Сүмогоос зодог тайлснаас хойш спорт сонирхогчид Аса аваргыг бэлтгэл хийж байхыг нэг их олон хараагүй болов уу. Тэгвэл дэлхийн шилдгүүд манай оронд ирснийг далимдуулж сүмогийн аварга чөлөөт болон үндэсний бөхөөр залуучуудтай бэлтгэл хийж хөлсөө гаргав. Аса аварга сүмод ид барилдаж байхдаа ямар хурдтай барилдаан үзүүлдэг байсныг бид мэднэ. Харин түүний энэ зан чанар одоо ч гэсэн хэвээрээ байгаа аж. Учир нь, тэрээр үндэсний бөхийн үилдэг харцагуудын тоонд багтдаг Ц.Содномдоржтой бэлтгэлийн үеэр хэд хэдэн удаа гар зөрүүлэхдээ нэг ч ялагдсангүй. Харин ч залуу харцагыг илт илүүрхэж, мэх хийх боломж бараг олгосонгүй. Аса аваргыг чөлөөт юм уу үндэсний бөхөөр барилдвал ямар ч байсан нэг түрүү байгаа л юм байна гэж бэлтгэлийг сонирхож байсан шивэр авир гэлцэж байсан шүү. Даян аварга Г.Өсөхбаяр ч боломжийн бэлтгэлтэй байсныг дурдах хэрэгтэй болов уу.
Холбоотой мэдээ
-
Anonymous (January 19, 2012 2:49:00 am )
Za vnen yumuudaa hudlaa bhaa.
-
Anonymous (January 19, 2012 1:45:03 pm )
za yag shde , urmiin bodood l unaa bailgyi dee hehe
-
Anonymous (January 22, 2012 2:57:50 am )
avargaa ehneree soloijee .tanais bysdan goe solij bn a.aahaid olon soloiroo gej eruue.ta solihgvv bol hen solih bilee de.
-
Anonymous (January 24, 2012 3:55:08 pm )
sodnomdorj sugashde
4 Comments