antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 22, 2016 23 comments

Оросын хөх жийнс Монголд дипломат асуудал үүсгэсэн нь

нийтлэсэн Admin

4-21-9hБ.ТҮШИГ

Ази, Номхон далайн геополитикийн талаар голчлон бичдэг олон улсын “Дипломат” сэтгүүлд ийм нийтлэл гарчээ.

Онгоцоор удаан ниснэ гэдэг амаргүй. Бид бүгд л нислэг дуусахад байдгаараа бөгтийсөн, үс сахал ургасан, улаан нүдэлсэн хүмүүс нарны гэрэлд гэнэт гараад зогтусдаг шүү дээ. Онгоцоор нисэхдээ би “CNN” сувгийн яалах зөвлөгөөг даган ямагт биед эвтэйхэн хөх жийнс өмсдөг. Гэхдээ би энгийн ангиллаар нисдэг хүн. Харин хувийн онгоцтой байсан бол газардахаасаа өмнө илүү албаны хувцас сольж өмсөнө. Ялангуяа Монголд улаан хивс дэвсэн угтахад Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын оронд байсан бол заавал тэгэх байлаа.

Хайхрамжгүй хайнга байдал, өчүүхэн жижиг боловч нарийн утга учиртай зүйлс… Сошиал медиа буюу олон нийтийн мэдээллийн сүлжээний өнөөгийн эрин үед тэдгээр зүйлсийг аварга том болтол нь хөөргөдөг болсноор хүмүүсийн анхааралд ч илүүтэй өртөх болжээ. Улс орныхоо гадаад бодлогод сүүлийн үед гаргасан амжилтаараа “асар их авъяастай хүн” гэж үнэлэгдэх болсон С.Лавров дөрөвдүгээр сарын 14-нд Чингисхааны олон улсын нисэх буудалд эртний эзэнт гүрний дайчдынх шиг хувцастай сүрлэг Монголын хүндэт харуулын өмнө жийнсэн өмдтэй буух зохимжгүй гэдгийг мэдэж мэдрэх соёл, туршлагаар яав ч дутах хүн биш.

С.Лавровын үйлдлийг харуулсан гэрэл зургууд, үүнд дургүйцлээ илэрхийлэх явдал ч тэр дорхноо өргөн тархжээ. Улс төрийн тоймч, МАН-ын гишүүн Б.Цогтгэрэл үүнийг ерөнхийлөн дүгнэхдээ, “Гэртээ угаалтуураа засч янзлахдаа өмсдөг гэмээр хувцастай бууж ирнэ гэдэг Монгол Улсыг үл ойшоож, үл хүндэтгэж, товчдоо бол доромжилсон явдал болов. С.Лавровын жийнс Монголын олон улс дахь нэр хүндийн нэгэн илэрхийлэл боллоо” гэсэн байна. С.Лавров алдаагаа засах гэж Монголын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзахдаа зохих ёсоор хувцаслажь зан үйлийн соёлтойгоо харуулан түүнд барьсан хамрын тамхинаас үнэрлэсэн ч олон нийтийн өмнө унасан нэр хүндээ төдийлөн өргөж чадаагүй. Хэдийгээр түүний айлчлал Монгол-Оросын харилцааг гүнзгийрүүлэхэд маш чухал алхам болсон ч Монголын олон нийт үүнийг бус, үл тоомжирлосон үйлдлийг нь л дурсах биз ээ.

Ер нь монголчууд Евразид ноёрхож байсан Чингис хааны их гүрнийг эргэн санагалзаж түүхээрээ амьдардаг улс. Найман зуун жилийн дараа Чингис хааны үр сад Хятад, Орос гэх хоёр их хөршөөсөө урьд өмнө байгаагүйгээр хамааралтай болжээ.  Иймээс ч монголчууд багахан юманд ч хэтэрхий эмзэг ханддаг болсон байж болох юм. Тэд өчүүхэн дохио зангаа, санаандгүй гэмээр ямар нэгэн үйлдлээс үл хүндлэлийн илэрхийллийг олж харддаг бололтой. С.Лавров үүнийг сайн мэдэх хэрэгтэй байв.

