Бөх сонирхогч миний бие “Бөхийн мэдээ”-д нийтлэгдсэн “Аварга цолны босгыг өндөрсгөе” гэсэн захидлыг уншаад тэнд дурдсан санаануудыг дэмжих сэтгэгдэл төрөв. Тэгээд ер нь аварга бөх гэж хэнийг хэлэхийг үе үеийн домогт аваргуудын хэрхэн барилдаж байснаар төсөөлж хэлье. Нэг их холоос биш Д.Дамдин. Х.Баянмөнх, Ж.Мөнхбат нараас л жишээ авахыг хичээсэн минь.
Тэд хэнтэй барилддаг байсан бэ гэвэл ердөө л хоорондоо үздэг байв. Тэрнээс биш өнөөгийн зарим аваргууд шиг нэг, хоёрын даваанд ч юм уу сайн бол дөрвийн давааны оноолтын учраадаа өнхрөөд өгдөггүй байсан байна Тэр дархан аваргууд хоорондоо таарах дунд юм уу, их шөвөгт хүрэхээс өмнө гарлаа, давлаа л гэгддэг байсан шүү дээ. Ингээд жишээд бодоход одоо аварга цолны босго дэндүү намхан болчихож.
Тэгэхээр ямар санал хэлэх гээд байна вэ гэвэл улсын баяр наадамд ес, арав давах нь хамаа алга. Нэг түрүүлсэн бөх ядахдаа амжилтаа бататгаж дахин түрүулсэн нөхцөлд аварга цолыг өгдөг баймаар юм биш үү. Тэгэхгүй болохоор азаар ганц түрүүлсэн нөхөр аварга болчихоод сумын заан залууд л сөхөрчихөөд байгаа юм. Бөхийн, холбооныхон даваа бүхнийг цолтой болгосноор найрааг багасгасан гэж хэлцгээдэг.
Тэр ч худлаа. Харцага гэдэг цолыг даншиг наадамд олон бөх барилдсан жил дөрөв давсан бөх юм уу, хүүхдийн барилдааны түрүү бөхөд олгодог байсан юм. Гэтэл чимэгтэй начин цолны даваанд тэр цолыг аваачаад тавьчихсан нь буруу юм. Бөхийн цолыг дөрвөн хүчитнээр Төлөөлүүлдэг байсан утгыг ч алдагдуулсан.
Монголчуудын арга билгийн ухаанаар дөрвөн мөч. нь адилхан бяртай гэдгээр дөрвөн хүчитнийг хүндэтгэн басхүү нэг жил дөрвөн улиралтай, хүний зан авир хүртэл дөрвөн гол шинжтэй, бас ертөнц дөрвөн зүгтэй, дөрвөн аргын тоотой гэсэн уламжлалыг ч бодоосой гэсэндээ үүнийг хэлж байгаа юм.
Мөн аваргаас доош цолны хувьд ч анзаарах юм бий. Аль нэг цолоо гурван удаа бататгасан бөхөд дараахь шатны цол өгөх тухайд ч яриа байж болохоор доо.
Даншиг наадамд их шөвөгт үлдсэн бөхөд заан, гарьд цолтон үзүүрлэбэл арлсан цол хүртээж байсан уламжлал бийг санах учиртай юм.Бас энэ далимд хэлэхэд бөхийн ам авахад ч шаардлагыг чанд байлгах хэрэгтэй байна.
Тэгэхгүйгээс урьдчилан тохирдог, гарын даа нарын мэдэлд шилждэг тохиолдол ч гарч байна. Тиймээс цолтой бөхчүүдээр ам авахуулахдаа хязгаарлалтай байж болох хувилбар бий. Ер нь бөхийг амлахдаа зөөлчлөхийг гол болгодог болж.
Тэгвэл дээр үеийн бөхчүүд шилж голдуу амлаж байжээ. Тайлбар нь наадамд даваа горьдож ирээгүй ээ. Харин халхын сайчуудтай гар зөрүүлэх гэж ирсэн гэдэг байж. Өвөрхангайн Ц.Банди арслангийн ийм жишээ бий. Саяхны нэг жишээг хэлэхэд тэр жилийн наадмаар улсын заан Ц.Цэрэнпунцаг тавын даваанд Б.Ганбатыг амлаж аваад хаяж байсан. Тэгвэл Б.Ганбат сүүлд нь улсад түрүүлж арслан болсон гээд ярьвал зөндөөнийг хэлж болох юм шүү дээ.
Бөхийн цол, чимгийг маргаангүй болгох шаардлага байна. Энэ нь хэцүү биш. Баяр наадмын тухай хуульдаа л хөнгөвтөр өөрчлөлт оруулахад л болно. Баяр наадмын хууль чинь Монгол Улсын Үндсэн хууль биш шүү дээ. Цаг үедээ тохируулаад жил болгон ч өөрчилж болох санагддаг. Тэрнээс биш нэг удаа гаргасан хуулиа тоть шиг давтаад тайлбарлаад суух нь зохисгүй л байна.
Д.Ганболд
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Холбоотой мэдээ
-
Anonymous (April 12, 2016 2:47:48 pm )
Зөв хөө. Санадаг л санаа байна шүү. Хууль санаачлагч эрх бүхий этгээдүүдээ
-
зочин (April 12, 2016 3:26:43 pm )
Зөв санаа харагдаж байнаа? Ганц жил огцом амжилт гаргаад аварга болчихоод дор даваанд унаад л өгдөг бөх олшрох хандлагатай болсон нь үнэн шүү дээ? Аягүй бол тэр бөх допинг хэрэглээд тийм амжилт үзүүлсэн байж магадгүй гэж боддог юм? Үнэхээр тэр цаг үедээ тасархай байгаад л түрүүлсэн бол амжилт нь тодорхой хугацаанд тавтагддаг юм байна лээ? Их аваргууд бүгд л тэр л цаг үедээ тасархай л байсан даа?Ядаж л үзүүрт үгүй ядаж 8-д 4-т үлдээд байдаг бол юу хэлэх вэ? Сумъабазар шиг улсын наадамд 4-5 үзүүрт хүрдэг бол цолыг нь алгасан өгсөн ч болмоор юм?Дээр нь нэмж хэлэхэд зодог шуудагны стандарт батлаад байсан санагдах юм? Ширээсний өргөнийг нарийсгаж 8-аас илүүгүй болгомоор байсан яасан бэ? Бөхийн холбоо ажил хийвэл хийгээд хийхгүй бол зайгаа тавимаар юм даа?Дүрэм батлаад хэрэгжүүлж чадахгүй бол үнэнээ хэлээд огцороо?
-
gala (April 12, 2016 3:38:49 pm )
gonchigdorj metiin buhhvvd sana achilna shvv dee he he he he
-
saka (April 12, 2016 3:55:33 pm )
bvh vzehed sonirholgvi bolood l baina shvv ene bvhiin judag aldagdsan hudal huuramch vzegchdiig hvndetgedeggvi zarimdaa zodoon ch yum shig baga zaluu tom stoltoi bvh bie tooson ..
-
зочин (April 13, 2016 9:41:09 am )
хэнд хэрэгтэй юм. хамрах хүрээ нь өчүүхэн ш дээ
-
tsoeo (April 13, 2016 11:02:31 am )
nadad iim sanaa bgaa umaa 3.n jiliin dotor tsoloo batlaj chadaagvi bohiin tsoliig hyraaj hyychin tsolon deer ni avaachih heregtei gej
6 Comments