antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 13, 2016 Comments are off

Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан байна

нийтлэсэн Admin

2016 оны дөрөвдүгээр сарын 12-ны 21 цагаас дөрөвдүгээр сарын 13-ны 21 цаг

хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

1447231690564300ca95d84

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ.  Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн хойд  хэсгээр хур тунадас орно. Салхи баруун хойноос  секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14  метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Завхан  голын эх, Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 1-6 хэмхүйтэн, өдөртөө 4-9 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 градус, өдөртөө 14-19 хэмдулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэмхүйтнээс 3 хэмдулаан, өдөртөө 10-15 хэмдулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлшинэ. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Туул, Тэрэлж голын сав газар, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэмхүйтэн, өдөртөө 3-8 хэмдулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэмхүйтэн, өдөртөө 10-15 хэмдулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө 1-6 хэмхүйтэн, өдөртөө 7-12 хэмдулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 4-6 хэмхүйтэн, өдөртөө 9-11 хэмдулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Өмнөговийн нутгаар шөнөдөө 0-5 хэмдулаан, бусад нутгаар 3 хэмхүйтнээс 2 хэмдулаан, өдөртөө бүх нутгаар 12-17 хэмдулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орно, өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 1-3 хэмхүйтэн, өдөртөө 10-12 хэм дулаан байна.


2016 оны дөрөвдүгээр сарын 14-нөөс дөрөвдүгээр сарын 18-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв 

14-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 15-нд ихэнх нутгаар, 16-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 14-15-нд ихэнх нутгаар, 16-нд говь, талын нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. 14-нд баруун зүгийн нутгаар, 15,16-нд ихэнх нутгаар сэрүүсч Завхан голын эх, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хэрлэн, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 0-5 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car