Төрийн ордонд өнөөдөр Сонгуулийн Ерөнхий хорооноос өнөөдөр сонгуульд оролцох намуудад батламж гардуулна. Харин өнөөдрийн батламжаа гардаж авч буй намууд дунд ИЗНН болон ХҮН-ынхан багтаагүй гэдгийг баттай эх сурвалжууд мэдээллээ.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд ИЗНН-ынхан АН-ыг дэмжиж сонгуульд оролцохоор боллоо. Тэд ингэснээр УИХ-д таван суудал, НИТХ-д гурван суудал авах замаар АН-тай тохирсон гэж мэдээлж байв. Тэгвэл тус намын СЕХ-оос бичиг баримт дутуу гэсэн шалтгаанаар сонгуульд оролцох батламжийг олгохоос татгалзжээ. Улмаар өчигдөр дутуу бичиг баримтаа гүйцээгээд өгсөн боловч СЕХ-ноос өнөөдөр сонгуульд оролцох боломжгүй гэдгийг нь дахин албан ёсоор мэдэгдсэн аж.
Баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар тус нам сонгуульд орж чадаагүй нь дотоодын хагаралдаантай нь шууд холбоотой аж. Тодруулбал, тус намын гишүүн Улс төрийн зөвлөлийн гишүүн Ц.Энхтуяа нь намын дарга С.Оюуны өмнөөс гарын үсэг зурж явуулсан гэнэ. Учир нь Ц.Энхтуяа, Ц.Ганхуяг тэргүүтэй зарим гишүүд нь сонгуульд АН-тай нэгдэж сонгуульд орохыг дэмжихгүй байгаа аж. Харин намын удирдлагууд нь дангаараа сонгуульд оролцоод амжилт гаргаж чадахгүй тиймээс таван гишүүнээ УИХ-д оруулах аргыг сонгох нь зүйтэй гэж үзэж байгаа юм байна. Тиймээс намын даргынхаа өмнөөс ийнхүү сонгуульд оролцох хүсэлтийг явуулсан бололтой. Мөн Ц.Ганхуяг нь өнгөрсөн өдрүүдэд МАХН-тай эвсэх асуудлыг ярьж байсан ч намын удирдлагуудаасаа дэмжлэг авч чадаагүй юм.
Дашрамд сонирхуулахад Ц.Энхтуяа нь УИХ-ын гишүүн Х.Баттулгын анхны эхнэр гэгддэг юм. Тиймээс үүнийг ИЗНН-ыг АН руу “гүйлгэхгүй” байхын тулд хөндлөнгөөс зориудаар ийнхүү нөлөөлсөн байж ч болзошгүй гэж таамаглаж байгаа гэнэ. Ямартаа ч жижиг намууд ирэх сонгуульд ямар ч хамаагүй үнээр оролцож ганц ч гэсэн суудал авахаар зүтгэж байгаа нь тодорхой боллоо. Ингэхийн тулд АН тэргүүтэй улс төрийн томоохон хүчнүүдэд сайн дураар дагаар орж хүчээ өргөж эхлэв.
Харин ХҮН-ын хувьд мөн л дотоодын зөрчил тэмцэл, дотоод асуудлаасаа болж сонгуульд оролцож чадахааргүй болжээ. Тэд мөн АН-ыг дэмжиж сонгуульд оролцоно гэж мэдэгдээд байгаа.
Ч.Ган
Zaluu.com
Холбоотой мэдээ
-
оюун (May 04, 2016 11:27:40 am )
хар энерги муу үйлийг л дагуулдаг юм мууг дагавал могойн хорлол
-
Hazel (May 04, 2016 11:35:37 am )
АН НАМ-Д ХУЛХИДУУЛЖ ХАНДАГГҮЙ ЮМ УУ. ИНГЭЖ БАЙГАА ЮМ ЧИНЬ ХООРОНДОО ЯМАР НЭГ МАПААНТАЙ БОЛООД АН НАМЫГ ДЭМЖИНЭ ГЭСЭН БАЙХ
-
Зочин (May 04, 2016 11:56:38 am )
Сонгуульд орж чадахгүй нам гэж байх уу. Одоо тарах хэрэгтэй. Энэ нам Оюун авгайд хэрэггүй болсон бололтой. Ижлээ хаяад чонын аманд орох шив.
