УИХ-ын гишүүн Х.Баттулгыг тойрсон дуулиан шуугиан ойрд мундахгүй шинжтэй. Өөрийнх нь өмчлөлд байдаг Баянгол зочид буудалд байрлах “Түмэн хишигтэн”, “Баялгийн хувь” компаниудад санхүүгийн шалгалт хийсний төлөө эрхэм гишүүн Х.Баттулга баахан сүржигнэн, өөрөө тэнд зориудаар байж байгаад “Намайг баривчлах гэлээ” хэмээн олны дунд үймээн тарьсан.
Ийм нэг шалтгийг эртнээс хайж суусан Х.Баттулга гишүүн “Амандаа орсон шар тос”-ыг алт болгохоор нутгаасаа хоёр машин хүн нийслэл рүү хөдөлгөсөн гэх сургийг жиргээчид, фейсбүүкчид сошиал медиагаар “шуугиулж” эхэллээ.
Хэрэв энэ үнэн бол улс төрийн өчүүхэн акцын төлөө хүн амьтан зутраах нь арай л хэтэрсэн хэрэг гэж үзэгдэхээр байна. Наад талаас нь харвал тойргийнхоо хэдэн иргэнийг хэд хоног Баянгол зочид буудалдаа байрлуулж, хоолыг нь дааж, хот орны хөгжил үзүүлэнгээ улс төрийнхөө хэрэгт ашиглах юм биз. “Намайг цагдаа, хүчнийхэн барих гээд байхаар нь манай сонгогчид хамгаалахаар сайн дураараа иржээ” гэх юм байгаа биз дээ, өөрөө бол.
Гэтэл одоо хөдөө орон нутагт мал ид төллөж, малчид ар гэрээ орхин хот орон руу хэд хоногоор явах бүү хэл, халуун цайгаа оочих завгүй, хагас дутуу нойртой зүтгэж, зүдэрч байгаа. Бас ойрын өдрүүдэд цаг агаарын байдал муудаж, цасаар шуурч, салхи ширүүсэхийг цаг уурчид, онцгой байдлаас анхааруулж сэрэмжлүүлэн, хол замд гарахгүй байхыг сануулсаар буй.
Ийм үед хаа холоос баахан хүн нааш нь чирч, зам зууртаа цасанд боогдож, даарч зутран эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлбөл эрхэм гишүүн хариуцлагыг нь хүлээх үү, яах вэ гэсэн болгоомжлол төрж байна.
Ямааг тэмээ, ялааг заан болгон сүржигнэсэн улс төрийн өчүүхэн акцаас болж хүн хохирвол яах вэ гэдгийг бодууштай л юм даа.
Д.ЦЭНГЭЛ
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Anonymous (April 13, 2016 1:27:02 pm )
chi yamar medej bgaa yum shig bichdiin be sanaa zovdguimuu
-
Зочин (April 13, 2016 1:46:50 pm )
Компани шалгах нэрийдлээр бүхэл бүтэн тусгай ангийнхныг илгээсэн Хууль зүйн яам, ЦЕГ зэргээс наад хүний амь эн тэр гээд сүржигнээд байгаа юм аа асуувал яасан юм бэ Тэнэг сэтгүүлчээ
-
зочин (April 13, 2016 2:34:28 pm )
чи сэтгүүл мөнүү
-
Үнэн (April 13, 2016 3:36:07 pm )
Баттулгыг бүү гоочил. Элбэгдорж сүр үзүүлж бүтэлгүйтчихээд Баттулгаруу чихэж болохгүй. Энэ олон цагдаа, АТГ-ийнхныг Баттулга авчирсан болж таарах нуу. Хүн итгэмээр юм бичээч
-
ИРГЭН (April 13, 2016 5:21:08 pm )
БАЯНГОЛЫН ХООЛНЫ ҮЛДЭГДЛЭЭР ХООЛЛОЖ БАЙГААД БУЦААХАА МЭДЭХ БАЙЛГҮЙ АРД ТҮМНИЙГ ЦАРИГ НЭРИЙН ДОР 2 ХАГАЛЖ СӨӨМ ЗАМГҮЙ ХОРОЛСОН ШАЛАВХАН ХОРИХГҮЙ БОЛ ИХ ХОР ХИЙНЭ ЭНЭ БАЦААН
-
Ганаа (April 13, 2016 5:40:49 pm )
Баттулга хэнийг ч дуудаагүй, хүмүүс өөрснөө л очсон байсан. Миний найз энд улсууд цуглаад байхаар нь юу болохыг нь харах гээд л очсон гэж бас ярьж байсан. Баянхонгорынхныг Баттулга “авраарай ирж туслаарай” гээгүй байлгүй дээ. Нүдээрээ харж чихээрээ сонссон юм шиг залах юмаа. Ингэж худлаа оношлоохоор хүмүүс Баттулгыг дэмжихээ больчихно гэж өөрийгөө хуурдаг бололтой юм
-
Anonymous (April 13, 2016 7:35:51 pm )
олигтойхон юм бичиж ч чадахгүй
-
Huh tenger (April 13, 2016 8:08:42 pm )
za cengel lalar mine ih ymand sanaa zovj de jinhene bugs doloogch bnada hend doligonood bgaanch medegdehgvi.battulgig muulaadch bga ym shig baynhongoros irj bga ulsuudad n sanaa taviadch bgam shig kk estoi aldag gomo bnada
8 Comments