Увс аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Г.Отгонболд нар хууль бус захирамж гаргажээ. Тэд 2012 оны улсын төсөвт 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт нь тусгагдсан Улаангом суманд баригдах спорт цогцолборын барилгын газрыг “Хяргас трейд” ХХК-д өгч, 33 айлын хоёр орон сууц барих зөвшөөрлийг өгчээ. Тодруулбал, 2012 онд тухайн үеийн аймгийн удирдлагууд Улаангом сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэрт хүүхэд залуучуудын чөлөөт цагт зориулсан цогцолборыг барих газрын асуудлыг нь шийдвэрлэж, уг цогцолборыг цогцоор нь барих, барилгад шаардлагатай зураг төсөл болоод бүхий л зүйлсийг бэлэн болгон нэг тэрбум 200 сая төгрөгийг улсын төсөвт тийнхүү суулгаж өгч байжээ. Гэтэл Н.Алтанхуягийн Засгийн газар байгуулагдсаны дараа уг ажлыг “МАН-ын хийсэн ажил” хэмээн царцааж, улмаар хувийн компанид 4934 м2 газрыг хууль бусаар шилжүүлэн өгсөн нь өнөөдөр асуудал үүсгэж эхэлсэн юм.
Спорт цогцолбор барихаар зураг төсөл нь аль хэдийнэ баталчихсан байхад аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн эрх мэдэл албан тушаалаараа далайлган тус газрыг хувийн компанид өгсөн нь анхаарал татаж байна. Хэдийгээр Засаг дарга өөрийнхөө эрх мэдлийн хүрээнд энэ мэт асуудлыг шийдэж болох ч төрийн байгууллагын хашаан дотор орон сууц барих зөвшөөрлийг өгч буй нь ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гэж харагдаж буй юм.
Б.Анхбаяр: Эрх мэдлээ ашиглаж болохгүй, хуулиа барьж ажиллах ёстой
Ингээд бид энэ талаар Увс аймгийн иргэн Б.Анхбаяраас асуухад “Олон зүйл нуршилгүйгээр газрын асуудлыг баримт түшиглэж хэлье. 2012 онд Монгол Улсын төсвийн тухай хуулиар БТСГ-ын хашаанд улсын төвийн хөрөнгө оруулалтаар “Усан бассейн спорт цогцолбор” барихаар тусгагдсан. Уг цогцолборын зураг төслийг нь “Татах хүч” ХХК хийж байсан юм. Энэхүү газрыг Улаангом сумын Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/746 тоот захирамжаар “Усан бассейн спорт цогцолбор” барих зориулалтаар олгосон байсан юм билээ. Гэтэл Увс аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 09-ны А/136 тоот тогтоолыг үндэслэн Увс аймгийн Засаг даргын 2016 оны гуравдугаар сарын 11 өдрийн захирамжаар “Хяргас трейд” ХХК-д 4934 м2 газрыг орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх захирамж гаргасан байна.
Түүнчлэн Засаг даргын захирамжууд асар зөрчилтэй байгаа юм.
Үүнд, 1. Газрын төлөвлөгөөнд ороогүй. 2. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 10 сарын 09-ны А/136 тоот “Газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд менежер программыг нэвтрүүлэх тухай” тогтоолыг үндэслэсэн. 3. Аймгийн Засаг даргын захирамжинд орлогч дарга нь гарын үсэг зурсан зэрэг зөрчлүүдтэй байна гэж бид үзэж байгаа юм. Эцэст нь хэлэхэд аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн үнэхээр аймаг, орон нутгаа гэж бодсон бол энэ хууль бус үйл ажиллагаагаа зогсоох ёстой гэж бодож байна. Тиймээс аймгийнхаа хүүхэд залуучуудад зориулалтын зүйлийг нь зориулалтаар нь ашиглуулаач гэж л хүсэх байна” гэв.
Дээрх газрыг хувийн компанид өгүүлэхээр зүтгэл гаргасан хүн нь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Г.Отгонболд гэгч аж. Тэрбээр Засаг даргаараа 4934 м2 газрын захирамжийг зуруулаад зогсохгүй газрын тухай хуулийг зөрчсөн аж. Тиймээс түүнийг хуурамч захирамж үндэслэж “Хяргас трейд” ХХК-нд газрын гэрчилгээ олгосон хэмээх асуудлаар Б.Анхбаяр түүнийг АТГ-т шалгуулж эхэлсэн байна. Түүнчлэн тус аймгийн “MBC” телевизийн сэтгүүлч В.Анхбаяр Г.Отгонболд даргыг телевизийнхээ халз мэтгэлцээнд дуудаж уг газрын захирамж хуульд нийцсэн эсэх талаар ил тод нээлттэйгээр мэдээлэл өгөхийг хүсчээ.
