antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 8, 2016 7 comments

М.ЭНХБОЛД АРДЧИЛСАН НАМЫН 26 ЖИЛИЙН ОЙД МЭНД ДЭВШҮҮЛЖЭЭ

нийтлэсэн Admin

12968640_10205922734283906_980642889_n

Жиргээчдийн өчигдрийн гол сэдэв УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд байлаа. Тэрбээр 26 жилийн ой нь өчигдөр тохиосон эрх баригчдад “Ардчилсан намын нийт гишүүдэд нам байгуулагдсаны 26 жилийн ойн баярын мэнд хүргэе!” гэж мэндчилгээ дэвшүүлжээ. Монголын улс төрийн ууган хүчинг удирдаж буй хүнээс гарах л ёстой жудаг. Гэхдээ нөгөө талаас өнгөрсөн сарын 1-нд тохиосон МАН-ын 95 жилийн ойд эрх баригч намаас, намын даргаас нь ямар нэгэн мэндчилгээ илгээсэн билүү. Үүнийг нь бодвол бас ёс жудаг ярьмааргүй ч юм шиг. Монгол уламжлалаа бодвол дүү нь эхлээд ахдаа хүндлэл үзүүлэх ёстой. Даан ч манай ардчиллынханд тийм ёс суртахуун, жудаг, зангараг байхгүй. Намын дарга нь эс гэхэд Л.Эрхэмбаяр нь МАН-ын 95 жилийн ойд зориулж мэндчилгээ дэвшүүлж болох байв. Харамсалтай нь АН-ынханд тэгэх сэтгэл, сэдэл ч байгаагүй. Тэгвэл сөрөг хүчний намын дарга жудаг, зангараг зааж “дүү” намынхандаа мэндчилгээ дэвшүүлсэн нь нөгөө хэдийгээ “Нэгийг бодож, хоёрыг тунгаа” гэсэн сургамж болж байна. Адаглаад монгол хүн юм бол уламжлалаа дага, мэддэггүй юм бол суралц гэсэн “ах” намын сургаал байж бас мэднэ. Ямар ч байсан МАН-ын дарга М.Энхболдын “дүү” намдаа дэвшүүлсэн мэндчилгээ улстөрчийн ёс зүй, эрэмбэ дараа, эв нэгдлийг эрхэмлээрэй гэсэн том захиас боллоо.

С.БУЯН

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • zochin (April 08, 2016 10:48:41 am )

    Boljiishd.undesnii eblerliig tolgoilooroi ta.

  • Төгс (April 08, 2016 10:57:06 am )

    САйхан байна. Монгол ёс жудаг ийм л байсан шүү дээ. Аргагүй л 90 гаруй жил улс орныг минь олон янзын даваа гүвээг давж сайн муу олон зүйлийг үзсэн нам шүү. Олон сайхан баатарлаг эх орончдын гавъяагаар тусгаар тогтнолоо авч үлдсэн гэдгийг тань бид мартах ёсгүй. Алдаа оноо ч байсан байх.

  • Anonymous (April 08, 2016 2:03:53 pm )

    учраа олохгүй хүүхдүүдээр бид төр засгаа удирдуулаад байгаагаа хүмүүс одоо мэдэрч байх шиг байна, бага дээр нь засч залруулах хэрэгтэй болжээ

  • Далай (April 08, 2016 4:38:34 pm )

    М.Энхболд зөв юм хийсэн. Уг нь 12 үгтэй мэндчилгээ биш , А4 цаасны тал дээр АН-ын гавьяа, гай хоёрыг хоюуланг үнэлсэн бол сайн байлаа. Гэхдээ л улс төрч хүний чанарыг харуулж чадав.

  • амаа (April 08, 2016 4:49:28 pm )

    Сайн байна. Ёс жудаг, улс төрийн соёл гээд ах дүүгээс авах гээх юм олон байдаг. МАН-ын 90 жилийн ойн өдөр МАН-ын гишүүдийн шагналын зарлиг дээр Элбэгдорж гарын үсэг зуралгүй ДОРНОГОВь аймаг явсан. Энэ бол Монголын тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдал, хөгжил дэвшил, эрүүл нийгмийг босгосон ахмадуудыг доромжилсон хэрэг байсан. Олон хоногийн дараа ганц хоёр бууралыг шагнасан дуулдсан. Монголын ард түмнийг хоёр хуваасан, АН-ыг түм хуваалаадаа …..

  • yag zao (April 08, 2016 5:17:45 pm )

    Ганц өгүүлбэрээр бус хэд хэдэн өгүүлбэр найруулаад тавьчихгүй дээ.Жудаг зангараг 2 ыг харуулж юм бодогдтол нь юу билээ гэтэл нь хэлэхгүй шүүмжилж биш түншиж ухааруулах л байж дээ.гэхдээ зангараг гэдгийг харуулж зөв юм хийсэнд тань талархлаа.хий гаргахгүй сайн ажиллаарай залуучуудаа жаахан анхаарвал зүгээр байх

  • Бичээч (April 08, 2016 7:28:51 pm )

    Хөөрхий болоош дээ. Энэ бол харин оноо авах боломжийн нэг шүү. Бусад нь ч яахав дээ.

antalya rent a car