antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 28, 2016 1 comment

Зөвшөөрөлгүй уурхайн аманд хүний амь эрсэджээ

нийтлэсэн Admin

9fce207ca3f4b3aeoriginal

Нийслэлийн Налайх дүүргийн гуравдугаар хорооны задгайд “Марал-Мичид-Од” ХК-ийн эдэлбэр газрын ард иргэн Э-гийн бичил уурхайн аманд хүн дарагдаж нас барсан хэрэг гарлаа.

Тодруулбал өчигдөр энэ тухай дуудлага өдрийн 15:15 цагт ОБЕГ-т иржээ. Улмаар 14 алба хаагч, гурван техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 40 метрийн гүнээс 15:56 цагт иргэн 22 настай Ш-г  хүчил төрөгч дутагдаж нас барсан байсныг гаргасан байна. Улмаар цогцсыг нь тус дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн моорогт шилжүүлжээ.

Мөн иргэн 34 настай, эрэгтэй Р-ийг уурхайн ажилчид гаргаж ирсэн бөгөөд ухаангүй байдалтай байсныг эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, Эрүүл мэндийн нэгдэлд хүргэжээ. Налайх дүүргийн нэгдүгээр хороонд оршин суух иргэн, 37 настай Э-ийн уг уурхай нь үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй байсан аж.

 

О.Түвшин

Эх сурвалж: Unen.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car