antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 10, 2016 12 comments

Эрүүл мэндийн салбарын хөгжилд ҮЭ-ийнхэн түүхэн үүрэг гүйцэтгэсэн

нийтлэсэн Admin

12966549_1157663190964240_2110016361_n.png

Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоо \МЭМАҮЭХ\ үүсч хөгжсний  90 жил ойгоо тус холбооныхон энэ сарын 10-нд тэмдэглэх гэж байна. 90 жилийн тэртээ “Эмнэлгийн  хөдөлмөрийн үйлдвэрчний эвлэлийн холбоо” нэртэйгээр үүссэн  эвлэл маань өдгөө үндэсний хэмжээний, мэргэжил салбарын үйлдвэрчний эвлэл болон өргөжиж эгнээндээ 20 гаруй мянган гишүүнийг нэгтгэжээ.  Энэхүү ойн баяр бол мэргэжил салбарын ҮЭ-ийн байгууллагын үүсэл, тулгын чулуугаа тулсан баяр төдийгүй Монгол улсад Эрүүлийг хамгаалах салбар үүсч хөгжсөн түүхэн хөгжлийг хамтдаа бүтээсний баяр.  Энэ талаар тус холбооны дарга Б.Мягмар:

“Ардын хувьсгалын дараах он жилүүдэд манай улсад орчин үеийн шинжлэх ухаан бүхий анагаах ухаан хөгжихөд ард олны хандлагыг бий болгох, боловсон хүчнийг бэлтгэх гээд ямарваа шинэ ажлын эхлэл бүхэнд байдаг бэрхшээлийг даван туулахад тухайн үеийн ҮЭ-ийн байгууллага түүхэн үүрэг гүйцэтгэсэн байдаг. Бид түүхт ойгоо тэмдэглэхийн өмнө ҮЭ-ийн үе үеийн удирдлага, сонгуультнуудын санаачлага, үйл ажиллагаа нь салбарын түүхэн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж үүслийн төдий байхаасаа тухайн цаг үедээ хамгийн хүчирхэг, өндөр зохион байгуулалт бүхий эвлэл байсан гэдгийг түүхэн эх сурвалж бүхий баримтат кино, ном сэтгүүл бүтээх ажлынхаа явцад илүү  мэдлээ.  Зарим хүмүүс “тэгш, том ойг яагаад хавар тэмдэглэв. Намар тэмдэглэхгүй” гэх янзтай. Бидэнд  түүхийг өөрчлөх эрх байхгүй. 90 жилийн тэртээ буюу 1926 оны дөрөвдүгээр сарын 10 ны өдөр “Эмнэлгийн  хөдөлмөрийн үйлдвэрчний эвлэлийн холбоо” нэртэйгээр зохион байгуулах шийдвэр гарч байсан байдаг. Тиймээс түүхт ойгоо зөв цаг хугацаанд нь тэмдэглэх нь дараагийн 90 жилийн түүхийн хуудсын эхлэлийг үнэн зөв нээхэд чухал учраас бид энэ л өдрөө тэмдэглэхээр шийдвэрлэсэн. Харин маргааш  эхлэх дараагийн 90 жилийн түүхэн хуудсыг бид эрүүл мэндийн салбарт эмч, эмнэлгийн ажилтны хөдөлмөрлөх эрхийг зөрчиж буй зөрчил, дутагдлыг  жагсаан нэрлэж тэдгээрийг шийдвэрлэх зорилгоор ажлынхаа гараагаар  эхлэх гэж байна” хэмээн ярилаа.

12999577_1157663827630843_44039957_o.png

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

12 Comments

  • Баагий (April 10, 2016 2:25:29 pm )

    Энэ хэдэн эмч нараа чадвартай болгочээ. ажлын 8 цагаа хүн ардынхаа энхийн манаанд зориулаачээ. 8.30 гэж ирчихээд 12-13 гээд алга болохоо болиочээ. Амбулаториудаа 8 цаг ажилладаг болгоочээ. Дараа нь цалингаа нэмүүлэх эрхээ эдлээчээ.