С.Лавров түүнчлэн, Ц.Элбэгдорж Москвад 2015 оны тавдугаар сард хүрэлцэн ирж Оросын дэлхийн хоёрдугаар дайнд байгуулсан ялалтын баярт оролцоход Монголын нэвтрүүлэгчид цэргийн сүрт жагсаалын үеэр түүнийг В.Путинээс дэндүү хол суулгасныг онцолж байсныг мэдэх ёстой байв.

Тэр мөн, Хятадын дарга Си Жинпин 2014 оны наймдугаар сард Монголд айлчлахдаа ард түмэнд нь найрсгаар ханддагаа харуулах үүднээс Д.Нацагдоржийн алдарт найраглалаас “Энэ бол миний төрсөн нутаг, Монголын сайхан орон” гэж эшлэн хэлснийг мэдэх ёстой байлаа. Монголын алдарт найраглалаас уншихад юу нь буруу байв? Монголын сошиал медиагаар Си Жинпин Монголыг өөрийнхөө төрсөн нутаг гэж хэлснийг далд утга санаа илэрхийлсэн хэрэг хэмээн шуугисан билээ.

Эцэст нь С.Лавров, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама 2011 оны есдүгээр сард олны зураг авахуулах үеэр Ц.Элбэгдоржийн нүүрийг гараараа санамсаргүй халхалсан явдлыг санах ёстой байв. Тэр явдлыг Барак Обама одоо бараг мартсан биз. Харин Монголд түүний тэрхүү үйлдлийг маш том доромжлол гэж өнөөг хүртэл үздэг ажээ.

Монгол шиг омог бардам, үндсэрхэг орнуудад өчүүхэн гэмээр зүйлс ч чухал ач холбогдолтой юм байна. Монголчуудтай харилцахад жижиг сажиг зүйл, ёслол, зан үйл зэрэгт онцгой анхаарч ажиллах шаардлагатай. Тэгж ажилласан ч хэн нэгнийх нь үйлдлийг далд доромжлол гэж хүлээн авч ч болох. С.Лавровын Монголд авсан нэг сургамж бол хөршүүдээ хүндлэхийн чухлыг мэдэрсэн явдал гэлтэй. Хөршүүдээ ноёрхон гудайлгаж хүчээр албадан харьцсаар ирсэн Орос болон бусад том гүрнүүдэд иймэрхүү сургамжаас суралцахад хугацаа хэрэгтэй биз ээ.

Эх сурвалж: www.polit.mn       


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

23 Comments

  • ХЭ ХЭ (April 22, 2016 10:14:50 am )

    БИД ӨӨРЧЛӨГДСӨН ШҮҮ ДЭЭ ТЭРЭЭР БИДНИЙГ ХУУЧНААРАА НӨГӨӨ СТАН УЛСУУД ШИГЭЭ Л БОДОЖ ИРЖДЭЭ

  • болд (April 22, 2016 10:26:00 am )

    ОРОСУУД ЭНЭ МЭТЭЭР БИДНИЙГ ӨӨРӨӨСӨӨ ТҮЛХЭХ ЮМ . УУЛ НЬ ХЯТАДААСАА ОРОС НЬ БИДЭНД ИЛҮҮ ЭЭЛТЭЙ ЮМСАН ДААА

  • Anonymous (April 22, 2016 11:42:18 am )

    Мэдээж доромжлоод явж байна. Үүнийг ойлгож цөхөөд байх юмгүй. Оросууд биднийг тусгаар улс болгож мухар сүсэг ,яр тэмбүүнээс нь салгаж , хот суурин ,үйлдвэр завод бичиг үсэгтэй болгосон, Орсуудтай хэл амаа олохгүй бол тэд биднийг тоохгүй. Чингэс хааныг ч тоохгүй.

