Монголын жүдо бөхийн холбоо “Рио-2016” олимпийн наадам эхлэхэд 100 хоног үлдсэн өдөр буюу өчигдөр наадамд оролцох тамирчдын нэрсээ албан ёсоор зарлалаа. Тус холбооны удирдах зөвлөл, дасгалжуулагчдын хуралдааны эцсийн шийдвэрээр эрэгтэй долоо, эмэгтэй долоо, нийт 14 тамирчин эх орноо төлөөлөн Риогийн татамид зодоглохоор болсон байна. Ингээд нэрсийг танилцуулбал, эрэгтэй тамирчдаас Ц.Цогтбаатар (60 кг), Г.Одбаяр (73 кг), О.Ууганбаатар (81 кг), Л.Отгонбаатар (90 кг), Олимпийн алт, мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр (100 кг), Б.Тэмүүлэн (+100 кг) нар Риод өрсөлдөнө. Харин эмэгтэй тамирчдаас Дэлхийн аварга М.Уранцэцэг (48 кг), А.Цолмон (52 кг), Дэлхийн аваргын хүрэл медальт Д.Сумъяа (57 кг), Дэлхийн аваргын хүрэл медальт, Лондоны Олимпийн V байрын шагналт Ц.Мөнхзаяа (63 кг), Ц.Наранжаргал (70 кг), П.Лхамдэгд (78 кг), О.Жавзмаа (+78 кг) нар шигшээд шалгарсан байна. Монголын жүдогийн шигшээ багийн ахлагчаар Олимпийн алт, мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр сонгогдсон аж.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
уншигч (April 28, 2016 9:13:45 am )
Сайхан байна аа. Оли6мп болох хугацаа ойртож байна. Манай жудочид хийморьтой байгаа…улс орнихоо нериийг мандуулж амжилт гаргах нь ойлгомжтой та бугдедее ондор АМЖИЛТ ХУСЬЕ !.
-
ZOGHIN (April 28, 2016 12:23:06 pm )
HAMGIIN HEREGGUI TEMUULEN UUR HUN BAIDAGGUI UM U
-
Зочин (April 28, 2016 4:48:45 pm )
Сайхан мэдээ байна. Бүгдэд нь амжилт хүсэе.
-
Anonymous (April 28, 2016 7:35:23 pm )
амжилт хүсье!!!!!
-
Zochin (April 29, 2016 1:28:08 pm )
66 kg jind Amartuvshin Tumurhulug Altansuh ed naraas yagaad yavuulaagui yum boloo
-
Zochin (April 29, 2016 1:30:59 pm )
Temuulen Javzmaa Lhamdegd 3 bol arai l bishee
6 Comments