antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 26, 2016 15 comments

Н.Энхбаяр хоёр туулай хөөгөөд хоосон хоцрох вий дээ

нийтлэсэн Admin

1461632333571ebd4d7d27c

Хоёр туулай хөөгөөд хоосон хоцордог бичигдээгүй хууль МАХН-ын дарга Н.Энхбаярт давтагдаж магадгүй болоод байна. Угшил нэгтэй МАН-тай эвсэнэ гэж ажлын хэсэг байгуулж, 10 удаа хуралдан байж тохиолцсон зургаан зүйл бүхий хэлцлийг шууд л “нулимж” орхив. Ямартай ч Н.Энхбаяр гэдэн хувь хүний хүсэл тааллаар МАН, МАХН эвсэх тухай яриа хөөрөө энэ хүртлээ өндрөө аваад ингэсхийгээд намжиж байна. Эх орончдын баярыг мөр зэрэгцэн хамтдаа тэмдэглэсэн МАН, МАХН-ыг сонгуулиар хүчээ нэгтгэж, нийтлэг эрх ашгийн төлөө хамтарна гэсэн нийгмийн хүлээлт ийнхүү Н.Энхбаяр гэдэг хүний хүссэнчлэн талаар болов. Өөрөөр хэлбэл, Н.Энхбаяр өөрт олдсон боломж буюу эхний “туулай”-гаа эргэж хургасаар нэгмөсөн тавьж явуулав.

Харин сонгууль ойртсон энэ үед эрх баригч АН-аас санаачилсан түүнийг ялгүйд тооцох тогтоол Н.Энхбаяр ихээхэн найдвар төрүүлж орхисон бололтой юм. МАН, МАХН эвсээд сонгуульд орвол дангаараа оролцох гэж байгаа АН-ынхан буланд шахагдана. Тиймээс өрсөж илүү санал тавьж, Н.Энхбаярыг чөдөрлөж авахын тулд АН-ын удирдлагуудын тархиа гашилгасны эцэст “төрүүлсэн” шийдвэр нь энэхүү тогтоол аж. Хэдий Н.Энхбаярт гэж хаяглаагүй ч энэ тогтоол МАХН-ын дарга хэмээх хувь хүний цаашдын улс төрийн замыг дардан болгох гэсэн том зорилго агуулж буй нь тодорхой. 2017 оны наймдугаар сар хүртэл ялгүйд тооцох хугацаа нь дуусахгүй буюу УИХ, Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эрхгүй Н.Энхбаярт эрх баригч АН уг тогтоолоор бэлэг барьж “хайр зарлаад” буй нь энэ аж.

Эрх баригчдаас түүнд зэхсэн энэ бэлэг чухам ямар зам мөр дагуулах вэ. Наанаа зөвхөн түүнийг “ялтай” гэх гинжнээс салгахаар сонгуулийн өмнө түүнд боломж олгож буй мэт. Гэвч сонгууль болгоны өмнө түүгээр даажигнаж орхидог түүхийг тэр мартлаа гэж үү. 2012 оны сонгуулийн өмнө Н.Энхбаярыг оймсыг нь гозолзуулж баривчилсан удаатай. Гэтэл сонгуулийн дөрвөн жилийн тэрхүү мөчлөг дээр АН түүнд дахин нэг зүйлээр ийнхүү бэлэг барих гэж байна. Тогтоолыг олонхийн товчлуураар дэмжиж баталлаа гэхэд Ерөнхийлөгчийн хориг, Цэцийн босго гээд отож хүлээж байгаа олон зүйл бий. Улс төрд даруулсан “хар тамга”-ыг нь арилгах гэнэтийн ийм тогтоол Ерөнхийлөгч, Цэцийн хамар доогуур ногоон гэрлээр гарахгүй нь ойлгомжтой. Тэгэхээр Н.Энхбаярын хөөсөн хоёр дахь туулай ч замын дунд зам зорилго нь бүдгэрч зорьсон эзнийхээ хүслийг гүйцээж чадахгүй эцэх магадлалтай.

Нөгөө талаас Н.Энхбаяртай 10 жилийн хамтын ажиллагааны гэрээ байгууллаа гээд Н.Алтанхуягаа тал талаас нь мэрж, Ерөнхий сайдын албыг нь намынх нь даргатай хамт авчихсан ардчиллынхан МАХН-ын даргад ийм шинэ боломж олгох гэж байгаад дуугүй суух болов уу. Ардчиллын үнэ цэнийг үгүй болгох оролдлого ардчиллаар овоглосон энэ намаас удаа дараа гараад байхад тэд чимээгүй суусаар байх уу? Энэ мэтчилэн АН-ынхан гишүүд удирдлагуудаасаа ам асуугаад эхэлбэл МАХН-ын дарга Н.Энхбаярын хүсэл биелэгдэхэд хэцүүхэн дүр зураг дурайж байна. Ингэснээр тэр эвсэн нийлэх МАН ч үгүй, ялгүй болох тогтоол ч үгүй хоёр туулай хөөгөөд хоосон хоцорч ч мэдэх.

