
Саяхан цахимд нэгэн сонирхолтой бичлэг цацагдсан. Уг бичлэгт айлд зэрэг шахуу орж ирсэн ус цэвэршүүлэх төхөөрөмж зардаг хоёр компаний төлөөлөгчийг цэц булаалдаж бие биенээ муулан үгүйсгэж байгаа нь ил тод харагдсан. Хоёулаа ч өөрсдийнхөө бүтээгдэхүүний сайн мундгийг гайхаж сайрхацгаасан. Нэг нь Америкийн төхөөрөмж оруулж ирсэн гэнэ. Зах зээлд дунджаар 1.7-2.0 сая төгрөгний үнэтэй байдаг ус цэвэршүүлэх төхөөрөмжийг тэр айлд зарах гэсэн хоёр компаний төлөөлөл эцэстээ эрээгээ алдсан гэхэд болно. Хоёулаа л мэргэжлийн хяналт гээд төрийн эрх бүхий байгууллагуудаас зөвшөөрөл авсан гэж байна.
Гэтэл МХЕГ-ынхан ус цэвэршүүлэх нэг ч компанид ямар нэгэн зөвшөөрөл батламж өгөөгүй гэж дараа нь мэдэгдсэн. Ус цэвэршүүлэх төхөөрөмж зардаг компанийхан электролиз болон ТНТ гэдэг тестэр маягийн шалгагч автомат багаж байнга авч явдаг гэнэ. Тэр багаж нь ямар ч усны бохирдлыг шууд тогтоодог ид шидтэй бололтой. Гэтэл лабораторийн нөхцөлд усны бохирдлыг тогтоох шинжилгээ доод тал нь 3-5 хоногт хийгддэг атал сэргэлэн нөхдүүд газар дээр нь усны бохирдлыг баталгаажаагүй автомат багажаар тогтоон хэрэглэгчдийг төөрөгдүүлсээр байна. Хоёр сая гаруйн үнэтэй ус цэвэршүүлэгчийг борлуулах ажиллагаа нь бараг л сүлжээний бизнестэй адилхан явагддаг. Компаний гүйцэтгэх ажлыг холбоо тогтоодог болон борлуулагчид нь гүйцэтгэнэ.
Эдгээр компаниудад муухан лавлахаас ч олон тооны эмэгтэй оператор ажилладаг. Тэдний гол үүрэг нь хэрэглэгчид болох иргэдийн гар утсыг ямар нэгэн аргаар олж хэрэглээний усны бохирдлыг нь үнэгүй оношлох санал тавьж зөвшөөрүүлэх байдаг. Олонхи хүмүүс үнэгүй зүйлийг уриалгахан зөвшөөрөх тул борлуулагчид аппарат ус цэвэршүүлэгчээ бариад очдог.
Очсон айл бүрийн хэрэглээний ус нь өнөөх автомат багажаар туйлын бохирдолтой бараг л шалбаагны усны хэмжээнд үзүүлэлт нь гардаг. Үүнд цочирдсон иргэн бэлэн барьж ирсэн ус цэвэршүүлэх төхөөрөмжийг нь суулгахаас өөр аргагүйд хүрдэг. Гэтэл уг төхөөрөмж усыг нь дэндүү “цэвэршүүлэн” ямар ч амьгүй болгодгоороо зэвтэй уснаас ч илүү хор хөнөөлийг хэрэглэж байгаа хүнд нь учруулдаг нь одоо тодорхой болж байна. Ус цэвэршүүлэгч усанд байдаг хүний биед хэрэгтэй ашигтай эрдэс бодис элементийг 100 хувь устгадгаараа дэндүү аюултай юм.
Харин хэрэггүй төхөөрамж шахсан компани хэдхэн сарын дараа татан буугдаад алга болдог тул хохирсон иргэд хэнд хаана хандахаа мэдэхгүй хаягддаг. Өдгөө хүмүүс ундны усандаа ихээхэн ач холбогдол өгч байгааг далимдуулан хуурамч сурталчилгаагаар “үхмэл” ус үйлдвэрлэгч төхөөрөмж зардаг компаниуд дэндүү олширчээ. Ихэнх нь Казакстаны иргэдийн байгуулсан компани байдаг гэнэ. Иймд энэ бүхнийг төрийн эрх бүхий байгууллагууд хяналтандаа авч үйл ажиллагааг нь шалгаж цэгцлэх цаг нэгэнт болжээ.
