antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 19, 2012 17 comments

Ерөнхийлөгч хуучин сайд нарыг загнаж, шинэ сайд нарыг голов

нийтлэсэн Admin

Шинэ зургаан сайдыг МАН-ын удирдах зөвлөлийн гишүүд санал хураан тодруулж, нэрсийг нь ерөнхийлөгчид өргөн барьсан. Өчигдөр ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сайдын томилгооны талаар МАН-ын дарга С.Батболдыг дуудан уулзаж шинээр томилох гэж буй хоёр сайд санаанд нь нийцэхгүй байгаагаа илэрхийлсэн тухай бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр ерөнхийлөгч, ерөнхий сайд, АН-ын зургаан сайд, МАН-ын сайдын суудалд товлогдогсод нүүр тулан уулзав. Энэ үеэр ерөнхийлөгч өөрийн байр суурийг тов тодорхой илэрхийлж дургүйцжээ. Тэрбээр АН-ын зургаан сайдыг “Бүрэн эрхийн хугацаа чинь дуусаагүй байхад ажлаа хийцгээ” хэмээн загнаад өрөөнөөс гаргажээ. Харин МАН-ын суудал горилсон нэр дэвшигчдийг “Та нар юундаа яарсан юм, нэг л их яарсан хүмүүс байх юм” гэж зандарсан аж. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Хүмүүс над руу наад Д.Хаянхярваа, Ц.Дашдорж хоёроо болиоч гээд утасдаад байна” хэмээн ундууцсан байна. Тиймээс өчигдөр орой ерөнхий сайдтай уулзахдаа сайд болгохоос татгалзаж байсан хүмүүс нь УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Ц.Дашдорж нар болох нь тодорхой болов. МАН-ын нөхөд ерөнхий сайдтайгаа ерөнхийлөгчийн үгийг үл ойшоон томилгоондоо өөрчлөлт оруулах янзгүй байсан. Тиймээс ерөнхийлөгч ажлаа өгөх гэсэн, ажлаа авах гэсэн хүмүүсийн аль алинд нь нэлээд хатуу үг хэлсэн гэнэ. Уг нь ерөнхий сайд С.Батболд өнөөдөр УИХ-ын даргад хандаж байнгын хороодыг хуралдуулахаар зэхэж байсан юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэгэнт дургүйцлээ илэрхийлсэн болохоор шинэ сайд нарын томилгоонд гацаа үүсэх бололтой. МАН-ын зүгээс дахин хэн хэний нэрийг шинээр гаргаж ирэх, тэгээгүй тохиолдолд ерөнхийлөгч ямар нүүдэл хийх нь улс төрийн тогооны ойрын өдрүүдийн онц чухал бас сонирхууштай тоглолт болох нь ээ.
Б.Баяр


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

17 Comments

  • Anonymous (January 19, 2012 9:11:20 am )

    hayanhyarvaa bolij uzee mongoliig tsianitand dahin horduulna dashdorj bol bas l chadvar dutna daa elbegee l helsen bolhoos unen dee

  • Anonymous (January 19, 2012 10:42:31 am )

    erunhiilugch bolioo huurhii uidaad baiga umu haishaa en

  • Anonymous (January 19, 2012 11:49:16 am )

    Zuv, iim l erunhiilugch mongold heregtei bsan um, bid dandaa enhbayriig harsaar bgaad erunhiilugchiin unelemjiig buruu oilgodog bsan bn, shiidvertei, shuumjlelttei bh heregtei

  • Anonymous (January 19, 2012 12:26:00 pm )

    ajilaa hiihgvi bga sda nariin buruushd ardchilsan nam gj ardchilaliin neriig barisan bandi nar gj bi boddog yhav minii l bodol

  • Anonymous (January 19, 2012 4:11:32 pm )

    Eronhiilogch zob oo .Odoo ooriig chini demjij ehelj baina

  • Anonymous (January 19, 2012 9:00:30 pm )

    MAN- d ingetlee bolivson huchin bhgui um bol namaa tatan buulgaachee.Tumen olnii dund ner hundgui baagiinuudaas ondoo humuus n b
    gui um l bnadaa.Tegeed deer ued devshuulj bgaad neg musum nam darj avdag arga n MAN=dodoo hurtel bdag um bnadaa huurhii

  • Anonymous (January 19, 2012 9:16:26 pm )

    Yerunhiilugchuu demjij bnaa. Iim l yerunhiilugch manad heregtei. Sain bnaa

  • Anonymous (January 19, 2012 10:12:25 pm )

    boginohon huzuu buunduj avna undur uneer

  • Anonymous (January 19, 2012 10:14:12 pm )

    gahain tahaltsag ih hemjeegeer aw

  • Anonymous (January 19, 2012 11:27:25 pm )

    demjij bna estoi zuv helj

  • Anonymous (January 20, 2012 4:34:38 am )

    president zow l yum helsen shdee.