 С.Буян

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

15 Comments

  • Зангараг (April 26, 2016 11:04:33 am )

    ЭНэ МАН АН 2 хүний сонгууль худалдаж авна хүн хэлмэгдүүлнэ Ял нь дууссан хүнийг дахиж буруутгана АСЕМ АМИА ТАВИНА АРД ИРГЭДЭЭ БОДОХГҮЙ ИЙМ НИИГЭМ АРД ТҮМЭН ЧИН ХҮСЭЭГҮЙ ЭНЭ ЖИЛ ТА НАРТ САНАЛАА ӨГӨХГҮЙ МАХН ИТГЭЖ ҮЗНЭ

  • цэцэг (April 26, 2016 11:12:29 am )

    Ymar ch b.san ene nam tuuhen nam mandan badar ch MAHN ner dahin ertuntsiin sonort hurne

  • цэцэг (April 26, 2016 11:13:25 am )

    Tsag ueiin songuul chuhal bish tur turii n l um

  • sain (April 26, 2016 11:32:02 am )

    хамгийн гол хүч хөдөлмөр биднийг мандан бадрааж байдаг ахин дэвших амжилтыг би МАХН-с хүлээж байгаа болохоор биднийхээ итгэлийн үндсэн дээр суурилсан энэ намыг бас бус зарим ард түмэн маань хүлээж байнаа МАХН гарах нь тодорхой.

  • Төмөр (April 26, 2016 12:13:44 pm )

    МАН АН 2 одоо энэ улс төрд хэрэгүй энэ 4 жилд батлан харууллаа АН МАН сонгосондоо одоо л харамсаж бна уг нь юм хиих болов уу гэж бодсон БОСЛОГО ҮЙМЭЭН гарагахаас бас айсан МАХН энэ жил дэмжиж гарганаа юм хийх байх гэж бодож бна юм хийхгүй бол дахиж хэзээ ч сонгууль өгөхгүй МАН АН 2 энхбаярын мөрийн хөтөлбөр таалагдсан

  • Илүү үгт (April 26, 2016 12:41:40 pm )

    Ард түмэн минь одоо сонголтоо л зөв хийх хэрэгтэй дээ Дахин МАНАН бүрхэх вий Ард түмэн мананд төөрсөн одоо бол аянга болно шүү

  • bumbar (April 26, 2016 12:42:22 pm )

    dangaraa orii enhbayr dargaa bidend bolomj bgaa 90jiliin tvvhtei tursglagatai nam shvvdee bolowson hvchin bidend bn

  • Төгс (April 26, 2016 6:26:13 pm )

    МАХН яагаад гарч чадахгүй шүү дээ дандаа урвагчид эсвэл бөгс долоогчидоор дүүрсэн 1 хүний нам шүү дээ ямарч ирээдүй алга тарсан нь дээр.

  • зочин (April 26, 2016 6:35:24 pm )

    Энхбаярт хеегеед байх туулай байгаа юу энэ нехертэй нийлсэн хумуус ер нь сайнаа уздэг уу шуналын дэв бузар туссан энэ нехреес энэ улс яаж салах юм бол

  • Zochin (April 26, 2016 8:54:31 pm )

    Урвагчдаар дүүрсэн ганц хүний нам МАХН

  • od, (April 27, 2016 8:09:58 am )

    ene xun odoo bolno do ug ni itgej b,san ungursun bux xugatsaand, xarin saynii uildleer ni bur gutchixlaa, uuriiguu l bodno, gishuud , demjigch bol tuund yuch bish niitleg erx ashig bus, arisaa xamgaalax zorilgoor olon myangan gishuud demjigchee ashiglaj b,na shu de , tegexeer neg ugshiltai b,san MAN daa sanalaa ugux xeregtei albaar

  • зочинpokpkхүшүгүзш (April 27, 2016 9:01:48 am )

    2 туулай хөөгөөд хоосон хоцорно шүү энхбаяр аа

  • Болд (April 27, 2016 3:51:40 pm )

    Бүхэл бүтэн 90н жилийн турш эх орноо авч явсан шүү МАХН. МАНАН-нгийн төрд гарсан сүүлийн дөрөвхөн жилд эх орон минь яаж хоосорсоныг харалдаа. Энхбаяраа та одоо нэг удаа улс эх орноо хөл дээр нь босгоод төрд байгаа луйварчидад хариуцлага тооцох цаг болсон. Энхбаярыг дэмжиж байна би хувьдаа.

  • Болд (April 27, 2016 3:56:51 pm )

    Бүхэл бүтэн 90н жилийн турш эх орноо авч явсан шүү МАХН. МАНАН-нгийн төрд гарсан сүүлийн дөрөвхөн жилд эх орон минь яаж хоосорсоныг харалдаа. Энхбаяраа та одоо нэг удаа улс эх орноо хөл дээр нь босгоод төрд байгаа луйварчидад хариуцлага тооцох цаг болсон. Энхбаярыг дэмжиж байна би хувьдаа монголчуудаа.

  • Anonymous (April 28, 2016 3:17:12 pm )

    Шавхагдаад дуусчихсан нам шүүдээ.90 жил удирдахдаа юу хийсэн билээ.Аль нам нь юу хийснийг сайн тунгааж бод.Бодож чадахгүй бол ухраад дахиад 90 жил нэг байрандаа байх нь дээ.Бидний хувь тавилан юм байхдаа.

antalya rent a car