-
Болд (May 04, 2016 12:15:59 pm )
АН намд нэг сайхан нам тавиулждээ хөөрхий. Гол зорилго болох сонгуульд оролцож чадахгүй болсон нь тун харамсалтай байна. АН намын санааг яаж гүйцэхвээдээ. Цөөхөн нам сонгуульд оролцох нь АН д үнэхээр ашигтай юм. Одоо АНд хууль, хүчний байгууллага ҮХЦ гээд одоо нөлөөлж чадахгүй газар байхгүй болждээ. СЕХ ч бас үүнд багтана.
-
zochin (May 04, 2016 12:39:30 pm )
ХҮН нам бол эрх баригчдыг шүүмжилж гарч ирсэн нам, гэтэл АН -ыг дэмжиж оролцоно гэдэг байж болох уу, ингэхэд үнэн гэж хаана байнаа
-
VIRUS (May 04, 2016 5:12:05 pm )
ТАМЫН ТОГООНЫХОО ҮЛГЭРИЙГ ЯРЬСАН МУУСАЙН ЮМНУУД ТА НАРЫГ ТАЛЦАЖ ХЭРЭЛДЭЖ БЯЛУУ ХУВААЖ ИДЭХ ГЭЭД УЛААРЧ СУУХАД ЧИНЬ ЦААНА ЧИНЬ ЭХ ОРОН АРД ИРГЭД ЧИНЬ ХӨЛД ЧИНЬ ҮРЭГДЭЭД БАЙНА
-
зочин (May 04, 2016 8:28:17 pm )
нэр хүнд нь унаад байгаа АН-ыг дагаад сүжрээд байсан юм ккк араараа тавиулж дэ, бялуу ч яахуу хусам ч яахуу гэдэг шиг ккк
-
Galdan (May 04, 2016 9:48:43 pm )
Øøрийн гэсэн vзэл баримтлалгvй наманцрууд байхгvй нь ч дээр дээ. Хэрээ хэрээнийхээ зvг ниснэ. Харин С.Ганбаатар л харамсалтайгаар худалдагдаж, Монголчууд нэгэн эх орончоо эгнээнээсээ алдлаа. Рио тинто-гийн дээрэмчид бол С.Ганбаатар зэргийн банди байтугай МАН, АН ийн хамтарсан засгийн газрын гишvvдийг ерøнхий сайд, eрøнхийлøгчтэй нь тэр чигт нь жагсааж байгаад эгнээгээр нь амыг нь цавуудаж, оффшор данс нээж øгч цулайлгаад дээрмийн гэрээгээ батлуулж чадсан улс шvv дээ.
-
Lui (May 05, 2016 5:00:30 am )
Ene Oyun awgai taliigch ahiinhaa buyanaar ih hurald Garch ircheed,ahiig in alsan namiinhantai sujireed yu bolno be.hun muuhai umdaa….teneg awgai…giiguulsen ch umgui…
-
ИргэнЗочин (May 05, 2016 9:35:28 am )
Эвтэй байсан цагт ялалт АН-д бий. Элбэгдоржыг сонгууль хүртэл түр гадаадад явуулмаар байна
-
Жагаа (May 05, 2016 11:40:58 am )
Энэ намууд дотроос хамгийн их юм хийсэн нам АН ш дээ. МАХН, МАН гэж жорлонд овоорсон бааснууд гэдгийг ард түмэн аль хэдийн нь мэддэг болсон бна.
-
зочин (May 05, 2016 2:53:13 pm )
яг үнэн, улс орныг ингэж өрөнд оруулж байсан нам АН-аас өөр байхгүй, ард түмний амьдралыг ийм доор оруулж байсан нам ч байхгүй, АН нээрээ л хамгийн их муу зүйлийг энэ улсад хийжээ
-
-
zochin (May 05, 2016 3:44:05 pm )
AN-iihan odoo vldsen boginohon hugatsaandaa boino tairdas shig hvzvvtei odoi nar amia tabih gej ulaan tsandaa garch b.naa ichij amidaraach
13 Comments