Сонгино хайрхан дүүрэг хавиар цагийн байдал тунчиг ороо бусгай байгаа бололтой. Өнөөдөр л гэхэд дүүргийнхээ засаг даргын тамгын газрын үүдэнд иргэд нь уриа лоозон болчихсон тайван жагсаал хийж байх юм. Учрыг асуувал хэрэг явдал хэдэн сарын өмнөөс эхтэй аж. Бүр цаашилбал өнгөрсөн сонгуулиас ч эхлэлтэй гэж үзэж болохоор.
Тодруулбал өнгөрөгч сонгуулиар СХД-т МАН ялалт байгуулж, дүүргийн хэмжээнд удирдлагын багаа бүрдүүлж, Засаг даргаар Р.Дагвагыг томилох гэтэл хотын дарга эсэргүүцэж, өөрийн намын хүнээр засаг ноён хийлгэсэн байдаг. Үүнээс үүдэлтэй асуудлууд хөвөрсөөр өнөөдрийн хэмжээнд хүрчээ.
Хотын даргын томилгоогоор ирсэн Засаг дарга М.Чинболд дарга сонгууль дөхсөнтэй холбогдуулж, сүүлийн гурван сарын хугацаанд дүүргийнхээ тамгын газрын даргыг гурван ч удаа сольсон байна. Өмнө нь С.Мөнхчулуун, А.Мөнхбат нарыг сар дараалан ажлаас нь чөлөөлж, одоо намынхаа төлөөлөл болох Ш.Бат-Өлзийг тамгын газраар даргаар томилж, илт эрээ цээргүй аашилсан байна.
Түүнчлэн Ч.Төрхүү, Н.Ганаа, Б.Батдорж нарын гурван орлогчоо “золигт гаргаж”, оронд нь АТГ-т шалгагдаж, асуудалд орж байсан дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн дарга асан Ш.Хажидмааг “залсан” байх юм. Улаан цагаан сонгуулийн бэлтгэл хийж, нийслэлд нэр дэвших өөрийнхөө бие халаалтыг хийж байгаа М.Чинболд даргыг иргэд нь ийм л учраас эсэргүүцэн жагссан аж.
Түүний хуулиас гадуурх увиагүй халаа сэлгээ үүгээр дуусахгүй гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байв. Тэрбээр одоо бүр хороодоороо оролдож эхэлсэн гэнэ. Тодруулбал тэрбээр сүүлд тавдугаар хорооны Засаг дарга М.Одонхүү болон 22 дугаар хорооны Засаг дарга Ч.Цэвээндорж нарыг мөн л тийм гэх үндэслэлгүй ажлаас нь халаад явуулчихсан гэж байгаа.
Хамгийн хачирхалтай нь ажлаас чөлөөлөгдсөн дээрх хоёр Засаг дарга одоо хүртэл ажлаас халах тухай захирамжаа аваагүй байгаа аж. Ч.Цэвээндорж даргыг дүүрэг дээр ажилтэй гэж дуудчихаад эзгүй байх хооронд нь хороон дээр нь очиж захирамжыг нь уншиж, танилцуулаад зохион байгуулагчийг нь бас халчихсан тухай тэрбээр хэлж байсан юм.
Үүний адил М.Одонхүү ч мөн захирамжаа олж хараагүй байгаа талаараа хэлж байв. Тэрбээр “Манай хороо ажлын үзүүлэлт, бүтээмжээрээ дүүрэгтээ төдийгүй нийслэлд удаа дараа тэргүүлж байсан. Гэтэл дүүргийн засаг дарга М.Чинболд ажлаас хална, солино гэх зэргээр удаа дараа дарамталж байгаа нь наанадаж ажил хэргээ хэвийн явуулах, цаашлаад иргэдтэйгээ тулж ажиллах боломжийг алдагдуулж байна” гэлээ.
Түүнчлэн одоо дараагийн хороод буюу найм, 18 дугаар хороодын Засаг дарга нарыг төрхөмд нь буцаах төлөвлөгөөтэй байгаа талаар ч хэлэх хүмүүс байна. Зөвхөн хороодын Засаг дарга нарыг халаад ч зогсохгүй иргэдтэй хамгийн ойр тулж ажилладаг, тэднийхээ аж амьдралыг хамгийн сайн мэддэг хэсгийн ахлагч нарыг ч хоморголон халсан тухай хороодын удирдлагууд нь хэлж байв.
Энэ мэт түүний хэрээс хэтэрсэн үйлдлийг харж тэвчихээ байсан иргэд өнөөдөр ийнхүү тайван жагсаал хийж, яагаад энэ хүмүүсийг халсан шалтаг шалтгаан, мөн төрийн ажлыг намаар ялгаж, ажил хийх боломж олгохгүй байгаа талаар нь асууж, түүнийг болон авлигын асуудалд орооцолдож явсан шинэхэн орлогчыг огцрохыг шаардаж байлаа.