    • Anonymous (April 22, 2016 10:21:44 pm )

      ЧИ ЭХ ОРОН , ҮҮХ ТҮҮХЭЭ МЭДЭДГҮЙ ЮМ БАЙНА. НААД ТҮҮХИЙГ ЧИНЬ ОРОСЫН УЛААН ХУВЬСГАЛЧИД БИДНИЙГ ГУТААХ ГЭЖ ЗОХИОСОН ЮМ.

  • зочин (April 22, 2016 12:15:22 pm )

    хэвлэлийн хоосон толгойтой улаан хацартнууд л юм болгож бичээд байсан тэрнээс гайхаад сүйд болоод байх юм биш.

  • Anonymous (April 22, 2016 2:06:13 pm )

    Өнөө маргаашаа хүлээсэн өвгөн

  • zochin (April 22, 2016 2:51:45 pm )

    za jinsen omdtei bna uu yutai bna yamar xamaa bna aa.manaixan archaagaa aldaad mongo l guigaad bsan gee biz dee.ogoxgui gexeer ni muulj bgaa yum uu hehehe.mongo ogson bol yaj daljignaj magtaj bgaa bol doo.oros ax nar mongol ulsiig maani tusgaar uls bolgoj ogson xumuus shuu.

  • bid oros hytaduudiin huvd yu ch bish hen ch bish (April 22, 2016 6:01:46 pm )

    saihan darga toriinhoo huchit Mongol uls suuliin 20, 30 jil sain hogjsongui. Busad ornuud suuliin 20,30 jil asar hurdtaigaar hogjson jishee ni Norway, Singapore, Saudi Arabia … , harin manai oron nogoo l bahi baidgaaraaa l bn. Tsoon hed buyu ulsiin hurliinhan saihan mongo idej oligarhuud bolj uldsen ni yaduu orovdoltei bnshdee. Tegehed bidnariig hundetgene enee teree geed harah yun baihav oilgomjtoi gadaadiinhan bugd l baingiin tuslamj hongololt uzuuleed baihad yrdoosoo hogjij devshdeggui teneg oligarhuudtai geed ineeldeg suudag biz. Mongol dooshilj bnoo, ene heden durak oligarhuudaa buudaad arai oor troliin humuusiig gargah ymsan.

  • зочин (April 22, 2016 6:14:18 pm )

    Олон цагаар нисч байгаа хүн өөрт таарсан хувцас өмссөн байх харин манайх түүнийг хүндэтгэж авсан тул тэр хүн ойлгон түүнээс нэг их монголыг үл тоосон биш ээ орос монгол хоер улсын дунд яс хаяж байгаа эрлиз байгаа бэз

  • Anonymous (April 22, 2016 7:06:00 pm )

    Ерөнхиийдөө үл тоомсорсон.эсвэл хэт элгэмсэг харагдах гэж ямартай ч санаатай үйлдэл.айлчилал үр дүнтэй гэж буй тул эерэг талаас нь хархаас .путин ах манай эба д дургуй юм шигээ ер нь

  • ххаааах (April 22, 2016 7:58:55 pm )

    Энэ айлчлал төрийн дээд хэмжээний албан ёсны айлчлал байсан. Ийм айлчлалыг зохион байгуулахын тулд 2 талын гадаад харилцааныхан бүх зүйлийг урьдчилан тохиролцож бүх зүйлийг хяналтандаа авч зохицуулах үүрэгтэй. Сая манай гадаад харилцааныхан муу ажиллаж улсаа доромжлууллад авлаадаа

  • lalar (April 22, 2016 10:25:03 pm )

    jun svrtei shorttoi buusan chj jadgiin

  • Anonymous (April 22, 2016 11:34:19 pm )

