Орчин үеийн улс төрийн урлагт орон зайн тухай ойлголт илүү чухал болж намууд ямар стратеги барихаас шалтгаалж тэд шахагдаж эсвэл тэлж байдаг амьдралын мөчлөгтэй.
Ялангуяа эрх баригч намын хувьд шийдвэр гаргах эрх мэдлээ сонгогчдоос авсны дараа улс төрийн зах зээл дээр бодитоор тэлж чадсан уу, ерөөсөө тэлэх стратеги байна уу гэдэг нь дараагийн ялалтад нэн чухал. Энэ удаа чөлөөт нийгэмд намуудын тэлэх стратегийн хамгийн гол элемэнт болох монголчуудад ПР гэх товч нэрээр ойлгогддог олон нийттэй харилцах урлагийг эрх баригчдын жишээн дээр товч хүүрнэе.
НӨХЦӨЛ БАЙДАЛ БУЮУ АН-ЫН ЗОДООН
1971 онд археологийн гайхамшигт нээлт Монголоос олдсон тухай дэлхийн хэвлэлүүд шуугижээ. Энэ нь Өмнөговийн Баянзагаас олдсон ноцолдож байгаад хамтдаа үхсэн хоёр үлэг гүрвэлийн олдвор юм. Өнөөдрийн Ардчилсан намын нөхцөл байдал төдийгүй ирээдүйн төлөв нь улс төрийн археологийн олдвор болоход тун ойрхон байна. Мэдээж динозаврууд дэлхийн анхаарлыг татсан бол ардчилсан нам олдворт тооцогдох нь ирээдүй үеийнхэнд огтоос сонин биш. Ардчилсан намын олон нийттэй харилцах ажил өнөөдөр нэгдсэн стратегигүй, олон нийттэй харилцах мэргэжилтнүүд нь тус тусын харьяалагддаг фракц бүлгийн толгойлогч нарт харьяалагдаж үйлчилж байна. Тодруулбал, энэ намын олон нийттэй харилцах ажил нь бүлэг фракцын хэрүүлд живж, хоорондын хэвлэлийн дайнд нэгнээ хэрсэн, барьцаалсан байдалтай зууралдан хэвтэж байна. Одоо элсээр шуурахад л шууд улс төрийн зах зээл дэх археологийн олдвор болж хувирна.
АН-ЫН СУЛ ТАЛ-ТАВАНТОЛГОЙН ХЭРҮҮЛ
Нэр хүнд бүхий мэргэжлийн байгууллагуудын хийсэн судалгааг харьцуулахад эрх баригч ардчилсан намын рейтинг дунджаар 18 хувьтай буюу дөнгөж 10 сонгогчийн хоёрынх нь л дэмжлэгийг авч байна. МАН ч гялтайгаад тодроод байх юмгүй мөн 20 хувийн хатуу дэмжлэгтэй. Эрх барьж буй намын хувьд ийм суя рейтингтэй байгаагийн үндсэн шалтгааныг эдийн засгийн хямрал гэхээсээ намынх нь дотоод хэрүүл, лидерүүдийнх нь зөрчлөөс гэж судалгаанд оролцогчид хариулжээ. Хэрүүлийн гол бай нь улс төрийн гэхээсээ илүү эдийн засгийн асуудал болсон Тавантолгой. Өнгөц харахад Женко “Энэржи ресурс” хоёрын аж ахуйн зодоонд эрх баригч намын лидерүүд таван хэсэг толгой болон татагдан орж зодолдож байна. Эдгээр лидер хувь улстөрчийнхөө хувьд нийгэмд муухай харагдаж буй мэт боловч бодит хохирол нь намын дарга З.Энхболдод ирж буйг судалгаанд оролцогчдын дүгнэлт, намын рейтинг унаж байгаагаар нотолж болно.
