Эрүүл мэнд, спортын салбар хариуцсан сайдгүйгээр бараг хагас жилийн нүүр үзэж байна. Эрүүл мэнд, спортын экс сайд Г.Шийлэгдамбыг ажлаа өгснөөс хойш Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын танхим болон энд тэнд асуудал хөндөгдөх бүрт “дараа долоо хоногт сайдын нэрийг өргөн барина” гэдэг ганц үгээр олны амыг тагласаар ирэв. Энэ хооронд эрүүл мэндийн салбарынхныг шалгаж сорьсон бишгүй асуудлууд ундарч, тэр тоолонд бүдэрсээр, ажил уруудсаар өнөөдөртэй золгов. Сайдгүй салбарын эхний сорилт нь хэтэрхий газар авсан улаанбурхны халдвар, хүүхдийн эндэгдэл байлаа. Харин удаах сорилт нь юу байх вэ? Удахгүй болох Олимп, түүнд оролцох тамирчдын асуудал байх юм болов уу?
Ерөнхий сайд лавтайяа гурав дахь удаагаа “дараа долоо хоногт сайдыг томилно” гэж мэдэгджээ. Ингэсээр энэ бүрэн эрхийн хугацааг Эрүүл мэнд, спортын сайдгүйгээр дуусгахаар шийдсэн юм биш биз.
2015 оны арванхоёрдугаар сарын 3
“Шударга ёс эвсэл”-ийн бүлгийн албан бичигт Ерөнхий сайд хариу өгөхдөө “Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайдаар Л.Жамбалжавыг томилуулахаар ирүүлсэн албан бичигтэй танилцлаа. Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт Засгийн газрын гишүүнийг томилуулах саналыг УИХ-д өргөн мэдүүлэх нь Монгол Улсын Ерөнхий сайдын бүрэн эрхэд хамаарахаар хуульчилсны дагуу саналыг хүлээн авах боломжгүйг үүгээр мэдэгдье” гэсэн байв.
2015 оны арванхоёрдугаар сарын 13
Шадар сайд Ц.Оюунбаатар, МАХН-ын дарга Н.Энхбаяр бид гурав хамт сууж байгаад ярилцсан. Тэд таныг Ерөнхий сайдын хувьд хоёр санал тавъя гэсэн. Нэгдүгээрт Н.Энхбаярыг Шадар сайд болгоод, Ц.Оюунбаатар Эрүүл мэнд спортын сайд болох. Хоёрдугаарт Анагаах ухааны үндэсний их сургуулийн захирал Ц.Лхагвасүрэн гэж салбартаа нэр хүндтэй, сайн эмчийг томилох байсан. Манай намын зүгээс гаргаж буй санал. Та өөрөө шийдээд УИХ-д асуудлаа оруул гэсэн. Миний хувьд Лхагвасүрэнг дэмжиж оруулна гэдгээ хэлсэн. Харин дараа нь МАХН-ын нарийн бичгийн дарга нар нь хуралдаад надад бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгийн гарын үсэгтэй бид эхний хувилбарыг нь явуулах нь зүйтэй гэж үзлээ гэсэн бичиг ирүүлсэн. Би Ерөнхий сайдын бүрэн эрхийнхээ дагуу хууль эрх зүйн ямар процедур байна, ямар үр дагавар байна вэ гэдгийг судална. Мөн Ерөнхийлөгчтэй зөвшилцөнө. АТГ-аас магадлал, мэдээлэл ч авдаг журам байдаг. Тиймээс ирэх долоо хоногт Ерөнхий сайдынхаа бүрэн эрхийн дагуу энэ асуудлыг судлаад Үндсэн хуулиар олгогдсон өөрийн эрхийн дагуу Эрүүл мэнд, спортын сайдад нэр дэвшигчийг сонгоод УИХ-д оруулна.
