Улаанбурхан өвчний халдвар нийгмийг айдаст автуулж байна. Өвчний дэгдэлт хэрээс хэтэрсэн талаар өнгөрсөн гуравдугаар сард мэдээлэл гарч байсан ч үүнд анхаарлаа хандуулсан хүн байгаагүй юм. Хүүхдүүд өвдөж, нас барж ХӨСҮТ эмч сувилагчгүй, сахиурууд ээж аав, эмээ өвөөгүй айдаст автсан байв. Аргаа барсан эцэг эхчүүд олон нийтийн сүлжээгээр дамжуулан улаанбурхан өвчны дэгдэлтийг даран бяцхан үрсийн амийг аврах урилга явуулав.
Жишээ нь, нийслэлийн нэгэн иргэний “Халдвар судлалын хүүхдийн сэхээний тасагт хамаатны маань дүүгийн 3 сартай хүүхэд КОР гэсэн оншоор хэвтээд хэд хонолоо. Ээж аав ар гэрийнхнийг нь ч оруулахгүй болохоор гадаа нь бараг амьдрал өрнөж машиндаа хоноглож бүлтийтэл харах ээж аав нь үнэхээр өрөвдөлтэй. Урд шөнө гэхэд 2 хүүхэд нас барж, үүрээр нэг хүүхэд нас барсан байна. Үүрээр нас барсан хүүхдийн ээж аав нь амьдрал нь тийм ч сайн биш учраас хэдэн төгрөг наана цаана цуглуулж байж хотод ирээд эмнэлэгт хэвтсэн байна. Гэтэл ирээд удаа ч үгүй хүүхэд нь нас барахад буцаад хүүхдийнхээ шарилыг аваад нутаг буцах мөнгө ч үгүй учраа мэдэхгүй уйлсан хүмүүс байлаа. Тэнд машиндаа хоноглон бяцхан үрсдээ эдгэрэх найдлага тавьсан 10 гаруй гэр бүл машинаас машин дамжин хэдэн төгрөг цуглуулан өгөхөд хөөрхий эцэг эх нь бяцхан үрийнхээ шарилыг тэврээд л нутаг буцсан. Энэ улс төрийн шоу хийж элийрч балайрч, идэж ууснаа нууж хааж, эрх ямбандаа ацаглаж суухад чинь ирээдүйн бяцхан үрс чинь үхэж байна…. 2 хүүхэд нас бархад 3 дахь хүүхдэд апратанд орох эрх гарч ирж байна. Худлаа онош тавьж зүгээр байна гээд буцаадаг хорооны гэх тодотголтой эмч нар юугаа мэдэж ажилладаг байна. Ажлаа мэдэхгүй ийм малуудаас болж өвчин нь хүндэрсэн бяцхан зүрхнүүд нэг нэгээрээ зогссоор…” гэсэн захиа тарж, цахим ертөнц улаанбурхан өвчинд анхаарлаа хандуулсан юм.
Гайхалтай нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг улаан бурхан өвчнөөр бяцхан үрсээ алдаж байгаа ээж аавуудын зовлонг улс төр гэж хүлээж авсан. Тэр ч байтугай “Улаанбурханы асуудлыг зохион байгуулалттайгаар сошиалаар шуугиулж байгааг Тагнуулын ерөнхий газраар шалгуулна” гэж мэдэгдсэн нь олны дургүйцлийг хүргэсэн юм. Ерөнхий сайдын мэдэгдэл олон нийтийн дургүйг улам дэвэргэж, Ч.Сайханбилэг сандрахдаа ХӨСҮТ дээр ажиллаж, Шадар сайд Ц.Оюунбаатар мэдэгдэл хийж, Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа томчуудаасаа “банга” хүртэв. Одоогоор ХӨСҮТ олны анхаарлын төвд байна. Улаанбурханы халдварыг бууруулах талаар Засгийн газар, салбарын яам нь нэмэлт арга хэмжээ авчээ. Хүүхдийн өвчлөл хараахан буураагүй байгаа ч эмч сувилагч, эцэг эхчүүд эм эмчилгээний хэрэгсэлд гацаад байхааргүй болсон мэдээ байна.
Хэн юу хэлэв?
Улаанбурхан өвчин нийгмийг ийн цочроож байхад эрх мэдэлтнүүд хэвлэл мэдээлэл болон олон нийтийн сүлжээгээр хэрхэн байр сууриа илэрхийлсэн болохыг товчлон хүргье.
Тоон баримт:
– 2016 он гарсаар улсын хэмжээнд нийт 16.270 улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдолоос 3.347 нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан. Улсын хэмжээнд 39.734 хүүхэд өвчилсөн байна
– Халдварт өвчин судлалын үндэсний төвд улаан бурхан өвчний улмаас 13.515 өвчтөн эмчлэгдэн гарсан. Үүнээс эрчимт эмчилгээний тасагт нийт 1.431 хүүхэд эмчлэгдэн эдгэрсэн.
– Эхний 3 сарын байдлаар 59 хүүхэд эндэж, нас баралтын түвшин 0.3 хувь байна.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
zochin (April 20, 2016 9:03:17 am )
Aimr yumaa huurhii ursuud mini heniich huuhed yalgaa alga bich nudendee nulimstai aril gj unshlaa uchigdur jujigchin shuudreegiin haldvartd ochood hsn bichlegiign uzlee arail bishee manai ene tomchuul hudlaa yariad bna juuu esuul haldvartiihn tedniig uur ariin haalgaar oruulaad gargaad bna uu ard tumen tend ochsn tomchuul 2 shaal 2 uur yum yariad bhii
-
шаабар (April 20, 2016 9:50:55 am )
Сайн эмч мэргэжилтнүүдээс бүрдсэн тусгай зөвлөх баг ажиллуулаач ээ. Яаманд мэргэжлийн хүмүүс байгаа гэж итгэж байна. Тэд хэрхэн зохион байгуулах талаар сайд дарга нартаа сайн хэлээч. Ядаж л хоолой нь боогдох гээд байгаа хүүхдүүдэд утлагын аппарат хүүхэд бүрийн тоогоор авч өгөөч. Дэлгүүр 50-100 мянган төг гээд зөндөө л байгаа. Анагаахын багш оюутнуудын хүчийг зохион байгуулж болмоор юм.
2 Comments