Хэрвээ ардчилсан намын рейтинг ийм замаар тасралтгүй доошилж, Тавантолгойн хэрүүл үргэлжилсээр байвал 2016 оны сонгуулийн үр дүнгээр ялагдах нь гарцаагүй. Тэр үед ялагдлын хариуцлага хүлээх цорын ганц субьект нь намын дарга З.Энхболд юм. Улс төрийн том нам ялангуяа засгийн эрхийг бүх түвшинд барьж буй АН-ын хувьд Монгол-2020 хэмээх мөрийн хөтөлбөртөө амалсан шударга ёс хайсан хууль эрх зүй, ёроолдоо тулсан эдийн засгаа босгох суурь шинэчлэлүүд, унаад байгаа спорт, эрүүл мэндийн салбарыг босгох талаар иргэд сонгогчдодоо ярих, тайлбарлах үндсэн ажлаа орхиод үндэснийхээ нэг компанитай аж ахуйн хэрүүл хийх нь гол пиар нь болтолоо “жижгэрчихэж”. Тавантолгойн уурхайг хэн эзэмших хэрүүл АН-ын гол ажил мөн үү гэдэг намын даргын хувьд сайн бодох асуулт юм.
ЖЕНКОГИЙН ТОМ ПИАР
Сонгуулийн сүүлийн жил АН-ынхан нийгмийн тодорхой сигментүүд рүү илүү хандсан, тэднийг багцалсан байдлаар бодож хийсэн сайн кампанит ажил бол малчны зээлийн хүүгийн бууралт, орон сууцны ипотекийн зээлийн таван хувь байлаа. Шинэчлэлийн Засгийн газар ипотекийн зээлээ сурталчилж, АН-ын дарга З.Энхболд, Р.Бурмаа сайдтай хамтраад малчдын зөвлөлгөөн хийж хэрдээ хичээсэн боловч нийгэмд трэнд болж чадсангүй. Үндсэн шалтгаан нь Х.Баттулга гишүүний хийсэн гэх Мүүн ажиллагаа, жудагт монгол жагсаал гэх мэт савангийн дууриудыг Монголын олон нийт илүү сонирхож, илүү ихээр шуугив.
Хамгийн харамсалтай нь Х.Баттулга гишүүний хийж буй эдгээр пиар, эвэнтүуд нь АН-ын өнгөрсөн дөрвөн жилдээ олон нийтийн дунд олж авсан жаахан нэр хүнд, хүлээн зөвшөөрөгдсөн бүтээн байгуулалтын тухай сурталчилгааг системтэй устгаж байгаад байна. Монголын ард түмэн АН-ын үед хэдэн километр зам тавигдсаныг биш хэн хэн мүүнчин болох тухай илүү их ярьж байна. Эдийн засгийг хэрхэн сэргээх, гадаадын хөрөнгө оруулалтыг оруулж ирэхээр Засгийн газар хөөцөлдөж буйг дэмжихийн оронд хэн хятад гаралтай, гадаадын шулаачдыг хөөж гаргах тухай эх оронч уриагаар амаараа дүүрэн цагаан хөөстэй хашгиралдсан гео эх орончдоор дүүрч байна. Х.Баттулга гишүүний энэ бүх гео бөгөөд том пиарын хохирогч нь өөрийнх нь байгуулалцсан ардчилсан нам, түүний гишүүд л байна.
ОРОСУУД ДАЙНЫГ ХҮСЭЭ ГЭЖҮҮ
Ийм нэртэй агуу их эх орны дайны тухай Оросын алдартай дуу бий. Ийм утгатай дууг хамгийн чангаар гэхдээ цээжин дотроо дуулж буй нь АН-ын олон мянган гишүүн гэдэгтэй мөрийцөхөд ч бэлэн байна. Учир нь Тавантолгойн хэрүүл бол АН-ын гишүүдэд огт хамаагүй хэрүүл юм. Тэдний нийтлэг сонирхол бол ирэх сонгуульд бөөнөөрөө ялагдаж дахин гудамжинд олон жилээр гарчих вий гэсэн айдас л байна. Тиймээс олноороо зодоонд оролцохгүй, чимээгүй ажиглаж, “дайныг” хүсэхгүй эсэргүүцлээ чимээгуй илэрхийлж байна.
Одоо яах вэ? Одоо зүгээр Тавантолгойн аж ахуйн хэрүүлээс АН-ыг татан гаргаж улс төрийнх нь талбарт буцааж оруулах хэрэгтэй. Бодит байдал дээр тэртээ тэргүй Тавантолгойн эзэмшигч энэ хавар, энэ Засгийн газар, энэ парламентаар тодрохгүй нь үнэн. Тиймээс Тавантолгойг түр “мартаад” сонгуулийн ажилдаа орж, эвээ хичээх нь АН-ын гол стратеги, намын даргын үүрэг, гишүүдийнх нь эрх ашиг шүү дээ.