Тайван жагсаалын үеэр иргэдийн төлөөлөл дотогш орж, Засаг дарга болон орлогч нарыг огцрохыг шаардсан шаардлагаа хүргүүлэх гэсэн боловч албаны хүмүүс нь тэднийг “Өрөөндөө байхгүй байна. Засаг дарга нийслэл дээр хуралд сууж байгаа” гэх мэт шалтаг хэлж байсан ч удалгүй иргэдийн хайж буй хүмүүс “Сэнтий” гэх зочид буудлын ресторанд хоол идэж байна гэх мэдээлэл ирж бухимдсан иргэдийг эгдүүцлийг төрүүлж орхив.
Иргэд шаардлагаа хэрхэн хүргүүлэх талаар хэлэлцэж байтал дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар хуулийн хугацаанд 15 хоногийн дараа буюу энэ сарын 22-нд ИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит бус есдүгээр хуралдааныг хуралдуулж энэ асуудлыг шийдвэрлэхээ амласан юм.
Харин үүнийг сонссон иргэд “М.Чинболдыг Э.Бат-үүл томилсон юм чинь тэр юу гэж энэ хүнийг халах вэ дээ. Биднийг өөр хүн нэр дэвшүүллээ гэхэд дахиад л батлахгүй шүү дээ. Болохгүй бол Э.Бат-Үүлийг ч гэсэн огцруулья” хэмээн бухимдацгааж байсан юм. Ийнхүү бухимдсан иргэд тэдний байгаа гэх “Сэнтий” зочид буудалд очтол нийслэл дээр хуралтай гэсэн Засаг дарга орлогчтойгоо “СӨХ-ны үйл ажиллагааны өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, шийдвэрлэх асуудал” гэх зөвлөгөөн дээр хээв нэг сууж байх аж. Ийнхүү Засаг даргатайгаа бүтэн өдөр муур хулгана болж тоглосон иргэд шаардлагаа өгөөд буцлаа.
Энэ мэт төрийн ажлыг “хаан ширээ”-нээс удирдах гэсэн Засаг дарга нарын үйлдэл ард иргэдийг хохироож байна. Сонгууль дөхөж байгаатай холбоотойгоор албан тушаал, сандал суудлын маргаан газар авч, дарга нарын хууль бус үйлдэл ч нэмэгдэх болсон нь хаа ч ил. Хороодын хэсгийн ахлагч нарыг солино гэдэг бол яг иргэддээ хүрч, тэдэнд тулан, хаалгыг нь тогшдог хүмүүсийг өөрийн гар, хөлийн үзүүрээр хөдөлдөг нөхдөөр сольж, хуулийг гууль болгож байна.
Эх сурвалж: Шуурхай.мн М.Санчир
Холбоотой мэдээ
-
зочин (April 07, 2016 6:03:14 pm )
чинболд үнхээр хэтэрлээ ард түмний саналийг үл тоож байна тэдний эрх ашиг юунд байна вэ төёвийн хэдэн төгрөгийг хувааж авах зорилготой шүү моншуульд зарцуулах гэж эдний ард инээгээд суужж байгаа хүмүүс бол элбэгдорж батүүл нар байгаа сонгиночуудаа бид ингэж доромжлуулаад суух гэж дээ
-
zochin (April 07, 2016 11:59:42 pm )
Zawhanii shagdarhvvgiin hajidmaa ogtsor. Ulaandaa garlaa ene har mortei har awgal
-
зочин (April 08, 2016 9:54:56 am )
та нар ар дын намын захиалгаар ийм ажил хийхээ зогсоо п-нууд минь,
-
зочин (April 08, 2016 9:56:09 am )
ардын намын захиалгат ажлаа зогсоо
-
zochin (April 08, 2016 11:58:55 am )
AN-iig ogtsoruuliya. Ardiin namiig demjie. M.Chindold SH.Hajidmaa nariig ortsoruuliy. Toriin alban haagchidiig ajliig ni daramt namiin bodlogoor vndeslelgvi halaa solio hiihee zogsoo
-
ЗОЧИН (April 08, 2016 12:36:04 pm )
завханы ХАЖИДМААА ОГЦОР!!!!! АН-ын нэг нэгийгээ хамгаалж манай тал гэдэг луйварчдыг огцоруулах цаг болсооон!!!!!!!!!!!!!!!!!
-
долгор (April 12, 2016 11:52:14 am )
энэ дарга чинь захын нэг цэцэрлэгийн эрхлэгчид өөрийнхөө …………….ккккккк
7 Comments