    Харин Оросын хажууд дэлхийн хэмжээний гурэн байсан монгол Улс шиг Улс дэлхийд байхгуй. Анхны даяаршилыг бий болгож чолоот худалдааны бусийг тогтоож Орос Хятад улсыг нэгтгэж Улс шиг Улс болгож огсон Улс Монгол шуу дээ. Бид байгаагуй бол энэ хоер улс хэзээч ингэж томорохгуй байсан. Оросууд будуулэг дээрэнгуй дэлхийд Оросгуй аялал жуулчлал гэж аялал жуулчлал хогжиж байна. Оросууд шалдаа бууж Хятадын богс долоож Сибирь Буриадын нутгаас хилийн дагуу газраа 49 жилийн хугацаатай огч нутгийн иргэд гишгэх газаргуй болсон тухайгаа Путлертээ мэдэгдээд байдаг. Орос гунзгий хямралд орсон хоронго оруулалт ч байхгуй хунд байгаа энэ нь монголд ашиггуй Хятадад ашигтай. Хятадууд Оросыг естой харцаараа ходолгож байна даа. Лавров Америкийг шуумжлээд байдаг охин нь Оросоор ч олигтой ярьдаггуй Америкт торж осоод тэнд амьдардаг ш дээ

    • zochin (April 23, 2016 12:37:55 am )

      Yag zov tyyhiig estoi zov dygneed hellee, manaihan oorsdoo tyyhee medehgui bainaa.

  • Anonymous (April 22, 2016 11:38:33 pm )

    Яахав хоорхий Лавровд жинс олдохгуй Болсон Америк Европ хилээ хаачихсан ганц унэтэй омдоо омсч гайхуулсан л байгаа биз ккк

  • зочин (April 23, 2016 1:40:09 am )

    манайхан яамны сайдыг хэзээ улаан хивс дэвсээд хүндэт харуултай угтаж байсан юм цаад хүн чинь ингэнэ гэж бодоогүй байгаа шүү дээ манайхан хэдэн юм зээлэх гэж ерөнхийлөгчийн хэмжээнд угтсан байж манай мануухай сэтгүүлчид хар хүний өмнөөс шар хүн гэдэг шиг нээх дипломат ёс мос яриад тэнэгтэх хэрэг юу байнаа өөрснөө олон улсын хэмжээнд ямар байдлаар хандхав төр засаг минь ямар бодолтой байгаа манай улс чинь ямар байдалтай байгаа билээ ирж байгаа эрхэм манай улсад айлчилаад ямар сэтгэгдэлтэй буцах ёстойг мэдэрч байх хэрэгтэй цуурхай ам онцгойрч од болох гэсэн их шүүмжлэгч болж мэдэмхийрхээ боль үхсэн баасны сэтгүүлч инээд хүргэх юм

  • Үлмэдэх (April 23, 2016 7:53:03 am )

