antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 20, 2012 5 comments

“MCS” КОМПАНИТАЙ ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ГЭРЭЭНИЙ ТАЛААР ИЙМ САНАЛ ХҮРГҮҮЛЖ БАЙЖЭЭ

нийтлэсэн Admin

Саяхан болсон АН-ын ҮЗХ-ны хурлын үеэр сайд Х.Баттулга “MCS” компанийн тогтвортой байдлын гэрээ талаар хөндсөн нь олны анхаарлыг татаж байгаа. Тэгвэл энэ тухай сайд Х.Баттулга өмнө нь Сангийн яаманд санал хүргүүлж байсан юм байна. Энэ гэрээг байгуулах эсэхээр
ЗТБХБЯ-наас өгсөн саналыг бүрэн эхээр нь нийтэлж байна. Үүнд, САНГИЙН САЙД С.БАЯРЦОГТ ТАНАА. Хөрөнгө оруулалтын гэрээний тухай
Өмнөговь аймгийн  Цогтцэций суманд орших Ухаа худаг нэртэй нүүрсний ордыг ашиглаж байгаа “Энержи Ресурс” ХХК-иас Засгийн газартай байгуулахаар санал болгож буй  Хөрөнгө оруулалтын гэрээг судалж үзээд дараах саналыг хүргүүлж байна. Тус компанитай энэхүү гэрээг байгуулахаас  өмнө Засгийн газар дараах зарчмын асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай байна. Үүнд:
1. “Энержи ресурс” ХХК нь 1999 оны 12 дугаар сарын 22-нд улсын төсвийн хөрөнгөөр хайгуулын ажил хийсэн Таван толгойн нүүрсний орд газрын 6 ширхэг хайгуулын тусгай зөвшөөрлийг авчээ.
“Энержи Ресурс” ХХК нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2006 оны 7 дугаар сарын 8-нд гаргажээ.
ГУУКА-ны дарга Т.Занашир 2006 оны 8 дугаар сарын 26-ны өдөр “Энержи Ресурс” ХХК-д 2962 гектар талбай бүхий 11952А дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон байна.  Гэтэл энэ өдөр Ашигт малтмалын тухай хууль (2006) хүчин төгөлдөр болсон байна. Ашигт малтмалын тухай хууль 8 дугаар сарын 16-нд төрийн мэдээлэл сэтгүүлд нийтлэгдэж, үүнээс 10 хоногийн дараа хүчин төгөлдөр болжээ.
Нэгэнт хууль хүчин төгөлдөр болсон учир түүнийг мөрдөж зохих шийдвэрийг гаргах ёстой байсан байна.  Учир нь, мөн өдөр хүчин төгөлдөр болсон Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд “…2006 оны 7 сарын 8-ны өдөр батлагдсан АМТХ-ийг дагаж мөрдөхөөс өмнө ирүүлсэн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шинэ хуулийн дагуу шийдвэрлэнэ” гэж заасан байна. Иймд уг хуулийн 26.9-ийн “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон талбайд ашиглалтын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгоно” гэсэн заалтын дагуу дээрх талбайг сонгон шалгаруулалтаар өрсөлдөөний журмаар авах ёстой байсан байна.
2. Хэрэв Ашигт малтмалын тухай хууль (2006) болон түүнийг дагаж мөрдөх журмын тухай хууль 2006 оны 7 дугаар сарын 8-ны өдөр хүчин төгөлдөр болоогүй байсан гэж үзвэл  “Энержи Ресурс” ХХК-ийн өргөдөл 1997 оны Ашигт малтмалтын тухай хуулийн үйлчлэлд хамаарах ёстой.
Гэтэл 2003 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Тусгай хамгаалалтын газар нутгийн тухай хуулийн 28.3, 1997 оны Ашигт малтмалын тухай  хуулийн 8.1, 8.2 дах заалтын дагуу Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 8/6 тоот шийдвэрээр тус аймгийн Цогтцэций сумын нутагт орших стратегийн ач холбогдол бүхий Таван толгойн нүүрсний орд, түүний орчмын 184.6 мянга га газрыг хавсралтаар тогтоож, орон нутгийн тусгай хамгаалалтад авах шийдвэрийг гаргаж, түүнийг үндэслэн ГУУКА-аас “Өмнөговь-8” гэсэн кодтойгоор тусгай хэрэгцээнд буй талбайн зураг зүйн бүртгэлд бүртгэж баталгаажуулсан байна.
