antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 7, 2011 1 comment

Хоёр толгой руу хошуурч байх зуур ураны салбарыг завхруулж байна

нийтлэсэн Admin

Засгийн газрын 2009 оны хоёрдугаар дугаар сарын 11-ний өдрийн 45 тоот тогтоолоор уран болон бусад төрлийн цацраг идэвхт ашигт малтмалын геологи хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд дангаар болон бусад хуулийн этгээдтэй хамтран оролцох, төрийн төлөөллийг зохих хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлэх үүрэг бүхий “Мон-Атом” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцпагатай компанийг байгуулахаар баталсан билээ.

Мэдээж энэ үеэр Монголын ураны салбар дахь их гүрнүүдийн далд тулаан эхэлж, 2009 онд ОХУ-ын ерөнхийлөгч Медведев айлчилсныг уншигч олон санаж буй.

Нөхөр “Баавгайжав”-ын айлчлалын талаар Оросын болон бусад улс орнуудын сайтад “Монгол дахь ураны айлчлал” хэмээн онцдон бичиж байв.

Оросьш Ерөнхийлөгчийг ураны айлчлал хийж байхад Монгол Улс Канадын “Ханресурс” бо лон япончуудтай ураны салбарт хамтрах томоохон тохироо хийчихсэн байсан учраас “Баавгайжав” аятайхан байхыг сануулаад явсан нь манай эрх баригчдыг баахан тэвдэхэд хүргэсэн.

Энэхүү айлчлалын үеэр “Дорнод уран” хамтарсан компани байгуулах тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт Монголын талыг төлөөлж, Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Цөмийн энергийн газрын дарга С.Энхбат гарын үсэг зурсныг ч санаж буй. Энэ бол манай эрх баригчид их гүрний удирдагчаас айхдаа тулгамдсан арга хэмжээ авлаа л гэж байсан.

Сандралдан гаргасан эрх баригчдын шийдвэрийн дагуу Оросын талаас “Атомредметзолото”, Монголын талаас “Мон-Атом” гэсэн компаниуд “Дорнод уран” байгуулах амлалтыг Оросын Ерөнхийлөгчид өгөөд хоцорсон. “Мон-Атом”-ын захирал Р.Бадамдамдин шинэ байгууллага толгойлонгуутаа Канадад очиж гэрээ байгуулчихаад, Японд очиж салбар компани байгуулаад, Монголыг төлөөлөн Японоос төлөөлөгч сонгон “том толгой” гаргасан нь мөн л эрх баригчдыг сандрахад хүргэж байсныг ч санаж байгаа байх.

Энэ үеэр “Мон-Атом”-ын захирал Р.Бадамдамдин Цөмийн энергийн газрын дарга С.Энхбат нар багагүй мөнгө япончуудаас авсан яриа байдаг.

Уг нь бол “Мон-Атом” нь төрийн оролцоог төлөөлөх ёстойгоос биш, шууд төрийг төлөөлөх байгууллага биш. Гэтэл Монгол Улсын төрийг дэлхийн их гүрнүүдэд төлөөлж байгаа нь цаанаа ямар ашиг сонирхолтой, ямар хүмүүсийнх вэ гэдэг нь тодорхой.

Харин “Хан”-ынхан Дорнодод ураны олборлолт хийх бэлтгэл ажилд 21 сая ам.долларьш хөрөнгө оруулчихсан, нэгэнт хийсэн гэрээ хэлцэл учраас Арбитрын шүүхэд хандана гэж хэсэг яваад сураг алдарсан. үүнээс өмнө манай улсын шүүхэд ч хандсан. Харин баттай эх сурвалж сөхөхөд “Хан”-ынхан Монгол Улсьш Засгийн газрыг ялсан.

Ял сан хэдий ч цааш зарга үүсгээгүйг бодоход ямар нэгэн тохироондхүрсэнхэрэг. Чухам хойд хөршөө яах гээд байгаа юм бол. Уг нь бол Дорнодын Мардай Орос-Монголын хамтарсан “Дорнод уран” гэдэг компанид хоёр улсын Засгийн газар хууль ёсны өөрийн гэсэн хувьцаатай байгаа, түүнээсээ эхзлж ажиллах ёстойг ч мартаж болохгүй.

Энэ үеэр “Росатом” компанийн захирал С.В.Кириенко “Дорнод уран”-ыг хоёр тал эн тэнцүү хэмжээгээр эзэмшинэ гэж хэвлэл мэдэзллээр мэдэгдэж байв. Дорнод ураны салбарт Орос, Япон, Канад, Хятад гэсэн их гүрнүүд аль хэдийнээ бууриа засчихсан.

Аргагүй юм, уран нь эдийн засгийн ашиг олохоосоо илүү улс төрийн ашигтай, бодлогын, стратегийн чухал ач холбогдолтой элемент учраас төрийн хяналтад байдаг. Аль тэртээ социализмын үед орос ах нар 150 сая ам.доллар зарцуулж, Дорнодын ураны нөөцийг 20.730.00 тонн гэж тогтоосон бол “Хан ресурс”-ийнхэн 28.061.75 тонны нөөц бий гэж тогтоосон.

Харин Дорнод ураны нөөцийг тогтооход ямар ч нэмэр болоогүй япончууд юуны учир энэ салбарт тэмцэлдэх болов. Өнөөх дээр авсан мөнгөний гэрээ хэлцэл л гай болж байгаа хэрэг байх даа.

Манайхан болохоор Японтой гэрээ хэлцэл хийснээ нууцалж байгаа. Гэтэл нуугаад нэмэргүй мэдээлэл тарсаар байна. Мэдээллээс сийрүүлбэл Монгол Улсын Цөмийн энергийн газарт харьяалагдах “Mon-Atom-Japan” гэх компани байгуулагдсан.

Энэ байгууллагын даргаар Японын иргэн Uemura Koichiro гэх хүн сонгогдсон талаар мэдээлжээ. Энэ компанийн толгой office нь Осака хотын Чүүоо дүүрэгт байдаг мэдээлэл Японы сайтуудад бичигдсэн байна. Биднийг хоёр толгой руу хошуурч байхад ураны салбар жинхэнэ завхарч байгаа бус уу.

С.Ууганбаяр
Эх сурвалж: “Монголын мэдээ”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (October 08, 2011 4:21:27 am )

    durveyoo mongolchuud mini, esvel zavharsan hediigeetolgoilood olon ulsin shuuh ene ter boldin bol yvii

antalya rent a car