  • мөрөөдөл (April 10, 2016 4:20:01 pm )

    Мөнголд маань үйлдвэрчний байгууллага сонгодог
    утгаараа хэзээ бий болнодоо .Одоогийн Ү.Э -ийн
    нэгжүүд маань байгууллагын дарга нарын сонгосон
    юу хийж хэний төлөө яаж ажиллахаа мэдэхгүй
    хүмүүс л байдаг шдээ.

  • zochin (April 10, 2016 5:14:59 pm )

    gol ni emch nar setgeltei boloochee

  • Зочин (April 11, 2016 8:05:51 am )

    Эмч нарыг чадваржуулах хэрэгтэй байна.Ангаахын сургууль юу төгсгөөд байна даа.Бэлтгэж байгаа боловсон хүчин чинь шаардлага хангахгүй байна шүү.Анхаарах цаг нь болсон биш үү.

  • Anonymous (April 11, 2016 11:13:51 am )

    Эхлээд Гагцхүү хүний төлөө Эмч нар бэлдээд гаргаад бүрэн сурчих. Тэгээд дараа нь элдэв долоон юмаа бичиж ярьцгаа

  • гутамшиг (April 11, 2016 11:28:42 am )

    ЦАГААН ТУРЛИАХНУУД ХАРАГДААД БАЙНА.

  • эмч (April 11, 2016 11:32:09 am )

    эхлээд хүмүүс та нар эрүүл мэнддээ сэтгэл гаргаь дараа нь тэр эмч сувилагч нараасаа нэх халдварт бус өвчин бол цэвэр өвчтнөөс л шалтгаалдаг юм ард иргэдээ?????

  • zochin (April 11, 2016 11:46:56 am )

    uildberchinii eblel gej yu hiideg hiideg ni medegdehgui baiguullaga. udirdlaga ni eruul mendiin salbariin talaar yu hiideg ni medegdehgui ue ue garch ireed bdag sonin baiguullaga shig sanagddag yum daa

  • irgen (April 11, 2016 12:43:18 pm )

    vildwerchin gej baiguullagal bidnii erxiig xamgaalj bnashvvdee. Ta nar neeren teneg yum uuu. Bidnii tsaling nemvvlex gej ene xvmvvs zunduul yawj bgag xvn bvrk xarj bna. Ataarxsan neg ni eldwiin yum yarixiin. Ter tur zasagtaa naad gomdloo xeleech. Ter er vvl mendiin yamandaa ene sanalaa tawiacheeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeee

  • Anonymous (April 11, 2016 2:54:36 pm )

    Үйлдвэрчний эвлэл гээд нэг шантаажчин хийх ажилгүй гарууд байдийм доо лол

  • эмч (April 11, 2016 11:52:11 pm )

    90 жилийн ойгоо тэмдэглэж түүхээ сөхөхөөс гадна дараагийн 90 жилд хийх хийх ажлаа товлосон сайхан үгээр баярын хурлаа эхлүүлж, их тэмцэл эхлүүлэхийг сануулсан шүү. Эрүүл мэндийн салбарынхан бүгд сэрж, хамтдаа тэмцэж ажиллах нөхцлөө сайжруулж, амжиргаагаа дээшлүүлэхийн төлөө та бүхэнтэй хамт тэмцэе

  • Болормаа (April 11, 2016 11:56:06 pm )

    Bid uursduu denduu hainga hultsengui tevcheertei umdaa. Ene tom baiguullagiin ajliig ni demjeed hamtdaa salbaraaraa qjil haylt hiij eruul mendiin salbaraa angaliin irmegees avaray, bas hudulmuruu shudargaar ubeluuley. UE iin huchtei udirdagchid ta nar harin zohion baiguulaltand oruulaad uguuch. Bid uuhailan demjie

antalya rent a car