Мөн Үйлдвэр худалдааны сайд 2006 оны 2 дугаар сарын 8-нд Ашигт малтмалын шинэ хууль батлагдан гарах хүртэл хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл шинээр олгох, шилжүүлэх, цуцлахгүй байх арга хэмжээ авахыг АМХЭГ-ын даргад үүрэг болгож, мөн 2006 оны 2 дугаар сарын 9-ны өдөр 17 дугаар тушаал гаргаж Таван толгойн орд газрын хэсэг талбайг 6 сарын хугацаагаар нөөцөд авсан байжээ.
Ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг “Энержи ресурс” ХХК 2006 оны 7 дугаар сарын 8-нд гаргасныг ГУУКА-ны өргөдлийн бүртгэлийн 17967 А дугаарт бүртгэжээ. Энэ өргөдлийн дагуу шүүлт хийж үзээд тус компанийн хүсэлт гаргасан талбайн солбилцол дээрх тушаалаар нөөцөд авсан болон 287А дугаартай тусгай зөвшөөрөлтэй давхцаж байгааг тогтоосон байна.
Гэтэл энэхүү нөхцөл байдлыг үл хэрэгсэн тус компанид Ухаа худгийн орд газарт ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон нь  “Тусгай хэрэгцээний газар нутаг, талбайтай бvхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан тохиолдолд хvсэлт гаргасан талбайг олгохоос татгалзаж, тухайн өргөдлийг бvртгэлээс хассанд тооцно” гэсэн Ашигт малтмалын тухай хуулийн (1997 оны) 14.9.2 дахь заалтыг зөрчсөн байна.
3. “Энержи Ресурс” ХХК нь  Таван толгойн орд газрын тусгай зөвшөөрлийг төрд шилжүүлэхдээ Ухаа худгийн орд газрын тусгай зөвшөөрлийг гаргасан зардлынхаа нөхөн олговорт авсан гэдэг тайлбартайгаар өөртөө үлдээсэн байна. Нөхөн олговорыг тусгай зөвшөөрлөөр олгох хууль эрх зүйн үндэслэл Ашигт малтмалын тухай хуулинд байхгүй байна. Уг хуульд “…нөхөн олговор төлнө” гэж заасан байгаа тул нөхөн олговорыг мөнгөөр төлөхгүйгээр яагаад олон тэрбум долларын өртөг бүхий нүүрсний нөөцтэй орд газраар төлбөр хийсэн нь ойлгомжгүй байна.
Учир нь, Ухаа худгийн ордын 500 сая.тн орчим нөөцийн цэвэр ашиг 4-5 тэрбум ам.долларт хүрэхээр байна. Ийм ашигтай гэдгийг саяхан олон улсын хөрөнгийн бирж дээр энэ компани IPO хийж баталсан. Засгийн газарт илт хохиролтой хувийн компанид үлэмж ашигтай байх, илт давуу байдал олгосон тохиролцоо нь Монгол улсын эрх ашигт нийцэхгүй байна.
4. Албан ёсны мэдээллээс харахад  “Энержи ресурс” ХХК нь 1999 оноос эхлэн 2008 оныг хүртэл лицензийн төлбөрт 851.8 сая ам.доллар төлсөн байна. Уг компанийн гаргасан зардал гэх энэ зардлын задаргаа тодорхой биш байна. Иймд тус компаниас гаргасан гэх зардлын тооцоог хэн, хэзээ хийсэн болох, түүнийг хөндлөнгийн үнэлгээний байгууллага үнэлж үнэн зөв эсэхийг тооцсон эсэх асуудлуудыг тодруулах ёстой.  Өөрөөр хэлбэл, яг ямар ажилд ямар зардал гарсан болохыг хуулийн дагуу тогтоосон анхан шатны бүртгэлийн баримтыг шалгах шаардлагатай. Учир нь, тус орд газрын хайгуул нь улсын төсвөөр хийгдсэн тул “Энержи Ресурс” ХХК  хайгуул хийж зардал гаргаагүй болно.
5. Нөхөн олговорт олгогдсон Ухаа худгийн нүүрсний ордын үнэлгээ хийгдсэн байсан уу, нөөц нь тогтоогдсон байсан уу гэдгийг тодруулж түүний зах зээлийн үнэлгээг тооцсон байх ёстой гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, Ухаа худаг ордын нөөцийн зах зээлийн үнэлгээ нь “Энержи Ресурс”  ХХК-ийн шаардаж байгаа нөхөн олговорын дүнтэй нийцэж байгаа эсэхийг тогтоосон эрх бүхий байгууллагын албан ёсны дүгнэлт, тооцоо байгаа эсэхийг тогтоох шаардлагатай.
6. Улсын Их Хурлын 2007 оны 27 дугаар тогтоолоор Таван толгойн орд газрыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамруулсан. Энэ тогтоолын нэгдүгээр хавсралтад зааснаар “Энержи Ресурс” ХХК-ийн эзэмшилд байх Ухаа худаг орд нь  нь стратегийн ордод хамрагдаж байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 5.4 дэх заалт “улсын төсвийн хөрөнгөөр эрэл, хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг хувийн өмчит хуулийн этгээдтэй хамтран ашиглавал төрийн оролцооны хэмжээ 50 хүртэл хувьтай байж болох бөгөөд уг хэмжээг төрөөс оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан орд ашиглах гэрээгээр тодорхойлно” гэсний дагуу уг орд газрын 50 хүртэлх хувийг Монгол улсын төр эзэмших ёстой.