    Энэ Лавров гэгч тэнэг баавгай дипломат ёс гэдгийг мэдэхгүй байна гэж огт үгүй. Тэр бол санаатайгаар Монгол улсад дээрэнгүй хандаж байгаагаа харуулсан тэнэг баавгай. Тэр хичнээн олон цаг нисээд АНУ болон дэлхийн аль ч улсад газардсан ёслолын хувцастай буух болно. Тэрээр Монгол улсыг тусгаар улс гэж үзэхгүй байгаагаа харуулж байна. Хүнийг хэлэх яах вэ? Манай тэнэг ерөнхийлөгч гадаадад албан ёсны айлчлал хийх үедээ хазгай, муурий тааруухан англи хэлээр ярьж байгаа нь хөөрхийлөлтэй харагддаг. Дипломат ёсонд аль ч улсын төрийн тэргүүн албан ёсны айлчлал, уулзалтан дээр төрөлх хэлээрээ ярьдаг ёслол протокол (дэг, жаяг) баримталдаг. Тэр нь би тэр улсыг төлөөлсөн төрийн тэргүүн гэдгээ тодотгож өгдөг. Ухаан нь Монгол улсын төрийн тэргүүн Английн хатан хаанд бараалхах юм бол Монгол улсын төрийн тэргүүн нь Анлийн хатан хаан ойлгох эсэх нь огт хамаагүй монгол хэлээр ярих ёстой. Харин манай төрийн тэргүүнийг дагалдах хүмүүс дотор орчуулагч байх нь мэдээж бөгөөд тэр нь шууд орчуулга хийхгүй хэдэн хором английн талыг ажиглах ёстой. Хэрэв английн хатан хаан Монгол улсыг хүндэтгэж байвал монгол хэлний орчуулагчаа бэлдчихсэн байх учиртай. Эс хүндэлж байвал тэд энэ талаар санаа тавихгүй. Хэрэв тэд биднийг эс хүндэлж орчуулагчаа бэлдээгүй байвал манай тал орчуулга хийхгүй монголоороо яриад, дотроо та нар муусайн ихэмсэг тэнэгүүд миний ярихыг ойлгохгүй шүү дээ гэсэн санаагаар өөрийгөө тайвшруулан үргэлжлүүлэн монголоор ярьж улам тэднийг тавлах ёстой юм. Бэлтгэлтэй, хүндэтгэлтэй хандаагүй английн тал юу ч ойлгохгүй байгаагаа хүлээн зөвшөөрч мухардалд орвол манай тал орчуулагчаа ашиглан тэдэнд ойлгуулах ёстой. Энэ нь та нар биднийг ойлгохыг хүсэхгүй, хүндлэхгүй байвал бид ч бас адилхан байх болно гэсэн дипломат санааг илэрхийлэх юм. Хэрэв анличууд Монгол улсыг үл хүндлэн орчуулагчаа бэлдэхгүй ихэмсэг дээрэнгүй зан гаргавал манай тал орчуулга хийхгүй монголоор үргэлжлүүлэн ярьсаар ихэмсэг тэнэгүүд та нар гадны нэгэн хэлийг ойлгох чадваргүй шүү дээ гэдгийг өөрсдөд нь ойлгуулж, ичээх болно. Ингэснээр анлийн тал монголчууд айхтар, ухаалаг, эрхэмсэг бардам хүмүүс гэж ойлгон биднийг хүндэлж, бидэнтэй ухаалаг хандах болно. Үүнд л дипломат ёсны учир утга байгаа юм. Түүнээс биш дипломат ёс гэдэг нь хий хоосон ёсорхол биш. Дипломат ёс гэдэг нь үг хэлэхгүйгээр санаа бодлоо илэрхийлдэг арга хэлбэр буюу нэг ёсны үггүйгээр ойлголцох урлаг юм. Гуйж амьдрахгүй, гуядаж амьдарна гэгчээр дипломат ёсонд ч гэсэн бусдаар өөрийгөө хүчээр хүндлүүлэх хэрэгтэй. Өнөөдөр манай хэвлэл мэдээллийнхэн Лавровын бүдүүлэг, дээрэнгүй үйлдлийг сайн сенсаци болгон монголчуудын бухимдал, оросын дээрэнгүй харьцааг дэлхий даяар сайн цацаж, тэнэг Лавровыг сайн хашрааж, түүний болон оросын дээрэнгүй бодлогыг дэлхий нийтийн дургүйцлийг хүргэхээр сайн цацах хэрэгтэй. Тэгвэл хожим нь оросын тэнэг баавгайнууд монголд дээрэнгүй хандахаа болих бөгөөд бидэнтэй болгоомжтой хандах болно. Бид өөрсдийгөө жижиг гэж үзэн хятад, оросыг агуу томд үзээд байвал бид тэдэнд дээрэлхүүлж, идүүлэх болно. Олон улсын харилцаанд их гүрний дээрэнгүй үзэл, бодлого байх ёсгүй. Олон улсын харилцаанд тогтсон дипломат ёс жаяг, олон улсын хууль журмын ачаар жижиг улс нь том гүрэнд доромжлуулж, дээрэлхүүлэхгүй амьдрах боломжтой болдог юм. Бид олон улсын хууль, дипломат ёс журмыг сайн мэдэж, чадварлаг ашиглаж байж бусдаар хүндлүүлэн тэдэнтэй эрх тэгш харьцаж чадна.

