуур сүйрнэ. Харин сайхан Буриадад барьчвал байгал нуур сүйрэхгүй, тэгээд яахав тэндээс л тог цахилгаанаа аваад байна биз, ямар авж өгж сураагүй ах дүүс байгаа биш, тийм биз дээ?

  • доорхи шар шүдээт бөөжин хав (May 05, 2016 5:47:33 am )

    амаа тат ардчилсан өт минь. чамд загаагүй өмхий энхсайхан минь нутаг буц

  • Зочин (May 05, 2016 8:10:31 am )

    сэтгэгдлүүдийг унших тусам бухимдал хөдлөөд, цааш уншихаа зогсоов. Манай монголд биднийг тэжээж байгаа малнаас дор хүн төрөлтөн олон болоо юудаа. хоёрын хооронд мэдлэг хүнийг сэхээрүүлэхгүй, балайруулдаг юм байна.

  • Anonymous (May 07, 2016 10:32:20 pm )

    Зөв зөв ярьжээ

antalya rent a car