7. Мөн УИХ-ын 2007 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 27 дугаар тогтоолын 4 дүгээр заалтаар “Стратегийн ач холбогдол бүхий Оюу толгой, Таван толгой, Цагаан суварга, Асгатын ашигт малтмалтын ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээ, түүнийг хэрхэн эзэмших талаархи саналыг эхний ээлжинд боловсруулан УИХ-д өргөн мэдүүлэхийг Засгийн газарт үүрэг болгосугай” гэсэн байна. Гэтэл УИХ-ын тогтоолын 4 дүгээр заалтыг хэрэгжүүлэхгүйгээр уг тогтоолын  хавсралтаар батлагдсан стратегийн ач холбогдол бүхий Таван толгойн орд газрын нэг хэсгийг салгаж “Энержи Ресурс” ХХК-д олгосноор УИХ-ын 27 дугаар тогтоолыг зөрчиж байна.
Иймд Тавантолгойн ордын Ухаа худгийн хэсгийг “Энержи ресурс” ХХК-д олгохдоо  Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.5-ийн “Засгийн газар стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох тухай саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх” гэснийг баримталж Ухаа худаг ордыг эзэмшиж байгаа “Энержи Ресурс” компанийн 50 хувийг төр эзэмшилдээ авах асуудлыг Засгийн газар даруй шийдвэрлэх шаардлагатай байна.
8. Мөн ямар шалгуур үзүүлэлт, тооцоог баримталж 4 хувьд тооцож Таван толгойн орд газрын 6 тусгай зөвшөөрлөөс Ухаа худгийн ордыг ялган сонгож нөхөн олговорт өгсөн шийдвэрийг тодорхой болгох нь зүйтэй байна.
9. Тэгээд ч “Энержи Ресурс” ХХК-д Ухаа худгийн ордыг шилжүүлэхдээ уг орд газарт хайгуулын ажил хийхэд төрөөс гаргасан хөрөнгө оруулалтын хэмжээг тооцоогүй байна. Иймд төрөөс хайгуулын ажилд гаргасан хөрөнгө оруулалтыг яаралтай тооцож тогтоох хэрэгтэй.
Эдгээр асуудлуудыг тодорхой болгох зорилгоор төрийн эрх бүхий байгууллагуудаас бүрдсэн ажлын хэсэг байгуулж “Энержи Ресурс” ХХК-д Таван толгойн хэсэг Ухаа худгийн ордын тусгай зөвшөөрөл олгосон нөхцөл байдлыг тодруулсны дараа  холбогдох хууль тогтоомжийн дагуу уг ордыг төрд буцааж авах, эсвэл уг компанийн 50 хүртэлх хувийг төр эзэмших асуудлыг шийдвэрлэх саналтай байна.
Энэ асуудал хуулийн дагуу шийдвэрлэгдээгүй байхад Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах асуудлыг хэлэлцэх боломжгүй гэж үзэж байна. САЙД Х.БАТТУЛГА гэжээ. mminfo


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Anonymous (January 20, 2012 10:26:59 am )

    demjij bna iim eh oronch setgeltei humuusiig ireh songuuliar demjij ih hurald gargah heregtei…………

  • Anonymous (January 20, 2012 10:33:34 am )

    battulgaa ardtumen chinii tald shuu.odjargalaa chi eh orniihoo toloo bh yostoi yumuu mongol chinii huviin eh ashigt zolioslogdoh yostoi gejuu

  • Anonymous (January 21, 2012 1:57:52 am )

    ene mcs ymar yadargaatai group be minii mongoliin ard tumen mongolooor min min bitgii oroldood baigaarai mcs iin odjargal naad heden hurungu oruulagch hujaa nartaigaa mongolooos zailaad ug hervee tsaashdaa mongoliin erh ashigiig ulandaa hiih ym bol mongolchuud bid mcsiin uuduus bosno shu

  • Anonymous (January 21, 2012 6:34:37 am )

    MCS-g ezelii ard tumeen

  • Anonymous (January 21, 2012 9:54:58 am )

    Battulgiig demjij b.na zov zov

antalya rent a car