В.Анхбаяр:Төрийн байгууллага эрх шилжүүлэх гэрээ хийх нь хуулиар хориотой
Ингээд бид сэтгүүлч В.Анхбаяртай холбогдоход тэрбээр дараах тайлбарыг өгч байсан юм. “Аймгийн Газрын харилцаа, Барилга хот төлөвлөлтийн газрын дарга Г.Отгонболдыг газрын асуудлаар ил тод нээлттэй ярилцъя хэмээж халз мэтгэлцээнд дуудсан. Түүнийг мэтгэлцээнд дуудах болсон шалтгаан нь гэвэл Улаангом сумын гуравдугаар багын нутаг дэвсгэрт байрлах төрийн байгуулагын хашаан доторх газрыг хуулийн дагуу олгосон уу, үгүй юу гэдэг асуудлыг тодруулах гэсэн юм.
Тодруулбал, аймгийн удирдлагууд Спорт цогцолбор барих ёстой газрыг хувийн компанид эрх шилжүүлэх гэрээгээр өгчихсөн байгаа юм. Яг үнэндээ тэд эрх шилжүүлэх гэрээгээр “Хяргас трейд” ХХК-нд өгөхдөө газар эзэмшүүлэх захирамж гаргасан.
Хэрвээ газар эзэмшүүлэх захирамж гаргасан юм бол тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан байх ёстой. Гэтэл энэ жилийн хурлаар баталсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд спортын хорооны хашаанд орон сууцны барилга барина аа гэсэн тийм заалт байхгүй. Тухайлбал, спорт хороо 18 ажилтантай.
Гэтэл тус газарт 33 айлын хоёр орон сууц барих гээд байгаа юм. Тэгэхээр энэ бүх үйлдэл нь ашгийн төлөө явагдаж байна гэж иргэд хардаад байна шүү дээ. Товчхондоо төрийн байгууллага газрын эзэмших гэрчилгээг эрх шилжүүлэх хууль зүйн акт байхгүй байхад тэд хууль ёсны дагуу өгсөн гэж хэлээд байгаа учраас л халз мэтгэлцээнд дуудсан хэрэг. Тиймээс бид та бүхний нэр төрд халдаж гүтгэсэн үү, үгүй юу гэдгээ дэнслэхийн тулд мэдээллээ цэгцэлье гэж л байгаа юм” гэв.
Юутай ч хууль бус гэмээр үйлдлээ хууль эрх зүйн дагуу дээрх нэр бүхий компанид олгосон хэмээн Г.Отгонболд дарга мэлзэж буй учраас тодорхой баримт дээр үндэслэн мэтгэлцье гэж дуудсан нь энэ аж. Өөрөөр хэлбэл, Д.Цэндсүрэн, Г.Отгонболд нар “Хяргас трейд” компанид газрын зөвшөөрөл өгөхдөө хуурамч захирамж үндэслэн газрын гэрчилгээг нь хууль бусаар олгосон гэсэн үг. Үүнийг нь олон баримтууд нотолдог юм байна.
Хамгийн гол нь тус газарт барилга барихыг эсэргүүцэж байгаа хүмүүс нь дан ганц иргэд бус спортод элэгтэй олон мянган хүн хууль бус газрын зөвшөөрлийг эсэргүүцэж байна гэдгийг хэлэх хэрэгтэй. Бид тус аймгийн спортын салбарын зарим нэг хүмүүстэй холбогдож дараах тайлбарыг авсан юм.
Бэгзээ: Хүүхэд залуусынхаа ирээдүйг бодох хэрэгтэй
Увс аймгийн Хөлбөмбөгийн холбооны нарийн бичгийн дарга Бэгзээ “Спорт цогцолбор барих ёстой бол түүнийгээ зориулалтаар нь л барих ёстой. Манай аймагт хүүхэд залуус чөлөөт цагаа өнгөрөөх ямар ч газар байхгүй. Гэтэл ганц ийм том цогцолбор барих шийдвэр нь гарч төсөв мөнгө нь шийдэгдчихээд байхад аймгийн удирдлагууд газрыг нь хувийн компанид өгч байгааг бид эсэргүүцэж байгаа юм. Аймагт орон сууц хангалттай баригдсан. Яагаад хүүхэд залуусынхаа ирээдүйг бодохгүй байгаа юм бэ гэдгийг гайхаж байна. Бид бол бөхийн өргөөгөө бараадаад сайхан спортын цоцголбортой л болье гэж хэлмээр байна” гэлээ.
Юутай ч авлигачидтай тууштай тэмцдэг хэмээн өөрийгөө тодотгодог Д.Цэндсүрэн дарга залуусын газрыг хууль бусаар авч хувийн компанид өгч буй нь шударга хүний үйлдэл мөн үү гэж асуумаар. Хэрвээ уншигчид санаж байгаа бол тэрбээр аймгийнхаа Ардчилсан намын дарга байхдаа тус аймгийн Засаг дарга асан Э.Цасчихэр, Д.Батсайхан нарыг шүүхийн хаалга татахад чухал нөлөө үзүүлсэн хүн нь.
