antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 18, 2016 13 comments

Намуудын дотоод хагарал гадагшлах хаврын улс төр эхэлжээ

нийтлэсэн Admin

jenky_216526УИХ-ын ээлжит сонгуулийн хугацаа дөхөх тусам улс төрийн нам, хүчнүүд хоорондоо болон дотооддоо “алалцаж” эхэлснийг АН-ынхан яруу тодоор харуулж байгаа бололтой. Тэр ч утгаараа өнгөрөгч долоо хоногийн туршид олны анхаарал АН руу чиглэж байлаа. Мэдээж тэд өөрсдөө энэ бүхнээ ил гаргаж буйгаас л тэр.
Төрийн тусгай хамгаалалттай газарт цуглаж, дотоод асуудлаа шийдэх гэсэн биш АН-ынхан бүр ч булхайгаа дэлгэж орхив. Нэгэнт дотроо эвлэж чадахгүй, нэгнийхээ ар нуруунаас хутгаа зооно гэдгээ тэд даваа гарагт УИХ-ын гишүүн Х.Баттулгын ажлын өрөөнд нэгжлэг хийнэ гэх сүржин үйлдэл, даржин үйл явцаараа харуулсан. Үүнийг нь ч тооцоолчихсон байсан учраас асуудлыг эрхэм Женко өөрийн зөв болгож харагдуулж чадав. Үүнээс нь харахад л АН-д хэд, хэдэн эвэр ургачихаад шуудайдаа багтаж чадахгүй байгаа нь илт байна.
Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт АТГ-ын дарга Н.Ганболд өөрийн хүсэлтээр ажлаа өгч буй нь түүнийг олон хардлагын эзэн болгож орхив. Түүний хүсэлтийг улс төрийн хүрээнд ямар нэгэн дарамт, шахалтын үндсэн дээр хийж байна гэж байсан бол мань хүн өөрөө эрүүл мэндийн шалтгаан гэж тайлбарлаж байлаа. Үдэж буйгаа элдвээр гоочилж, ирэх хүнд нь илүү ихийг мэдэж ав гэх мессэжийг тухайн асуудлыг хэлэлцсэн чуулганы хуралдаан харуулаад авсан.
Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг УИХ-ын чуулганаар хэлэлцсэн. Мэдээж Ерөнхийлөгч өөрийн биеэр оролцож, зарим асуултад хариулт өгсөн. Тэрбээр “Мөнгө зарахгүй, өр тавихгүйгээр шийдэж чадах асуудал бол хариуцлага. Улс төрийн эр зориг гаргаад болж өнгөрсөн үйл явдалдаа дүгнэлт хийгээд өөрсдөө шийдчих асуудал. Тогтвортой байдлын асуудлыг тавьж байгаа гишүүдтэй санаа нэг байгаа. Төр нь хариуцлагагүй байх юм бол тогтворгүй байдал бий болно.
Хууль буруу юманд ашиглагдаад тогтворгүй болох юм биш биз дээ гэж байна. Тогтворгүй байдалд орсон улсуудыг судалсан хүмүүсийн дүгнэлтээр хариуцлага тооцож чаддаггүй улсад шударга ёс тогтдоггүй. Хариуцлага тооцоод ирэх нь нийгмийг тогтвортой болгохын үндэс. Энэ асуудлыг өмнө нь УИХ-ын гишүүд ярьдаг байсан, биежүүлээд бичихээр ийм зүйл гарч ирж байна. Хариуцлага гэдэг юмаа харахаар түүнээс болгоомжлоод байдаг. Үүнээс болоод хариуцлагын асуудлыг оруулж ирж чаддаггүй. Ярьдаг биш одоо үүнийгээ өөрсдөө харж чаддаг, ажил болгож чаддаг хэлбэр рүү явж байгаа. Асуудал болгоныг нэмж оруулаад байх юм бол шийдэх боломж бүрдэнэ. Эхлээд бид саваа бэлдэх ёстой, шаардлагатай бол нэмж болдог. УИХ-д би баярлаж байгаа. Сонсголын хууль, Шилэн дансны тухай хуулиудыг баталж гаргасан. Нэг юм хаягдаад байгаа нь Хариуцлагын тухай хууль. Төр хариуцлагатай байх юм бол засаглах эрх зүй бий болно. УИХ дээр бид хууль гаргаад шийдчих юм бол ёс зүй бий болно. Ардчилсан нийгэм гэж яриад байгаа. Энэ бол эрх үүргийн зохистой нэгдэл. Ерөнхийлөгчөөсөө авахуулаад аймаг, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч нь хариуцлагатай болох асуудал. Ёс зүйгүй алхам хийсэн бол наад зах нь уучлал гуйдаг байх ёстой. Цаашлаад нам нь тухайн хүнээ нэр дэвшиж болохгүй юм байна гэдэг байх. Энэ утгаар нь харах хэрэгтэй. Улс төрийн хариуцлага гэдэг том уут байна, үүнийг хасъя гэж болохгүй. Ард түмэн сонгох эрхтэй байхад эргүүлж татах эрх нь байдаг байх ёстой” хэмээн тайлбарласан юм.
Өнгөрсөн долоо хоногийн чуулганы хуралдаанд Ерөнхийлөгчөөс гадна Ерөнхий сайд өрийн удирдлага, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, гадаад, дотоод өрийн талаарх мэдээллүүдийг өгсөн нь ч улстөрчдийн дунд маргаан дагуулаад байгаа. Тодруулбал, сөрөг хүчнийхэн эдийн засаг элгээрээ хэвтсэн гэдгийг үнэнээр нь хэл хэмээж байхад Ерөнхий сайд “Харанга дэлдэх хэмжээнд очоогүй байгаа. Бизнесийн орчныг тогтвортой болгохын тулд хувийн хэвшлээ дэмжиж ажилласан. Оюу толгой компанийн охин компанид өгсөн өрийг хүртэл оруулж тооцоод улсын өр 21.6 тэрбум долларт хүрсэн байна. Үүнийг нэг иргэнд хуваавал 15 сая төгрөгийн өртэй байна гэсэн улс төр хийж байгаагаа болих хэрэгтэй. Бондын зарцуулалтын тухайд Чингис бондын 28 хувийг дэд бүтцэд, 72 хувийг 1400 үйлдвэрийн төсөлд зарцуулсан. Хэдхэн том компани авлаа гээд байгаа. Гэвч хэдэн зуун компани авсан. Судалгаа хийж үзэхээр зургаан аймгийн зам барихад зарцуулсан” гэж байлаа.
Амралтын өдрүүд ч уг нь олны анхаарлыг татаж байсан юм. Учир нь АН болон ИЗНН-ынхан хуралдаж, дотоод асуудал, сонгуультай холбоотой зүйлүүдээ шийдвэрлэж, ярилцана хэмээж байсан. Гэвч АН-ынхан ҮЗХ-ны хурлаа хойшлуулж, ИЗНН-ынхан хэлсэндээ хүрэв. Тус хуралд намын Үндэсний зөвлөлийн гишүүдийн 80 орчим хувь нь цугласан байна. Тэд АН болон МҮАН, Эх орон нам, ХҮН, Тусгаар тогтнол, эв нэгдлийн намтай эвсэх эсэхээ эргэж ярихаар болсон аж. Мөн 2016 оны УИХ-ын сонгуульд дэвшүүлэх мөрийн хөтөлбөрөө хэлэлцэн баталж, мөн ерөнхий нарийн бичгийн даргаа өөрчилжээ. Тус намын ерөнхий нарийн бичгийн даргаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын дэд сайд асан М.Хүрэлсүх томилогдсон байна.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

