Мон ураны гэх тодотголтой Б.Наранхүү хэмээх энэ бийлэгжүү эр 2012 оны сонгуульд Дундговь аймагт нэр дэвшиж УИХ-ын гишүүн болсон. Тэрбээр өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хууль тогтоох байгууллагад ажиллахдаа ганц ч хуулийн төсөл санаачлаагүйгээр үл барам чуулганы хуралдаандаа тоотой суусан гэдгээрээ олны дунд алдартай нэгэн юм.
Мөн түүний тухайд Дундговь аймгийн иргэдийг төрд төлөөлөх хугацаандаа бөх, морь хоёрт харамгүй хөрөнгө цацсаныг нь эс тооцвол тус аймагт хүнд хэрэгтэй ажил ганцыг ч болтугай хийгээгүй нь өдгөө нутгийн иргэдийн итгэл алдархад хүргэжээ.
Харин тэрбээр энэ удаа дахин Дундговь аймгаас нэр дэвшихээр бэлтгэл ажлаа базааж байгаа гэх мэдээлэл байна. Ингэхдээ эхлээд Дундговийн АН дотроос гарч ирэх томоохон сорилттой тулгарсан агаад хэрвээ намын хорооны хурлаар хууль дүрмийн дагуу нэр дэвших эрх өвөртлөнө гэхэд хийсэн ажил бүтээсэн зүйлгүй түшээд дахин “ТИЙМ” гэж хэлэх хүн ховор байгаа учраас эл санаагаа гүйцэлдүүлэхийн тулд Дундговийн АН-ийг завхралд оруулж, самрах ажиллагааг нэг бус удаа үйлджээ.
Тодруулбал, Б.Наранхүү нарын зүгээс 2016 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр Дундговь аймгийн АН-ын хорооны хурлыг яаралтайгаар зарлан хуралдуулсан байна. Уг хурлыг зарлахдаа 14 хоногийн өмнөөс товлож, гишүүдэд хэл дуулгах журамтай атал өнгөрсөн удаад хурал болохоос ганцхан хоногийн өмнө гишүүдэд энэ тухай хам хум дуулгасан болоод хуралдуулж орхиж.
Тус аймгийн АН-ын хороо нь 75 гишүүнтэй бөгөөд өнгөрсөн удаагийн хурал 50 орчим гишүүдийн ирцтэйгээр хуралджээ. Улмаар энэ үеэр Дундговийн намын хорооны дэргэд Зөвлөлдөх Зөвлөлийн гишүүдийг 19 хүний орон тоотойгоор шинээр батлуулсан байна. Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг ийнхүү батлуулахдаа намын дүрмийн дагуу Зөвлөлдөх зөвлөлд нэр дэвшигчдийн нэрсийг сугалаагаар саналын хуудсанд байрлуулан нууц санал хураалт явуулж хамгийн олон санал авсан 15 гишүүдийг сонгох ёстой байтал дүрмийг зөрчин илээр буюу гар өргүүлэх зарчмаар санал хураалт явагджээ.
Хамгийн ноцтой нь энэ үеэр сонгуульд нэр дэвшигчийг тодруулах эрхийг шинээр гишүүдээ бүрдүүлсэн Зөвлөлдөх зөвлөлд шилжүүлсэн гэх мэдээлэл байна.
Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийн 10 гаруй нь Б.Наранхүүгийн хүмүүс агаад тэд дараагийн хуралдаанаараа Дундговийн АН-аас Б.Наранхүүг сонгуульд нэр дэвшүүлэх эрхийг дүрмийн бусаар олгон, АН-ын ҮЗХ-д нэрийг нь явуулахаар төлөвлөж байгаа аж.
Уг нь УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийг тодруулахдаа, Зөвлөлдөх Зөвлөл бус Дундговийн АН-ын Намын хорооны нийт гишүүдийг байлцуулан танхим дотор нээлтэй санал асуулга явуулах зарчмаар тодруулах ёстой юм байна. Гэтэл үүнийг зөрчин УИХ-д нэр дэвшигчийг тодруулах эрхийг Зөвлөлдөх зөвлөл гэх байгууллагт шилжүүлсэн нь өдгөө асуудал үүсгэж байгаа бололтой.
Хамгийн харамсалтай нь хууль бусаар томилогдсон Зөвлөлдөх зөвлөлийн хуралдаанаар Б.Наранхүүг Дундговиос нэр дэвшүүлэх тухай шийдвэр гарах аваас энэ нь сонгуулийн тухай хуулийг зөрчиж, Б.Наранхүү бүү хэл Дундговийн АН тэр чигтэй шавартай хутгалдах эрсдэл бий болоод байгааг тэрбээр ухаарах ч сөхөөгүй улайрч байгаад асуудал оршино
Иймээс Дундговийн АН-ын гишүүд Б.Наранхүүг хууль бус шийдвэрээ эргэн харж, Дундговийн АН-ын намын хороог дүрэм журмынх нь дагуу дахин хуралдуулж, нэр дэвшигчийг танхим дотроос нээлтэй зарчмаар шударгаар тодруулаач гэдэг шаардлагыг тавиад байгаа юм байна. Гэвч Б.Наранхүү жирийн гишүүдийнхээ энэ мэт хүсэл эрмэлзлэл, саналыг үл тоон Зөвлөлдөх зөвлөлөөрөө өөрийгөө ногоон гэрлээр дэмжүүлж УИХ-д өрсөлдөхөөр зэхэж байгаа бололтой.