2016 оны дөрөвдүгээр сарын 15
Сүүлийн 2-3 сарын хугацаанд өндөржүүлсэн байдалтай ажиллаж байна. Энэ өвчний нууц үе 21 хоногоос доошгүй үргэлжилдэг. Тиймээс хөл хорио тогтоох шаардлагагүй, вакциныг нь хий гэсэн зөвлөмжийг олон улсын байгууллага өгсөн. Өнөөдөр сошиалаар 0-2 насны хүүхдийн эндэгдлийн тоог нэмж, зохион байгуулалтай арга хэмжээ явагдаж байгаа нь буруу. Тиймээс би Ерөнхийлөгч, УИХ-ын даргад танилцуулсан. ТЕГ-ын даргад зохион байгуулалттай нийгмийг доргиосон асуудал тараасныг шалгаж тогтоо гэдэг үүрэг өгсөн. Эрүүл мэндийн байгууллагынхан штабын зохион байгуулалттай явж байгаа. ЭМС-ын сайдын асуудлыг ирэх долоо хоногт оруулж ирж хэлэлцүүлнэ.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
xa (April 25, 2016 8:49:53 am )
Saidgui manai salbar bolj bna. Oron toog ni hasch bolno. hemnelt gargaad…
-
Эмч (April 25, 2016 8:59:10 am )
Монгол улсын бүх сайдын орон тоог хэмнэе
-
Зочин-8989 (April 25, 2016 9:39:25 am )
Манайх шиг хамгийн чухал салбараа сайдгүй байлгадаг тэнэг духууд байддагүй л бдаг байхгүй юу
-
Anonymous (April 25, 2016 10:20:31 am )
Одоо сайд хэрэггүй ээ харин сайдын 6 н сарын цалинг эх нялхасд зориул Сайхан билэг сайдаа
-
АРДЧИЛСАН ЛАЛАР (April 25, 2016 10:25:45 am )
Төрийн албыг төрлийн алба болгодгийн сонгодог жишээ бол энэ. Одоо эдэнд май үзүүлчих өөрийн долдой байхгүй болсон. Эх орноо гэж бодож байгаагүй нь гол баталгаа. Нөгөө Эбий нь энд тэнд өөрийгөө рекламдаад даанч завгүй ерөнхийд нл базах ёстой хүн гэдгээ мэдээгүй л яваа өдөр хоног өнгөрсөөр намын нохдынх нь гууль цухуйсаар……..
-
Зочин (April 25, 2016 1:01:33 pm )
Амраагийн хэлдгээр бид юу хийчихвээ.
-
zochin (April 25, 2016 1:08:49 pm )
сайдын хэрэг байхгүй ээ,энэ яамыг нийгмийн хамгааллын яамтай нэгтгэ,,, дандаа тэтгэврийн гарууд бий боллоо,, бас орчуулагч инжинер гм бас хуульч энэ чинь эмч баөйх естой газар,,, сайд байлаа гээд юу гэж,,, байхгүй байгаа 2т ямарч члгаа алга
-
зочин 3-р сар15 2О16 12.О5 am (April 25, 2016 1:32:02 pm )
Одоогоор сайдгүй байгаа Эрүүл мэнд, спортын сайдыг ярьж байнадаа хүмүүсээ олон яам сайдгүй байгааг мэдэхгүй байна гэж үү салбарын мэргэжилгүй сайдууд олон байгаа эд нар сайд гэсэн тушаалтай, өндөр нэр алдар, цалин, хангамж, машин унаа гээд их зүйл гарзадаж байгаа боловч үнэндээ тухайн салбарт нэмэр тус болж байгаа сайд аль хир олон бол та бүгд яамдын сайд нараа эргээд нэг санадаа хөөрхийдөө энэ нам, танил, тал гэдэг байж болохгүй тахал гэдгийг бүх нам, удирдлагууд боддоо, хардаа нэрлэгдээгүй том тахал байгаа биз дээдүүл чинь хаанч байсан хамаагүй хүнл байвал болоо гэж удирдлагууд бодоод байна юу ч хэлэх вэ
-
HH (April 26, 2016 7:15:14 am )
өөрийн чадвараар гарсан бол ажилаа мэдэх байсан найрааны ерөнхий сайд учраас ажилаа мэдэхгүй найраандаа толгойн эргэжихсэн явж бна даа нүдний булай болохоосоо өмнө яая гэж бодож бна даа ерөнхий сайд гуай ийм с сайд байх гэж чааваас эхнэрийхээ ард түмний мөнгөнөөс идэж босгосон салоныхоо захиралыг хиисвэл таарна
9 Comments