13 Comments

  • зочин (April 18, 2016 8:45:56 am )

    энэ бол улс төрийн намын дотоод хагарал биш авлигач, луйварчдад хариуцлага хүлээлгэх чиглэлээр хийж буй хуулийн байгууллагын хяналт шалгалтын ажил гэж үзэж бн. хариуцлагаас мултрах гэсэн Баттулга мэтийн хүмүүс шоу хийж хариуцлагаас мултрах шалтгаан

  • Gxd (April 18, 2016 9:56:32 am )

    Энэ Элбэгдорж солиорохоо болиоосой чиний энэ цэцэрхэлд итгэх итгэл алдарсан чи өөрөө хариуцлагатай хэлсэн үгэндээ эзэн болоод хуулийн байгууллагынхныг шударга бус юманд ашиглахаа байчихвал хууль нь шударгаар хариуцлагаа тооцоод л явчихна шүү дээ?

    • ХӨХ ЧОНО (April 18, 2016 9:55:11 pm )

      Яг зөв

  • boogii (April 18, 2016 10:48:25 am )

    элбэгдорж манай улсад гай тариж улс эх ороноо харийн ороны хүнээр дүүргэж хүн гүтгэхээс өөр хийсэн бүтээсэн зүйл байхгүй байж ядаж худул ярихаа боличосой билээ

  • Зочин (April 18, 2016 11:32:19 am )

    хагалан бутаргагч элбэгдорж өөрөө зайлах хэрэгтэй.

  • zochin (April 18, 2016 12:14:29 pm )

    Ebid sain bna aa tegeed ulsaa tonood bgaa nohodiig demjij bno gejuudee Chinges haanii ih zasag huulind bii shuudee hulgaichid hezee ch nuur ogch bolohgoi ene bid bugdiin ger oron tonoj bgaatai adilhan shuu hudlaa dalduur demjeed bui humuus boloih heregtei shuu

  • bnm (April 18, 2016 1:13:46 pm )

    oligahyydasa salj ebsebel MANMAXHg yalna AH

  • zochin (April 18, 2016 2:30:37 pm )

    songyyli duhuhuur esin shidiin uym boloh uym gadniihnaas jaahan ichij amidraasaa deer veiin darga nar jydagtai baij odoonii nohoin gulugnvvdiin hajyyd

  • BALT (April 18, 2016 7:34:22 pm )

    JENKO HETSYY HYN SHYYDEE NAIMAACNIN BID HUDALDAACHIN HYND BAINGA DARLUULJ AMDARDAG SHYY SHUNALTAI SHYYY HYMYYYSEE

  • BALT (April 18, 2016 7:38:40 pm )

    MUU CH GESEN ELBEG DARGA ARD TYMNII TOLOO AIHGYI YGEE HELEED BAIGAA SHYY YYNIIG BID BODOH HARAH HEREGTEI

  • ХӨХ ЧОНО (April 18, 2016 10:03:46 pm )

    Хариуцлага тооцох нь маш зөв.Элбэгдорж өөрөө үлгэр жишээ үзүүлээд худал ярьж МОНГОЛ ТӨРИЙГ унагаасныхаа хариуцлагыг хүлээгээд огцор

  • Irgen (April 19, 2016 12:06:18 am )

    Shaguulahaas uneheer aij baigaa hun ni battulga yum baina l daa oilgomjtoi

  • Зөвлөгч (April 19, 2016 12:54:15 am )

    Гадаадын хулгайчуудаас 35 тэрбум төгрөгөө авъяа Элбэгдоржоо, наад мөнгө чинь ард түмний монголчуудын төрийн мөнгө шүү новшоо

antalya rent a car