Гэтэл бусдыг хууль бус үйлдэл хийсэн бол эдлэх ёстой ялаа эдэл хэмээн хэлж байсан хүн өнөөдөр өөрөө иймэрхүү үйлдэл хийчихээд бүх зүйл хуулийн дагуу гэж хэлж байгаа нь ичмээр явдал. Ямартай ч бид дараагийнхаа дугаарт түүнтэй холбоотой маш ноцтой мэдээллийг баримттайгаар гаргаж тавих болно.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
zochin (April 21, 2016 9:37:31 am )
энэ нөхөр анх хотод ирж байхдаа майжгий гутал өмсчихсөн хөгийн амьтан ирж байсан гэсэн гэтэл одоо тэнгэрийн амьтан болж улсын мөнгийг цөлмөж дуусч байгаа нөхөр дөө.
-
Anonymous (April 21, 2016 10:03:04 am )
Nam ek nam namaaraa taltsahin orond niilj nyagtaraad nutagaan hugjuuliit kuvuudm
-
Зочин (April 21, 2016 10:29:56 am )
Цэндсүрэн хийсэн юмтай, хэлэх үгтэй дарга шүү Олны нүдэнд ил байгаа юмыг яаж ч харлуулаад яах вэ Энэ 3 хүнд гарыг Увсчууд бүгд л мэднэ Анхбаяр нь архины газар ажиллуулж архидалтыг жинхэнэ утгаар нь өөгшүүлж буй нөхөр, хэд хэд гэрлэсээн ба схэ хэ
-
Anonymous (April 21, 2016 3:49:09 pm )
Hiisen yum ni hulgai, heleh ug ni hudal . Iim l sugsulzuur shuu dee
-
-
zochin (April 21, 2016 10:53:14 am )
Huuli bus zahiramj bna sh te shorond ni yawuul naad muu nohroo
-
Зочин (April 21, 2016 11:12:00 am )
Д.Цэндсүрэн бол ямарч боловсролгүй нөхөр шүү дээ. Увсад байхад мөрийтэй тоглоомноос салдаггүй, улаан луйварчин байсан шүү дээ. Увсын Малчин сумын баяд омгийн хонийг устгасан нөхөр гэдгийг Малчин сумынхан бүгд мэднэ дээ. Ямар боловсрол эзэмшиж, ямар өрийн албанд ажиллаж байсныг хүмүүс баримтаар олохгүй байх. Боловсролгүй гар шүү дээ.
-
zochin (April 21, 2016 12:49:35 pm )
GADAADAD ONDOR BOLOVSROL EZESHSEN GEJ GAIHUULAAD BAIGAA BAAGIINUUD HULGAICH BOLOHOOROO BUR DIILDEHEE BOLIDOG YUM BAINA . JISHEE NI CH. KHURELBAATAR HOTGOR SHANAGIIN UURHAIG SOLONGOSCHUUDAD ZARJ BAYAJSAN IIM L BOLOVSON HULGAIN ARGIIG SAIN SURCH IRDEG YUM BAINA.SHAVI N BATSAIHAN TSASCHEHER GEED TSUVATCH OGNO DOO. BATSAIHAN SELENGIIN ATAMANUUDAAS EHNER 2 KHUUHDEE HAYAD ZUGATAJ BAISAN BAAGII UCHIR TEDNIIG HULHIDAH GEED CHDAAGUI EVGUI GARUUDDAA CHAMAIG OLNO DOO MONGOL JIJIGHEN SHUU .ED NAR GAIHAMSHIGTAI BOLOVSROL EZEMSHSEN BAIGAA BIZ
-
zochin (April 21, 2016 12:56:41 pm )
CH. KHURELBAATAR BATSAIHAN TSASCHIHER NAR HOTGOR SNANAGIIN UURHAIG SOLONGOSCHUUDAAS BUTSAAJ AVCH OGOOREI..TEGEHGUI BOL KHURELBAATARIIN MSC-S HAHUULID AVSAN 3 TERBUMIIN HAUSNII CHIN OMNO OCHIJ OORIIGOO SHATAAH KHUMUUS OLON BAIGAA SHUU CHI AIHGUI BOL BID AIHGUI SHUU
-
зочин (April 21, 2016 1:17:10 pm )
заваан юм хиихээ болиочээ бүгд л дэмжихгүй бол ганц нэгээрэй хэцүү дээ
-
Зочин (April 21, 2016 1:34:38 pm )
Наад нөхөр төрөхийн хулгайч нөхөр шүү дээ. Ер нь ийм хүнээр удирдуулсан Увсын ард түмний сүлд доройтож байна. Анх удаа боловсролгүй мөрийтэй тогтлоом чинь аймгийн дарга боллоо доо. Сургуульд байхдаа байнгын авгай сэвгэрийн хэрүүл хийсэн нусаа татаж чаддаггүй шар юм байсан юм.