О.АМАР
(Улс төр судлаач)
/ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Холбоотой мэдээ
-
зочин (April 07, 2016 12:15:12 pm )
АН ыг хооронд нь бутаргах гэсэн,яс хаясан МАН увиагүй үйлдлээ зогсоогоочээ алуурчин хорон үйлдэлтэй луйварчид ,АН аас Баярцогтийг л зайлуулах хэрэгтэй ,ёстой хор найруулаад аймшиг та нар сайн анзаар ч хардаа
-
zochin (April 07, 2016 12:19:24 pm )
yaj ch baisan Battulgagiin zuw baihaa
-
үнэн (April 07, 2016 12:45:25 pm )
horchin Battulga shalguulaachee
-
Mongol (April 07, 2016 6:09:26 pm )
Shalgaachee.yu shalgah gesiim be
-
zochin (April 07, 2016 6:18:38 pm )
shalgaad l bgaa sh dee yum garch irexgui boloxoor elbegdorj booj uxex geed bgaa shuu.xorchin os ovorlogch elbegdorj ooriinxoo uxsan nuxend unanadaa
-
-
Зочин (April 07, 2016 12:59:17 pm )
БАТТУЛГА ТИЙМ ХОГЫН САНАА ГАРГАХ ХҮН БИШ.ӨӨРӨӨР НЬ ОРОЛДООД БАЙХААР ЯАЖ ЗҮГЭЭР СУУХАВ ДЭЭ.
-
зочин (April 07, 2016 1:13:59 pm )
АН-н нэр хүнд чхшг…..ККККККККККККККККК.
-
цэцэг (April 07, 2016 1:22:34 pm )
Battulgad taban tolgoig uguhgui ter Odjargal nar ch abahgui
-
ZOCHIN (April 07, 2016 1:29:22 pm )
YAS HAYAD BNAOO
-
Anonymous (April 07, 2016 1:48:49 pm )
НАМ ГЭДЭГ БОЛ ХОГИЙН ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН НАР ҮҮРЭЛСЭН ГАЗАР ХУЛГАЙЧ НАР ХООРОНДОО ДАЙДХИЙГ ХАРААД СУУЖ БАЙЯА БИДЭНД Л ХЭРЭГТЭЙ ТЭД НЭГНЭЭ НУХАЖ УНГАЖ БАЙГ НЭГЧ БОЛ ХУЛГАЙЧ ХОРОГ Л ДЭЭ
-
Fuck battulag (April 07, 2016 2:33:48 pm )
Jenko 5 tolgoig nadad ogchooh ee Elbegdorjoo bi gantsaraa bayjmaar bna.
-
иргэн (April 07, 2016 2:36:11 pm )
АН-ынхны өөрсдийнх нь бодит төрх энэ.
-
Улс тор судлаач. (April 07, 2016 2:36:36 pm )
Бидний журмын хэсэг ноход, наашаа гэсэн бухнийг намдаа авч 1990 оны 4-р сарын 7-д анхны хурлаа хийж АН-ыг байгуулж байлаа. Хэзээ хойно 1996 оны хавар байх, намын удирдах зовлолийн гишуун Б.Дэлгэрмаа, одоо Еронхий сайд хийж байгаа Ч.Сайханбилэгийг Залуучуудын холбоонд ажилладаг САЙН ХУН гэсээр бид нарт танилцуулж бид дэмжсээр туунийг АН-д оруулж байж билээ. Харамсалтай нь Ч.Сайханбилэг нь зовхон ЗХУ-д Консомолийн сургууль тогссон, ямар ч чадваргуй залуу байсан шуу дээ. Гэвч Ч.Сайханбилэг нь улс тор л явж байгаа юм болохоор туунийг Н.Алтанхуяг санал болгохоор АН дэмжсээр мон ч олон жил дарга, сайд хийлгэж узлээ дээ. Гэвч “Хун чанар”-ыг нь бид огт мэддэггуй байлаа. Харамсалтай нь Н.Алтанхуягтаа “Баярлалаа” гэж талархал илэрхийлэхийн оронд “Эд хоронго, эрх мэдэл, албан тушаалд дуртай сэтгэл нь ханахгуй” Н.Алтанхуягийгаа “Тугжилдэх аргаар” Еронхий сайдаас нь бусадтай хамтарч огцруулчихаад, оороо Еронхий сайд хийсэн болж одор, хоногийг онгоруулдэг байна шуу дээ. Энэ нь Монгол хунд байж боломгуй МУУ АРГААР Еронхий сайд болсон хэрэг шуу дээ. Иймд Ч.Сайханбилэгийг энэ удаагийн УИХ-ын сонгуульд УНАГААЖ ” Улс тороос зайлуулэх нь зуйтэй шуу дээ. Ер нь Ч.Сайханбилэг шиг “Худал ярьдаг, хуурч мэхэлдэг, эд хоронго, эрх мэдэлийн шунал нь арилаагуй олон хун улс торд явж байгаа тул эдгээрийг БУГДИЙГ нь улс тороос гаргах хэрэгтэй байна шуу дээ эрхэм СОНГОГЧИД ОО. !!!!! Та бухэнд амжилт хусье.