Х.Онон
Эх сурвалж: Zuvsongolt.mn
Холбоотой мэдээ
-
батаа (May 02, 2016 1:29:43 pm )
дундговийнхон та нар л зохиосон найр наадамд нь балайртлаа уугаад л сонгосон юмшүүдээ одоо тэгээд найр наадмаас өөр юм хийсэнгүй гэж гэнэ юу ч хийдгүй баян хүмүүс гэж байдаг юм тэд ямар ч юм хийхгүй байж байгаад л баяжаад байдаг мөнгө хаанаас гараад байгаа юм бүү мэд харин найр наадмыг балайртал хийдэг юмдаа
-
Ganbaa (May 02, 2016 1:33:51 pm )
Zailaa chi ard tumennii toloo yu hiij chadsiin medkuun bna.
-
Mendee (May 02, 2016 1:34:59 pm )
4 jil mash muu ajilsan. Bye Bye!!!!!
-
зочин (May 02, 2016 1:35:20 pm )
мөнгө ургуулагч энэ нөхрийг сангийн сайдаар тавьчихбал хямралын үед гаднаас мөнгө зээлэхгүй амар даа
-
Vher Mongol (May 02, 2016 1:36:14 pm )
Amisgaanuud oorsdinhoo toloo ajil hiideg pizdaa nuud shdee Dahin Bvv Songo.
-
Зочин (May 02, 2016 1:39:16 pm )
СОЛИТОЙ
-
Anonymous (May 02, 2016 2:49:49 pm )
dundgobiin mongnii gahai …..ene gahai yaj mongiig urguuldag uym boloo yabch ariun hodolmorooroo oloogui l bh gehdee yahab busdiigaa bodbol olsonoo busdad zoriulaad baidgiim shig baigaam
-
Зочин (May 02, 2016 2:51:38 pm )
Ан-ын луйварчид гэж явсан газар болгоноо самарч явах юм даа.яана даа монгол минь.ийм тэнэгууд л улсыг худалдаж иддэг юм шуу дээ.дахин буу узэгд.ум маани баднихум
-
зочин (May 02, 2016 4:16:18 pm )
сонголтоо зөв хийгээрэй Дундговийнхоон наадах чинь луйварчин. мөнгөө өсгөх гэж л Их хуралд орох гээд байгаа юм. та нарт юу ч өгөхгүй. хуурамч амьтан шүү. АНХААР
-
ядуу монгол (May 02, 2016 4:43:01 pm )
СОНГОЁ
-
НИЙСЛИЙН АРДЧИЛСАН НАМ (May 02, 2016 4:44:09 pm )
БОЛЬЁ ОО
-
Зочин (May 02, 2016 4:53:19 pm )
АН-ын явсан газар балагтай гэж
-
Bi (May 02, 2016 5:56:34 pm )
Helgyi,hurald a suudgyi iim hyneer yahabde
-
zochin (May 02, 2016 6:04:44 pm )
Үнэхээр журмын дагуу нэр дэвшүүлэхгүй бол Дундговийн сонгууль МАН-д хачин сайхнаар эргэх нь ээ АН нэр дэвшигчгүй болоол гоё гоё
-
Асуугч (May 02, 2016 6:28:24 pm )
Наранхүү 2012 онд АН намаас хэдэн тэрбумаар тойрог авсан бол мэдэх хүн байна уу
-
zayat (May 02, 2016 6:59:34 pm )
heregvi lyiwarchin pizdz songood heregvi dynd gowchyyd aa
nadad mongo ogwol manai geriinhen bvgd songno 50 hvn bna
-
иргэниргэн (May 02, 2016 8:35:38 pm )
Шуналын бузар.
-
Хуй (May 02, 2016 9:40:57 pm )
Дундговийнхон гэж мөнгөөр бүгдийг хэмждэг хүмүүс байдгий Улс орны хувь заяа тэдэнд падгүй
-
зочин (May 02, 2016 11:43:30 pm )
Дундговийнхан аяга айраг 2 хууншуураар УИХ гишүүн болгосон доо.
-
Anonymous (May 02, 2016 11:47:00 pm )
za busad gazar nutgaa gadniihand hudaldaad baidgaa gadaadad hadgalj bga medrel heden teneguudees havigui deer. olsnoo busadtaigaa huvaaltsdag bas ch gj uglugch hun shu. yur ni dundgoviihon ih uglugch hunii gariig dandaa deesh ni haruulj bdg nariundaa hatsan humuusees shal uur yum bile, nutgiin neg ontslog gj oilgogdoj haragdsan
-
Anonymous (May 02, 2016 11:48:56 pm )
MENDSAIHAN kkkk
-
uvs (May 02, 2016 11:52:20 pm )
neeree manai hurgen dundgoviih ih uglugch saihan setgeltein bile nugu 2 goviin aimgaa bodvol. neg za gevel yo.gui shunalgui gsn murtuu aihtar ajilsag nyambai nileen dotuur tamirtai savsaganuur bish nyahuur handdag joohon zalhuu ni l dutagdaltai sanagdsan
-
Зочин (May 03, 2016 6:23:24 am )
ЭНЭ БААГИЙ ДАХИН УИХ-ЫН ГИШҮҮН БОЛОХ УУ, БҮҮ ГОРЬД.
-
zochin (May 03, 2016 7:47:27 am )
odoo uhaarliin songolt hiihgui bol haramsaad barahgui shuu dundgovichuudaa
24 Comments