-
Anonymous (April 21, 2016 4:04:14 pm )
Odoo ch nusgai heveeree…! Avgai huuhnii heruul hiideg baisan bol odoo bur huchirhiilel uilddeg bolsoon!
-
-
нэргэ (April 21, 2016 1:55:06 pm )
Тэр яах вэ Өмнөговийн Засаг дарга гэж тэрбумтан байна. Элбэгдорж, УИХ-ын гишүүдийг ивээн тэгтгэд. Нэг гарын үсэгээ 500 саяар үнэлдэг гэж байгаа. Сайхан амраарай гээд хэлтэсийн дарга нартаа 10, 10 сая төгрөг өгчдөг. Үүнийг АТГ шалгаачээ
-
zochin (April 21, 2016 1:58:32 pm )
Daraa garah notstoi niitlel chini hezee garah we setguulchiihee utsiig ogooch bas neg barimt ogie boloh uu haru ogooroi shuurhai saitiinhaan
-
Нямаа (April 21, 2016 3:01:34 pm )
Ямар муухай шуналтай эх оронч бус этгээд вэ? Ярихаараа шал өөр юм ярьж сонсогддог биш билүү! “хулгайч хулгайчийг бариарай” гээд бусдаас чангаар хашгирдаг гэж үнэн юмдаа. Тэгээд бас ямар зоригтой юм вэ?!
-
Anonymous (April 21, 2016 3:55:15 pm )
Ene ochson gazartaa balag taridag baagii doo! Malchiny darga baihdaa sogtuugaar ehneree dairch alna geed yavj baisan balai mun biz dee!
-
Anonymous (April 21, 2016 4:01:04 pm )
Iim zavaan zuil ardchilalyn uyed ihevclen deesh gardag. Tsagiin muu irehed hulgaich haan boldog gedeg dee. Teheer ardchilal muu tsagiin shinj.
-
зочин (April 21, 2016 5:19:03 pm )
Юу хулгайлсан гэдгийг ойлгосонгүй Барилга барих гээд байгаа залуу нь М АН -н Цэгмэд л бна ш дээ МАН гарууд хоорондоо алалцаж бгаам биш үү
-
ИРГЭН (April 22, 2016 6:20:16 am )
КОММУНИСТ НАМЫН ҮЛДЭГДЛҮҮД ЭРГЭЭД УВСЧУУДЫГ ДАРАНГУЙЛАХ ГЭЖ Л ЭРТНЭЭС ХОР НАЙРУУЛЖ БАЙГАА НЬ ИЛТ БАЙНА.ХУВИЙН ГЭЭД БАЙХ ЮМ ТЭГЭЭД УВСАД БАРИЛГА БАРЬДАГ УЛСЫН КОМПАНИ БАЙГАА ЮМ УУ. ТҮРҮҮЧИЙН ЗАСАГ ДАРГА НАР ХУЛГАЙЧ МӨН ЭСЭХИЙГ НЬ ШҮҮХ ТОГТООГООД ЯЛТАН БОЛГОСОН БАЙЛГҮЙ ДЭЭ.МАН-ЫНХАН ХАА САЙГҮЙ ХОР НАЙРУУЛЖ ХУЦАЖ БАЙХ ЮМ ДАА.ТЭД ГАРААД АРД ТҮМНИЙГ АЛЖ ТАЛЖ ЯРГЫН САНДАЛД СУУЛГАЖ ЭРХШЭЭЛДЭЭ Л ОРУУЛАХ ГЭСНЭЭС ӨӨР ХИЙЖ ЧАДАХ ЮМГҮЙ ГЭДГЭЭ ХАРУУЛСАН ШҮҮ ДЭЭ.
-
ganaa (April 22, 2016 8:32:21 am )
Shaadag tuilshirsan pizdaaguud shuu manaihan neeree neg ni neg t1 medeelel tavival tuilshraad shaaj ogohiimaa tsendsuren ih yum hiisen hun shuu odoo ter uvsiig har hamgiin ih buteen baiguulalt tend l yavj baina
-
зочин (April 22, 2016 9:03:25 am )
энэ цэндсүрэн гэгч чинь хотод 2 авгайтай юм гэнэлээ базарваань
-
зочин (April 22, 2016 9:30:59 am )
юу яриад байгаа юм бэ урьд нь ардын намын авилга ч хулгайч нар бишгүй идэж ууж байсан биз дээ
21 Comments