-
ЗОЧИН (April 07, 2016 3:05:26 pm )
БЭЛТРЭГ ЭНХБОЛД БАЙГАА ЦАГИ МОНГОЛЫН УЛС ТӨР ЦЭВЭРШИХГҮЙ ЭЛБЭДОРЖТОНГУУД МОНГОЛЫН ТӨРД САЙН ЮМ ХИЙХГҮЙ АН Д ГАНЦ ӨӨДТЭЙ ХҮН БАЙХГҮЙ ЮУ ҮНЭН ЭНЭ БҮГД ҮНЭЭН
-
Irgen (April 07, 2016 3:42:46 pm )
TTg deeremdeh Jenkogiin zodoon Mongol orniig elgeer ni hevtuulsen AN humurchihluu Odoo undesnii heden companuudiig dampuuruulcihval tuunii Oros Hyatadad tuluh ur tsairah bolovuu Manaihan zugeer l haraad l suugaad bdgiig bi yerees oilgodogui umdaa Hairan eh oron mini hugjliin huvid heden 10 jil hoishillodoo Buzar Jenkog buudaj albal taarna
-
ЗОЧИН (April 07, 2016 4:17:21 pm )
ЮМНЫ ХЭМЖЭЭ ДУУСНА ГЭЖ БАЙДАГ АН ХЭМЖЭЭ БАТТУЛГЫН ҮНЭНД ГҮЙЦЭГДЭХ НЬ ТОДОРХОЙ ЦАГАА ТУЛХААР МЯНГАН БУРХАН ТОЙРООД Ч НЭМЭРГҮЙ
-
Tumur (April 07, 2016 5:23:32 pm )
Battulgiig demjij bna vnen yalna
-
Tumur (April 07, 2016 5:24:38 pm )
Battulgad sanal uguurui ard. Tvmeen zub shiidber shvv
-
Зочин (April 07, 2016 6:07:31 pm )
Баттулга гэдэг гэмт хэрэгтнээс салбал нийгэм цэвэршинэ
-
Anonymous (April 07, 2016 6:25:55 pm )
Enhbold rail denduu deerelhuu ard irged gishuudee buus huurs shig hardag ym bainlee uuriiguu haan geed bodchihson Zenee guin heldgeer beltreg
-
Улс тор судлаач. (April 07, 2016 8:05:47 pm )
Х.Баттулгыг дэмжиж байна. Амжилт хусье.
-
irgen (April 07, 2016 8:41:43 pm )
battulgig demjij bna amjilt
-
irgen (April 07, 2016 8:59:23 pm )
зэнхболдоо чи хариж амар индрээс үг хэл чинь ойлгогдохгүй хиймэл шүдтэй юмуу монголыг чамаар төлөөлүүлэхээр ичиж байнаа рүлрүлрүл
-
Mongol (April 07, 2016 10:16:22 pm )
Batulga nohoi ni ch nohoi gehdee manai nohoi gee biz dee
-
Зочин (April 08, 2016 5:15:28 am )
Харийн чонотой нийлсэн нохой буурч долоон дордоо
-
-
ЗОЧИН ДБААСАН (April 08, 2016 8:53:35 am )
Угаасаа тарчиг нийгмийн үед олдсон үр хөвөрлүүд хулгайч ,худалч ,бялдууч ген тээж төрсөн болхоор төрөлхийн тийм гажиг устна гэж байхгүй харин жил ирэх бүр улам хөгжин идэвхжих болно. Тиймээс энэ улс төрд шургалсан хулгайчуудыг уг үндсээр нь солих нь зөв.
26 Comments