antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 7, 2016 Comments are off

Сүрьеэгийн нянг устгах хамгийн сайн арга нарны хэт туяа гэдгийг онцлов

нийтлэсэн Admin

164329_44_x320Манай улсад сүрьеэгийн өвчлөлийг бууруулахад өрхийн амьжиргааг сайжруулах  ёстой болжээ. Энэ тулгамдсан асуудлыг шийдэхэд  Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэг  “Өрхийн амьжиргааг сайжруулах, сүрьеэ өвчлөлийг бууруулах” төсөл хэрэгжүүлж байна.  Энэ төсөл хэрхэн хэрэгжиж байгаа талаар  Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Б.Солонго, төслийн менежер Ж.Номин-Эрдэнэ, ХӨСҮТ-ийн СТСА-ны их эмч Д.Доржмаа нар сэтгүүлчдэд өнөөдөр мэдээлэл- сургалт хийлээ.

Дэлхийд 2014 оны байдлаар 9,6 сая хүн сүрьеэгээр өвчилж, 1,5 сая хүн энэ өвчний улмаас нас баржээ.  Үүнээс нас баралтын 95 хувь нь бага болон дунд орлогтой улс орнуудад тохиолддог байна. Сүрьеэгийн улмаас дэлхийд нас барж байгаа хүмүүсийн 15-44 насны 3,2 сая эмэгтэйчүүд,  5,4 сая эрчүүд, 1  сая хүүхэд эзэлж байгаа дүн гарчээ. Тэгвэл Монголд 2014 онд сүрьеэгийн 4172 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Үүний 61 хувь нь Улаанбаатар хотод байгаа аж. Монголд ч мөн адил амьжиргааны түвшнээс доогуур амьдралтай 15-44 насны иргэд энэ өвчинд илүү их өртдөг байна.  Манай улсын иргэдийн амьжиргааны түвшинг судлахад нэг өрх айл сард 40 000 төгрөгний орлоготой байгаа гэнэ. Манай улсын Хэнтий, Дорнод, Дархан, Дорноговь, Улаанбаатар зэрэг аймаг, хотуудад оршин суудаг иргэд энэ өвчинд илүү их өртдөг. Учир энэ бүс нутаг нь хил орчимд ойр, хүн амын нягтаршилтай, газар нутгийн байршил нам дор байдагтай холбоотой гэж мэргэжлийн хүмүүс тогтоожээ. Түүнчлэн ОХУ,Хятад зэрэг хил залгаа орны  хүмүүс сүрьеэ өвчнөөр илүү их өвчилсөн байдаг талаар ч дурдлаа.

Гэхдээ нэг зүйлийг онцлоход, сүрьеэ, ХДХВ хоёр өвчин нь “найз” гэж мэргэжлийн эмч нар дүгнэж байна. Сүрьеэ өвчин зөвхөн агаар дуслын замаар халдварладаг. Хэний дархлаа их суларч байна тэр хүн өвчилдөг гэж  ХӨСҮТ-ийн СТСА-ны их эмч Д.Доржмаа анхаарууллаа.

Түүний ярьснаар сүрьеэгийн нянг устгах хамгийн сайн арга бол нар болон нарны хэт туяа юм. Мөн эмчийн заавар, зөвлөгөөний дагуу эмээ тогтмол уувал бүрэн эмчлэгддэг өвчин. Харин эмийн зохисгүй хэрэглээнд эдгэрдэггүй. Сүрьеэгийн нян тээж яваа хүмүүстэй найман цаг нэг орчин нөхцөлд байвал халдвар хурдан тархдаг юм байна.  Гэхдээ сүрьеэ нь удамшдаггүйгээр онцлог өвчин аж. Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд иргэд юуны өмнө зургаан сар тутамд үзлэгт хамрагдах ёстой. Харин гэрийн нөхцөлд ямар амьдралын хэв маяг сахих вэ гэвэл агаар салхи, нарны гэрэл өрөөндөө оруулж, ам хамраа таглаж ханиах, чийглэг цэвэрлэгээ хийх, мөн тэжээл сайтай хоол хүнс сайн идэж, уух хэрэгтэй гэж зөвлөлөө.

Б.Баярмаа

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car