antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 26, 2016 1 comment

Намын жагсаалтгүй болохыг байнгын хороогоор дэмжлээ

нийтлэсэн Admin

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 05 тоот дүгнэлтийг хэлэлцэж, хүлээж авахыг дэмжлээ. Хуралдаан 57.9 хувийн ирцтэйгээр эхэлж уг дүгнэлтийг хүлээж авах ёстой, ёсгүй гэдэг асуудал дээр багагүй маргаан үүслээ.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж санал хураалтад оролцох боломжгүй гэдгээ илэрхийлж, картаа сугалсан юм. Р.Гончигдорж “2012 оны тавдугаар сард Үндсэн хуулийн цэц намын жагсаалттай холбоотой иргэний гомдлыг хэлэлцээд “Үндсэн хууль зөрчөөгүй” гэх шийдвэр гаргасан. Гэтэл одоо дөрвөн жилийн дараа түүнтэй нь агуулга нэг гомдол ирэхээр “Үндсэн хууль зөрчсөн” гэдэг шийдвэр гаргаж байгаа нь хэр зарчимтай юм бэ” гэж хэлэн картаа сугаллаа.

Ингээд цэцийн дүгнэлтийг байнгын хороогоор хэлэлцэх үеэр гишүүд ямар байр суурь илэрхийлж байсныг хүргэе.

М.Батчимэг: Энэ асуултыг цэцээс асуумаар байна. Цэцийн төлөөлөл энд байхгүй учир итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лүндээжанцан гишүүнээс асууя. Үндсэн хуулийн бус гээд шийдвэр гаргаад байна. Тэгвэл өнөөдрийн байгуулагдсан УИХ, Засгийн газар эрх зүйн чадамжтай гэж үзэж байгаа юм болов уу, цэц. Хувь тэнцүүлсэн тогтолцоог намын жагсаалт гэж ойлгож болохгүй. Энэ бол маш том ухралт. Нийгмийн санаа бодлын тусгал болсон хувь тэнцүүлсэн тогтолцооны үр дүнд иргэдийн санал тэнцвэртэй гардаг. Энэ тогтолцооноос ухарснаар улс төрөөс эмэгтэйчүүд болон жижиг намууд шахагдана. Гадаадад байгаа иргэдийн саналыг авах боломжгүй болно.

Д.Лүндээжанцан: Намайг орон нутагт томилолтоор ажиллаж байх хойгуур Байнгын хороо хуралдаж, Үндсэн хуулийн цэцийн 05 дугаар дүгнэлтийг Цэцээр хэлэлцэхэд УИХ-ыг төлөөлсөн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр сонгосон байсан. Би Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүний хувьд М.Батчимэг гишүүнтэй санал нэг байна. Би энэ талаар Цэцийнхнээс асуухад “Жагсаалтад мэдээлэл гаргасан. Өөр бусад хэсэгт хамаардаггүй” гэсэн хариулт өгсөн. Түүнчлэн УИХ-аас шинээр баталсан хуульд цэцийн дүгнэлт гаргасан учир дараагийн УИХ, Засгийн газарт хамааралгүй гэсэн. Бид төрийн тогтвортой байдлын тухай голлож ярьсан. Хууль тайлбарлах шинжлэх ухааны аргууд байна. Манайх шиг УИХ-ын гишүүнийг шууд сонгох заалттай олон улс орон бий.