  • zochin (April 23, 2016 8:09:26 am )

    archaagvi darga nartai ard tvmen ingej bycdad deerelvvlj bn daa

  • зочин (April 23, 2016 10:33:06 am )

    Сайхан нийтлэл байна. Оросын гадаад хэргийн сайд Лавров дипломат ёс заншлыг маш сайн мэддэг хүн гэж боддог. Мэдээж онгоцны цонхоор харахад хүндэтгэлийн ажиллагааг харсан байх. Тэгээд хувцсаа солих ёстой шүү дээ. Үнэндээ жаахан хүндэтгэлгүй миний эх оронд хандсан гэж бодож байна. Ер нь яагаад хүндэт харуул зогсоосон юм бэ? Энэ чинь төрийн тэргүүи юмуу ерөнхий сайд биш шүү дээ. Гадаад хэргийн яам ч гэсэн бодох хэрэгтэй дээ

  • Irgen (April 23, 2016 12:15:07 pm )

    Tagnuulch Jenko ni l tedend yamar medeelel ugdeg Ter hemjeend l bidniig oilgoson bh Gehdee uuruusee Ichsen blgui

  • Үлмэдэх (April 23, 2016 2:33:05 pm )

    Нээрээ гадаад хэргийн сайдыг хивс дэвсэн, хүндэт харуул зогсоон угтаж манайхан өөрсдөө хэт далдаганан жижгэрч хүндээ хөнгөнөөс өгнө гэгч болж дээ. Манай төр засаг, төрийн албанд имэрхүү л Долдойнууд ажиллах юм даа. Харин Лавровын үйлдэлийг оросын төр засгийн Монголд хандах хандлага гэж ойлгох хэрэгтэй. Бид бас мэдээллийн хэрэгсэлээр оросын их гүрний дээрэнгүй ааш араншинг дэлхий нийт оросыг жигштэл нь сурталчилж тэднийг Монголд дахин дээрэнгүй хандахаас болгоомжилдог болгох хэрэгтэй. Дэлхийн улс түмнүүд том жижиг гэлтгүй харилцан бие биенээ хүндэтгэн эрх тэгш харилцах ёстой олон улсын хууль дүрэм, дипломат ёс жаягийг хүндэтгэдэг болтол нь тэнэг Ивануудыг сургах хэрэгтэй. Тэд хүчтэй байж болно. Бид тэднээс ухаантай гэж харуулах ёстой. Харамсалтай нь тэнэг Ивануудаас бид өөрсдөө ухаантай байж чадаж байгаа юу?, чадах уу? Гэдэг нь өөрөө асуудал юм даа. Хүчтэй нь биш, ухаантай ялдаг гэдгийг бид ойлгох ёстой. Хэдийгээр оросууд олуулаа, ухаант эрдэмтэн мэргэдийнхээ хүчээр техникийн хөгжил дэвшлийг бүтээж хүчирхэг болсон ч оросын төрийн бодлогоос монголын төр илүү ухаалаг байж чадвал бид оросуудад огт ялагдахгүй бөгөөд оросуудтай хийх улс төрийн тоглолтод бид хожиж болох юм. Харамсалтай нь манай өнөөгийн төр засгийн өнгөнд энэ талаар мөрөөдөх ч хэрэггүй. Манай төр засаг орос, хятадын бууны нохой болсон байна. Бууны нохдыг хэзээ нэгэн цагт Чаушеску шиг буудан хороох болтугай!!!

  • зочин (April 23, 2016 10:55:39 pm )

    цэвэр манайхны буруу.Урьдчилаад яаж хулээж авахаа хэлэх л хэрэгтэй байсан байх.Еронхийлогч хулээж авах гэж байгаа шиг улаан хивс дэвсээд авна гэж бодохгуй л байгаа .Дараа нь хувцасаа сольсон л байсан.Сур болгочих юмаа.Манай Гадаад хэргийн сайдын хийж байгаа буруу уйлдэл.

  • ИРГЭН (April 24, 2016 5:43:41 pm )

    ЗӨВ ХЭЛЖЭЭ. ГАДААД ЯАМ ХЭЛЭЭГҮЙ БАЙХАА түүнээс арай ингэхгүй байлгүйдээ

antalya rent a car