Б.Энхтөр
Сэрүүлэг сонин
Холбоотой мэдээ
-
ээ хөөрхий (April 25, 2016 11:22:37 am )
Керби гэж 6 саяын үнэтэй тоос сорогч зардаг казакуудын луйварт хичнээн ч олон айл өртөв дөө. Уг төхөөрөмж нь АНУ-д 350 долларын үнэтэй зарагддаг, голдуу зочид буудал зэрэг өндөр зэрэглэлийн зарат ашиглагддаг төхөөрөмж байдаг. Бас уураар цэвэрлэдэг аппарат ч гэнүү улайрсан луйвар байна. Бас л хасгуудын хийж байгаа лувар. Керби нь далдрахаа болингууд ус цэвэршүүлэгч, уураар цэвэршүүлэгч оруулж ирсэн. Тэр уураар цэцэрлэгчийг авсан айлууд бас л 6 саян өрөнд ороод хэрэггүй хог хадгалаад байж байна.
-
magnai (April 25, 2016 12:11:07 pm )
Manai hasag darga nar luiwar hiigeed kazak luugaa zugtaj bgaa shvv!!!
-
Vher Mongol (April 25, 2016 1:55:06 pm )
Mongold bvhel yum huuramch! Yaduu bodoltoi Haltaruud!
-
zochin (April 25, 2016 2:25:26 pm )
Миний утас руу 6 сард 1 удаа Английн компаниас ярьж байна, ус цэвэршүүлэх… гэж залгаад 3 жил болж байна
-
Болд (April 25, 2016 3:26:01 pm )
Нөгөө Канген ус цэвэршүүлэгч нэг хэсэг шуугисан юу болсон бэ?
-
Anonymous (April 25, 2016 8:33:09 pm )
Kangen uneheer sn bol Japanuud uursduu uumaariin? Hunii biyeiig bish bohiriin hooloi tseverleh dainii huchtei gd unen uu?
-
jak (April 25, 2016 10:08:45 pm )
manaihan neg tuilshirahaara alnaa a
lna -
м би анхааруулж байна (April 25, 2016 10:45:34 pm )
Хамгийн гол нь айлуудаар хаалга цохиод яваад байгаа залуус нь тухайн айлыг хэдэн хүнтэй.хэр эд хогшилтой.хэдэн цагт хүнгүй байдаг.хөрш айл нь мөн хэдэн цагт хүнгүй байдаг.орцны код нь хэд вэ зэрэгийг бүгдийг нь мэдэж судалж авдгаараа хулгайн гэмт хэрэг үйлдэх эсвэл хамтрагч болох явдал юмаа. Бага насны хүүхэд онгойлгож өгвөл ширээн дээр байх утас үнэт эдлэл мөнгөн аяга зэргийг нь аваад явдаг зарим тохиолдолд бүр гэрийн эзэн нь гэртээ гэхдээ жорлонд байсан гэж байгаа. Тэгэхээр иргэдээ болгоомжтой байгаарай. Би бол шууд орцноосоо хөөж гаргадаг.камерт дүрс чинь бичигдэж үлдсэн гэж хэлээд балконоороо харахад нэг ч айлын хаалга тогшихгүй гараад явдаг нь сонин санагддаг юмаа.
-
Zochin (April 26, 2016 7:05:17 am )
Айл Айлын хаалга нудэж явдаг хумуусээс оршин суугчид залхаж бна
-
galzuu (April 26, 2016 12:09:16 pm )
ҮНЭ ЦЭНЭ КОМПАНИЙ ДАРГА НАРАА ТАВЬСАН ТӨХӨӨРӨМЖ ЧИНЬ ХУУРАМЧ ГЭЖ БАЙНА ШҮҮ БИ МӨНГӨӨ ЭРГҮҮЛЖ АВЬЯ…ЭСВЭЛ ШҮҮХЭД ӨГЛӨӨ ШҮҮ.
-
Zochin (December 27, 2016 5:48:31 pm )
Ene shuultuuriig hudaldan awsan humuus haana gomdol gargah we.
11 Comments