М.Батчимэг: Надад олон эргэлзээ үлдээж байна. Цэц 2012 онд улсах асуудлаар дүгнэлт гаргасан. Үндсэн хуулийн цэц асуудлыг хэрхэн хэлэлцдэг талаарх мэдээлэл нээлттэй бус учраас надад эргэлзээ их байна. Дэлхий нийтийн чиг хандлага хувь тэнцүүлсэн тогтолцоо руу явж байгаа. Ардчилсан тогтолцоотой дэлхийн 79 орноос 52 нь хувь тэнцүүлсэн, 10 нь холимог, 17 нь можаритар тогтолцоогоор сонгуулиа явуулж байна. Нийгэм олон ургальч, олон өнгөтэй болж байгаа. Олонхийн ардчиллаас зөвшилцлийн ардчилал руу явж байна. Улс төрийн намуудыг хариуцлагажуулах асуудал ч бас бий. Энэ бүхнийг засахгүйгээр дэлхий нийтийн чиг хандлагаас ухарч байгаад харамсч байна. Эдийн засаг өсч байгаа. Гэхдээ энэ өсөлт ард иргэдийн амьдралд наалдахгүй байгаа. Үүнийг иргэддээ наая гэвэл эмэгтэйчүүдийн улс төр дахь оролцоог  нэмэгдүүлэх ёстой. Яагаад гэвэл энэ удаагийн парламентад хамгийн олон эмэгтэй гишүүн сууж байна. Энэ утгаараа нийгмийн шинж чанартай олон асуудлуудад өөрчлөлт гарсан. Эмнэлэг, сургууль, цэцэрлэг олноор ашиглалтад орсон гэх жишээтэй.

Л.Цог: Үндсэн хуулийг яс мөрдөхгүй бол өөртөө ашигтай байдлаар тайлбарладаг намуудыг юу гэж ойлгох вэ. Цэц зөв дүгнэлт гаргасан. Ард түмнээ сонссон хэлбэр. Үүнд хариу өгсөн зөв шийдвэр гэж бодож байна. Би саяхан Польш улсын парламентын төлөөлөлтэй уулзлаа. Тэд пропорциональ системээс салах гээд дийлэхгүй байгаа гэсэн. Үүнийг хүлээж авах хэрэгтэй гэж үзэж байна.

С.Дэмбэрэл: Би жагсаалтаар сонгогдсон. Энэ асуудлыг ярьж эхлэхээр нь энэ талаар би судалж үзлээ. Б.Чимид гуай болоод дэлхийн улс орнуудыг жишгээс харсан. Гэтэл дэлхийн улс орнууд намын жагсаалт руу явж байна. Үүнийг аль ч улсын Үндсэн хуулийн цэц буруу гэж үзээгүй юм билээ. Харин манай Чингисийн удамт монголчууд зөв сэтгэж байгаа байх. Тиймээс би Цэцийн гаргасан дүгнэлтэд хүндэтгэлтэй хандаж байна. Өөрсдийнхөө царайг /Улс төрийн намын тухай хууль гэх мэт/ харахгүйгээр бусдын өмсдөг жишиг малгайг буруутгадаг нь бидний байгаа байдал юм. Дөрвөн жил болоод нэг асуудалд хоёр өөр дүгнэлт гаргаад байгааг юу гэж ойлгох вэ.

Ийн гишүүд санал хэлж дууссаны дараа Байнгын хороо Үндсэн хуулийн цэцийн 05 дүгнэлтийг хүлээж авах эсэхээр санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн 70 гаруй хувь нь зөвшөөрснөөр УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулахаар боллоо.   

Санал хураалтад нийт 11 гишүүн оролцсоноос УИХ-ын гишүүн М.Батчимэг, Су.Батболд, Х.Тэмүүжин, С.Дэмбэрэл нар “Цэцийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй” гэдэг кноп дарсан бол УИХ-ын гишүүн А.Бакей, Л.Цог, Н.Энхболд, Д.Лүндээжанцан, Г.Батхүү, С.Баярцогт, Ц.Дашдорж нар “Цэцийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй” хэмээн дэмжсэн юм.

Д.ЖАРГАЛ

Эх сурвалж: Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Naraa (April 28, 2016 6:46:41 am )

    Батчимэг, Лундаажанцан нар одоо чансаагаа мэднэ! Хөөрхийс дөө! Одоо энэ 2-т санал өгөх нохой ч байхгүй аргаа барж яваа юм уу даа, янз нь. Мартсанааас УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Ц.Оюунгэрэл 2 МАХН-ы Энхбаярын намаас нэр дэвших хэрэгтэй. Авилгалтай тэмцье гэсэн Тэмцэж болохгүй гээд орилоод байсан.

antalya rent a car