  • Anonymous (January 20, 2012 5:13:27 am )

    odoo l hunee tanij shudraga hellee dee ingej znb zangratai baibal elbegeeg dahin songono shuu

  • Anonymous (January 20, 2012 5:17:43 am )

    Erunhiilegch onoj helsen ba MAN ingetlee bolobcon huchneer dokoitold orcon um uu

  • Anonymous (January 20, 2012 8:43:29 am )

    Naad hayanhyarvaa chin odoo boliochee Eronhiilogch buu zovshoor ta naad helsendee bai demjij bn shuu.Elbegee eronhiilogch ih yum hiij bgaag ard tumen oilgoj medej bgaa shuu mongol ulsad iim eronhiilogch heregtei bn daa

  • Anonymous (January 21, 2012 12:30:52 am )

    Uneheer zuv zyil hiilee. MAN odoo Hyanhyarvaag sanal bolgood bhdaa yahav dee. aimag, sum avch yavj chadaagyi suiruulsen hun yaj chadahiim be. Iymerhuu yumnuudiig ulaital ni helj bh ni zuv. Baga ch gsn ichij bmaar bna ‘

  • Anonymous (January 21, 2012 1:32:52 am )

    Ерөнхийлөгчийн зөв. Улайрсан Хүрэлсүх гээд санаанд оромгүй хүмүүс гарч байна. Сү.Батболд өөрийнхөө идэж ууссанаа хамгаалах гэж ,мөн дахин идэх гэж улайрч байна. БХЯ-ны Нийтлэг үйлчилгээний дарга Батболд, Сү.Батболд нэг айлын хүргэчүүд.БХЯ-ны Батболд нь тэтгэвэрт гарсан,014-р ангийн штабын дарга байхын янхан Батболд нэртэй. Урдуураа улаан хөлтийг гаргахгүй нөхөрдөө. Е.Сайд та үнэхээр шуналтай хүн юм. Бүх салбарт таны гар сунаж ард түмэн чинь ажилгүйдэл, оюуны хомсдол, нэн ядуу,бүр туйлдаа хүрч ядуурч байна. Өнгөрсөн 3 жилд ард түмэнд өгсөн 21.0 төгрөгөө ярьж ард түмнээ доромжиллоо.Та нар тэрбум тэрбумаар нь идэж гадаадынхантай хуйвалдаж ажлын байр бий болгохгүй байхад энэ мөнгө бол юу ч биш.Дахин өгөх ёстой. Ерөнхийлөгч үнэн зангарагтай загналаа. Төрийн тангараг өргөхдөө үнэнч,шударга ажиллах гээд л…Гэтэл Хүрэлсүх авилга,асар их мөнгөний хэрэгтэй шүү дээ. Сонгуулийг ямарч үнээр хамаагүй авахын тулд юу ч хийхээс буцахгүй байна. АН дэндүү түргэдлээ. МАН энэ хэдэн сар үнэхээр Улсын мөнгийг сонгуулийн сурталчилгаанд хий цацах нь тодорхой. АН болдогсон бол ухарч, харин Алтанхуягийгаа жинхэнэ утгаар нь солих,бүр намаасаа хөөх хэрэгтэй. МАН олигархи,луйврын нам нь мөнөөс мөн.Налайх дүүргийн МАН-ын зүүний хүчний дарга Г.Гантөмөр нь сургуулийн төсвийн мөнгийг үрэн таран хийж АТГ-аас шалгаад дарга коммисар Бат-Олзвой битгий шалга гэсэн гээд прокурор дээр хэрэгсэхгүй болгох, Нөгөө Гантөмөр нь намайг хууль ч дийлэхгүй гээд даналзан гайхуулж , ажилчдаа манай намд элс,элсэхгүй бол хална гэх жишээтэй.Одоо дахин АТГ шалгаж б.а.Шинэ дарга нар зөв шийдэх байх гэж найдаж б.а.Харин энгийн гишүүд хохирч байна.Налайх дүүрэг нам бус иргэн.

  • Anonymous (February 01, 2012 12:22:01 am )

    2 nam 2uulaa adilhan novsh baij bie binee bas muulaad bh bololtoi, onigootoi yum. Elbegee show gaa duusgah shinjgui bnaa.Amerikaas ovoo hooson uym surch dee.

antalya rent a car