Жолоочгүй зогсож байсан автомашин өнхөрч, хүний аминд хүрсэн харамсалтай хэрэг өчигдөр гарлаа. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Хайлаастын зам, Жаргалантын ..-р гудамж … тоот хашаанаас “Mercedes Benz” C-200 маркийн машины жолооч Х-ийн автомашин өнхөрч, тус дүүргийн 15 дугаар хороонд оршин суух, 69 настай, эрэгтэй Б-г мөргөж, амийг нь хохироожээ. Энэхүү хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.
Мөн Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дарь-Эхийн зам, “Баваахай” мини маркетын зүүн замд амины “Toyota Kluge” автомашины жолооч О гэгч нь явган зорчигч, Сүхбаатар дүүргийн 16-р хороонд оршин суух, 21 настай, эрэгтэй Б-г мөргөж гэмтээгээд, хэргийн газрыг орхин явсан байжээ. Жолооч О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон аж.
Эх сурвалж: Unen.mn
Холбоотой мэдээ
-
Anonymous (May 03, 2016 11:15:07 am )
Yuuch gesen vg iin
-
Anonymous (May 03, 2016 11:47:00 am )
амины машин гэж юмар машин байдаг юм бэ.
2 Comments