antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 21, 2016 7 comments

Иргэн Д.Туяа “Алтан Дорнод Монгол”-ын асуудлаар Ерөнхийлөгчид хандлаа

нийтлэсэн Admin

1461218312_olloo_mn_1418037485_olloo_mn_1415323894_goldmongol

Эрхэм Ерөнхийлөгч Таны амрыг эрье! Миний бие Булган нутгийн Дашинчилэн сумын харъяат Дуламын Туяа гэдэг жирийн нэгэн эмэгтэй билээ. Хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг тогтоохын төлөө тууштай тэмцэж яваа Таны үйлсийг бахархаж байдаг хүн. Орон нутгийн иргэд бид ардчиллын зарчмыг амьдралд хэрэгжихийг харах азтай хүмүүс гэж итгэж явдаг хүмүүс. Энэ итгэл маань сонгуулиас сонгуульд улам бэхжиж явдаг билээ. Гэтэл бодит амьдрал дээр Ардчилал, шударга ёс, тэгш эрхийг гуйвуулагчдын нэр нөлөө газар авах нь гачлантай. Хүний эрүүл амьдрах эрх, хууль шүүхийн өмнө тэгш байх эрх, шууд ардчиллын дэг ёс зөрчигдөх нь шөнийн од шиг түгээмэл боллоо.

Манай Дашинчилэн сумын нутагт “Алтан Дорнод Монгол” гэж урт нэртэй компанийн захирал, ХҮН гэж товч нэртэй намын дарга Т.Ганболд байгалийн баялгийг хууль бусаар ашиглаж, байгаль орчинд онц их хэмжээний хохирол учруулаад байна. ХҮН-ийн дарга Т.Ганболдын энэхүү хууль зөрчсөн үйл ажиллагааг аймаг, сумын удирдлагууд, мэргэжлийн хяналтын газар таслан зогсоохгүй байгаа бөгөөд анхан болон дунд шатны цагдаа, прокурорын байгууллагын удирдлагууд хуулийн дагуу шийдвэрлэхгүй байсаар өнөөдрийг хүрлээ.

Энэхүү асуудал нь зөвхөн иргэн Д.Туяагийн асуудал биш юм. Туул голын сав газрыг даган амьдарч байгаа таван аймаг, 37 сум, нийслэлийн долоон дүүргийн нэг сая 141 мянган иргэний “Үндсэн хууль”-иар олгогдсон “Эрүүл аюулгүй орчинд амьдрах, аж төрөх эрх “зөрчигдөж байгаа ноцтой асуудал. Олон албан тушаалаар цоллуулдаг ч надтай адил иргэн Т.Ганболд нь өөрийн компанийн хууль бус үйл ажиллагааг нуун дарагдуулахын тулд нутаг усаа хамгаалж байгаа жирийн иргэнийг гүтгэх, сүрдүүлэх бусармаг ажиллагаа явуулаад зогсохгүй, хууль хяналтын байгууллагын бусармаг ажилтнуудтай хуйвалдан, зохиомлоор хэрэг тулгаж байна.

Иймд Та өөрийн эрх үүргийн хүрээнд уул уурхайн компанийн албат болоод байгаа хууль хяналтын байгууллагын удирдлагуудын үйл ажиллагаанд анхаарлаа хандуулж, эгэл жирийн иргэд биднийхээ эрхийг хамгаалж өгнө үү. Ерөнхийлөгчтэй уулзах иргэдийн нэрсийн жагсаалтанд 2015 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр нэрээ бичүүлсэн. Өнөөдрийг хүртэл хүлээсээр сууна.

Саяхан Та хариуцлагын талаар хууль санаачилсан. Хариуцлага, хяналтын талаар түмэнтэй дуугарсан. Хүссэн нийгмээ бид Таны зөв зүйтэй олон санаачлагыг дэмжиж бүтээнэ гэдэгт итгэдэг.

Таныг хүндэтгэсэн Дуламын Туяа


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • Tenegt (April 21, 2016 5:57:10 pm )

    hutsalgui bas ooroo uy ch buteedgui baij baij um hiideg negnee bitgii goichil.
    Zalhuu tuya mini

  • Zalhuu Tuyad (April 21, 2016 5:59:48 pm )

    Булган нутгийн Дашинчилэн сумын харъяат Дуламын Туяа гэдэг жирийн нэгэн эмэгтэй билээ. Gechiheed bi mongol ulasdaa iim hemjeenii tatvar iim um buteen baiguulsan Tuya gedeg hun bna gevel yasiin. Manai mongold Shataajchinguud Hogooroo Neg bna KKK

  • ЗОЧИН (April 21, 2016 9:38:56 pm )

    САЯ ХҮН НАМЫН ДАРГААС БУУСАН ГАНБОЛД ГЭГЧ ИЙМ Л УЛААН ЛУЙВАРЧИН ДАА, ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭРЭЭС ЛУЙВАРДАЖ ХАГАРТЛАА БАЯЖСАН ЭНЭ НӨХӨР АЛТНЫ ТӨЛӨӨ МОНГОЛЫН ХАМАГ ӨӨДТЭЙ ГЭСЭН ГАЗАР НУТГИЙГ УХАЖ СЭНДИЙЧЛЭЖ ДУУСГАХНЭЭ, ЮУНААС Ч БУЦАХГҮЙ БОЛСОН ЭНЭ МЭТ УЛААН ЛУЙВАРЧДЫГ ЗОГСООХ ТӨР ЗАСАГ МОНГОЛД БАЙНА УУ, ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ, ТА ӨӨРӨӨ ЭНЭ МЭТ ХУЙВАЛДААНД ТТ-ООС ЭХЛЭЭД ОРООЦОЛДООД БАЙНА УУ, ТА НЭГ ҮГЭЭ ХЭЛЭЭДЭХЭЭЧ.

  • Уншигч (April 21, 2016 11:29:17 pm )

    Энэ Туяа гэгч эмэгтэй Ганболдын нэр хүндийг унагахын тулд амьжиргаандаа хичнээн төгрөг хахуульд авсан юм бол доо зайлуул…үхэх хугацаагаа мэдээд тэр хүртэлх амьдралаа залгуулах мөнгө авсан байгаасаа гэж найдъя…

  • Anonymous (April 22, 2016 8:03:37 am )

    Шантаажчин хүүхэн. Одоо Ганболдын нжр хүндийг унагах гээд хэдэн халтар төгрөг авсан улайрч бна

  • zochin (April 22, 2016 9:14:56 am )

    what a bullshit.
    tuya muya ch geh shig. joohon bodittoi barimttai medee tavij bolno do. bi ch gesen neg irgen tgd neg tom hunii ner taviad ingej bas soliorch bolmoor ym bn.
    shal teneg ym. ene site ch gsn bodittoi medeelel tavih heregtei. hunii ner hunded haldah chini huuliar horiotoi.

  • Anonymous (April 22, 2016 8:04:42 pm )

    НААДХИЙГ ЧИНЬ эЛБЭГДОРЖИЙН гАНБОЛД ГЭДГИЙНШДЭЭ

antalya rent a car